Еврей 1–10
“Илүү эрхэм нэр”
Есүс Христийн бүх дагалдагч итгэлээрээ соригдоно. Олон еврей Христэд итгэгчид ийм зүйл тохиосон. Янз бүрийн дарамт хавчлагын улмаас олон хүн Сүмийг орхиж, харьцангуй аюулгүй орчин болох синагогт еврей шүтлэг бишрэлдээ эргэн очжээ. Паул эдгээр еврей Христэд итгэгчдэд Есүс бол Мосегоос агуу бөгөөд Түүний тохинуулал Мосегийн хуулийн хуучин гэрээнээс дээд түвшний шинэ гэрээг авчирсныг харуулахыг хүсэж байлаа. Энэ хичээл нь Аврагчийн зарим нэр, цолыг судалж, тодорхойлох замаар Түүнд бүхнийг захирах хүч байдаг гэдгийг сурч мэдсэнээр Түүнд итгэх итгэлээ бэхжүүлэхэд танд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Есүс Христийн нэр, цол
Нэг минут гарган, судлах тэмдэглэлдээ таныг дүрслэх аль болох олон үг, хэллэгийг жагсаан бич.
-
Та яагаад эдгээр үг, хэллэгийг ашигласан бэ?
Таныг дүрсэлдэг үг эсвэл хэллэг байдгийн нэгэн адил Есүс Христийг дүрсэлдэг олон нэр, цол бий. Эдгээр нэр, цолыг илүү бүрэн мэддэг болсноор бид Түүний хэн болохыг мөн биднийг хэр их хайрладаг талаар илүү сайн ойлгодог.
Судлах тэмдэглэлдээ өөрийн аль хэдийн мэдэх Аврагчийн зарим нэр, цолыг жагсаан бич.
-
Есүс Христийн эдгээр нэр, цолыг мэддэг, ойлгодог байх нь таны Түүнийг харах өнцөгт хэрхэн нөлөөлдөг вэ?
Аврагчийн тухай илүү ихийг сурч мэдсэнээр адислагдаж болох арга замуудын талаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
Аврагчийн талаар илүү ихийг сурах тусам Түүний нигүүлсэл, хэмжээлшгүй хайранд мөн хүчирхэгжүүлж, эдгээж, гэтэлгэх хүчинд итгэж найдахад хялбар болно.
(Рассэлл М.Нэлсон, “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 105)
-
Ерөнхийлөгч Нэлсоны тайлбарласан Аврагчийн тусламжийг та ямар ямар арга замаар авах хэрэгтэй вэ?
Бидэнд Аврагч хэрэгтэй байдгийн адилаар, хавчлага болон өөр бусад төрлийн дарамт шахалтын улмаас Сүмийн цуглаанд явж чадахгүй байсан еврей Христэд итгэгчдэд ч гэсэн Аврагч хэрэгтэй байсан. Тэд Есүс Христэд итгэх хэрэггүй өөрсдийн сайн мэдэх, аюулгүй еврей уламжлалт шүтлэг бишрэлдээ эргэн ирж байв ( Еврей 10:25, 38–39 -ийг үзнэ үү). Та Судруудын удирдамж дээрх “ Еврей, Захидал ”-ыг судлан, энэхүү захидлын талаар илүү ихийг мэдэж авч болно.
Есүс Христийн нэр цол, үүргийг олж мэдэх
Паул Аврагчийн олон нэр цол, үүргийг хуваалцсан нь гэгээнтнүүдэд тэдгээр нэр, цол нь Аврагчид хэрхэн хэрэгтэй болохыг ухааран ойлгоход тусалсан байж болох юм. Жишээлбэл: Еврей 1:2 -т “бүхний өвлөгч” гэдэгтэй холбоотой “Хүү” хэмээх Аврагчийн нэрийг онцолсон. Еврей 1:2, 10 нь тэнгэр, газрыг Бүтээгчийн хувьд гүйцэтгэсэн Есүсийн үүргийг тайлбарладаг.
Та одоо Аврагчийн нэр цолнуудын зарим жишээг харсан тул дараах шүлгүүдийг уншаад, Есүс Христийн нэмэлт нэр цол, үүргийг хайж ол. Олж мэдсэнээ тэмдэглэх талаар бодож үз.
-
Та Түүний нэр цол, үүргийн нэг эсвэл хэд хэдээс нь Аврагчийн талаар ямар үнэнийг тодорхойлсон бэ?
Есүс Христийн таны амьдралд гүйцэтгэх ёстой үйлдлийг дүрсэлсэн нэр цол, үүргийг сонгоод, үүнийгээ цаасны гол хэсэгт бич. Судар, Gospel Library аппликэйшныг эсвэл ChurchofJesusChrist.org-ийг ашиглан өөрийн сонгосон Есүс Христийн нэр цолны талаарх илүү гүн гүнзгий ойлголтыг олж ав. Хичээлээ эхлүүлэх нэг арга бол Судруудын удирдамж дээрээс “Есүс Христ” гэж оруулан хайх явдал юм.Та дараа нь Аврагч дээр төвлөрсөн янз бүрийн судруудыг харж болно.
Нэр цолыг тойруулан Есүс Христийн талаар мөн яагаад уг нэр цол таны хувьд утга учиртай болох тухай бодол санаагаа бич. Таны бодол санаанд
-
уншсан шүлэг эсвэл эшлэл дээрх үг хэллэг,
-
Аврагч үүргээ гүйцэлдүүлэх нь таны амьдралд хэрхэн тусалж болох талаарх санаа,
-
тухайн нэр цолыг ойлгох нь Есүс Христэд итгэх итгэлийг тань хэрхэн бэхжүүлэх талаарх өөрийн ойлголт,
-
нэр цолтой холбоотой танд байгаа аливаа асуулт зэрэг орж болно.
Одоо та Есүс Христийн нэр цолыг тодорхойлох дадлага хийсэн тул энэ ур чадвараа судраас судлахад хэр сайн ашиглаж байгаагаа цаг гарган эргэцүүлэн бод.
-
Есүс Христийн нэр цолыг олж мэдэх нь Түүнийг илүү сайн таньж мэдэхэд танд хэрхэн тусалсан бэ?
-
Та Есүс Христийн нэр цолыг судлах ажлыг хэрхэн судраас судлах үйл явцынхаа нэгэн хэсэг болгож болох вэ?
Та Шинэ Гэрээ болон бусад судрыг үргэлжлүүлэн хувиараа төдийгүй гэр бүлээрээ судлахдаа Есүс Христийн нэр цолыг олж мэд.
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Би яагаад Есүс Христийн талаар судлах хэрэгтэй вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
Хэрэв та нар Есүс Христийн тухай олж мэдэж болох бүхнийг судлах юм бол Түүнийг болон Бурханы хуулиудыг хайрлах хайр тань төсөөлж байгаагаас тань ч илүү өсөх болно гэдгийг би амлаж байна. Мөн би нүглийг эсэргүүцэх чадвар тань өснө гэдгийг амлаж байна. Зарлигуудыг сахих хүсэл тань ч агуу ихээр өснө. Та нар Есүс Христийн дагалдагчдыг гутаан доромжилдог үзвэр үйлчилгээ, үймээн самуунаас хол байх илүү чадвартай болсноо ойлгох болно.
Та Есүс Христийн цол хэргэм, нэр бүр хувь хүний тань хувьд ямар утга учиртайг ойлгохын тулд залбирч, хичээнгүйлэн эрэлхийлснээр Есүс Христийн талаарх бүх зүйлийг судал.
(Рассэлл М.Нэлсон, “Бошиглогчид ба удирдлага мөн тэнгэрлэг хууль” [Залуучуудад зориулсан дэлхий дахины онцгой цугларалт, 2017 оны 1-р сарын 8], ChurchofJesusChrist.org; онцлон бичилт нэмэгдсэн)
Еврей 1:2, 10. Бүтээгчийн хувьд гүйцэтгэдэг Есүсийн үүрэг миний амьдралд хэрхэн нөлөөлж болох вэ?
Шашны институт, семинарын зохицуулагч Чад Х.Вэбб ийн тайлбарласан.
Та бүхэн ерөнхийлөгч Боид К.Пакэрыг модон шувуу сийлбэрлэх дуртай чадварлаг сийлбэрчин байсан гэдгийг санаж байгаа байх. Нэг өдөр түүнийг ахлагч А.Тийдор Таттлын жолоодож явсан машинд сууж явахад нэг сийлбэр нь машины арын суудал дээр байжээ. Замын уулзвар дээр ахлагч Таттл огцом тоормослон, сийлбэр шалан дээр доош харан унаад, хэдэн хэсэг болон эвдэрсэн байна. Ахлагч Таттл ихэд санаа зовсон боловч ерөнхийлөгч Пакэр огт тоосонгүй. Тэр “Битгий санаа зов. Би хийсэн юм чинь Би засаж чадна” гэж хэллээ. Тэр чадсан! Тэрээр уг сийлбэрээ өмнөхөөс нь илүү бат бөх болгож, бага зэрэг сайжруулан засжээ. Ерөнхийлөгч Пакэр “Таныг хэн бүтээсэн бэ? Таны Бүтээгч хэн бэ? Таны амьдралд Түүний засаж чадахааргүй нугарсан, эвдэрсэн юм гэж байхгүй” гэж тайлбарлан хэлсэн юм.
Чад Х.Вэбб, “Бид Христийн тухай ярьж, Христэд баясдаг” (2018 оны 6-р сарын 12-ны Шашны институт, семинарын жил тутмын сургалтын шууд нэвтрүүлэг, ChurchofJesusChrist.org)
Есүс Христийг таньж мэдэх нь надад хэрхэн итгэл найдвар төрүүлдэг вэ?
Ахлагч Роналд А.Расбандын хуваалцсан дараах түүх Есүс Христийн нэр цол, үүргийг мэдэх нь хэрхэн итгэл найдвар төрүүлдэг болохыг ойлгоход бидэнд тусална.
Еврей 2:10. Есүс ямар арга замаар “бидний авралын Тэргүүн” байдаг вэ?