Хэрэв биднийг Өөр дээр нь ирэх юм бол ачааг маань хөнгөлж, амраана хэмээн Есүс Христ заасан.Энэ хичээл нь сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг өөрийн амьдрал дахь туршлагатай төстэй жишээн дээр авч хэрэгжүүлснээр энэ сургаалын талаарх ойлголтоо тайлбарлах боломжийг танд олгох болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
“Матай __:28–__: Зүдэж зүтгэгсэд х___ х__ ачаа үүрсэн бүгд ээ, Н__ д___ ир. Би т__ н___ а___.”
Түүнчлэн судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд тань Doctrinal Mastery аппликэйшн тусална.
Буулга гэж юу болохыг эргэн сана (дараах зургийг үзнэ үү). Матай 11:28–30 -ийг уншаад, Аврагчийн заасан үнэнүүдийг олж мэд.
Буулганы зургийг хараад, Аврагч бидний ачаа дарамтыг хэрхэн хөнгөлж тусалдгийг тайлбарла. Есүстэй хамтарснаар бид ямар үүрэг гүйцэтгэхийг багтаахаа бүү март.
Амьдралд хэрэгжүүлэх дадлага
Шаардлагатай бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын (2020) “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрийг судлан, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давт. Дараа нь дараах өгүүлбэр тус бүрийг сүнслэг мэдлэг олж авах зөв зарчимтай тааруул.
1. Найдваргүй эх сурвалжийг таньж мэдэн, зайлсхийж сурах нь биднийг буруу ташаа мэдээллээс болон итгэлийг устгахыг эрэлхийлэгчдээс хамгаална.
2. Бид ойлголтоо хөгжүүлж, асуудлыг шийдвэрлэхээр эрэлхийлж байхдаа Есүс Христ, Түүний сайн мэдээний Сэргээлт болон томилогдсон бошиглогчдынх нь сургаалын талаар аль хэдийн бий болсон гэрчлэл дээрээ тулгуурлах нь зүйтэй.
3. Бид аливаа зүйлийг Их Эзэний мэлмийгээр харахын тулд Ариун Сүнснээс тусламж эрэлхийлдэг.
A. Итгэлээр үйлдэх
Б. Утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
В. Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх
Яг одоо ачаандаа дарагдсан өөртэйгөө ойролцоо насны зохиомол хүний талаар төсөөлөн гаргасан жишээг хоёроос гурван өгүүлбэрт багтаан зохио. Тухайн хүний нэр, ямар ачаа дарамт байгаа мөн тухайн хүнд ямар байгаа талаар нэгээс хоёр мэдээллийг багтаа.
Тухайн жишээн дээрх хүнд туслахын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн ашиглаж болохоо бод. Өөрт тань туслах дараах асуултуудад хариул.
Итгэлээр үйлдэх
-
Та зовлон бэрхшээлтэй тулгарах үедээ Бурханд итгэж, Түүнд хандахын тулд юу хийсэн бэ?
-
Өмнө нь Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлснээр авсан ямар сургамж энэ нөхцөл байдалд танд тусалж болох вэ? Яаж?
Утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
-
Чухам юу Есүс Христэд ачаа дарамтыг хөнгөлөх боломжийг олгодог талаар та юу мэдэх вэ?
-
Амьдрал дахь ачаа дарамт, зовлон бэрхшээлийг даван туулах нь хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөөний нэг чухал хэсэг байдаг вэ?
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх
-
Матай 11:28–30 дахь сургаалыг ойлгож мэдэх нь энэхүү ачаа дарамт эсвэл зовлон бэрхшээлийг даван туулахад хэрхэн туслах вэ?
-
Үүнд тус болж болох өөр ямар судар эсвэл бошиглогчийн мэдэгдэл байгаа вэ? Хэрхэн?
Тодорхойлсон зүйлээ ашиглан, жишээн дээрх хүндээ захиа бич. Матай 11:28–30 дээрх үнэнүүд болон тайтгарал , урам зориг өгөх бусад эх сурвалжийг дурд.
“Матай __:28–__: Зүдэж зүтгэгсэд х____ х___ ачаа үүрсэн бүгд ээ, Н__ д___ ир. Би т__ н___ а___.”
Нэмэлт суралцах үйл ажиллагаа