Семинар
Лук 11:1–13


Лук 11:1–13

“Эзэн, бидэнд залбирахыг зааж өгөөч”

Two girls, likely sisters, kneel next to each other at a bed, praying. There are blankets folded up at the head of the bed. Behind them is a wardrobe.

Есүсийн залбирахыг сонссоны дараа “шавь нарынх нь нэг Түүнд, Эзэн, бидэнд залбирахыг зааж өгөөч гэжээ” (Лук 11:1). Есүс залбирлаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаагаа бэхжүүлэхэд туслах гүн гүнзгий ойлголт өгөх сургаалыг айлдсан. Энэ хичээл нь залбирлаа илүү утга учиртай болгоход тань тусална.

Суралцагчийн бэлтгэл: Залбирлаа илүү утга учиртай болгохын тулд юу хийснээ эргэцүүлэхэд суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Их Эзэн залбирлын тухай заадаг

Самбарт хөндлөн шугам зур. Нэг талд нь Залбирах хялбар, нөгөө талд нь Залбирах хэцүү гэж бич. Суралцагчдаас самбарт гарч ирээд, залбирлыг яагаад хэцүү эсвэл яагаад амархан гэж бодож буйг тайлбарлах үг, хэллэгийг тухайн үгсийн хаа нэгтээ бичихийг хүс. Хичээлд уян хатан хандаж, суралцагчдын хариултад анхаарлаа хандуулан, асуудал, асуултуудад нь хариул.

Дараах хоёр асуултад өгөх хариултаа эргэцүүлэн бод.

  • Яагаад залбирахад хялбар байдаг вэ?

  • Яагаад залбирахад хэцүү байдаг вэ?

Залбирах нь энгийн, товч, тодорхой байж болох ч гүн гүнзгий, урт бөгөөд өргөн хүрээг хамарсан байж болно. Та залбирлын талаарх Аврагчийн сургаалыг судлахдаа залбирлаа хэрхэн илүү утга учиртай болгох тухай илчлэлт авахыг эрэлхийл. Лук 11:1 -ийг уншаад, Аврагчийн нэг шавийн Түүнд тавьсан хүсэлтийг олж мэд.

Есүсийн өгсөн хариултыг Их Эзэний залбирал хэмээн нэрлэх болжээ. Тэрээр мөн энэ залбирлаа Уулан дээрх номлолынхоо үеэр өгсөн юм ( Матай 6:9–13 -ыг үзнэ үү). Зарим нь Есүс энэхүү залбирлыг цээжилж, давтах зорилгоор өгсөн гэж ойлгодог. Гэхдээ ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Их Эзэний залбирал бол дагах загвар болохоос биш, цээжилчихээд давтаж байх өгүүлбэр биш юм” гэж заасан (“Их Эзэний залбирлаас авах сургамж,” Ensign, May 2009, 46 эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 52). Есүс Их Эзэний залбирлыг залбирах жишээ болгон өгснийхөө дараа залбирлын тухай өөр нэгэн сүнслэгээр өдөөгдсөн сургаалыг айлджээ.

Залбирлын тухай илүү ихийг сурч мэдэх

Танд туслах үнэнүүдийг олж мэдэхийн тулд дараах асуултуудыг уншаад, илүү ихийг судлахыг хүсэж байгаа нэг асуултаа сонгон, дагалдах судрын хэсгүүдийг унш.

  • Залбирахдаа юуг хийхгүй байхыг Аврагч бидэнд сэрэмжлүүлсэн бэ? ( Maтай 6:7–8)

Суралцагчдыг судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулахад эсвэл ангиараа авч хэлэлцэхэд урь.

  • Та эдгээр шүлгээс залбирлын тухай ямар үнэнийг олж мэдсэн бэ?

  • Танд энэ үнэнтэй холбоотой ямар туршлага байдаг вэ?

  • Та эдгээр шүлгээс Тэнгэрлэг Эцэгийн талаар юу сурч мэдсэн бэ?

Хариултаа сайн дураараа хуваалцахад хэдэн суралцагчийг урь. Самбарт суралцагчдын дурдсан үнэнүүдийг бичих талаар бодож үз.

Дараах гурван үйл ажиллагаанаас аль нь суралцагчдын хэрэгцээ шаардлагад хамгийн сайн нийцэхийг бодож үз. Ангиараа нэг үйл ажиллагаан дээр ажиллаж болно аль эсвэл суралцагч бүрд хүссэн үйл ажиллагаагаа сонгож, бие даан хийх боломж олгох үүднээс суралцагчдад үүнийг харуулж болох юм.

Эсвэл дараах үйл ажиллагаануудыг ашиглан ангид суралцах цэгүүдийг гаргах талаар бодож үз. Суралцагчдыг суралцах цэг бүр дээр бие даан эсвэл жижиг бүлгээр суралцаж, дараа нь олж мэдсэн зүйлээ ангийнхандаа тайлагнахад урь.

Мэдлэгээ гүнзгийрүүлэх

А үйл ажиллагаа: Би Аврагчийн өгсөн залбирлын жишээнээс юу сурч мэдэж авч болох вэ? ( Лук 11:2–4)

Аврагчийн залбиралдаа ашигласан дараах үг хэллэгүүдийг уншаад, тунгаан бодохыг хүссэн хоёр үг хэллэгийг сонго.

  • “Тэнгэрт байгаа бидний Эцэг минь, Таны нэр ариунаар дуурстугай” ( Лук 11:2).

  • “Таны хаанчлал иртүгэй” ( Лук 11:2).

  • “Таны таалал тэнгэрт шигээ газарт бас биелтүгэй” ( Лук 11:2).

  • “Өдөр тутмын минь талхыг өдөр бүр бидэнд өгөөч” ( Лук 11:3).

  • “Бидэнд өртэй бүхнээ бид уучилдаг учир бидний нүглийг мөн уучлаач” ( Лук 11:4).

  • “Биднийг уруу таталтад бүү автуулаач; ёрын муугаас гэтэлгээч” (Иосеф Смитийн Орчуулга, Лук 11:4 [ Лук 11:4 , тайлбар зүүлт в]).

Сонгосон хоёр үг хэллэгээ санаандаа авч, дараах асуултуудад өгөх хариултаа бод

  • Та эдгээр үг хэллэгийн утга агуулгыг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?

  • Та Аврагчийн залбирсантай ижил төстэй зүйлийн төлөө хэзээ залбирсан бэ? Энэ нь танд хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Аврагчийн бидэнд өгсөн загварыг дагаж залбирах нь хэр тустай гэж та бодож байна вэ?

Хэрэв та энэ үйл ажиллагааг сонгосон бол залбирахдаа Аврагчийн жишээг дагахыг хүсэж буй нэг арга замаа судлах тэмдэглэлдээ бич.

Б үйл ажиллагаа: Аврагч залбиралтай холбоотой ямар амлалт өгсөн бэ? ( Лук 11:9–13)

Лук 11:9 -д цэдэглэгдсэнээр, Их Эзэн “Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө; Хай, тэгвэл та нар олно; Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” хэмээн амласан.

Дараах асуултуудыг тавихаасаа өмнө гуйх, хайх, тогших гэдэг нь юу болохыг жүжиглэн үзүүлэхэд гурван суралцагчийг урьж болно.

  • “Гуйх,” “хайх,” “тогших” үйлдлүүд юугаараа адилхан бэ? Эдгээр нь өөр хоорондоо ямар ялгаатай вэ?

  • Эдгээр үг нь хэрхэн илүү утга учиртай залбирч болохыг ойлгоход хэрхэн туслах вэ?

Есүс үүний дараа мөнх бус оршихуй дахь эцгийн хүүхдүүддээ бэлэг өгөх гэдэг хүслийг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ бэлэг өгөх гэсэн хүсэлтэй харьцуулсан. Хэрэв төгс бус бөгөөд мөнх бус оршихуй дахь эцэг хүн “хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг” ( Лук 11:13) байхад “тэнгэрлэг Эцэг тань өөрөөс нь гуйгсдад Ариун Сүнсээр дамжуулан сайн бэлэг өгөх нь лавтай бус уу?” хэмээн заажээ. (Joseph Smith Translation, Luke 11:14 [ Luke 11:13 , тайлбар зүүлт a]). Тэнгэрлэг Эцэг залбиралд Өөрийн арга зам, цаг хугацаанд хариулдаг болохыг санах нь чухал.

  • Тэнгэрлэг Эцэг Өөрөөс нь гуйж, эрэлхийлсэн хүмүүст ямар төрлийн бэлэг өгдөг гэж та бодож байна вэ? Тэр танд юу өгөхийг хүсдэг гэж та бодож байна вэ?

Хэрэв та энэ үйл ажиллагааг сонгосон бол залбирлынхаа хариултыг авч байсан үеийнхээ тухай эсвэл залбирлынхаа хариултыг авахын тулд юу хийхээ тайлбарлан судлах тэмдэглэлдээ бич.

Бурхан залбиралд хариулдаг болохыг санах нь одоогийн залбирлыг тань хэрхэн илүү утга учиртай болоход туслахыг оруул.

В үйл ажиллагаа: Залбирахдаа юуг хийхгүй байхыг Аврагч бидэнд сэрэмжлүүлсэн бэ? ( Maтай 6:7–8)

Есүс Уулан дээрх номлолдоо “хоосон үг давтах ёсгүй” ( Матай 6:7) гэж бидэнд заасан. Энэ хам сэдвийн хүрээнд хоосон гэдэг нь хий хоосон эсвэл утгагүй гэсэн утгатай. Хоосон үг давтаж залбирах гэдэг нь нэг залбирлаа давтах эсвэл ямар ч бодлогогүй нэг ижил үгийг залбиралдаа хэрэглэхийг хэлнэ. Хэрэв бид хүсэж байгаа зүйлээ чин сэтгэлээсээ илэрхийлэх юм бол бидний залбирал давтагдсан байсан ч хий хоосон байхгүй.

  • Залбиралдаа хоосон үг давтахаас зайлсхийх нь хэрхэн бидэнд Их Эзэнтэй илүү ойртоход туслах вэ?

  • Залбирахдаа хоосон үг давтахаас зайлсхийхийн тулд та юу хийж болох вэ?

Гүн утга учиртай, чин сэтгэлээсээ залбиран хэлж байсан жишээнүүдээ бод.

  • Энэ арга замаар залбирах нь танд хэрхэн нөлөөлсөн бэ?

Хэрэв та энэ үйл ажиллагааг сонгосон бол Аврагчийн жишээг даган залбирахдаа хоосон үг давтахгүйн тулд дагахыг хүсэж буй нэг арга замаа судлах тэмдэглэлдээ бич.

Өнөөдөр сурч мэдсэн зүйлээ эсвэл залбирлаа илүү утга учиртай болгохын тулд юу хийхээр төлөвлөж байгаагаа сайн дураараа хуваалцахад суралцагчдыг урь. Утга учиртай залбирах нь Тэнгэрлэг Эцэгтэй бат бөх харилцаа холбоо тогтооход чухал ач холбогдол гүйцэтгэдэг талаар гэрчилж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Утга учиртай залбирахын ямар ямар жишээ байна вэ?

“Бурхан өнөөдөр бидэнтэй хэрхэн ярьдаг вэ” (1:46) видео бичлэгт Их Эзэн нэгэн эмэгтэйн залбиралд хэрхэн хариулсан талаар өгүүлсэн.

1:47

“Амар амгалангийн зарчим: Залбирал” (2:49) видео бичлэгт, цахим тоглоом бүтээгч эр эрүүл мэндийн асуудалтай төрсөн охиныхоо төлөө залбирсан туршлагаа өгүүлсэн түүх гардаг.

2:49

Залбирлын маань хариулт ирэхгүй байгаа юм шиг санагдвал яах вэ?

Далын ахлагч Ж.Дэвн Корниш ийн заасан.

Official Portrait of Elder J. Devn Cornish. Photographed August 2017.

Заримдаа бид чин сэтгэлийн, тууштай залбиралдаа хариу авахгүй байгаа юм шиг санагддаг. Их Эзэн бидний залбиралд яг хэрэгтэй үед Өөрийн цагт, Өөрийн арга замаар хариулдаг гэдгийг ойлгоход итгэл шаардагддаг. Заримдаа бид залбирсан зүйлийнхээ талаар бодож тунгаах үедээ юу хийх ёстойгоо мэдэж байснаа ойлгодог.

Хэрэв таны хувьд нэг л болж өгөхгүй байгаа бол санаагаар бүү унаарай. Гадаад хэл сурахад дадлага бас хүч чармайлт шаардлагатай байдаг. Гэхдээ та Ариун Сүнстэй ярилцах хэлийг сурч чадах бөгөөд тэр үед энэ нь танд агуу итгэл, зөв шударгын хүчийг өгөх болно.

(Ж.Дэвн Корниш, “Залбирлын давуу эрх,” Ensign, Nov. 2011, 103 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 121)

Хэрэв би өөрийгөө залбирах зохисгүй гэж бодож байвал яах ёстой вэ?

Далын ахлагч Ж.Дэвн Корниш ийн заасан.

Official Portrait of Elder J. Devn Cornish. Photographed August 2017.

Хэн нэгэн хүн өөрийгөө залбирахад хангалттай сайн биш гэж бодох эрсдэл байдаг. Энэ санаа нь бидэнд залбирах ёсгүйг сургадаг хилэнцэт сүнснээс гарсан юм ( 2 Нифай 32:8 -ыг үзнэ үү). Бид залбирахад хэтэрхий их нүгэлтэй гэж бодох нь хүндээр өвдсөн хүн өөрийгөө эмч рүү очиход хэт өвчтэй байна гэж бодохтой адил эмгэнэл юм!

(Ж.Дэвн Корниш, “Залбирлын давуу эрх,” Ensign, Nov. 2011, 103 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 121)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Их Эзэний залбирлаас бид өөр юуг сурч мэдэж болох вэ?

Их Эзэний залбирал нь утга учиртай залбирлын талаар олон ойлголтыг өгдөг. Дараах хоёр үг Их Эзэний залбирлын тодорхой хэсгийн сургаалын талаар өгүүлсэн болно. “Залбирлын талаар илүү ихийг суралцах” гарчигтай хичээлийн хэсгийн оронд эдгээр үгийн аль нэгэн хэсгийг ашиглах талаар бодож үз.

Рассэлл М.Нэлсон, “Их Эзэний залбирлаас авах сургамж,” Ensign, May 2009, 46–49 эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51–55

2:3

Ж. Дэвн Корниш, “Залбирлын давуу эрх,” Ensign, Nov. 2011, 101–103 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 119–121

2:3