Матай 13; Лук 8; 13
Тойм
Энэ долоо хоногийн туршид та тариачны сургаалт зүйрлэл, улаан буудай ба үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэл зэрэг Аврагчийн зарим сургаалт зүйрлэлийг судлах боломжтой. Аврагчийн сургаалт зүйрлэлийг судалснаар, танд сүнслэг үнэнүүдийг олж мэдэж, Есүс Христийг гэсэн агуу хайрыг олж авахад тусална.
Заахад бэлд
Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай байж болох зүйлсийн талаарх санаануудыг багш нарт өгнө.
Maтай 13
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад суралцсан зүйлсээ ашиглан үйлдэх аргуудыг хайж олох болон тэдгээрийн сүнслэг утга учрыг олж илрүүлэх үүднээс сургаалт зүйрлэлүүдийг судлах боломжийг олгох болно.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Их Эзэний сургаалт зүйрлэлийг ойлгох чадвараа үнэлэхэд урь. Суралцагчид Матай 13:44–48 -ыг уншаад, эдгээр богино сургаалт зүйрлэлээс сүнслэг сургамж олж авах чадвартай гэдэгт хэр итгэлтэй байгаагаа үнэлж болох юм.
-
Зураг: Зургийг нуугдсан зурагтайгаар харуулахад бэлтгэ.
Матай 13:3–8, 18–23
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Бурханы үгийг хүлээн авч, өсгөж үржүүлэхэд зүрх сэтгэлээ бэлдэхэд туслах болно.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Ирээд, Намайг дага дээрх тодруулсан асуултыг эргэцүүлэхэд урь. “Бидний зүрх сэтгэл яагаад заримдаа үнэнийг хүлээн авахад бэлэн байдаг, зарим үед хүлээн авахыг эсэргүүцдэг вэ?” (3-р сарын 20–26. Матай 13; Лук 8; 13: ‘Сонсох чихтэй нь сонсогтун,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023).
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад зурсан зургаа ангийнхантайгаа хуваалцах боломжийг олгох талаар бодож үз. Үүнийг жижиг онлайн өрөөнүүдэд гүйцэтгэж болно.
Матай 13:24–30, 36–43
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Израилын цугларалтад оролцох хүслээ нэмэгдүүлэхэд туслах болно.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг эдгээр асуултын талаар ярилцахад бэлдэж ирэхэд урь. Танай гэр бүлээс хамгийн анх Сүмд элссэн хүмүүсийн нэг нь хэн бэ? Та тэдний түүхийн талаар юу мэдэх вэ? Суралцагчид гэр бүлийнхээ гишүүнтэй эдгээр асуултыг ярилцаж болно.
-
Видео бичлэг: “Бурхан ялах болтугай” (цагийн код 18:51; 4:07-5:48 хүртэл үз)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг хичээлийн эхэнд гарсан асуултуудад зориулж хариултаа хуваалцахдаа чаатын онцлогоо ашиглахад урих талаар бодож үз. Дараа нь суралцагчдад нөхдийнхөө хариултыг унших цаг гаргаж өг. Зарим суралцагч илүү ихийг сонсохыг хүссэн хариултаа тодорхойлж болно.
Төгс эзэмших сургаалын давтлага 4 Хичээлийн зорилго: Энэ хичээл нь өөрсдийн амьдралд тулгарч болзошгүй ижил төстэй жишээнүүд дээр төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг ашиглах дадлага хийх боломжийг суралцагчдад олгох болно.
Тайлбар: Төгс эзэмших сургаалын хэсгүүдийн талаарх хичээлийг энэ давтлага хичээлийн оронд зааж болох юм. Төгс эзэмших сургаалын хэсгүүдийн талаарх хичээл тус бүрийг семинар явагдаж байх үед заасан байхын тулд орон нутгийн эсвэл бүсийн захирлын эсвэл зохицуулагчийн өгсөн заах хуваарийг хар.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг энэ жил өнөөг хүртэл судалсан төгс эзэмших сургаалын судрын аливаа хэсгүүд дээр заагдсан үнэнүүдийн аль нэгийг амьдралдаа ямар аргаар ашигласнаа эргэцүүлэхэд урь.
-
Хангах зүйлс: Хуудас цаасан дээр энэ хичээлд ашигласан төгс эзэмших сургаалын хэсгүүдэд зориулсан судрын эшлэлүүдийг бич (нэг цаасан дээр нэг судрын эшлэл). Өрөөний эргэн тойронд цааснуудыг өлгө.
Суралцахуйгаа үнэлэх 3
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад энэ жил Шинэ Гэрээнээс суралцах явцдаа олж авсан суралцаж буй зүйлс, хувийн өсөлт хөгжил, тавьсан зорилгоо үнэлэхэд туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Матай 11:16–19 -ийг судлаад, эдгээр шүлгийг илүү сайн ойлгохын тулд ашиглаж болох судраас суралцах чадвараа харуулахад бэлтгэхэд урь. Холбох, солбицсон эшлэл ашиглах, судлах тусламж ашиглах эсвэл суралцагчдын суралцсан зарим чадварын талаарх ой санамжийг сэргээх зорилгоор бэлгэдэл, зүйрлэл зэргийг ойлгож авах зэрэг цөөн хэдэн чадварыг жагсаан бичих нь тустай байж болно.
-
Зураг: Хичээлийн бүдүүвч зургийг харуулахаар бэлтгэ.
-
Видео бичлэг: “Наманчлал: Баяр хөөртэй сонголт” (4:37)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг дэлгэцээ хуваалцаж, цахим судар дээрээ судраас суралцах чадвараа хэрхэн хэрэгжүүлсэн жишээгээ харуулахад урих боломжтой.