Семинар
Матай 13:24–30, 36–43


Матай 13:24–30, 36–43

Буудай ба үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэл

Wheat and the terrace, Israel

Түүнийг эргэн ирэхийн өмнө зөвт хүмүүс цугларах бөгөөд ёс бус хүмүүс галд шатаагдах талаар Аврагч заахдаа буудайн талбай болон үрийн сүүлний (хортой хогийн ургамал) тухай сургаалт зүйрлэлийг ашигласан. Энэ хичээл нь Израилын цугларалтад оролцох таны хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх зорилготой.

Амьдралд хэрэгжүүлэхэд урамшуулан дэмжих. Сайн мэдээг заах нь судар дээрх сургаал, зарчмуудыг амьдралд хэрэгжүүлэхэд суралцагчдад туслах зорилготой. Амьдралд хэрэгжүүлэхийг уриалсан асуулт, үйл ажиллагаа зэрэг нь тухайн зарчмыг өөрсдийн нөхцөл байдалд хэрхэн хэрэгжүүлж болохыг олж мэдэхэд суралцагчдад тусалдаг.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг дараах асуултуудыг авч хэлэлцэхээр бэлдэж ирэхэд урь. Танай гэр бүлээс хэн хамгийн анх Сүмд нэгдсэн бэ? Та тэдний түүхийн талаар юу мэдэх вэ? Суралцагчид энэ асуултуудыг гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Буудай ба үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэл

Дараах асуултуудыг авч хэлэлцэхэд суралцагчдыг урь. Хувийн туршлагаасаа хуваалцахыг бодож үз.

  • Танай гэр бүлээс хэн хамгийн анх Сүмд нэгдсэн бэ?

  • Тэднийг урихад хэн тусалсан бэ?

  • Гэр бүлийн тань энэ гишүүн Сүмийн гишүүн болсон явдал таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Бурхантай байгуулсан гэрээгээ сахих таны шийдвэр бусдад хэрхэн нөлөөлөх вэ?

Матай 13 -т Их Эзэн хүмүүсийг Өөрийн Сүмд цуглуулах тухай заахдаа буудай, үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэлийг ашигласан. Та судалж байхдаа, Их Эзэн Өөрийн хүмүүсийг яагаад цуглуулж байгаа мөн үүнд хэрхэн оролцож болохоо ойлгохын тулд Сүнсний удирдамжид анхаарлаа хандуул.

Суралцагчид энэ сургаалт зүйрлэлийг хос хосоороо эсвэл жижиг бүлгээр судалж болно. Дөрвөн алхамтай суралцах үйл явцыг болон дараах асуултуудыг үзүүлж болох юм.

Матай 13:24–30 дахь сургаалт зүйрлэлийг судал. Үрийн сүүл гэдэг нь “харагдах байдлаараа буудайтай төстэй өвс буюу хортой хогийн ургамал юм. Бүрэн ургах хүртэл нь буудайнаас ялгах боломжгүй байдг[ийг]” мэдэх нь тустай байж магадгүй (Guide to the Scriptures, “ Tares ,” scriptures.ChurchofJesusChrist.org).

Суралцахдаа тусламж авах үүднээс дараах дөрвөн алхамтай загварыг ашигла. Үүнд:

  1. Чухал мэдээллийг олж харах

  2. Сүнслэг харьцуулалт хийх

  3. Үнэ цэнтэй сургамжийг олж нээх

  4. Хувийн амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойлох

  • Энэ сургаалт зүйрлэл дэх ямар мэдээлэл танд онцгой санагдсан бэ?

  • Та ямар сүнслэг харьцуулалт хийсэн бэ?

  • Та ямар үнэ цэнтэй сургамжийг тодорхойлсон бэ?

  • Энэ сургаалт зүйрлэлээс авсан сургамжийг та амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Матай 13:36–43 -ыг уншаад, Аврагч энэ сургаалт зүйрлэлээр дамжуулан юу заасныг олж мэд.

  • Аврагчийн тайлбар энэхүү сургаалт зүйрлэлийн тухай бидний ойлголтыг хэрхэн гүнзгийрүүлж байна вэ?

Их Эзэн энэхүү сургаалт зүйрлэл бидний эрин үед биелэх нэг арга замыг хуваалцсан. Сургаал ба Гэрээ 101:64–65 -ыг уншаад, Их Эзэний Хоёр дахь ирэлтийнхээ өмнө хийнэ хэмээн амласан зүйлийг олж мэд. Саравч гэдэг нь үр тариа хадгалдаг амбаар эсвэл агуулах юм гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.

  • Та эдгээр шүлгээс Их Эзэний талаар юу мэдэж авсан бэ?

Буудай ба үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэлээс бид хожмын өдрүүдэд Их Эзэн Өөрийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэн Өөрийн хүмүүсийг цуглуулах болногэсэн нэг үнэнийг мэдэж авч болох юм. Энэ үнэнийг Матай 13:30 -ийн ойролцоо бичиж тэмдэглэх талаар бодож үз.

  • Их Эзэн Өөрийн хүмүүсийг хожмын өдрүүдэд хэрхэн цуглуулж байна вэ?

  • Энэ чухал ажилд та ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?

Израилын цугларалт

Суралцагчдад Израилын цугларалтыг илүү гүн гүнзгий ойлгоход туслах үүднээс ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн дараах мэдэгдлийн хэсгийг “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дээрх бусад мэдэгдлийн хамт хэвлэх талаар бодож үз.

Мэдэгдлүүдийг хичээлийн туршид харагдах газарт тавиад, суралцагчдыг анги дотор явж, судлахад урь. Суралцагчид мэдэгдлүүдийг судалсныхаа дараа ойлголтоо хамтрагчтайгаа хуваалцаж болно.

Ерөнхийлөгч Нэлсон хожмын өдрүүдэд Өөрийн хүмүүсийг цуглуулахын тулд хийх Их Эзэний ажлын талаар заасан. “Бурхан ялах болтугай” видео бичлэгийг цагийн код 4:07-оос 5:48 хүртэл үз эсвэл дараах бичвэрийг унш. Та мөн Израилын цугларалтын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх үүднээс бие даан өөр судар, мэдэгдлийг олж болно.

18:51
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Бурханыг амьдралдаа ялуулахад бэлэн хүмүүсийг Их Эзэн цуглуулж байна. Бурханыг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөөлөл байлгахыг сонгосон хүмүүсийг Их Эзэн цуглуулж байна.

Олон зууны туршид бошиглогчид энэ цугларалтын тухай зөгнөн хэлсэн байдаг ба яг одоо ид өрнөж байна! Их Эзэний Хоёр дахь ирэлтийн өмнөх нэн чухал оршил үйл явдлын хувьд энэ нь дэлхий дээрх хамгийн чухал ажил билээ!

Энэхүү мянган жилийн өмнөх цугларалт олон сая хүний итгэл болоод сүнслэг эр зоригийг өргөжүүлэн тэлэх хувь хүний баатарлаг үйлийн дууль юм. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн буюу “хожмын үеийн гэрээт Израилын” хувьд бид Их Эзэний энэ чухал ажилд туслах үүрэг хүлээсэн.

Бид хөшигний хоёр талд Израилыг цуглуулах ажлын талаар ярихдаа мэдээж номлол, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын тухай ярьдаг. Бид мөн хамт амьдардаг, ажилладаг, үйлчилдэг хүмүүсийнхээ зүрх сэтгэлд итгэл, гэрчлэлийг нь бататгах тухай ярьдаг. Бид ямар ч үед хөшигний аль аль талд байгаа хэнд ч болов Бурхантай гэрээ байгуулж, түүнийгээ сахихад нь туслахдаа Израилыг цуглуулахад тусалж байдаг.

(Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай,” Ensign, Nov. 2020, 92–93 эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 102)

  • Израилын цугларалтын тухай та юу ойлгосон бэ?

  • Энэ талаар танд ямар асуулт байна вэ?

  • Буудай, үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэл нь Израилын цугларалтын ач холбогдлыг ойлгоход тань хэрхэн тусалсан бэ?

Израилын цугларалтад таны гүйцэтгэх үүрэг

“Хаант улсад цугларагсад” (1:50) видео бичлэгийг үз эсвэл ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг уншаад, Израилын цугларалт хэрхэн танд хамаатай болохыг олж мэд.

1:51
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Гайхалтай өсвөр үеийнхэн минь ээ, та нар Израилыг цуглуулахад туслахаар энэ дэлхийн түүхэн дэх хамгийн чухал энэ цаг үед энэ дэлхий рүү ирсэн. Одоо энэ дэлхий дээр үүнээс илүү чухал ямар ч зүйл үгүй. Үүнээс илүү агуу үр дагавартай зүйл гэж үгүй. Бүр огт байхгүй.

Энэ цугларалт та нарын хувьд хамгийн чухал зүйл байх ёстой. Энэ бол та нарын дэлхий рүү ирэх болсон тэрхүү зорилго юм.

Тиймээс би та нараас “Израилыг цуглуулахад туслах Их Эзэний өсвөр үеийнхний армид сайн дураараа элсэн орох уу?” гэж асууя.

(Рассэлл М.Нэлсон, Вэнди В.Нэлсон нар, “Израилын найдвар,” [өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], New Era болон Ensign 12, сэтгүүлийн хавсралт, ChurchofJesusChrist.org)

Суралцагчидтай Израилын цугларалтын талаарх ойлголтыг нь, үүнд тэд хэрхэн тусалж болохыг ярилц. Дараах нь өнөөдөр олж мэдсэн зүйлсээ тунгаан бодоход суралцагчдад тусална.

Буудай, үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэл, Израилын цугларалтын талаарх бодол, сэтгэгдлээ нэг эсвэл хэд хэдэн догол мөрөөр бич. Бичиж байхдаа бодол, мэдрэмжийг тань сүнслэгээр өдөөх Ариун Сүнсийг урь. Дараах асуултууд танд юу бичихээ шийдэхэд туслах хэдий ч энэ нь зөвхөн заавар юм.

  • Танд Израилын цугларалтын талаар одоо хариулж чадах ямар асуултууд байгаа вэ?

  • Израилын цугларалт нь Аврагчийн танд итгэх итгэл болон хүн бүрийг гэсэн Түүний хайрын талаар юу заадаг вэ?

  • Та Их Эзэний хүмүүстэй хамт цугларахад өөртөө болон бусдад хэрхэн тусалж чадах вэ?

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Их Эзэн яагаад Өөрийн хүмүүсийг цуглуулахыг хүсдэг вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид A.Бэднар ийн заасан.

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Хүмүүс нь Өөрт нь итгэж, зарлигуудыг нь дагах үед Их Эзэн тэднийг цуглуулдаг. …

… Их Эзэн Өөрийн хүмүүсийг шүтэн бишрэхэд нь, Сүмийг өсгөн бэхжүүлж, хамгаалан, зөвлөгөө, заавар авахад цуглуулдаг. …

Бошиглогч Иосеф Смит бүхий л цаг үед цугларалтын бурханлаг зорилго бол ариун сүмүүдийг барьж, ийн Их Эзэний хүүхдүүдэд хамгийн дээд түвшний ёслолуудыг хүлээн авснаар мөнх амьдралыг олж авахад нь туслах явдал юм хэмээн тунхагласан.

(David A. Bednar, “The Spirit and Purposes of Gathering” [Brigham Young University–Idaho devotional, Oct. 31, 2006], byui.edu)

Зөвт хүмүүсийг аюулгүй цуглуулах агуулах гэж юу вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид A.Бэднар ийн заасан.

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Цуглах, ариун сүмүүдийг барих хоёрын хоорондох чухал холбоог Мормоны Номд тодруулан харуулжээ.

“Болгоогтун, талбай боловсорч гүйцсэн байв, мөн адислагдсан болой та нар, учир нь та нар хадуураа барьж, мөн чадлаараа хадсан, тийм ээ, бүхэл өдрийн турш та нар хөдөлмөрлөсөн; мөн боодлуудынхаа тоог болгоогтун! Мөн тэдгээр нь үрэгдэхгүйн тулд тариа хадгалах газруудад хураагдах болно” ( Алма 26:5).

Энэ зүйрлэлд боодлууд нь Сүмийн шинээр баптисм хүртсэн гишүүдийг төлөөлжээ. Хадгалах газрууд нь ариун сүмүүд юм.

(Дэвид А.Бэднар, “Нэр алдрыг хүндтэйгээр хадгалж мөн зогсох нь,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108)

Мормоны Ном Израилын цугларалтад ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийнхүү заасан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Мормоны Ном бол энэ ажлын гол цөм юм. Энэ ном цугларалтын сургаалыг тунхагладаг. Энэ нь хүмүүсийг Есүс Христийн талаар суралцаж, Түүний сайн мэдээнд итгэж, Түүний Сүмд нэгдэхэд нөлөөлдөг. Үнэндээ Мормоны Ном байхгүй байсан бол амлагдсан Израилын цугларалт болохгүй байх байсан.

(Russell M. Nelson, “The Gathering of Scattered Israel,” Ensign or Liahona, Nov. 2006, 80)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Их Эзэн Өөрийн хүмүүсийг цуглуулдаг

Их Эзэн Өөрийн хүмүүсийг цуглуулах ажилд биднийг оролцохыг урьдаг ч эцсийн эцэст Тэр цуглуулдаг. Суралцагчдыг дараах судруудын заримыг эсвэл бүгдийг судлаад, Их Эзэн Өөрийн хүмүүсийг цуглуулахад гүйцэтгэдэг үүргийнхээ талаар юу гэж заасныг олж мэдэхэд урь. Үүнд: Дэд хууль 30:3 ; Исаиа 27:12 ; 54:7 ; Езекиел 34:12 ; 1 Нифай 22:25 ; Иаков 5:71–72 ; Сургаал ба Гэрээ 29:1–2 ; 33:6 .

Эсвэл суралцагчдыг Судруудын удирдамж дээрх “ Израил ” эсвэл Topical Guide дээрх “ Israel, Gathering of ” зэргийг судалж, Өөрийн хүмүүсийг цуглуулахад Их Эзэний гүйцэтгэдэг үүргийг тайлбарласан судрын хэсгийг хайж олоход урь.

Зөвт болон ёс бус хүмүүс хамтдаа байдаг

Аврагч Их Эзэн хожмын өдрүүдэд зөв шударга хүмүүсийг цуглуулж, Хоёр дахь ирэлтээрээ ёс бус хүмүүсийг устгах болно гэдгийг заахын тулд буудай болон үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэлийг хэрхэн ашигласан талаар эргэцүүлэн бодох нь суралцагчдад тус болж болох юм. Матай 13:24–30 дахь сургаалт зүйрлэлийг судалсны дараа суралцагчид мөн Сургаал ба Гэрээ 86:1–7 -г судалж, энэ илчлэлт өөр ямар нэмэлт мэдээлэл өгч байгааг олж мэдэж болно. Суралцагчид “Энэ сургаалт зүйрлэл дэх бэлгэдлүүд юуг илэрхийлдэг вэ? Энэ сургаалт зүйрлэл Бурханы нигүүлслийг хэрхэн харуулсан бэ?” гэх мэт асуултуудыг авч хэлэлцэж болно.