Төгс эзэмших сургаалын давтлага 4
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг амьдралд хэрэгжүүлэх
Төгс эзэмших сургаалын зорилгуудын нэг бол төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдэд заасан сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд туслах явдал юм. Энэ хичээл нь амьдралд тань тулгарч болох үйл явдалтай ижил төстэй жишээн дээр төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг амьдралд хэрэгжүүлэх дадлага хийх боломжийг танд олгох болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Судрууд миний амьдралд ямар хамаатай вэ?
Нико хэмээх нэгэн залуу судраас суралцахад ихээхэн цагийг зарцуулжээ. Тэр судрын олон түүх мэддэг бөгөөд олон шүлэг цээжилсэн байна. Ийм их хүчин чармайлт гаргасан ч гэсэн судрууд өөрийнх нь нөхцөл байдал, асуултад ямар хамаатай болохыг Нико олж харахгүй байлаа.
-
Судрууд амьдралд нь хэрхэн хамаатай болохыг олж харахад Никод туслахын тулд та түүнд юу гэж хэлэх вэ?
-
Хэзээ та судруудаас сурч мэдсэн үнэнийг амьдралдаа хэрэгжүүлсэн бэ?
Энэ хичээл нь төгс эзэмших сургаалын судрын хэсэгт заасан үнэнүүдийг бодит амьдралын нөхцөл байдалд хэрэгжүүлэхэд тань туслах болно.
Судрын эшлэл, түлхүүр үг хэллэг
Шинэ Гэрээг судлах хичээлийн жилийн эхний хагаст үзсэн төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг толилуулав. Энэ хүснэгтийг үзээд, хэрэв тэмдэглээгүй бол эдгээр судрын хэсгийг судар дээрээ тэмдэглэж болно.
Судрын эшлэл |
Судрын түлхүүр үг хэллэг |
“Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.” | |
“Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна.” | |
“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн.” | |
“Та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.” | |
“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.” | |
“Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө” хэмээн Есүс хэлэв. | |
“Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаалыг мэднэ.” | |
“Чи Бурхан Эзэнээ хайрла. … Чи хөршөө … хайрла.” | |
“Намайг дурсаж” ариун ёслолоос хүрт хэмээн Есүс Христ айлдав. | |
“Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.” | |
“Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм.” |
-
Энэ төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдэд заасан зарим үнэнийг та өөрийн амьдралд ямар арга замаар хэрэгжүүлсэн бэ эсвэл хэрэгжүүлж болох вэ?
Сургаалыг бодит амьдралын нөхцөл байдалд хэрэгжүүлэх
-
Найз тань танаас “Есүс Христ яагаад тийм чухал юм бэ?” гэж асуужээ.
-
Найз тань сайн мэдээний талаар суралцаж эхлэхдээ “Би яагаад баптисм хүртэх ёстой вэ? Би зүгээр л сайн хүн байж болохгүй гэж үү?” гэж асуув.
-
Та амьдралд цөхөрч, хаанаас тусламж авахаа мэдэхгүй байна.
-
Бусдад үлгэр жишээ болох нь таны хувьд ямар чухал болохыг эцэг эх тань онцолдог.
-
Та төгс эзэмших сургаалын аль судрын хэсгийг энэ жишээтэй холбоотой гэж бодож байна вэ?
-
Төгс эзэмших сургаалын энэ судрын хэсгийн яг ямар үг эсвэл хэллэг энэ нөхцөл байдалд ихээхэн тус болох вэ?