Семинар
Матай 11:27; Иохан 5:19, 30; Иохан 8:18–28


Матай 11:27; Иохан 5:19, 30; Иохан 8:18–28

“Хүү Түүнийг илчлэх болно”

Christ is sitting down on the ground in the temple teaching a group of people. Outtakes included some more of Jesus teaching, the other outtakes with this image are from a different title: “Jesus Christ. Light of the World” showing Christ after the event of the Woman taken in Adultery and the Jews questioning his authority.

Бид Тэнгэрлэг Эцэгийг Хүүгийнх нь жишээг судлах замаар илүү сайн мэдэх боломжтой гэдгийг Аврагч гэрчилжээ. Есүс Христийн хэлсэн, хийсэн бүхэн Өөрийн Эцэгийн жишээг дагасан байдаг бөгөөд Эцэг рүү биднийг илүү бүрэн дүүрэн аваачих зорилготой байсан. Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэгийн ямар хүн болохыг болон Тэр таны тухай юуг мэдэрдэг болохыг илүү сайн ойлгоход танд тусална.

Суралцагчдад суралцахад нь туслах. Суралцагчид судруудыг ойлгохоор хайж, сайн мэдээний үнэнийг өөрсдөдөө олж нээх үедээ суралцаж байдаг. Тэдэнд сайн мэдээг өөрийн үгээр тайлбарлах, мэддэг болон мэдэрч байгаа зүйлсээ гэрчилж, хуваалцах боломжийг олгох хэрэгтэй. Энэ нь тэдэнд судалж мэдсэн сайн мэдээгээ үнэн гэдгийг мэдрэхэд тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцааныхаа талаар болон үүнийгээ хэрхэн бэхжүүлэхээ бодоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Уг хичээлд Ирээд, Намайг дага дээр харуулсан агуулгыг харуулдаг бөгөөд хувь хүн, гэр бүлүүд Матай 14 ; Марк 6 ; Иохан 5–6 , Иохан 7–10 -ыг судлах үедээ ашиглах боломжтой. Энэ хичээлийг дараагийн долоо хоногуудын туршид бусад хичээлд зай гаргах үүднээс энд байрлуулсан. Үүнийг энэ долоо хоногийн турш заах эсвэл дараагийн долоо хоногуудын аль нэг рүү шилжүүлэх боломжтой.

Тэнгэрлэг Эцэгийн тухай мэдэж авах

Дараах жишээг авч үз.

Саяхны нэг ариун ёслолын цуглаан дээр Клаудиогийн тойргийн нэг гишүүн “Тэнгэрлэг Эцэг намайг мэдэж, хайрладаг гэдгийг би мэднэ. Тэр надад юу хэрэгтэйг мэддэг, надад туслахаар эрэлхийлдэг” гэж хэлжээ. Клаудио гайхсан бөгөөд түүнийг Тэнгэрлэг Эцэгийн тухай энэ бүгдийг яаж мэдэж байгаад гайхаж байлаа. Тэр өөрөө Тэнгэрлэг Эцэгийн тухай юу мэддэг болохоо нэхэн санахад нэг их зүйл мэддэггүй болохоо мэджээ. Тэр ч бүү хэл судруудаас хайсан боловч бас л олигтой юм мэдэж чадсангүй.

  • Заримдаа бидэнд ямар байдлаар Клаудиогийн мэдэрсэн шиг мэдрэмж төрдөг вэ?

  • Тэнгэрлэг Эцэгийн тухай мэддэггүй байх эсвэл бүр мэддэг байх нь хүртэл бидэнд яагаад хэцүү санагддаг вэ?

Тэнгэрлэг Эцэгийн тухай юу мэдэж, ойлгодог талаар өөртөө үнэлгээ өгөх аргуудыг суралцагчдад зааж өг. Дараах ажиллагаа нь үүнийг гүйцэтгэх нэг арга юм.

Нэмэлт санааг “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсэгт байрлуулсан.

Та Тэнгэрлэг Эцэгийн тухай юу олж мэдсэнээ болон тэрхүү мэдлэг танд хэрхэн нөлөөлсөн болохыг бодож үз. Хуудас цаас эсвэл судлах тэмдэглэл дээрээ голд нь “Тэнгэрлэг Эцэг” гэж бич. Энэ үгнүүдийн эргэн тойронд Тэнгэрлэг Эцэгийн тухай мэддэг зүйлсээ бич.

  • Тэнгэрлэг Эцэгийн тухай илүү бүрэн дүүрэн олж мэдэх нь хэн нэгний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?

Та энэ хичээлийг судалж байхдаа, Тэдний ямар хүмүүс болохыг мөн Тэд таны талаар юу мэдэрдэг болохыг илүү сайн ойлгоход туслах Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү хоёрын тухай үнэнүүдийг олж мэд. Олж мэдсэн зүйлсээ Тэнгэрлэг Эцэгийн тухай бичсэн цаасан дээрээ нэмэх талаар бодож үз.Есүс Христ Эцэгийнхээ тухай байнга ярьж байсан бөгөөд ингэх чухал зорилготой байсан. Дараах хэсгүүдийг уншаад, Есүс дагалдагчдаа Түүний тухай мөн Тэнгэрлэг Эцэгийн талаар юуг мэдээсэй гэж хүссэн болохыг олж мэд.

Эдгээр эшлэлийг самбар дээр бич. Эдгээр шүлгийг бие даан судлахад суралцагчдыг урих талаар бодож үз. Тэгээд тэд олж мэдсэн зүйлсээ ангиараа эсвэл жижиг бүлгээрээ хуваалцаж болно.

Матай 11:27 (зүүлт тайлбар c дээрх Иосеф Смитийн өөрчилсөн орчуулгын хамт)

  • Та уншсан зүйлээсээ Аврагчийн заасан зүйлийг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Тэнгэрлэг Эцэгийн талаар бидний мэдэж авч болох нэг чухал аргыг тайлбарлажээ.Та ChurchofJesusChrist.org дээрх “The Grandeur of God (Бурханы сүр жавхлан)” видео бичлэгийг цагийн код 0:00-1:07 хүртэл үзэхийг эсвэл дараах бичвэрийг уншихыг хүсэж болох юм.

15:28
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Их Эзэн Есүс Христийн амьдрал, тохинууллын олон гайхамшигт зорилгын нэг буюу уг номлолынх нь нэгэн чухал хэсгийг тэр бүр яриад байдаггүй. Тухайн үед дагалдагчид нь үүнийг бүрэн ойлгоогүй, мөн орчин үеийн Христэд итгэгчид одоо ч үүний учрыг олоогүй. Харин Аврагч Өөрөө үүний талаар ахин дахин, онцлон хэлж байсан. Есүсийн хэлж, хийхээр ирсэн бүх зүйл, ялангуяа Өөрийн цагаатгагч зовлон шаналал, золиосоор Тэр бидэнд Бурхан бидний Мөнхийн Эцэг хэн болох мөн ямар хүн болохыг, түүнчлэн бүх насны болон бүх үндэстний хүүхдүүддээ Өөрийгөө бүрэн зориулдгийг харуулсан явдал хамгийн агуу үнэн билээ. Есүс үг, үйлдлээрээ Өөрийн Эцэг, бидний Тэнгэр дэх Эцэгийн үнэн мөн чанарыг илчилж, бидэнд хамааруулах гэж хичээж байв.

(Jeffrey R. Holland, “The Grandeur of God,” Ensign эсвэл Liahona, Nov. 2003, 70)

  • Та ахлагч Холландын үгээс юу мэдэж авсан бэ?

Бидний суралцаж болох нэг зарчим бол Есүс Христийн үг ба үйлдэл нь Тэнгэрлэг Эцэгийн зан чанарыг харуулдаг гэсэн зарчим юм.

Энэ үнэнийг самбар дээр бичих талаар бодож үз.

  • Энэ үнэнийг таны сая уншсан Аврагчийн үгсээр хэрхэн заасан байна вэ?

Ахлагч Холланд энэ үнэний талаар илүү ихийг тайлбарласан. Та “The Grandeur of God (Бурханы сүр жавхлан)” видео бичлэгийг цагийн код 11:25-12:49 хүртэл үзэхийг эсвэл дараах мэдэгдлийг уншихыг хүсэж болох юм.

15:28
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Тэгээд өлссөнийг хооллох, өвчтөнийг эдгээх, хоёр нүүртнийг зэмлэх, итгэлтэй байхыг гуйх—энэ бүхэн Христ бидэнд “өршөөнгүй, нинжин сэтгэлтэй, уурлахдаа удаан, тэсвэртэй, сайн сайхнаар дүүрэн” Эцэгийн маань арга замыг харуулж байгаа нь тэр юм. Христ амьдралынхаа турш, ялангуяа Өөрийнхөө үхлээр ‘энэ бол Бурханы болон Өөрийнхөө нинжин сэтгэлийг та нарт үзүүлж байгаа юм’” хэмээн тунхагласан билээ. Төгс Эцэгийн хайр халамжийн төгс Хүүгийн илэрхийллээс, мөн бидний нүгэл, сэтгэлийн зовуурийн төлөө хамтдаа үүрэлцсэн зовлон шаналал, хуваалцсан уй гашуугаас: “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно. Бурхан ертөнцийг яллахын тулд биш харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар Хүүгээ ертөнцөд илгээсэн билээ” [ Иохан 3:16–17 ].

(Jeffrey R. Holland, “The Grandeur of God,” Ensign эсвэл Liahona, Nov. 2003, 72)

Тэнгэрлэг Эцэгийн тухай илүү ихийг мэдэхийн тулд энэ зарчмыг хэрэгжүүлэх дадлага хийхэд (Аврагчийн үг ба үйлдлүүдийг харж) суралцагчдад тусал. Үүнийг хэрхэн гүйцэтгэх нэг жишээг доор багтаав.

Судруудаас Есүс Христийн тухай дуртай түүхээ сонго. Судрын эшлэлийг жагсаан бичээд, тухайн хэсгийг нэгтгэн дүгнэ. Тэгээд дараах асуултуудад хариул.

  • Та уг түүхэд Есүс Христийн хэлсэн эсвэл хийсэн зүйлсээс Тэнгэрлэг Эцэгийн талаар мөн таны талаар Тэр юу гэж боддог талаар юу олж мэдэж авч байна вэ?

  • Тэнгэрлэг Эцэгийн талаар үүнийг мэдэж авах нь Түүнтэй харилцах таны харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Тэнгэрлэг Эцэгтэй илүү сайн харилцаатай байх нь танд хэрхэн туслах вэ?

Самбарын төв хэсэгт “Тэнгэрлэг Эцэг” гэсэн үгсийг бичих талаар бодож үз. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Ангийн хэмжээ, боломжтой цаг зэргээс хамааран суралцагч бүр түүхээ уншиж, нэгтгэн дүгнэх боломжтой. Тэд Тэнгэрлэг Эцэгийн талаар олж мэдсэн зүйлсээ самбар дээрх Түүний нэрийн эргэн тойронд бичиж болно. Эсвэл боломжтой бол суралцагчид уг түүхийн талаарх Мормоны Номын эсвэл Библийн видео бичлэгийг хуваалцаж болно.

Та Тэнгэрлэг Эцэгтэй харилцаагаа хэрхэн бэхжүүлэх тухай товч төлөвлөгөө үүсгэх явцдаа Ариун Сүнснээс урам зориг эрэлхийлж, үүнийгээ судлах тэмдэглэлдээ бич.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Тэнгэрлэг Эцэгийн тухай олж мэдэх нь надад хэрхэн нөлөөлөх вэ?

Бошиглогч Иосеф Смит (1805–1844) ийн заасан.

Half-length frontal portrait of the Prophet Joseph Smith, Jr. Joseph’s head is turned to the side in a three-quarter view, right hand on hip and his left hand holds sheets of papers. He is depicted wearing a dark brown suit and a white shirt and tie.

Хэрэв [хүн] зөвхөн идэх, уух, унтахаас өөр юу ч сурч мэдэхгүй, Бурханы бүтээлүүдээс алиныг нь ч ойлгодоггүй бол хүн амьтнаас ялгагдахгүй болно шүү дээ. Амьтад идэж, ууж, унтдаг ч; Бурханы тухай юу ч мэддэггүй. Хэрэв бид Бүхнийг Чадагч Бурханы Сүнсний нөлөөгөөр ухан ойлгох чадваргүй байх юм бол амьтдаас ялгагдахгүй болох бус уу? Хэрэв [хүмүүс] Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол тэд өөрсдийгөө ойлгож чадахгүй.

Тэнгэрлэг Эцэгийн талаар мэдэж авах нь хэн нэгний амьдралд хэрхэн нөлөөлж болох тухай жишээг харахын тулд “Бурхантай харилцах харилцаа—Патрик” (0:59) ба “Бурхантай харилцах харилцаа—Анифа” (0:55) видео бичлэгүүдийг үзэх талаар бодож үз.

0:59
0:54

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Хичээлийг эхлүүлэх өөр үйл ажиллагаа

Өөрийн эцэг эх, эмээ өвөө эсвэл эцэг эх шиг өөр хэн нэгний талаар илүү сайн мэдэж авсан хувийн туршлагыг болон ингэснээр ямар нөлөөтэй байсныг хуваалцах талаар бодож үз. Суралцагчдыг мөн ийм туршлагынхаа талаар бодож, хуваалцахад урь.Нэгэн залуу эмэгтэй өвөөгийнхөө талаар олж мэдсэнээр хэрхэн зүрх зоригтой болсон тухай мэдэхийн тулд ChurchofJesusChrist.org дээрх “Courage: I Think I Get It from Him (Зүрх зориг: Үүнийг би Түүнээс авсан гэж бодож байна)“ (1:38) видео бичлэгийг үзэх талаар бодож үз. Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгийнхээ талаар мэддэг зүйлсээ төдийгүй олж мэдэж буй зүйлсээ бодож үзэхэд урь.

1:38

Боломжит өөрөө өөрийгөө үнэлэх үнэлгээ

Суралцагчдаас дараах судалгааг бөглөхийг хүсэх замаар Тэнгэрлэг Эцэгийн талаар илүү ихийг олж мэдэх одоогийн хүчин чармайлтаа үнэлэхэд нь тусал. Үүнд:

(А) Бүрэн санал нийлж байна (Б) Санал нийлж байна (В) Санал нийлэх, нийлэхгүйн аль нь ч биш (Г) Санал нийлэхгүй байна (Д) Огт санал нийлэхгүй байна

1. Би Тэнгэрлэг Эцэгийнхээ талаар илүү ихийг олж мэдэж байгаа.2. Надад Түүнд илүү ойр очсон мэт мэдрэгдэж байна.3. Миний Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаа хүсдэг шиг маань хүчтэй.4. Би Тэнгэрлэг Эцэгтэй харилцаагаа хэрхэн бэхжүүлэхээ мэддэг.