Семинар
Maтай 11–12; Лук 11


Maтай 11–12; Лук 11

Тойм

Бид Бурханы Хүүгийн жишээг судлах юм бол Тэнгэрлэг Эцэгийг илүү сайн таньж мэдэх боломжтой гэдгийг Аврагч гэрчилсэн. Тэрээр тохинууллынхаа үеэр дээд түвшний хуулийг заасан бөгөөд олны нүдний өмнө эдгээдэг байв. Хэрэв бид Түүн рүү очих юм бол Тэрээр ачаа дарамтыг маань хөнгөлж, амралт өгнө хэмээн заасан. Тэрээр Хүндэтгэлийн өдөр болон залбирлын тухай гүн ойлголт өгөх сургаалыг айлджээ.

Заахад бэлд

Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлүүдийн санааг багш нарт өгнө.

Матай 11:27; Иохан 5:19, 30; Иохан 8:18–28

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг ямар хүн болохыг мөн Тэр тэдний талаар юу гэж боддог талаар илүү сайн ойлгоход суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаагаа мөн үүнийгээ хэрхэн бэхжүүлэх талаар бодоход урь.

  • Суралцагчдад зориулсан материал: Суралцагч бүрд зориулсан судлах тэмдэглэл эсвэл цаас

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Энэ хичээлийн төгсгөлд Тэнгэрлэг Эцэгийн тухай бичсэн ямар нэг зүйлээ чаат үйлдлийг ашиглан хуваалцахад суралцагчдыг урь. Чаатад бичсэн суралцагчдаас бичсэн зүйлээ илүү дэлгэрэнгүй хуваалцах нэг суралцагчийг сонго. Тухайн суралцагчийг хуваалцсаны дараа ангийн өөр нэг суралцагчийн бичсэн зүйлийг сонгоод, уг суралцагчийг мөн адил хуваалцахад урь.

Матай 11:28–30

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Их Эзэн зовлон бэрхшээл, ачаа дарамтыг нь хөнгөлнө гэдэгт итгэх суралцагчдын итгэлийг нэмэгдүүлэх болно.

  • Суралцагчийн бэлтгэл: Аврагч тэдэнд хэрхэн амар амгалан, тайтгарлыг өгсөн талаар гэр бүлийнхэн эсвэл найзаасаа асуухад суралцагчдыг урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Зураасан хүний дүрсийг үзүүлж, цагаан самбар гэх мэт хамтдаа ашиглаж болох хэрэгслийг ашиглан өөрсдөд нь тулгардаг ачаа дарамт, зовлон бэрхшээлийг төлөөлсөн үгсийг зураасан хүний дүрсний эргэн тойронд бичих эсвэл зураг зурах боломжийг суралцагчдад олгохыг бодож үз.

Төгс эзэмших сургаал: Матай 11:28–30

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь амьдрал дахь туршлагатай нь ижил төстэй жишээн дээр сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх замаар сургаалын талаарх ойлголтоо тайлбарлах боломжийг суралцагчдад олгоно.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Матай 11:28–30 -ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг (эсвэл суралцагчид чадах бол судрын хэсгийг бүхэлд нь) цээжлэх дадлага хийхэд урь. Түүн рүү очиход ачааг нь хөнгөлөх Есүс Христийн чадварын тухай олж мэдсэн зүйлсээ хэрхэн хэрэгжүүлж болох тухай бодохыг тэднээс хүс.

  • Үзүүлэх материал: Тохируулах богино үйл ажиллагаа

  • Суралцагчдад зориулсан материал: Суралцагчдад зориулсан бичих, өөр хоорондоо солилцох цаас

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Doctrinal Mastery аппликэйшныг болон уг апп руу хэрхэн орохыг суралцагчдад үзүүлэхийн тулд дэлгэц хуваалцах үйлдлийг ашиглах талаар бодож үз. Ангиараа цээжлэх үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

Марк 2:23–3:6

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Хүндэтгэлийн өдрийн зорилгыг болон Их Эзэний адислалыг амьдралдаа хэрхэн бүрэн дүүрэн урин авчирч болох талаар илүү сайн ойлгоход суралцагчдад туслах болно.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Хүндэтгэлийн өдөр ганцаараа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хамт Аврагчид илүү ойртохын тулд хийдэг дуртай зүйлээ бодоход урь.

  • Тараах материал: “The Sabbath Day”

  • Видео бичлэг:Share Your Sabbath” (0:53)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хүндэтгэлийн өдрийн талаар асуух боломжийг суралцагчдад олгохын тулд чаат үйлдлийг ашиглах талаар бодож үз. Бие биеийнхээ асуултуудыг харах нь тэднийг бие биедээ хариулж, өөр олон зүйл асуухад уриалж магадгүй юм.

Лук 11:1–13

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь залбирлаа илүү утга учиртай болгоход суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Залбирлаа илүү утга учиртай болгохын тулд юу хийснээ эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.

  • Үзүүлэх материал: Самбарт хөндлөн зураас зураад, нэг өнцөгт нь Залбирах хялбар нөгөө өнцөгт нь Залбирах хэцүү гэж бич.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн эхэнд хийх үйл ажиллагааны нэг хэсэг болгож залбирахыг хялбар гэж боддог уу аль эсвэл хэцүү гэж боддог уу? гэсэн санал асуулгыг суралцагчид дунд явуулах талаар бодож үз.

Хэвлэх