Семинар
Матай 11:28–30


Матай 11:28–30

“Би та нарыг амраая”

Depiction of Jesus embracing Mary and Martha.

Тохинууллынхаа үеэр Аврагч сайн мэдээний дээд түвшний хуулийг зааж, өвчтэй хүмүүсийг эдгээсэн. Өөрийнх нь болон сургаалуудынх нь эсрэг дарамт шахалт ихсэж байсан ч Аврагч ёс бус байдлыг буруушааж, Өөрт нь ирсэн бүх хүнийг амраана хэмээн амласан юм. Энэ хичээл нь Их Эзэн таны зовлон бэрхшээл, ачаа дарамтыг хөнгөлнө гэдэгт итгэх итгэлийг тань нэмэгдүүлэх болно.

Суралцагчийн бэлтгэл: Аврагч хэрхэн тэдэнд амар амгалан, мөн тайтгарал өгсөн тухай гэр бүлийн гишүүн эсвэл найзаасаа асуухад суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Таны ачаа дарамт ба зовлон бэрхшээл

Дараах үйл ажиллагааг ангиараа самбар дээр эсвэл суралцагчдыг зураг зурахад урин гүйцэтгэж болно.

Өсвөр насны хүүхдийг төлөөлсөн дүрс зураг зур. Өнөө үед өсвөр үеийнхэнд тулгардаг ачаа дарамтыг төлөөлсөн үүргэвчийг зураасан хүний нуруун дээр зур. Тэдгээр ачаа дарамтаас дор хаяж тавыг үүргэвчин дээр эсвэл эргэн тойронд нь бич.

Суралцагчдыг зурсан зүйлээ хуваалцахад урь.

Stick man carrying a backpack.

Суралцагчдыг нүдээ аниад, дараах асуултад өгөх хариултаа бодоход урь.

  • Тав буюу маш сайн, нэг буюу маш муу гэсэн нэгээс тав хүртэлх хэмжүүрийг ашиглан ачаалал, дарамтад орох үед та өөрийгөө хэр сайн даван гарч чаддаг гэж үнэлэх вэ?

Хэрэв та үүнийг өмнө нь хийж байгаагүй бол яг одоо тулгарч буй зарим ачааг тань хөнгөлөхөд туслах зарчмуудыг олохын тулд цаг гарган Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг хүсэх талаар бодож үз. Матай 11:28–30 -ийг уншаад, ачаандаа дарагдсан хэн нэгэнд тус болж болох Аврагчийн заасан үнэнүүдийг олж мэд.

Дараах асуултуудад өгсөн суралцагчдын хариултыг самбар дээрх зураасан хүний хажууд бичиж болно.

  • Та ямар ямар үнэнийг олсон бэ?

  • Эдгээр үнэн нь хүнд байдалд орсон хүнд хэрхэн туслах вэ?

Суралцагчид өөр өөр үг ашиглаж болох ч Хэрэв бид Есүс Христэд ирэх юм бол Тэр бидний ачааг хөнгөлж, амралт өгнө гэдгийг ойлгуулсан байхад анхаар. Суралцагчдаас сурч мэдсэн зүйлийнх нь талаар ямар нэг асуух зүйл байгаа эсэхийг асуу.

Суралцагчдад Матай 11:28–30 дээрх үг хэллэгүүдийн талаар суралцахад туслах өөр нэг арга замыг “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсгээс үзнэ үү.

“Буулгыг минь өөрсөд дээрээ ав”

Заримдаа судрын үг, хэллэгийг ойлгоход хэцүү байж болно. Үг, хэллэгүүд ямар утга учиртай болохыг олж мэдэх нь Аврагч биднийг юуг сурч мэдээсэй хэмээн хүсэж байгааг ойлгоход бидэнд тусална. “Буулгыг минь өөрсөд дээрээ ав” ( Матай 11:29) гэсэн үгээр энэ дасгалыг хий.

Дараах асуултуудыг тавих замаар энэ үг хэллэгийн тухай мэдэж байгаа зүйлээ хуваалцахад суралцагчдыг урамшуул. Үүнд: Буулга гэж юу вэ? Есүс Христийн буулга гэж юу вэ? Бид Есүс Христийн буулгыг өөрсөд дээрээ хэрхэн авдаг вэ?

Суралцагчдын ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд дараах мэдээллүүдийн аль нэгийг эсвэл бүгдийг ашигла.

Дараах зургийг үзүүлнэ үү.

Harvest time, Gujarat, India

Буулга гэдэг нь “Мал буюу хүний хүзүүнд угладаг, хөллөж холбодог тоног” (Судруудын удирдамж, “ Буулга ,” scriptures.ChurchofJesusChrist.org). Энэ зурган дээрх амьтдад буулга зүүлгэсэн байна.

Далын ахлагч Эдвард Дьюб дараах туршлагыг хуваалцсан юм.

Official Portrait of Elder Edward Dube. Photographed March 2017.

2015 оны 12-р сард Зимбабвегийн Мадзивад Наумэ [миний эхнэр] бид хоёр нэгэн эр хоёр үхрээр газраа хагалж байхыг харсан юм. Нэг нь том шар байсан бол нөгөө нь жижиг бяруу байхыг хараад би ихэд гайхлаа. Би үүнд мэл гайхав. “Фермер яагаад хоёр өөр амьтныг буулганд хөллөөд газар хагалж байгаа юм бэ?” гэж бодсоноо чанга хэллээ.

Ойролцоо зогсож байсан Наумэгийн ээж буулга руу заав. Ойртон ажиглаад буулгыг бяруутай холбосон байхыг [олс эсвэл гинж] олж харлаа. Том шар бүх хүндийг өөр дээрээ үүрч, харин бяцхан бярууг хэрхэн газар хагалахад заан сургаж байсан байлаа.

(Edward Dube, “Learn of Me,” Liahona, Oct. 2020, Africa Southeast Local Pages, ChurchofJesusChrist.org)

  • Бидний Аврагчтай харилцах харилцаа юугаараа том шар, жижиг бяруу хоёрынхтой ижил төстэй вэ?

  • Буулга гэдэг нь ямар утгатай үг болохыг мэдэх нь таныг гэсэн Христийн сэтгэлийг ойлгох ойлголтыг тань хэрхэн гүнзгийрүүлэх вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн хэлсэн.

Official Portrait of Elder Edward Dube. Photographed March 2017.

Ариун гэрээнүүдийг байгуулж, сахих нь биднийг Их Эзэн Есүс Христтэй нэг болгон нэгтгэдэг.

(Дэвид А.Бэднар, “Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд,” Ensign, May 2014 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 106)

  • Гэрээ байгуулж, сахих нь хэрхэн биднийг Аврагчтай холбон, Түүнтэй хамт буулганд оруулдаг гэж та бодож байна вэ?

Ахлагч Дьюб ийн тайлбарласан.

Official Portrait of Elder Edward Dube. Photographed March 2017.

Бид Есүс Христтэй хамт буулганд ороход Тэр ачааг үүрч, харин бид ажил хөдөлмөрийн баяр баясгаланг хуваалцдаг. Их Эзэний бидний хүн нэг бүрийг Өөрөөс нь суралц хэмээн урих урилга бол амар амгалан, баяр баясгаланг авчирч, хүнд хэцүү байдалд орсон хүнд хариултыг нь өгдөг цорын ганц найдвартай эх сурвалж билээ.

(Edward Dube, “Learn of Me,” Liahona, Oct. 2020, Africa Southeast Local Pages, ChurchofJesusChrist.org)

  • Энэ жил Есүс Христийн талаар суралцсан явдал ачаагаа үүрэхэд тань хэрхэн тусалж, амар амгалан, баяр баясгаланг авчирсан бэ?

Дараах үйл ажиллагаануудын гарчгийг самбарт үзүүл. Дараах мэдэгдлүүдийн алийг нь сонгож, ангиараа судлахыг хүсэж байгааг суралцагчдаас асуу. Эсвэл суралцагчдыг нэг үйл ажиллагааг сонгоод, бие даан суралцах, ангийнхаа нэг хүүхэдтэй суралцах эсвэл жижиг бүлгээр суралцахад урь. Үйл ажиллагааны зааврыг үзүүл. Энэ нь суралцагчдад суралцах явцдаа тэдгээрийг харах боломжийг олгоно.

Христ рүү ирж, Түүний амралтыг хүлээн авах

А үйл ажиллагаа: “Над дээр ир” ( Матай 11:28). Би Христ рүү хэрхэн очих вэ?

Аврагчийн тусламж, санал болгосон амралтыг хүлээн авахын тулд бид Түүн рүү очих ёстой.

  • Хэрэв хэн нэгэн танаас Христ рүү очих гэдэг нь юу гэсэн утгатай болохыг асуусан бол та юу гэж хариулах байсан бэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) бидний Христ рүү очих хэдэн аргыг тодорхойлсон.

Official Portrait of Elder Edward Dube. Photographed March 2017.

Бид өглөө, орой тогтмол залбирч, өдөр бүр судраас судлан, долоо хоног тутам гэр бүлийн үдэш хийж, ариун сүмд тогтмол орсноор Аврагчийн “Түүн рүү очих” урилгад идэвхтэй хариулж байгаа хэрэг юм.

(Ричард Г.Скотт, “Итгэлээ ашиглахыг эн тэргүүнд тавь,Ensign, Nov. 2014, 94 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 107)

“Come unto Christ: 2014 Theme Song” (4:48)-г үзээд, хэн нэгэн хэрхэн Аврагч руу очиж болохыг харуулсан жишээг үзнэ үү. Энэ видео бичлэг ChurchofJesusChrist.org дээр байгаа.

Harvest time, Gujarat, India
  • Есүс Христэд илүү ойртохын тулд та ямар ямар зүйл хийсэн бэ? (Үүнд таны орсон, сахисан гэрээнүүд орж болно.)

  • Та Христ рүү илүү бүрэн дүүрэн очиж, Түүний тэнгэрлэг тусламжийг хүлээн авахын тулд юу хийж болох вэ?

Б үйл ажиллагаа: “Би та нарыг амраая” ( Матай 11:28). Христ миний ачааг хэрхэн хөнгөлөх вэ?

Аврагч ачааг хөнгөлдөг талаарх хүчирхэг жишээг Мормоны Номд цэдэглэн үлдээсэн байдаг. Алмаг болон түүний хүмүүсийг боолчилж, албадан ажиллуулж, ихээхэн хавчин хяхаж байлаа.

Мозая 24:12–16 -г уншина уу. Та мөн “17-р бүлэг: Алма болон түүний хүмүүс зугтсан нь” видео бичлэгийг цагийн код 0:01-ээс 1:29 хүртэл үзэж болно. Энэ видео бичлэг ChurchofJesusChrist.org дээр байгаа.

Harvest time, Gujarat, India
  • Аврагч ачаагаа үүрэхэд тань ямар ямар арга замаар тусалдаг талаар та юу олж мэдсэн бэ?

  • Алмагийн хүмүүс Аврагчийн тусламжийг хүлээн авахын тулд юу хийсэн бэ?

  • Аврагчид хандахад гүйцэтгэх өөрийн үүргийг ойлгох нь зовлон бэрхшээлтэй тулгарсан хүнд хэрхэн туслах вэ?

Өөрийн эсвэл таньдаг хүмүүсийнхээ туршлагын талаар бодож, Аврагч ачааг тань хөнгөлж байсан үеийг бичиж тэмдэглэ. Та эсвэл таны таньдаг хүн Аврагчид хандахын тулд юу хийснээ мөн Тэрээр хэрхэн тусалсан талаар оруулсан байхад анхаар.

Суралцагчдыг сонгосон үйл ажиллагаагаа хийж гүйцэтгэсний дараа юуг мартахгүй байхыг хүсэж байгаагаа хуваалцахад урь. Аврагч хэрхэн тусламж хэрэгтэй үед тэдэнд тусалж байсан хувийн эсвэл өөрсдийн гэрчлэлийг хуваалцахад суралцагчдыг урь.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Есүс Христ бидэнд Өөр лүү нь ирэхэд хэрхэн тусалдаг вэ?

Далын ахлагч Жон А.Маккун Есүс Христ рүү ирснээр хүлээн авдаг бидний зарим адислалыг тайлбарласан.

Official portrait of John A. McCune. Sustained April 6, 2019 as a General Authority Seventy.

Аврагчийн “Над руу ир” гэсэн урилгыг хүлээн авах үед Тэрээр … бидэнд хэрэгцээтэй дэмжлэг, тайтгарал, амар амгаланг өгдөг. Хамгийн гүнзгий сорилтуудад ч гэсэн бид Түүнд найдаж, хүслийг нь хүлээн авснаар Түүний хайрын дулаахан тэврэлтийг мэдэрч чадна.

(Жон А.Маккун, “Христэд ирж, хожмын үеийн гэгээнтний ёсоор амьдрах нь,” Ensign, May 2020, 36 эсвэл 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 41)

“Living with Depression” (Сэтгэл гутралтай амьдрах нь) (3:13) видео бичлэгт Есүс Христ хүнд сорилтоос гаргахгүй ч бидэнд хэрхэн тусалдаг талаарх жишээг өгсөн.

3:13

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Хоёр дахь суралцах үйл ажиллагаа

Энэ үйл ажиллагааг хичээлийн эхэнд хийж болно. Хоосон хайрцаг, үүргэвчийг мөн дотор нь хийх том чулуу юм уу ном гэх мэт хүнд зүйлийг ангид авчир. Нэг суралцагчийг өрөөний урд гарч ирэхэд уриад, хоосон хайрцгийг барихыг эсвэл хоосон үүргэвчийг үүрэхийг хүс. Ангийнхнаас хичээлийн эхэнд тавьсан асуултуудад хариулахыг хүс. Өөр нэг суралцагч самбарт суралцагчдын хариултыг жагсаан бичиж болно. Хариулах тоолонд, хүнд зүйлсээс хайрцаг эсвэл үүргэвч рүү дүүртэл хий.

Матай 11:28–30 дээрх үг хэллэгүүдийг ойлгох

Суралцагчид Матай 11:28–30 -ийг уншаад, тэдэнд онцгой санагдсан богино хэллэгүүдийг хайж олж, тэмдэглэж болно. Жишээнүүдэд “Над дээр ир,” “Би та нарыг амраая,” “Та нар сэтгэлдээ амралтыг олох болно,” “Надаас сур,” “Дөлгөөн, зүрхэндээ даруу” зэрэг багтана.

Суралцагчдыг нэг хэллэг сонгоод, үүнийгээ өөрсдийн үгээр бичихэд урь. Тэднийг уг хэллэг ямар утгатай болохыг ойлгоход туслах солбицсон эшлэл олоход урь. Жишээлбэл тэд Судруудын удирдамж эсвэл Topical Guide дээрээс ир, амралт, сур эсвэл дөлгөөн зэрэг үгсийг хайж олж болно. Суралцагчдыг хайж олсон зүйлийн талаар болон энэ нь ачаанд түүртэж буй хэн нэгэнд хэрхэн туслахыг хуваалцахад урь.