Семинар
Иосеф Смит—Матай


Иосеф Смит—Матай

Их Эзэнийг ирэхэд сонор соргог байгтун

The resurrected Jesus Christ (wearing white robes with a magenta sash) standing above a large gathering of clouds. Christ has His arms partially extended. The wounds in the hands of Christ are visible. Numerous angels (each blowing a trumpet) are gathered on both sides of Christ. A desert landscape is visible below the clouds. The painting depicts the Second coming of Christ. (Acts 1:11)

Есүс Христ Олив уулан дээр шавь нартайгаа биечлэн ярилцахдаа, Өөрийнхөө Хоёр дахь ирэлтийн талаар тэдний асуултад хариулсан байна. Энэ хичээл танд Аврагч Өөрийнхөө ирэх үеийн тэмдгүүдийн талаар юу заасныг ойлгоход мөн Түүний дэлхийд эргэн ирэх өдрийг хүсэн хүлээхэд тусална.

Утга учиртай туршлага олж авахад нь суралцагчдад туслах. Багшийн хувьд таны зорилго бол зөвхөн хичээл заах эсвэл хам сэдвийг авч үзэх явдал биш гэдгийг санаарай. Үүний оронд Аврагчийн талаар мэдэж авч, Түүнийг дагахад нь тэдэнд туслах арга замаар судруудаас суралцахад нь суралцагчдад тусал.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Иосеф Смит—Матай 1:22–55 -ыг уншаад, Аврагчийн Хоёр дахь ирэлтийн талаарх бодол, мэдрэмжээ эргэцүүлэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Есүс Христийн ирэхийг төсөөлөн бодох

Хэрэв суралцагчдаас Иосеф Смит—Матай 1:22–55 -ыг уншаад, ангийнхны өмнө Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар эргэцүүлэн бодохыг хүссэн байсан бол одоо тэднээр бодол санаа, мэдрэмжийг нь хуваалцуулахыг бодож үз. Дээрх зургийг харуулаад, уг сэдвийн талаар бодол, мэдрэмжээ үгээр илэрхийлэхэд нь суралцагчдад туслах асуултуудыг тавь. Суралцагчдын хуваалцаж буй зүйлсийг сонсоод, тэдний туршлагыг нэмэгдүүлэхэд дараах материалыг ашиглах талаар бодож үз.

Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар юу мэддэгээ болон урьтаж ирэх тэмдгүүдийн талаар бодож үз. Энэ нь ямархуу байх талаар төсөөл.

  • Та Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар бодох үедээ юуг төсөөлөн бодож байна вэ?

  • Аврагчийн ирэх тухай бодох үед танд ямар мэдрэмж төрж байна вэ?

Суралцагчдын хэлж буй зүйлсийг анхааралтай сонс. Хэрэв суралцагчид Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар сэтгэл нь хөдөлсөн юм уу айсан мэт санагдвал тэдэнд амар амгаланг мэдрэхэд туслах боломжуудыг хичээлийн туршид хайж ол. Аврагчийн ирэх үеийн тэмдгүүдийн талаар ойлгож, эргэн ирэхийг нь хүсэн хүлээхэд нь тусал.

Өнөөдөр суралцах явцдаа, Есүс Христийн эргэн ирэх өдрийг хүсэн хүлээхийн тулд юу хийж чадахаа мэдэхэд тань туслах Ариун Сүнсний өдөөлтийг сонс.

Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнөх тэмдгүүд

Шавь нар нь Аврагчаас “Таны ирэлтийн тэмдэг нь юу вэ?” ( Иосеф Смит—Матай 1:4) гэж асуух үед, Тэрээр Хоёр дахь ирэлтийг нь угтаж болох үйл явдлуудын талаар заасан байна. Хэдийгээр Тэнгэрлэг Эцэгээс өөр хэн ч энэ үйл явдлыг яг ямар өдөр, цагт тохиохыг мэдэхгүй ч Есүс Түүний өгсөн өөр өөр тэмдгийг ажиглахын ач холбогдлыг тайлбарлажээ ( Иосеф Смит—Матай 1:40, 46 -г үзнэ үү).

Их Эзэний ирэх үеийн тэмдгүүдийг судрууд дээр Иосеф Смит—Матай хэсэгт зааж өгсөн байдаг. Энэ нь Агуу Үнэт Сувд дээрх Матай 24 -ийн Иосеф Смитийн Орчуулга буюу засварласан хувилбар юм.

  • Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө үзэгдэх ямар ямар тэмдгийг та мэдэж байгаа вэ?

Суралцагчдыг самбарт уг тэмдгүүдийн жагсаалтыг гаргахад урих талаар бодож үз. Суралцагчдыг мэддэг зүйлсээ хуваалцсаных нь дараа, судрууд дээрээс эдгээр тэмдгийг олж харах болон өөр бусад тэмдгийг хайж олоход урих талаар бодож үз.

Их Эзэний илчилсэн тэмдгүүдийн заримыг болон Түүний тэдгээрийг илчилсэн шалтгааныг хайж олохын тулд Иосеф Смит—Матай 1:22–23, 28–36, 48 -ыг унш. Та мөн scriptures.ChurchofJesusChrist.org дээрх Судруудын удирдамжаас “ Цаг үеийн тэмдгүүд ”-ийг харж болно.

  • Аврагчийн Өөрийнхөө Хоёр дахь ирэлтийн тэмдэг болгон өгсөн тэмдгүүдийн юу нь танд онцгой санагдаж байна вэ?

  • Тэрээр эдгээр тэмдгийг Өөрийн Хоёр дахь ирэлтээс бүр өмнө илчилсэн болохыг мэдсэнээр бид Есүс Христийн талаар юу олж мэдэж болох вэ?

  • Сайн мэдээ “бүх дэлхийд номлогдож” ( Иосеф Смит—Матай 1:31) байгаагаар болон Аврагчийг “сүр хүч хийгээд агуу алдар суутайгаар тэнгэрийн үүлэн дунд ирж” буйгаар төсөөлөх үед танд ямар мэдрэмж төрж байна вэ? ( Иосеф Смит—Maтай 1:36). Яагаад?

Суралцагчдыг энэ хичээлээр судалсан шүлгүүдээ эргэн хараад, Аврагчийн талаарх чухал нарийн ширийн зүйлсийг болон тэдний төлөөх Түүний хүслийг тэмдэглэхэд урих талаар бодож үз. Тэднийг тэмдэглэсэн зүйлсээ хуваалцсаны дараа, дараах үйл ажиллагааг гүйцэтгэх нь тустай байж болно. Аврагчийн талаар мөн тэдний төлөөх Түүний хүслийн талаар тэдний тодорхойлсон нэмэлт үг хэллэгийг чөлөөтэй нэмж болно.

Дараах үг хэллэгүүдээс дор хаяж нэгийг сонгоод, үүнийгээ судрууд дээрээ тэмдэглэхийг бод. Үгнүүдийг тэмдэглэх зуураа Есүс Христийн захиасын тухай бод. Аврагчийн үгс танд Түүний талаар болон таны төлөөх Түүний хүслийн талаар юу зааж буйг хайж ол.“Та нар тэвдэн сандрахгүй байхаа мэдэгтүн” ( Иосеф Смит—Maтай 1:23).“Үл дийлэгдэх тэрбээр, мөнхүү тэр нь аврагдах болно” ( Иосеф Смит—Maтай 1:30).“Миний үгс алга болох нь үгүй, харин бүх зүйл гүйцэлдэх болно” ( Иосеф Смит—Maтай 1:35).“Та нар үүнчлэн бэлэн байгтун” ( Иосеф Смит—Maтай 1:48).

  • Аврагч Өөрийнх нь ирэлтэд таныг хэрхэн хандаасай хэмээн хүссэн гэж та бодож байна вэ?

  • Есүс Христийн ямар үгс танд Түүнийг хайрлаж мөн Түүнд итгэхэд тусалж байна вэ?

Энэ долоо хоногийн туршид та Есүс Христийн Хоёр дахь ирэлт болон үүнд хэрхэн бэлтгэх талаар илүү ихийг судлах болно.

Их Эзэний эргэн ирэхийг хүлээх

Суралцагчдаас ахлагч Нийл Л.Андэрсэны дараах тайлбарыг сонсох зуураа зураг хараад эсвэл нүдээ аньж байгаад Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн үйл явдлуудыг төсөөлөхийг хүсэж болох юм.

Та Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л. Андэрсэны дараах мэдэгдлийг уншингаа, хэлсэн зүйлийг нь төсөөлөн бод мөн Хоёр дахь ирэлтэд хандаж буй хандлагынхаа талаар бодож үзээрэй.

Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

Түүний ирэлтийн тухай бодоход бодгаль минь баясдаг. Энэ нь гайхамшигтай байх болно! Хэр хэмжээ, сүр жавхлан, агуу их ба гоо үзэсгэлэн нь мөнх бус мэлмий хэзээ ч харж, мэдэрч байгаагүйгээр арвижих болно.

Энэ өдөр … Тэр “тэнгэрийн үүлэн дотор сүр хүч хийгээд агуу алдар суунд, бүх ариун тэнгэр элчүүдийн хамт” үзэх болно [ Сургаал ба Гэрээ 45:44 ]. … Нар, сар хувиран өөрчлөгдөж, мөн “одод байрнаасаа шидэгдэм байх болно” [ Сургаал ба Гэрээ 133:49 ]. …

… Бид хүндэтгэлтэй байдлаар өвдөг сөгдөнө. “Мөн Их Эзэн дуу хоолойгоо илэрхийлэх болно, мөн дэлхийн бүх хязгаарууд үүнийг сонсох болно” [ Сургаал ба Гэрээ 45:49 ]. …

Тэр өдөр үл итгэгчид чимээгүй болж, Есүс бол Христ, Бурханы Хүү, дэлхийн Аврагч ба Гэтэлгэгч гэдгийг … “чих бүхэн үүнийг сонсож, мөн өвдөг бүхэн сөхөрч, мөн хэл бүхэн хүлээн зөвшөөрөх болно” [ Сургаал ба Гэрээ 88:104 ].

… Хайрладаг хүмүүстэйгээ хамт, оюун санаандаа эдгээр гайхамшигт үйл явдлыг ахин дахин тунгаан, Түүнийг ирэхэд бэлтгэх болтугай.

(Neil L. Andersen, “Thy Kingdom Come,” Ensign эсвэл Liahona, May 2015, 122)

  • Ахлагч Андэрсэны тайлбарласан зүйлсийг төсөөлөн бодох үед танд ямар мэдрэмж, бодол төрсөн бэ?

  • Энэ хичээл нь Хоёр дахь ирэлтийн талаарх хичээлийн эхэнд төрсөн бодол, мэдрэмжид тань хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Их Эзэний ирэхийг сүр жавхлантай үйл явдал гэж төсөөлөхөд тань юу туслах бол?

  • Та Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар хэнтэй ярилцахыг хүсэж байна вэ?

Боломжтой бол суралцагчдад зориулан Аврагчийн Хоёр дахь ирэлтийн талаар дүрсэлсэн жижиг зургуудыг худалдан авах талаар бодож үз. Суралцагчдыг Их Эзэний сүр жавхлантай эргэн ирэх үеийг тэдэнд сануулах газарт зургийг байрлуулахад урьж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Иосеф Смит—Maтай 1:36–37 . Аврагчийг эргэн ирэх үед ямархуу байх бол?

Өөр нэг тохиолдлын үеэр ахлагч Нийл Л.Андэрсэн Есүс Христ дэлхийд сүр жавхлантайгаар эргэн ирэх үеийн талаарх өөрийн бодлыг хуваалцжээ.

15:1
Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

Христийн тухай ярих хүслийг маань Түүний эргэн ирэхийг төсөөлөх төсөөлөл хамгийн их бадраадаг. Түүний хэзээ ирэхийг бид мэдэхгүй ч Түүний эргэн ирэх үеийн үйл явдлууд үнэхээр гайхалтай байх болно! Тэрээр бүх ариун тэнгэр элчийнхээ хамт сүр хүч хийгээд агуу алдар суугаар тэнгэрийн үүлэн дундуур гарч ирэх болно. Зөвхөн цөөн хэдэн тэнгэр элч ч биш харин бүх ариун тэнгэр элчтэйгээ ирнэ. Энд Валентины картан дээрээ хардаг Рафаэлын зурсан улаан хацартай херубимын тухай яриагүй байна. Тэд бол олон зуун дамнан арслангуудын амыг тагласан [ Даниел 6:22 -ыг хар], шоронгийн хаалгуудыг нээсэн [ Үйлс 5:19 -ийг хар], Түүний удаан хүлээсэн төрөлтийг тунхагласан [ Лук 2:2–14 -ийг үз], Түүнийг Гетсеманид тайвшруулсан [ Лук 22:42–43 -ыг үз], Түүнийг тэнгэр өөд дээш явах үед Түүний шавь нарт амлалт өгсөн [ Үйлс 1:9–11 -ийг үз], мөн сайн мэдээний гайхамшигт сэргээлтийг нээсэн тэнгэр элч нар юм.

Хөшигний энэ эсвэл нөгөө талаас нэгэн цагт Түүнтэй уулзахаар өргөгдөх болно хэмээн та төсөөлж чадах уу? [ 1 Тесалоник 4:16–17 ; Сургаал ба Гэрээ 88:96–98 -ыг үзнэ үү]. Энэ бол зөвт хүмүүст өгөх Түүний амлалт юм. Энэхүү гайхамшигтай үйл явдал бидний бодгалийг мөнхөд өөрчлөх болно.

(Нийл Л.Андэрсэн, “Бид Христийн тухай ярьдаг,” Ensign, Nov. 2020, 91 эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 99)

Хэрэв би Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдийн талаар санаа зовж байгаа бол яах вэ?

“Зүрхээ бүү шаналга” (5:10) видео нь бидэнд эцсийн өдрүүдийн тэмдгээс айх хэрэггүй гэдгийг ойлгоход тусалдаг. Энэ видео нь ChurchofJesusChrist.org дээр тавигдсан байгаа.

NaN:NaN

//media.ldscdn.org/webvtt/scripture-and-lesson-support/doctrine-and-covenants-visual-resource/2010-07-038-be-not-troubled-en.vtt

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Дэлхийг Аврагчийн эргэн ирэхэд бэлтгэх

Аароны санваартай хэдэн залуу эрэгтэйгээс дэлхийг Аврагчийн эргэн ирэхэд бэлтгэх тухай Аароны санваарын чуулгын урианы нэг хэсгийг тайлбарлах юм уу цээжээр унших бэлтгэлтэй ангид ирэхийг хүсэж болох юм. Түүнчлэн залуу эмэгтэйчүүдээс Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхийн тулд юу хийж буй талаараа хуваалцахыг хүсэж болно.

Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаарх сургаалт зүйрлэлүүд

Иосеф Смит—Матай дээр Их Эзэний заасан богино сургаалт зүйрлэлүүдийг судлах замаар Түүний Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд бидний төлөөх Их Эзэний хүслийн талаар судлахад нь суралцагчдад тусал. Ангийнханд дараах эшлэлүүдээс сонгуулахаар харуулах эсвэл тэдгээрийг суралцагчдын дунд тэгш хувааж өгөх боломжтой. Эшлэлүүдийг хуваарилсан бол сургаалт зүйрлэл тус бүрийн урт эсвэл ойлгоход хэцүү байдлын талаар мэдэж байгаарай. Суралцагчдыг сургаалт зүйрлэлийг уншсаны дараа, хамтрагчдаа тайлбарлаж өгөх эсвэл жижиг бүлгээр тайлбарлахыг хүсэж болно. Уг даалгаврыг ангийнханд харуулах арга болгож эхний эшлэл ба тайлбарыг ашиглах талаар бодож үз.

Иосеф Смит—Maтай 1:25–26

Есүс Христийн Хоёр дахь ирэлт нууцаар тохиохгүй. Нарны гэрэл бүх дэлхийг бүрхдэгтэй адил бүгд үүнийг мэдэх болно.

Иосеф Смит—Maтай 1:27

Иосеф Смит—Maтай 1:38–39

Иосеф Смит—Maтай 1:41–43

Иосеф Смит—Maтай 1:46–48

Иосеф Смит—Maтай 1:49–54

Суралцагчдыг хуваалцсаны дараа, дараахтай адил асуултуудад хариулах замаар эдгээр сургаал зүйрлэлд агуулагдаж буй Их Эзэний захиасыг нэгтгэн дүгнэх нь тустай байж болох юм. Та эдгээр сургаалт зүйрлэлээс олж мэдсэн зүйлс дээрээ тулгуурлан Их Эзэн танд Өөрийн Хоёр дахь ирэлтийн талаар ямар захиас илгээсэн гэж та бодож байна вэ?