Семинар
Иосеф Смит—Maтай 1; Maтай 25; Maрк 12–13; Лук 21


Иосеф Смит—Maтай 1; Maтай 25; Maрк 12–13; Лук 21

Тойм

Есүс Христ Чидун уулан дээр шавь нартайгаа биечлэн ярилцахдаа Өөрийнх нь Хоёр дахь ирэлтийн талаар тэдний асуусан асуултад хариулсан байна. Тэр тэдэнд “бүү тэвдэн сандар” (Иосеф Смит—Матай 1:23) хэмээн тушаасан. Тэрээр мөн Түүнийг дахин ирэхэд хэрхэн бэлтгэх талаар зааж, арван охин, талант, хонь, ямааны тухай сургаалт зүйрлэлийг хуваалцжээ. Энэ долоо хоногт төгс эзэмших сургаалын хэсгүүд дээрх үнэнийг тайлбарлах, ойлгоход тань туслах төгс эзэмших сургаалын давтлагыг багтаав.

Заахад бэлдэх

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.

Иосеф Смит—Матай

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Аврагч Өөрийн ирэх үеийн тэмдгүүдийн талаар юу заасан болохыг ойлгоход мөн Түүний дэлхий ертөнцөд эргэн ирэх өдрийг хүсэн хүлээхэд суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Иосеф СмитМатай 1:22–55 -ыг уншаад, Аврагчийн Хоёр дахь ирэлтийн талаарх бодол, мэдрэмжээ эргэцүүлэн бодоход урь.

  • Материал: Боломжтой бол, суралцагч тус бүрд өгөх Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн тухай жижиг зураг

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад уг хичээлийн эхний хоёр асуултад хариулж чадна гэж бодож буй аль болох олон үг, хэллэгийг хуудас цаасан дээр бичихэд зориулж нэг минут гаргаж өгөх талаар бодож үз. Тэдний цөөн хэдийг тухайн үг, хэллэгүүдийнхээ нэгийг хуваалцаад, яагаад үүнийг бичсэн болохоо тайлбарлахад урь.

Иосеф Смит—Maтай 1:21–37; Лук 21:25–36

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад эцсийн өдрүүдийн үйл явдлуудтай холбоотой айдсаа даван туулж, хууран мэхлэлтээс зайлсхийхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг судраас суралцах зорилгууд нь тэдэнд хэрхэн тусалсан болохыг үнэлэхэд урь. Түүнчлэн суралцагчид зорилгоо сахихаар хичээж буй эсэхээ мөн хэрхэн сайжруулж болохоо үнэлж болно.

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Слайд дээр Лук 21 -ийг болон холбогдох мэдэгдлийг харуулах талаар бодож үз. Эшлэлийг чанга уншаад, аль мэдэгдэл үүнийг хамгийн сайн нэгтгэн дүгнэж буйг асуун, a, б эсвэл в бүхий чаатын онцлогийг ашиглан хариулахад суралцагчдыг урь.

Матай 25:1–13

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Их Эзэнийг дахин ирэх үед уулзахад өөрсдийгөө бэлтгэхийн ач холбогдлыг ойлгоход суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг дараах мэдэгдэл дээр өөрсдийгөө 1-10 (1 гэдэг нь хүлээн зөвшөөрөхгүй; 10 гэдэг нь хүлээн зөвшөөрнө гэсэн утгатай) хүртэлх хэмжүүрээр үнэлэхэд урь. “Би өөрийгөө Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлдсэн гэж бодож байна.” Тэднийг өөрсдийгөө яагаад ингэж үнэлснээ эргэцүүлэхэд урь.

  •    

  • Тараах материал: Дэнлүүний талаарх тараах материал

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг арван охины тухай сургаалт зүйрлэлийн өөрсдийн орчин үеийн хувилбарыг бичсэний дараа, тэд хэний бичсэн сургаалт зүйрлэлийг сонсохыг хүсэж буйг нь сонгохын тулд нэг суралцагчаас асуух талаар бодож үз. Эсвэл тэд дээш, доош, зүүн, баруун тийш зааж болох ба багшийн компьютер дээр тухайн байрлалд гарч ирсэн хүнээс сургаалт зүйрлэлээ хуваалцахыг хүсэж болох юм. (Тайлбар: Суралцагчид бүх компьютер дээр заавал ижил дарааллаар гарч ирэхгүй байж болно.) Хэрэв хүсвэл, энэ үйл ажиллагааг давтан гүйцэтгэж болно.

Maтай 25:14–46

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь хонь ба ямааны мөн талантын тухай сургаалт зүйрлэлүүдээс үнэнүүдийг тодорхойлоход суралцагчдад тусална. Энэ нь мөн Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд суралцагчдад тусалж болно.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг талантын тухай сургаалт зүйрлэл (Матай 25:14–30-ийг үзнэ үү) эсвэл хонь ба ямааны тухай сургаалт зүйрлэлийн (Матай 25:31–46-г үзнэ үү) аль нэгийг уншаад, судалсан зүйлсээсээ олж мэдсэн сургамжаа хуваалцахаар бэлтгэхэд урь.

  • Тараах материал: Талантын тухай сургаалт зүйрлэл, хонь ба ямааны тухай сургаалт зүйрлэлийн тухай тараах материал

  •    

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хоёр сургаалт зүйрлэлийг судлахын тулд жижиг онлайн өрөөнүүдийг ашиглан суралцагчдыг бүлгүүдэд хуваах талаар бодож үз. Дараа нь тэдгээрийн тухай ангиараа ярилцахаар буцаж нэгд. Хэрэв технологийн хувьд боломжтой бол тэднийг урамшуулан дэмжиж, удирдамж өгөх үүднээс өөр өөр бүлэгт зочлохыг хичээ.

Төгс эзэмших сургаалын давтлага 9

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь төгс эзэмших сургаалын хэсгүүд дээрх үнэнүүдийн талаар илүү их ойлголт олж авахад нь суралцагчдад тусална. Энэ нь мөн эдгээр үнэнийг бусдад тайлбарлах дадлага хийхэд нь суралцагчдад туслах боломжтой.

Тайлбар: Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг энэ давтлага хичээлийн оронд зааж болох юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээл бүрийг семинар явагдаж байх үед заахын тулд тухайн орон нутгийн эсвэл бүсийн захирал юм уу зохицуулагчийн өгсөн цагийн хуваарийг үзнэ үү.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хамгийн сүүлд суралцсан төгс эзэмших сургаалын хэсгээ сонгоод, үүнийгээ хэн нэгэнд тайлбарлахад урь.

  • Материал: Самбар дээр харуулах төгс эзэмших сургаалыг тохируулах үйл ажиллагаа

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн өмнө тайлбарлах үйл ажиллагаагаар найзуудын дүрийг жүжиглэн тоглоход дөрвөн суралцагчийг урих талаар бодож үз. Тэдэнд төгс эзэмших сургаалын хэсгүүд ямар утгатай болохыг ээлжлэн асууж, ангийн бусад суралцагчид хариулах боломж олго.