Семинар
Матай 25:1–13


Матай 25:1–13

Арван охины тухай сургаалт зүйрлэл

Painting depicting the parable of the ten virgins as taught by Jesus Christ. Five of the women are adding oil to their lamps in preparation to meet the bridegroom. The other five women have no oil and are asking the five wise virgins for oil. The wise women are not able to spare the oil for the foolish.

Мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа төгсгөлд Есүс Христ арван охины тухай сургаалт зүйрлэлийг ярих замаар Өөрийн шавь нарт Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн ач холбогдлыг заажээ. Энэ хичээл таныг Их Эзэнийг дахин ирэх үед уулзахад өөрийгөө бэлтгэхийн ач холбогдлыг ойлгоход тусална.

Орчин тойрноо бэлдэх. Зохион байгуулалттай, амар амгалан суралцах орчныг бий болгох нь суралцагчдад Ариун Сүнсний нөлөөг мэдэрч, зорилгоо мэдрэх мэдрэмж төрүүлэхэд тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг “Би Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэгдсэн” гэсэн мэдэгдэл дээр өөрсдийгөө 1-ээс 10 хүртэлх хэмжүүрээр (1 гэдэг нь хүлээн зөвшөөрөхгүй; 10 гэдэг нь хүлээн зөвшөөрнө гэсэн утгатай) үнэлэхэд урь. Тэднийг өөрсдийгөө яагаад ингэж үнэлснээ эргэцүүлэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бэлэн үү, бэлэн биш үү?

Маш их бэлтгэл шаардсан зүйлд бэлтгэлгүй байсан үеийнхээ талаар бод.

  • Ингэх нь ямар санагдсан бэ?

  • Бидэнд зарим нэг зүйлд бэлтгэхээс татгалздаг ямар ямар шалтгаан байдаг вэ?

Суралцагчдыг туршлага, мэдрэмжээ хуваалцахад урь. Мөн жишээ хуваалцах талаар бодож үз.

Дараах зүйлсийг ганцаарчлан гүйцэтгэхийг суралцагчдаас хүс.

Дараах мэдэгдэл дээр өөрийгөө 1-ээс 10 хүртэлх хэмжүүрээр (1 гэдэг нь хүлээн зөвшөөрөхгүй; 10 гэдэг нь хүлээн зөвшөөрнө гэсэн утгатай) үнэл.

Би Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэгдсэн.

Матай 25:1–13 нь Есүс Христийн Өөрийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд нь дагалдагчдадаа туслахын тулд заасан арван охины тухай сургаалт зүйрлэлийг агуулдаг. Суралцаж байхдаа өөрийн бэлтгэгдсэн аргууд болон сайжруулалт хийх арга замуудын талаар мэдэж авахын тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. “Би энэ сургаалт зүйрлэлд хэн болох вэ?” гэх зэрэг асуултуудыг эргэцүүл.

Дараах мэдээллийг суралцагчидтай хуваалцаад, тэд яагаад Аврагч Өөрийн Хоёр дахь ирэлтийг хуримын найртай харьцуулсан гэж бодсон талаар асуухыг бодож үз.

Уг сургаалт зүйрлэлийг судлахын өмнө Аврагчийн амьдарч байсан цаг үе дэх иудейчүүдийн хуримын ёс заншлын талаар ойлгож мэдэх нь чухал юм. Дотно найзуудаа дагуулсан сүйт залуу хуримын ёслолд оролцохоор сүйт бүсгүйн гэр лүү шөнө дөлөөр явдаг. Уг ёслолын дараа хуримын бүлгийнхэн найрлахаар сүйт залуугийн гэр лүү явдаг байв. Уг үйл явдалд оролцож буй бүсгүйчүүд эсвэл сүйт бүсгүйн найзууд гэх зэрэг хуримын зочид өөрсдийгөө хуримын бүлгийн нэг хэсэг гэдгээ мэдүүлэхээр мөн энэ үйл явдалд гэрэл гэгээ, гоё сайхныг нэмэхээр өөрсдийн дэнлүү эсвэл бамбарыг барьж явах ёстой байлаа.

Матай 25:1–4 -ийг уншаад, хүмүүс эсвэл эд зүйлс зэрэг Аврагчийн сургаалт зүйрлэл дээр гардаг чухал элементүүдийн жагсаалтыг гарга. Элемент тус бүрийн хажууд энэ нь хэнийг эсвэл юуг илэрхийлж байна гэж бодож байгаагаа бич.

Дараах мэдээллийг суралцагчдад зориулан самбар дээр жагсаан бичиж эсвэл нэгтгэн дүгнэж болно. Уг сургаалт зүйрлэлийн ямар элементүүд бэлгэдлийн шинжтэй талаар судрууд дээрээ бичихэд суралцагчдыг уриал.

Орчин үеийн илчлэлт болон бошиглогчдын сургаалууд танд уг сургаалт зүйрлэл дээрх бэлгэдлийн шинжтэй утга санааг ойлгоход тусална.

  1. Сүйт залуу нь Аврагчийг бэлгэдэж байгаа бол сүйт залуу орж ирсэн нь Хоёр дахь ирэлтийг илэрхийлж байна ( Сургаал ба Гэрээ 33:17 ; 88:92 ; 133:10 -ыг үзнэ үү).

  2. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х. Өүкс “Арван охиноор мэдээж Христийн Сүмийн гишүүдийг төлөөлүүлдэг. Тэд бүгд хуримын зоогт уригдсан ба хүргэнийг ирэхэд орохын тулд юу шаардлагатайг бүгд мэдэж байсан” гэж заасан (Даллин Х. Oaks, “Preparation for the Second Coming,” Ensign эсвэл Liahona, May 2004, 8).

  3. Дэнлүү нь бидний гэрчлэлүүдийг бэлгэдэж байж болно (Дэвид А. Бэднар, “Их Эзэнд хөрвүүлэгдэв,” Ensign, Nov. 2012, 109 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 133). Арван охин бүгд дэнлүүтэй байсныг анхаар.

  4. Тос нь Их Эзэн Есүс Христэд хөрвүүлэгдэх бидний хөрвүүлэлтийг бэлгэдэж байж болно (Дэвид А. Бэднар, “Их Эзэнд хөрвүүлэгдэв,” Ensign, Nov. 2012, 109 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 133). Энэ нь Ариун Сүнсний удирдамжийг дагах, Аврагчид болон Түүний сайн мэдээний дагуу дуулгавартай амьдрах бидний хүчин чармайлтыг багтааж байж болно ( Сургаал ба Гэрээ 45:56–58 ; Spencer W. Kimball, Faith Precedes the Miracle [1972], 256).

  • Эдгээр бэлгэдлийн шинж чанар бүхий утга санааны аль нь таны хувьд хамгийн чухал вэ? Яагаад?

  • Та мунхаг болон ухаалаг охидын хоорондох ялгааг өөрийн үгээр хэрхэн тайлбарлах вэ?

  • Бэлгэдлийн шинж чанартай тосыг дэнлүүндээ хийхийн тулд бидний хийж чадах зүйлсийн зарим жишээ юу вэ?

Суралцагчдыг бодол, мэдрэмжээ эргэцүүлэх зуур юу тэдэнд хамгийн шилдэг суралцах туршлага өгөхийг тодорхойл. Жишээ нь, суралцагчид уг сургаалт зүйрлэлийг унших, үзэх эсвэл сонсох боломжтой.

Матай 25:5–13 дээрх сургаалт зүйрлэлийн үлдсэн хэсгийг унш. Ингэхдээ өөрийгөө охидын нэг гэж төсөөл. Та ChurchofJesusChrist.org эсвэл Gospel Library аппликэйшн дээрх судрын хүүрнэлийг сонсох боломжтой. Та мөн Библийн видео болох “Арван охин” (1:40) эсвэл “Тэд ухаалаг болох нь” видеог цагийн код 0:00-оос 5:41 хүртэл үзэж болох юм.

2:3
2:3

Матай 25:12 дээрх, шаардлагатай байсан тосгүйгээр хуримын найранд оройтож орохоор оролдсон мунхаг охидод өгсөн сүйт залуугийн хариултыг ажигла. Иосеф Смитийн Орчуулгын Maтай 25:11 нь сүйт залуугийн “Би та нарыг танихгүй” ( Матай 25:12 , тайлбар зүүлт a) гэж хэлснийг тодорхой болгож өгдөг.

  • Тос юуг илэрхийлдэг болохыг санаад, Аврагчийн талаар үнэхээр мэдэхийн тулд болон Түүнтэй уулзахад бэлэн болоход тос яагаад чухал талаар хариулт өг.

  • Ухаалаг охид тосыг мунхаг охидод яагаад өгөөгүй байж болох вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А. Бэднар ийн заасан.

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Мөнх бус амьдралын нэгэн чухал зорилго бол зөвхөн Эцэгийн Төрсөн Ганцын талаар суралцах биш, Түүнийг таньж мэдэхээр чармайх явдал билээ. … Бид Аврагчийн хаа дуудсан газар луу явж, хэл гэснийг нь хэлж, Түүний хүссэн хүн болохоор хамгийн сайнаараа хичээх үедээ Түүнийг таньж мэддэг.

(Дэвид А.Бэднар, “Хэрэв та нар Намайг мэдсэн бол,” Ensign, Nov. 2016, 103, 104 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 97, 99)

Би зөв амьдралын талаарх Түүний жишээг дагахыг хичээх замаар Аврагчийн тухай мэдэж авч, Түүний ирэхэд бэлтгэх боломжтой гэсэн үнэнийг бичиж тэмдэглэх талаар бодож үз.Энэ сургаалт зүйрлэлийн орчин үеийн хувилбарыг бичихэд цөөн минутыг зарцуул. Ухаалаг охид өнөө үед яаж амьдрах байсан бэ? Та тэднийг Их Эзэнийг мэддэг бас Түүнд хөрвүүлэгдсэн гэдгийг хэрхэн хэлэх вэ? Мунхаг охид яаж амьдрах байсан бол? Тэдэнд Их Эзэний талаар мэдэж авахын тулд хүлээх байсан ямар шалтгаан байна вэ?

Цөөн суралцагчийг өөрсдийн орчин үеийн сургаалт зүйрлэлийг болон хэрэгтэй гэж үзсэн аливаа ойлголтоо хуваалцахад урь. Хэрэв суралцагчид эхлээд жижиг бүлэг дотроо хуваалцвал ангийнхны өмнө хуваалцахад тэдэнд илүү амар байж болох юм.

Есүс Христийн талаар мэдэж авахын ач холбогдлыг мэдрэхэд нь тэдэнд туслах дараах асуултуудыг тавих талаар бодож үз.

  • Таны хувьд Аврагчийн тухай мэдэж авч, Түүнийг дахин ирэх үед Түүнтэй уулзахаар бэлтгэхийн тулд хичээж чармайх нь яагаад зөв зүйтэй вэ?

  • Аврагчтай адилхан амьдрах гэж оролдох нь Түүний талаар илүү сайн мэдэж авахад бидэнд хэрхэн туслах вэ?

  • Ямар туршлага болон зөв зүйтэй үйлдлүүд таныг Есүс Христийн талаар мэдэж авахад тусалсан бэ?

Дараагийн үйл ажиллагааны талаар эргэцүүлэн бодох цагийг суралцагчдад олго.

Simple drawing of an ancient oil lamp.

Судлах тэмдэглэл дээрээ энгийн дэнлүүний зураг зур. Аврагчийн талаар мэдэж авахын тулд хийсэн зүйлсийнхээ жишээг болон Түүний ирэхэд бэлтгэгдэх аргуудын талаар мэдэж авахын тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. Тосоо бэлгэдэхийн тулд эдгээрийг дэнлүүний дотор бичихийг бодож үз. Түүнчлэн Их Эзэн Өөрийнх нь талаар илүү сайн мэдэж авч, Өөрийг нь ирэхэд илүү бэлтгэлтэй байхын тулд таны одоо юу хийж болохыг мэдэхээр өдөөлт эрэлхийл. Олж авах ёстой байгаа тосоо бэлгэдэж, эдгээрийн нэг эсвэл хоёрыг дэнлүүний гадна талд бич.

Та Түүнийг илүү сайн таньж мэдэхийг хичээж, Түүнтэй уулзахаар бэлтгэхдээ Их Эзэний тусламжийг эрэлхийлээрэй.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Maтай 25:6 . Сүйт залуу шөнө дунд ирсэн нь ямар ач холбогдолтой вэ?

Иудейчүүдийн ихэнх хуримын ёслол үдэш орой болдог байжээ. Судрын хэд хэдэн хэсэг Аврагчийг шөнө дөлөөр хулгайч шиг ирсэн болохыг илэрхийлдэг ( Иосеф Смитийн Орчуулга, Лук 12:44 [Библийн хавсралт дээрх]; 1 Тесалоник 5:2 ; 2 Петр 3:10 ; Сургаал ба Гэрээ 45:19 ; 106:4 -ийг үзнэ үү). Сүйт залуу шөнө дунд ирсэн нь Аврагч санаандгүй цагаар дахин ирсэн болохыг илэрхийлж байна. Ерөнхийлөгч Спэнсэр В. Кимбалл (1895–1985) ийн тайлбарласан.

Portrait painting of President Spencer W. Kimball.

Мунхаг охид тос худалдаж авахад дургүй биш байсан. Тэд тостой байх ёстой гэдгээ мэдэж байсан. Тэд хүргэнийг хэзээ ирэхийг мэдэхгүй байсан болохоор бага зэрэг л хойшлуулсан байв. … Шөнө дунд бол хойшлуулсан хүмүүст хэтэрхий орой байв.

(Spencer W. Kimball, Faith Precedes the Miracle [1972], 256)

Хэрэв Түүний ирэх өдөр маргааш байсан бол яах байсан бэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х. Өүкс ийн заасан.

Portrait painting of President Spencer W. Kimball.

Хэрэв бид маргааш зуурдаар нас нөгчих эсвэл Түүнийг гэнэт ирэхэд Их Эзэнтэй уулзана гэдгээ мэдэж байгаа бол өнөөдөр юу хийх вэ? Бид ямар нүглээ наманчлах вэ? Бид ямар зуршлаа хаях вэ? Бид ямар асуудлаа шийдэх вэ? Бид ямар уучлалыг үзүүлэх вэ? Бид ямар гэрчлэл хуваалцах вэ?

Хэрэв бид эдгээрийг хийх ёстой юм бол яагаад одоо хийж болохгүй гэж? Амар амгаланг олох боломжтой үед яагаад үүнийг эрэлхийлж болохгүй гэж? Хэрэв бидний бэлтгэлийн дэнлүүнүүд бөхөж дуусвал, бидэнд тэдгээрийг нэн даруй сэргээх боломжийг олго.

(Dallin H. Oaks, “Preparation for the Second Coming,” Ensign эсвэл Liahona, May 2004, 9)

Ухаалаг охид яагаад тосоо хуваалцах дургүй байсан юм бол?

Өөрсдийнхөө тосыг мунхаг охидтой хуваалцаагүй ухаалаг охидын талаар ерөнхийлөгч Спэнсэр В. Кимбалл (1895–1985) ийн заасан.

Portrait painting of President Spencer W. Kimball.

Энэ нь хувиа бодсон эсвэл найрсаг бус байдал биш байв. Замыг гэрэлтүүлж, харанхуйг гэгээрүүлэхэд хэрэглэдэг тосыг хуваалцах боломжгүй юм. Аравны нэгийн зарчмыг дуулгавартай дагаснаа хүмүүн хэрхэн хуваалцаж чадах билээ … ? … Түүнчлэн хандлага, ариун явдал эсвэл номлолын туршлагаа хэрхэн хуваалцаж чадах билээ? Ариун сүмд орох эрхээ хэрхэн хуваалцах вэ? Хүн бүр өөртөө зориулж тийм тосыг олж авах ёстой. …

Бидний амьдралд, бэлтгэлийн тос нь шударга ёсны амьдралд дусал дуслаар нэмэгддэг. … Дуулгавартай байж, үнэнч шударгаар үйлдэх нь дэнлүүнд маань дусал дуслаар тос нэмсээр байдаг.

(Spencer W. Kimball, Faith Precedes the Miracle [1972], 255–256)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Ашиглах жишээ

Хичээлийн төгсгөлд, өөр өөр хүн арван охины тухай сургаалт зүйрлэлээс суралцсан сургамжаа хэрхэн ашигласан талаар бодож үзэхийг суралцагчдаас хүсэх нь үр дүнтэй байж болох юм. Суралцагчдыг дараах жишээнүүдийн аль нэгд хариулахад урих талаар бодож үз.

  • Хэрэв хэн нэгэн хүн Их Эзэнд ойртож, зөв зүйтэй амьдрахаас татгалзсан бол та түүнийг энэ хичээлээс юуг мэдрээсэй гэж хүсэх байсан бэ? Та түүнийг хамгийн түрүүнд ямар алхам хийхэд урих байсан бэ?

  • Хэрэв хэн нэгэн хүн Их Эзэн рүү очихоор чин сэтгэлээсээ хичээж байгаа хэрнээ Аврагчийн Хоёр дахь ирэлтээс эмээж, айдастай байсан бол та түүнийг энэ хичээлийг судалсныхаа дараа юуг мэдэж авч, мэдрээсэй гэж хүсэх байсан бэ?

  • Хэрэв хэн нэгэн хүн Их Эзэний Хоёр дахь ирэлтийг ойшоож үздэггүй бол та түүнийг энэ хичээлийг судалсныхаа дараа юуг мэдэрч, хийгээсэй гэж хүсэх байсан бэ?