Maтай 25:14–46
Аврагчийг эргэн ирэхэд бэлтгэх
Аврагч шавь нартаа Хоёр дахь ирэлтэд нь хэрхэн бэлдэх талаар олж мэдэхэд нь туслахын тулд талант, хонь ба ямааны тухай сургаалт зүйрлэлийг заасан. Энэ хичээл танд эдгээр сургаалт зүйрлэлээс үнэнүүдийг тодорхойлж, Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Аврагчийн сургаалт зүйрлэлүүдээс хэдийг нь нэрлэ. Дараах зургууд танд энэ жил аль хэдийн судалсан зарим сургаалт зүйрлэлээ санахад тусална.
-
Та эдгээр сургаалт зүйрлэлээс ямар сургамжийг нь санаж байна вэ?
-
Танд энэ жил сургаалт зүйрлэлээс олж авсан сургамжууд тань хэрхэн тусалсан бэ?
-
Та Аврагчийн өгсөн сургаалт зүйрлэлүүдээр дамжуулан Түүний талаар сурч мэдэх чадвартаа хэр итгэлтэй байна вэ?
Сургаалт зүйрлэлийг хэрхэн ойлгох талаар давтах
Сургаалт зүйрлэлийг хэрхэн ойлгох талаарх зөвлөмжүүдийг давтах нь тустай байж болно. Энэ хичээлийн жилийн эхэнд та сургаалт зүйрлэлийг ойлгох дөрвөн алхмыг судалсан. Хэрэв та тэдгээрийг судлаагүй эсвэл юу болохыг нь санахад тусламж хэрэгтэй бол “Матай 13” хичээлийг эргэн харах талаар бодож үз.
Судлах тэмдэглэлдээ дараах гарчгуудыг бич. Олж мэдсэн зүйл буюу ойлголтоо тэмдэглэх зайг гарчиг бүрийн хооронд үлдээ.
-
Чухал мэдээллийг олж харах
-
Сүнслэг харьцуулалт хийх
-
Үнэ цэнтэй сургамж олж авах
-
Хувийн амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойлох
Та энэ хичээлийг үргэлжлүүлэн заахдаа Матай 25:14–46 дээрх сургаалт зүйрлэлд эдгээр дөрвөн зарчмыг ашиглах болно.
Чухал мэдээллийг олж харах
Аврагч Хоёр дахь ирэлт болон Шүүлтийн талаар заахдаа, Түүнийг эргэн ирэхэд бэлтгэлтэй байхын тулд бидний юу хийж болохыг тодотгож өгөх үүднээс сургаалт зүйрлэлүүдийг хуваалцсан. Аврагчийн өгсөн дараах сургаалт зүйрлэлүүдийн нэгийг сонгон судлаад, чухал мэдээллийг нь хайж ол.