Семинар
Лук 10:25–37


Лук 10:25–37

Сайн самари хүн

The painting depicts the Good Samaritan administering to the beaten and injured man stripped of his clothing. A camel rests behind to the right. The scene takes place in a rocky desert setting reminiscent of the Holy Land.

Нэгэн хуульчийг Есүсээс “Миний хөрш гэдэг чинь хэн бэ?” (Лук 10:29) гэж асуухад, Аврагч сайн самари хүний сургаалт зүйрлэлээр хариулжээ. Энэ хичээл танд хөршөө хайрлах Есүсийн жишээг дагахад тусална.

Судар дээр зурж, тэмдэглэх. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) өсвөр үеийнхнийг “чухал судруудыг тэмдэглэж … тэднийг байн байн эргэн харж байхад” урьсан (“Гэр орон дахь амар амгалангийн төлөө,” Ensign, May 2013, 30 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 33). Суралцагчдыг судар дээрээ зурж, тэмдэглэхэд урих боломжийг эрж хай. Үүнийг хийх тодорхой арга зам зааж өгөхийн оронд өөрсдөдөө амар хялбар арга замаар хийхэд тэднийг урамшуул.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Лук 10:30–35 -ыг уншаад, Есүс Христийг энэ сургаалт зүйрлэлийн хаанаас олж харж болохыг олж мэдэхэд урь. Тэднээс мөн өөрсдийгөө энэ сургаалт зүйрлэлийн хаанаас олж харж болохыг олж мэдэхийг хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Суралцагчдад сайн самари хүний сургаалт зүйрлэлийг нэгээс олон хичээлээр судлах нь тустай байж болно.

Нэмэлт суралцах үйл ажиллагаанууд энэ хичээлийн “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсэгт байгаа.

Дараах үйл ажиллагааны хувьд дараах асуултуудад өгсөн хариултаа судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэхэд суралцагчдыг урь. Хувийн туршлагаа хуваалцаж, хэдэн суралцагчийг мөн өөрсдийн туршлагыг сайн дураараа хуваалцахад урих талаар бодож үзнэ үү.

Тусламж хэрэгтэй хүмүүст туслах

Тусламж дэмжлэг хэрэгтэй байхад тань хэн нэгэн танд тусалж байсан үеийг бод.

  • Тэр хүн яагаад танд тусалсан гэж та бодож байна вэ?

  • Тэр хүний хийсэн зүйл танд ямар мэдрэмж төрүүлсэн бэ?

Та тусламж хэрэгтэй хэн нэгэнд хэрхэн туслах байсан мөн яагаад тэдэнд туслах эсвэл туслахгүй байх байснаа тунгаан бод. Суралцахдаа тусламж хэрэгтэй хүмүүст туслах хүсэл эрмэлзлийг тань нэмэгдүүлж болох Есүс Христийн тухай олж мэдсэн үнэнүүдийг хайж ол.

Сургаалт зүйрлэл

Нэгэн өдөр Есүс Христийг зааж байхад, нэгэн хуульч мөнх амийг хүлээн авахын тул юу хийх ёстойгоо Түүнээс асуужээ. Аврагч мөнх амийг өвлөн авахын тулд бид Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж, хөршүүдээ өөрийн адил хайрлах ёстой хэмээн заасан ( Лук 10:27 -г үзнэ үү). Хуульч дараа нь өөр нэг асуулт тавьжээ.

Лук 10:29 -ийг уншаад , хуульчийн Есүсээс асуусан асуултыг тэмдэглэх талаар бодож үз.

  • Та хуульчийн асуултад юу гэж хариулах байсан бэ?

Есүс сайн самари хүний сургаалт зүйрлэл гэдгээр олонд танигдсан сургаалт зүйрлэлийг ярьснаар хуульчийн асуултад хариулсан. Энэ сургаалт зүйрлэлийг судлахдаа, ерөнхийдөө самаричууд болон иудейчүүд харилцан бие биедээ таагүй ханддаг, аль болох харьцахгүй байхыг хичээдэг байсныг санаарай. Иудейчүүд самаричуудыг хүлээн зөвшөөрдөггүй байсан нэг шалтгаан бол самаричууд нь иудей, харийнхан аль алиных нь шашны итгэл үнэмшлийг хадгалдаг байсан явдал юм.

Сургаалт зүйрлэлээс Аврагчийг олж харах

Лук 10:30–35 дээрх сайн самари хүний сургаалт зүйрлэлийг уншина уу. Та мөн судраа уншихын зэрэгцээ “Parable of the Good Samaritan” (5:11) видео бичлэгийг үзэж болох юм. Энэ видео бичлэг ChurchofJesusChrist.org дээр байгаа.

Та энэ сургаалт зүйрлэлийг судлахдаа, самари хүн хэрхэн Есүс Христийн бэлгэдэл болох талаар бод.

2:3

Дараах асуултыг тавихын өмнө Есүс Христийн зургийг харуулах талаар бодож үз.

  • Бид энэ сургаалт зүйрлэлээс Есүс Христийн талаар юуг мэдэж авч болох вэ? (Энэ асуултад өгсөн хариултаа судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэх талаар бодож үзнэ үү.)

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн заасан.

Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

Аврагч бол бидний сайн самари хүн бөгөөд “шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээхээр” илгээгдсэн [ Лук 4:18 ; мөн Исаиа 61:1 -ийг үзнэ үү]. Бусад хүнийг бидний хажуугаар өнгөрөх үед Тэрээр ирдэг. Тэрээр биднийг хайрлан энэрч, шархан дээр маань эдгээгч гавраа тавьж, боодог. Тэр биднийг өргөн авч явдаг. Тэрээр биднийг харж халамжилдаг.

(Нийл Л.Андэрсэн, “Шархадсан тэд,” Ensign, Nov 2018, 85 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 81)

  • Ахлагч Андэрсэны дүрсэлсэн зүйлсийг Аврагч хийж буй ямар ямар жишээ сударт байдаг вэ?

  • Аврагч хэзээ таны хувьд сайн самари хүн болж байсан бэ?

Та Аврагчийн өрөвч нимгэн сэтгэлийг болон сүнслэг байдлын хувьд шархадсан бүгдэд туслахад бэлэн байдгийг таньж мэдсэн хувийн туршлагаасаа хуваалцах талаар бодож үзнэ үү.

Есүс Христийн жишээг дагах

Сайн самари хүний сургаалт зүйрлэлийг ярьж өгснийхөө дараа их багш болох Есүс Христ хуульчаас юу сурч мэдсэнийг нь асууж, үүнийхээ дагуу үйлдэхэд түүнийг урьжээ. Лук 10:36–37 -г уншаад, Аврагчийн хуульчид өгсөн урилгыг хайж ол.

  • Та Аврагчийн урилгыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

  • Энэ урилга танд Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийн талаарх Аврагчийн бодол мэдрэмжийн тухай юуг зааж сургаж байна вэ?

Бидэнд “явж, үүний адил үйлдэгтүн” ( Лук 10:37) хэмээх Аврагчийн зөвлөгөөг гэр, сургууль, онлайн, тойрог эсвэл салбартаа болон танихгүй хүмүүсийн дунд гэх мэт янз бүрийн орчин, нөхцөл байдалд дагах олон боломж бололцоо бий.

Дараах асуултуудыг ярилцахын тулд ангийнхныг хоёр бүлэгт хуваахыг бодож үзнэ үү. Эдгээр асуултад хариулахад төвлөрөхөд нь туслахын тулд өмнөх догол мөрөнд жагсаасан нэг эсвэл хэд хэдэн нөхцөл байдлыг бүлэг тус бүрд оноож өг.

  • Та ийм нөхцөл байдалд хөршдөө хайраа харуулахын тулд Аврагчийн жишээг ямар ямар тодорхой арга замаар дагаж болох вэ?

  • Энэ орчин нөхцөлд хөршдөө хайраа харуулахад юу саад болж болох вэ?

  • Хэрэв хэн нэгэн ийм нөхцөл байдалд хөршдөө хайраа харуулж чадахгүй байвал та тэдэнд тусалж болох Есүс Христийн талаарх ямар зүйлийг зааж болох вэ?

Суралцагчдыг хэлэлцэж дууссаны дараа бүлэг тус бүрээс хэн нэгнийг сайн дураараа хариултаа хуваалцахад урь.

Суралцагчдыг энэ хичээлээс олж мэдсэн зүйлээ бодоход урь. Тэдэнд бодол, сэтгэгдлээ судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэх цаг гаргаж өгөхийг бодож үз. Мөн өнөөдрийн сурч мэдсэн зүйлсийнхээ ачаар юу хийх сэдэл төрснөө хуваалцах боломжийг суралцагчдад олгох талаар бодож үзээрэй.

  • Өнөөдөр сурч мэдсэн зүйлийнхээ үр дүнд юу хийх сэдэл танд төрсөн бэ?

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Сайн самари хүний сургаалт зүйрлэл нь хэрхэн амьдрал гэх аян замыг бэлгэдэж байж болох вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Гэррит В.Гонг ийн заасан.

Official Portrait of Gerrit W. Gong. Photographed in 2018.

Шороо тоосонд дарагдсан Иерихо хүрэх замд бид зодуулж, шархдаж, өвчин зовлонд нэрвэгддэг.

Хэдийгээр бид бие биедээ туслах ёстой ч ихэвчлэн ямар нэгэн шалтгаанаар замын нөгөө талд гарч, дэргэдүүр нь явж өнгөрдөг.

Гэхдээ сайн самари хүн биднийг өрөвдөн саатаж, шархыг маань тос, дарсаар боодог. Дарс, тос зэрэг ариун ёслол болон бусад ёслолын бэлгэдэл нь Есүс Христ дотор сүнслэгээр эдгэрэхэд чиглүүлдэг. Сайн самари хүн биднийг илжгэн дээрээ тэгнэн, зарим зурагт дүрсэлсэнчлэн нуруун дээрээ үүрч явдаг. Тэр биднийг дэн буудалд буюу Түүний Сүмд аваачдаг. Дэн буудалд ирээд, сайн самари хүн “Түүнийг асарч байгаарай; … би буцахдаа танд дахин төлье” [ Лук 10:35 ] хэмээн хэлдэг билээ. Аврагчийг маань бэлгэддэг сайн самари хүн энэ удаа эргэж ирэхдээ сүр жавхлан, алдар суутай ирнэ.

(Гэррит В.Гонг, “Дэн буудлын өрөө,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 23)

Аврагч шархадсан хүнд тусалсан хүнийг яагаад иудей хүнээр биш, самари хүнээр төлөөлүүлсэн бэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч M.Рассэлл Баллард ийн тайлбарлажээ.

Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Христийн цаг үед иудейчүүд болон самаричууд нэг нэгнээ маш ихээр үзэн яддаг байжээ. Ердийн нөхцөлд эдгээр хоёр бүлгийнхэн өөр хоорондоо эвлэлдэн нэгдэхээс зайлсхийдэг байв. Хулгайчдад баригдсан хүнийг ах дүү болох иудей хүн аварсан бол энэ нь сайн, сургаалтай зүйрлэл хэвээр л байх байсан.

Тэрээр иудейчүүд, самаричуудыг албаар жишээндээ оруулсан явдал нь бид бүгдээрээ хөршүүд бөгөөд шашин шүтлэг, улс төр, ёс заншил зэрэг эрс тэс ялгаанаасаа үл хамааран нэг нэгнээ хайрлаж, хүндэлж, үйлчилж байх ёстой гэдгийг тодорхой заадаг.

(M. Russell Ballard, “Doctrine of Inclusion,” Ensign эсвэл Liahona, Nov. 2001, 36)

Бусдад туслах боломж тохиромжгүй цаг үед гарч ирэх үед би яах ёстой вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч ерөнхийлөгч М.Рассэлл Баллард ийн заасан.

Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Байгуулсан гэрээнийхээ дагуу утга учир бүхий арга замаар бусдад үйлчлэх боломж яг таарч тохирсон үед гарч ирэх нь ховор. Гэвч тав тухаа бодож амьдрах нь сүнслэг хүчийг авчирдаггүй. Бид гэрээгээ сахиснаар л тэрхүү хүчийг хүлээн авдаг.

(M. Russell Ballard, “Like a Flame Unquenchable,” Ensign, May 1999, 86)

Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) бидэнд ийн сануулсан.

Official portrait of President Thomas S. Monson, 2008.

Шийдэх ёстой асуудлаа хайрлах ёстой хүнээсээ хэзээ ч дээгүүр бүү тавь.

(Thomas S. Monson, “Finding Joy in the Journey,” Ensign эсвэл Liahona, Nov. 2008, 86)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Сайн самари хүний сургаалт зүйрлэл, авралын төлөвлөгөө хоёрын хоорондын ижил төстэй зүйлс

Суралцагчдыг Лук 10:30–35 -ыг уншаад, сайн самари хүний сургаалт зүйрлэл хэрхэн авралын төлөвлөгөөг бэлгэдэж байж болохыг олж мэд. Зарим бэлгэдэлд дараах зүйлс ордог. Үүнд:

Иерусалимаас буцах: мөнх бус оршихуйг орхиж, дэлхийд ирэх

Нэгэн хүн: бид

Самари хүн: Есүс Христ

Иерихо орохоор явах: мөнх бус энэ амьдралын аялал

Уг сургаалт зүйрлэл мөнх бус оршихуйн тухай мөн Эцэг рүү эргэн очих талаар ямар сургамжийг өгснийг ярилцахад суралцагчдыг урь. Дараахтай адил дагалдах асуултуудыг тавь. Үүнд: Бид дэлхий дээр байх хугацаандаа сүнслэг байдлын хувьд ямархуу байдлаар шархаддаг вэ? Аврагч таны шархыг боож өгөхийг та мэдэрч байсан уу?

Энэхүү сургаалт зүйрлэл авралын төлөвлөгөөг бэлгэдэж болох өөр бусад санааг харах бол Жон В.Вэлчийн “The Good Samaritan: Forgotten Symbols,” Ensign, Feb. 2007, 40–47-г үзнэ үү.

Пристүүд болон левичүүдийн өнцгөөс сургаалт зүйрлэлийг судлах

Суралцагчдыг пристүүд болон левичүүдийн өнцгөөс сургаалт зүйрлэлийг судлахад урьж болно. Пристүүд болон левичүүд яагаад тусламж хэрэгтэй хүнд туслахаа зогсоогоогүй болох боломжит шалтгаануудын заримынх нь талаар бодоход тэднийг урь.

Суралцагчдаас тэдгээр боломжит шалтгааныг үйлчлэл хийх боломжтой харьцуулахыг хүс. Суралцагчдыг хөршөө хайрлаж, тэдэнд үйлчлэхэд тулгардаг саад бэрхшээлээ хэрхэн даван туулж болохоо тунгаан бодоход урь.

Бид Их Эзэний дэн буудал (Сүм)-д ирснээр суралцах

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Гэррит В.Гонг сайн самари хүний сургаалт зүйрлэл дээр гардаг дэн буудлыг Их Эзэний Сүмтэй харьцуулжээ (“Дэн буудлын өрөө,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 22–25-ыг үзнэ үү). Бид Есүс Христийн дэн буудалд ирснээр өөрсдийнхөө болон Түүний тухай чухал сургамжуудыг олж мэдэх боломжтой болохыг тэр дурдсан. Аврагчийн Сүмд урьснаар Түүний эдгээгч хүчээс хүртэхэд бусдад хэрхэн тусалж болох талаар илүү ихийг олж мэдэхийн тулд энэ хэлсэн үгийн нэг хэсгийг сонгон судлахад суралцагчдыг урих талаар бодож үзнэ үү.