Семинар
Матай 18:21–35


Матай 18:21–35

Өршөөлгүй зарцын сургаалт зүйрлэл

Scenes from an outdoor market, money changer’s table with coin trays. Outtakes include coins in pan of a balance scale, clay lamps that are lit on a ledge, and some chickens.

Уучлалын талаар асуусан Петрийн асуултад хариулт болгож Есүс Христ өршөөлгүй зарцын сургаалт зүйрлэлийг заажээ. Энэ хичээл танд бусдыг уучлахыг хичээж чармайхдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болоход тусална.

Бодит түүх, үйл явдлуудыг хуваалцах. Суралцагчдад хичээлд оролцох сонирхлоо нэмэгдүүлэхэд нь туслахын тулд бошиглогчдын амьдрал, Сүмийн түүх зэргээс гадна Ерөнхий чуулган, Сүмийн сэтгүүл эсвэл өөрийн амьдралын бодит түүх, үйл явдлаас хуваалцах талаар бодож үзнэ үү. Эдгээр түүх нь бусдын туршлагаар дамжуулан сайн мэдээг ойлгоход суралцагчдад тусалснаар тэднийг Есүс Христийн сайн мэдээнд итгэлтэй болгож чадна.

Суралцагчийн бэлтгэл: Төгс эзэмших сургаалын судрын хэсэгт Их Эзэн “бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана” ( Сургаал ба Гэрээ 64:10) хэмээн дурдсан байдаг. Есүс Христ яагаад бидэнд нэг нэгнээ уучлахыг зарлигласан болохыг эргэцүүлэхэд суралцагчдыг урь. Түүнчлэн суралцагчдыг Сургаал ба Гэрээ 64:9–11 -ийг уншаад, эдгээр шүлэгт өгсөн Их Эзэний захиасыг эргэцүүлэн бодоход урих нь тустай байж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэ хичээлийн үеэр, өөрсдийг нь гомдоосон хүнийг уучилж чадахгүй байгаа суралцагчидтай болгоомжтой харьц. Ийм нөхцөл байдалтай тулгарсан суралцагчдад тус болж болох “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дэх зарим мэдэгдлийг ашиглах талаар бодож үз.

“Чи намайг уучлах уу?”

Дэлхийн 2-р дайны үеэр Коррий тэн Бум хэмээх эмэгтэй Германы Рэйвэнсбракийн нацистуудын хорих лагерьт олон сар хоригджээ. Түүний эгч Бетси тэнд амиа алдсан байв. Дайны дараа Коррий Бурханы өршөөлийн талаар хэсэг бүлэг хүнтэй ярилцжээ. Тэргүүлэх бишопын зөвлөлийн зөвлөх асан бишоп Кэйт Б.Макмюллин түүнийг үгээ хэлж дууссаны дараа юу болсныг ярив. Унших зуураа, Коррий ямар ямар хариу үйлдэл үзүүлж болох байсан талаар бод.

Final official portrait of Elder Keith B. McMullin of the Presiding Bishopric, 1996. Released at the April 2012 general conference.

Нэг эрэгтэй түүн рүү ойртон ирэв. Тэр хорих лагерийн хамгийн харгис хэрцгий харгалзагчдын нэг байсныг тэр танилаа. “Та яриандаа Рэйвэнсбракийг дурдлаа. Би тэнд харгалзагч байсан хүн. … Гэвч тэр цагаас хойш … би Христэд итгэгч болсон. Үйлдсэн харгис муу хэргийнхээ төлөө Бурханаас өршөөл эрэлхийлсэн гэдгээ сайхь харгалзагч хэлээд, гараа сунган, “Та намайг уучлах уу?” гэжээ. [Corrie ten Boom, Tramp for the Lord (1974), 56].

(Кэйт Б.Макмюллин, “Бидний үүрэг хариуцлагын зам,” Ensign, May 2010, 13 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 13)

  • Яг тэр үед Коррийд юу бодогдсон байж болох вэ?

  • Бусдыг уучлах нь яагаад тийм хэцүү байж болох вэ?

Матай 18:21–22 -ыг уншаад, уучлал өршөөлийн талаар Петрийн тавьсан асуултад Есүс хэрхэн хариулсныг олж мэд.

  • Есүс Петрт юу заасныг та хэрхэн тайлбарлах вэ?

  • Их Эзэн яагаад бидэнд бусдыг уучлахыг зарлигласан гэж та бодож байна вэ?

Уучлал өршөөлтэй холбоотой олон чухал зарчим байдаг ч Есүс Христ биднийг уучилдагтай адил бид бусдыг уучлах хүсэлтэй байх хэрэгтэй гэдэгт энэ хичээл төвлөрнө. Дараагийн асуултад өгсөн суралцагчдын хариултад тулгуурлан, тэдний хэрэгцээ шаардлагад хичээлийг нийцүүлэн өөрчлөх талаар бодож үз.

  • Бусдыг уучлах тухай Аврагчийн бидэнд өгсөн зарлигийн талаар танд ямар ямар асуулт байгаа вэ?

Уучлалын талаар юу бодож явдгаа эргэцүүлэн бод. Уучилж чадахгүй байгаа хүн танд байгаа юу? Өөрийг тань гомдоосон хүмүүсийг уучлах чадалтай байсан бол амьдрал тань хэрхэн адислагдах байсан талаар судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ. Түүнчлэн бусдыг уучлахыг хичээхгүй бол амьдрал тань хэр өөр байх байсан тухай мөн бичиж тэмдэглэхийг бодож үзнэ үү.Та Их Эзэний Петртэй хуваалцсан сургаалт зүйрлэлийг судлахдаа, биднийг уучлахад бэлэн байдаг Их Эзэний хүсэл бусдыг уучлах таны чадварыг хэрхэн хүчирхэгжүүлэхийг олж мэд.

Өршөөлгүй зарцын сургаалт зүйрлэл

Матай 18:23–27 -г уншаад, уг сургаалт зүйрлэлд гарч буй хаан өртэй зарц нартаа хэрхэн хандсаныг олж мэд. 10 мянган талантын өр бол төлөх боломжгүй өр гэдгийг мэдэх нь чухал. Есүсийн амьдарч байсан цаг үед ядуу ажилчин ийм их мөнгийг олохын тулд 250 мянган жил зарцуулах байжээ (Jay A. Parry and Donald W. Parry, Understanding the Parables of Jesus Christ [2006], 95-ыг үзнэ үү).

  • Есүс Христ энэ зүйрлэлийг заахдаа яагаад төлөх боломжгүй өрийг жишээ болгон ашигласан гэж та бодож байна вэ?

Матай 18:28–35 дээрх сургаалт зүйрлэлийн үлдсэн хэсгийг уншаад, бид бие биедээ хэрхэн хандах ёстой мөн яагаад ийн хандах ёстойг олж мэд. 100 денар гэдэг нь “ядуу ажилчин хүний гурван сарын цалин” байсан гэдгийг мэдэх нь чухал ( 28-р шүлэг , зүүлт тайлбар a).

  • Та энэ сургаалт зүйрлэлээс уучлалын талаар юу олж мэдсэн бэ?

  • Аврагч бидэнд ямар их нигүүлсэнгүй ханддагийг ойлгох нь яагаад чухал вэ?

Эдгээр шүлгээс Есүс Христ биднийг уучилдгийн адил бид бусдыг уучлах замаар Түүний жишээг дагах боломжтой гэсэн үнэнийг сурч болно.

Их Эзэн энэ эрин үед бусдыг уучилж, өршөөхийн ач холбогдлыг дахин онцлон тэмдэглэсэн. Сургаал ба Гэрээ 64:9–11 -ийг уншаад, уучлалын талаарх Их Эзэний сургаалыг олж мэд.

  • Өнөөдөр таны олж мэдсэн зүйл дээр үндэслээд, Их Эзэн яагаад бүх хүнийг уучлахыг биднээс шаарддаг гэж бодож байна вэ?

Есүс Христ бидэнд бусдыг уучлахад тусална

Заримдаа бусдыг уучлах хэцүү байж болно. Гэсэн ч Аврагчийн тусламжтайгаар бүхнийг хийх боломжтой.

Коррий хоригдож байсан шоронгийнхоо харгалзагчтай таарсан тухай өгүүлсэн бишоп Макмюллиний түүхийн дүгнэлт хэсгийг уншихдаа, Аврагч тэр эмэгтэйд уучлах хүчийг хэрхэн өгсөн болохыг олж мэд.

Та мөн ChurchofJesusChrist.org дээрх “Бидний үүрэг хариуцлагын зам” видео бичлэгийг цагийн код 2:16-аас 3:26 хүртэл үзэж болох юм.

2:3
Final official portrait of Elder Keith B. McMullin of the Presiding Bishopric, 1996. Released at the April 2012 general conference.

“Тэр гараа сунгаад төдий их удаагүй атал надад их олон цаг өнгөрөх мэт санагдаж билээ. Учир нь би урьд өмнө нь огт хийж байгаагүй хамгийн хэцүү зүйлийг хийх эсэхээ шийдэж ядан байлаа.

… Бурхан уучилдаг гэсэн захиас нь … бидний үйлийг үзэн тамладаг байсан хүмүүсийг бид уучлах ёстой байдалтай тулгарах тухай өгүүлдэг. …

… ‘Надад туслаач!’ Би дотроо чимээгүй залбирлаа. ‘Би гараа өгч чадна. Би уучилж чадна. Та надад уучлах мэдрэмжийг хайрлаач’ гэж би чимээгүйхэн залбиран гуйлаа.

… Би яг л хөшөө шиг, модон гартай юм шиг, гараа сунган түүнд өгч билээ. Тэр агшинд, нэгэн гайхамшигт зүйл тохиох нь тэр. Мөрнөөс минь эхлэн цахилгаан гүйдэл гүйх шиг болж, доошлон, бид хоёрын барьсан гарт хүрэв. Яг тэр агшинд эдгэрлийн дулаан бүлээхэн хүч бүхэл биеэр тархаж, нүд дүүрэн нулимс цийлгэнэх нь тэр.

‘Ах минь, би таныг бүх зүрх сэтгэлээрээ уучилж байна’ гэж би уйлан хайлан хэлэв.

Өнгөрсөн үед нэг нь шоронгийн харгалзагч, нөгөө нь хоригдол байсан бид хоёр гар гараасаа чанга барилцан удтал зогсож билээ. Тэр үед би Бурханы хайрыг урьд өмнө хэзээ ч байгаагүй ихээр мэдэрсэн юм” [Corrie ten Boom, Tramp for the Lord (1974), 54–55].

(Кэйт Б.Макмюллин, “Бидний үүрэг хариуцлагын зам,” Ensign, May 2010, 13 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 13)

  • Уучлахад хэцүү үед бусдыг уучлахад туслах ямар зүйлийг та Коррийгийн туршлагаас олж мэдсэн бэ?

  • Уучлахад хэцүү үед бусдыг хэрхэн уучлах талаар та өөрийн болон бусдын амьдралаас эсвэл судраас юу олж мэдсэн бэ?

Судруудаас суралцахад бидэнд туслах нэг зүйл бол Есүс Христийнхтэй адил зан чанарын талаар суралцаж, эдгээрийг хөгжүүлэхийг эрэлхийлэх явдал юм. Матай 18:21–35 бол Аврагчийн өршөөнгүй мөн чанарыг болон уучлахгүй байвал бидэнд ирэх Бурханы шударга шүүлтийг харуулдаг судрын олон хэсгийн нэг юм. Та Есүс Христтэй адил илүү өршөөнгүй хүн болохын тулд юу хийж чадахаа бод. Та Аврагчийн тусламжийг хэрхэн урин авчирч чадах вэ?

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Maтай 18:24 . 10 мянган талант хэр их мөнгө вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.

2:3
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Энд дурдсан мөнгөний талаар эрдэмтдийн дунд өөр өөр ойлголт байдаг ч үүнийг хялбарчлан авч үзье. Америкийн мөнгөн дэвсгэртийн харьцааг болгооно уу. Хэрэв 100 денарын өрийг одоогийн ханшаар 100 ам.доллар гэж үзвэл, 10000 талант нь 1 тэрбум доллар эсвэл үүнээс их болж байгаа юм!

Нэг л хүний өр гэж бодохоор энэ бол бидний санаанд багтамгүй их тоо. (Хэн ч ийм их мөнгөөр дэлгүүр хэсэж чадахгүй.) Энэ сургаалт зүйрлэлд ашигласан хэмжүүр санаанд багтамгүй, ойлголтоос маань давсан байхаар төлөвлөгдсөн бөгөөд бидний төлж чадахгүй тийм их хэмжээний тоог ашиглах ёстой байсан. Яагаад гэвэл, энэ бол хоёр боолын маргаж байгаа тухай Шинэ Гэрээн дэх түүх биш юм. Энэ бол өртэй мөнх бус хүмүүс, гэмтэн, хоригдол болох унасан хүмүүний гэр бүлийн тухай, бидний тухай түүх юм. Бидний хүн нэг бүр өртэй. Бидний хүн нэг бүр шоронд хоригдох ялтай. Биднийг хайрлаж, “биднийг өрөвдөх сэтгэлээр хөдөлдөг” [ Сургаал ба Гэрээ 121:4 ] учраас биднийг сулласан Хаан ач ивээлээ хайрлаагүйсэн бол бид бүгд тэнд үлдэх байсан.

(Жэффри Р.Холланд, “Тиймээс та нар эцэст нь төгс бай,” Ensign, Nov. 2017, 41 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 29)

Бусдын надад үзүүлсэн зовлонг мэдрэх нь би тэр хүнийг хараахан уучлаагүй байгаа гэсэн үг үү?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Та нарын зарим нь үнэхээр зовлон зүдүүртэй амьдарч байгаа бол [Есүс Христ] юу гэж хэлээгүйг анхаарах нь чухал. “Та нарт бусдаас болж тохиолдсон тэрхүү гомдмоор явдлаас үүссэн жинхэнэ шаналал эсвэл бодит зовлонг та нар мэдэрч болохгүй” гэж Тэр хэлээгүй.

(Жэффри Р.Холланд, “Эвлэрлийн тохинуулал,” Ensign, Nov. 2018, 79 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 73)

Далын ахлагч Дэвид И.Сорэнсэн уучлах зарлигийн тухай нэгэн чухал үнэнийг заажээ.

Unofficial portrait of Elder David E. Sorensen of the Presidency of the Seventy, 2004. DO NOT USE.

Нүглийг уучлах гэдэг нь муу зүйлтэй эвлэрэх гэсэн үг биш гэдгийг би тодорхой болгомоор байна. … Биднийг зовоосон хөршөө бид уучлах ёстой ч дахин зовж шаналахгүйн тулд болгоомжтой хандах хэрэгтэй.

(David E. Sorensen, “Forgiveness Will Change Bitterness to Love,” Ensign эсвэл Liahona, May 2003, 12)

Бусдыг уучлах нь биднийг хэрхэн чөлөөлөх вэ?

Эцэг эхээ салснаас хойш олон жилийн дараа эцгийгээ уучилснаар нэгэн эмэгтэйд ямар мэдрэмж төрсөн талаар мэдэж авахын тулд ChurchofJesusChrist.org дээрх “Principles of Peace: Forgiveness” (1:49) видео бичлэгийг үзнэ үү.

2:3

Аврагч Петрт бусдыг “дал дахин долоон удаа” уучлах ёстой хэмээн хэлэхдээ юуг илэрхийлсэн бэ? ( Maтай 18:22).

Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч асан Линн Г.Роббинс ийн тайлбарласан.

Former Official Portrait of Elder Lynn G. Robbins. Photographed March 2017. Replaced October 2019 (with Telescope ID: 2298123)

Аврагч Петрт хандан, тоолох хэрэггүй буюу уучлалд хязгаар тогтоож болохгүй гэдгийг хэлсэн. …

Аврагч 490 гэсэн дээд хязгаар тогтоогоогүй нь ойлгомжтой. Хэрэв тийм бол ариун ёслолоос хүртэх хязгаар нь 490 байна гэсэн үг бөгөөд 491 дэх удаад нь тэнгэрлэг аудитор хориглож, “Уучлаарай, таны наманчлалын картны үлдэгдэл хүрэлцэхгүй байна. Энэ мөчөөс эхлэн та өөрөө өөрийгөө даах болно” хэмээнэ.

Их Эзэн дал дахин долоон удаа гэсэн тоог Өөрийн хязгааргүй Цагаатгал, дуусашгүй хайр, хэмжээлшгүй ач ивээлтэй зүйрлэн ашигласан. “Тийм ээ, мөн миний хүмүүс наманчлах болгонд би тэднийг миний эсрэг алдаануудад нь өршөөх болно” [ Мозая 26:30 ; тодотгол нэмсэн).

(Линн Г.Роббинс, “Дал дахин долоон удаа,” Ensign, May 2018, 23 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 26)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Нэмэлт видео бичлэг

Өршөөлгүй зарцын сургаалт зүйрлэлийг төсөөлөн бодоход нь суралцагчдад туслахын тулд ChurchofJesusChrist.org дээрх “Forgive Every One Their Trespasses: The Parable of the Unmerciful Servant (6:05) видео бичлэгийг үзүүлэх талаар бодож үзнэ үү.

2:3

Видео бичлэгийг үзэж байхдаа, бид яагаад бусдыг уучлахыг эрхэмлэвэл зохих шалтгаануудыг олж мэдэхэд суралцагчдыг урь.