Maтай 18:11–14
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайр энэрэл
Есүс Христ Өөрийгөө болон бидний Тэнгэрлэг Эцэгийг хүн бүрийг хайрлаж, анхаарал тавьдаг хэмээн заасан. Энэ хичээл танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр энэрэнгүй бөгөөд алдагдсан сүнс бүрийг аврахыг хүсдэг болохыг мэдрэхэд туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын мөн чанар
-
Дараах мэдэгдлүүдийн аль нь гэм нүгэл үйлдсэн хүмүүсийн талаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр юу гэж боддог болохыг хамгийн сайн дүрсэлсэн гэж та бодож байна вэ?
-
Тэд гэм нүгэлтнүүдийг уучлах дургүй ч бид чин сэтгэлээсээ наманчилбал уучлах болно.
-
Тэд биднийг уучлахын тулд наманчлаасай хэмээн боддог ч бидний ямар ч сонголтыг баяртайяа хүлээн зөвшөөрдөг.
-
Тэд наманчилдаг гэм нүгэлтнүүдийг уучлахдаа агуу баяр баясгаланг мэдэрдэг.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын мөн чанарыг ойлгох хувь хүний ойлголт сонголтод нь хэрхэн нөлөөлж болох вэ?
Энэ хичээлийг судлахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын мөн чанарын талаар мөн энэхүү мэдлэг таны амьдралд хэрхэн нөлөөлж болох талаар эргэцүүлэн бод.Аврагч шавь нартаа Бурханы хүүхдүүдэд хор хөнөөл учруулах нь ямар ноцтой гэм нүгэл болохыг заасныхаа дараа “алдагдсаныг аварч, гэм нүгэлтнүүдийг наманчлахад дуудах” энэрэнгүй хүслээ илэрхийлсэн ( Иосеф Смитийн Орчуулга, Матай 18:11 [Матай 18:11, зүүлт тайлбар в]).
Матай 18:11–14 -ийг уншаад, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр сүнслэг байдлын хувьд төөрөлдсөн хүмүүсийн талаар юу гэж боддог болохыг олж мэд.
-
Эдгээр шүлгийн ямар үг, хэллэг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын мөн чанарыг илүү сайн ойлгоход танд тусалж байна вэ?
-
Хүмүүс ямар ямар байдлаар сүнслэг байдлын хувьд төөрөлддөг вэ?
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр энэрэнгүй бөгөөд сүнслэг байдлын хувьд төөрөлдсөн хүмүүсийг аврахыг хүсдэг гэсэн үнэнийг бид эдгээр шүлгээс сурч болно.
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф ийн тайлбарласан.
Олон зууны туршид, [алдагдсан хонины] тухай энэ сургаалт зүйрлэл нь алдагдсан хонио буцааж авчрах мөн алдагдсан тэдэнтэй холбоо барих гэсэн үйлдлийн дуудлага хэмээн ойлгогдох нь уламжлал болсон байсан. Мэдээж, энэ нь тохиромжтой хэдий ч би энд үүнээс илүү зүйл байгаа эсэхийг мэдэхийг хүсдэг юм.
Есүсийн хамгийн эхний зорилго нь Сайн Хоньчны ажлын тухай заах явдал байсан байж болох уу?
Тэрээр дуулгаваргүй хүүхдүүдээ хайрлах Бурханы хайрын тухай гэрчилж байсан байж болох уу? …
Та буруу сонголт хийн, өөрөөсөө болж эсвэл таны хэр чадлаас хэтэрсэн нөхцөл байдлаас болж алдагдсан эсэх нь Түүнд хамаагүй юм. …
Тэр танд хайртай учраас таныг олох болно. Тэр баярлан, таныг мөрөн дээрээ тавих болно. Тэгээд Тэр таныг гэртээ аваачаад, бүх хүнд хандаж, “Би алдагдсан хонио олсон тул; надтай хамт баярлагтун” [ Лук 15:6 ] хэмээн хэлэх болно.
(Дийтр Ф.Угдорф, “Тэр таныг мөрөн дээрээ тавиад, гэртээ авчрах болно,” Ensign, May 2016, 102 эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 90)
-
Яагаад Есүс Христ Өөрийгөө болон бидний Тэнгэрлэг Эцэгийг хэр энэрэнгүй болохыг мэдээсэй хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?
-
Тэдний энэрэнгүй мөн чанарыг ойлгох нь амьдралын тань яг одоогийн нөхцөл байдалд хэрхэн туслах вэ?
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын энэрэнгүй мөн чанарын нотолгоо
Сайн мэдээний зарчмуудын талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэх нэг арга зам бол тэдгээр нь үнэн болохыг харуулдаг бодит амьдрал дээрх жишээнүүдийг хайж олох явдал юм. Бусдын амьдралаас сайн мэдээний зарчмуудын нотолгоог олж харах үед эдгээр зарчим таны амьдралыг ч мөн адил адислах болно гэсэн итгэл найдварыг мэдрэхэд тусална. Дараах зөвлөгөө нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр энэрэнгүй бөгөөд сүнслэг байдлын хувьд төөрөлдсөн хүмүүсийг аврахыг хүсдэг гэсэн үнэний бодит амьдрал дээрх жишээнүүдийг олж харахад танд тусална.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрхэн өршөөнгүй бөгөөд энэрэнгүй болохыг харуулдаг түүхийг судраас хайж ол. Тусламж хэрэгтэй бол дараах судрын цэдгүүдийн аль нэгийг эсвэл хоёуланг судлах талаар бодож үз. Үүнд: Иохан 8:1–11 ; Алма 36:6–21 .
Та мөн ChurchofJesusChrist.org дээрх “The Savior Wants to Forgive” (5:50), “Principles of Peace: Repentance #PrinceofPeace” (2:57) видео бичлэгүүдийн аль нэгийг эсвэл хоёуланг үзэж болох юм. Эдгээр видео бичлэг нь Есүс Христ бидний энэ цаг үед сүнслэг байдлын хувьд төөрөлдсөн хүмүүст хэрхэн хайр энэрлээ үзүүлж, уучлахад бэлнээр тусламжийн гараа сунгадаг жишээг харуулдаг.
-
Сонгосон жишээнээсээ юуг сурч мэдээсэй хэмээн Их Эзэн хүсэж байна гэж та бодож байна бэ?
-
Аврагч төөрөлдсөн хүмүүсийг хайж олоод, ямар арга замаар хайр энэрлээ харуулдгийг та олж харсан бэ?
Сайн мэдээний зарчмуудын жишээг өөрийн болон таньдаг хүмүүсийнхээ амьдралаас хайж олох нь тэдгээр нь үнэн болохыг мэдрэхэд туслах хүчирхэг арга зам байж болох юм.
Хувийн шинжтэй мэдээлэл, нэрсийг хуваалцахгүйгээр, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр энэрэнгүй бөгөөд бидний энэ цаг үед төөрөлдсөн хүмүүсийг хайж олохоор эрэлхийлдэг болохын амьд нотолгоо болсон хэн нэгний талаар дүрслэн ярь.Эдгээр жишээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын энэрэнгүй мөн чанарын талаарх гэрчлэлийг тань хэрхэн бэхжүүлж байгааг эргэцүүлэн бод. Тэдний талаар мэдэх нь таны хувьд яагаад чухал болохыг бод.
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Матай 18:12–13 -т, төөрсөн хониор хэнийг төлөөлүүлсэн байна вэ?
Исаиа “Бүгдээрээ бид хонь мэт төөрч; Бүгд л өөр өөрийн замаар яв[даг]” хэмээн тайлбарласан ( Исаиа 53:6 ; тодотгол нэмсэн). Тиймээс Сайн Хоньчны аврах ёстой төөрөгдсөн хонь нь биднийг илэрхийлж байгаа юм.
Түүнийг дагахыг хичээдэг ч ахин дахин бүтэлгүйтдэг хүмүүсийн талаар Тэнгэрлэг Эцэг юу гэж боддог вэ?
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф энэ асуултад хариулахад тусалсан. Та ChurchofJesusChrist.org дээрх “Дөрвөн нэр” видео бичлэгийг цагийн код 3:07-оос 4:49 хүртэл үзэж болох юм.
Хөлд орж буй хүүхдийг бид бүгд харж байсан. Тэр тэнтэр тунтар алхаж, унадаг. Тэгж чармайсных нь төлөө бид загнадаг бил үү? Мэдээж үгүй. Ямар эцэг дөнгөж хөлд орж буй хүүхдээ шийтгэх юм бэ? Бид зоригжуулж, урам өгч, алгаа ташин, магтдаг. Учир нь алхах бүрдээ уг жаахан хүүхэд эцэг эхтэйгээ илүү адил болдог.
Одоо ах нар аа, үүнийг Бурханы төгс төгөлдөр байдалтай харьцуулбал, мөнх бус бид эв дүйгүй хөлд орж байгаа хүүхдээс ялимгүй л илүү юм. Гэхдээ бидний хайрт Тэнгэрлэг Эцэг биднийг Түүнтэй илүү адил болгохыг хүсдэг ба хайрт ах нар минь, бас энэ нь бидний мөнхийн зорилго байх ёстой. Биднийг агшин зуурт биш, харин нэг нэг алхам хийж, ахиж дэвшсээр Түүнтэй адил болно гэдгийг Бурхан мэддэг.
Биднийг шийтгэхийн тулд дүрэм, тушаал гаргаж, дараа нь алдахыг нь хүлээж байдаг Бурханд би итгэдэггүй. Биднийг өсөн хөгжиж Түүнтэй адил болохын тулд байнга хичээн, чармайх бүрийд баярлан мөн хайрлаж, халамжилдаг Тэнгэрлэг Эцэгт би итгэдэг. Биднийг алдаж, бүдрэхдээ сэтгэлээр унахгүй, шантрахгүй буюу өөрсдийн үүрэг хариуцлагаас зайлсхийхгүй байхад Тэрээр туслан, харин ч бүх зориг, өөртөө итгэх итгэлийг олж аван, цааш үргэлжлүүлэхэд урам өгдөг.
(Дийтр Ф.Угдорф, “Дөрвөн нэр,” Ensign, May 2013, 58 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 70–71)
Бурхан ийм хайр энэрлээр дүүрэн байхад бид аврагдахын тулд заавал зарлигуудыг нь сахих хэрэгтэй гэж үү?
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан.
Зарим нь Бурханы хайрыг үнэхээр агуу бөгөөд нөхцөл болзол тавьдаггүй, хуулиудыг нь дагахгүй байхад өршөөн хэлтрүүлнэ гэж найддаг тул өндрөөр үнэлдэг мэт санагддаг. …
Хэрэв хэн нэгэн хүн Есүсийн сургаалыг ойлгодог бол бидний энэрэнгүй Тэнгэрлэг Эцэг эсвэл Түүний тэнгэрлэг Хүү Өөрсдийнх нь хайр Өөрсдийнх нь зарлигуудыг хүчингүй болгодог гэдэгт итгэдэг гэж дүгнэхгүй байх байсан. …
Есүс “Намайг Эзэн минь, Эзэн минь гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Эцэгийн минь хүслийг үйлдэгч нь л орно” ( Матай 7:21) гэж заасан.
(Даллин Х. Өүкс, “Хайр ба хууль,” Ensign, Nov. 2009, 28 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 31)
Нэмэлт суралцах үйл ажиллагаа
Maтай 18:1 . “Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь байх вэ?”
Дээрх асуултыг самбарт бичээд, энэ асуултад ямар ямар арга замаар хариулж болох талаар бодоход суралцагчдыг урь. Дараа нь Аврагч уг асуултад Өөрөө хариулахын өмнө, Матай 18:2 -т цэдэглэснээр юу хийснийг төсөөлөн бодоход тэднийг урь. Уг асуултад аман бус хэлбэрээр өгсөн Аврагчийн хариултаас юуг олж мэдэж болохыг суралцагчдаас асуу.
Суралцагчдыг Матай 18:3–4 -ийг уншаад, хүүхдүүдэд байдаг Христийнхтэй адил зан чанаруудын талаар ярилцахад урь. Бид Есүс Христийг санагдуулдаг юуг хүүхдүүдээс ихэвчлэн олж хардаг вэ? Хүүхэдтэй адилхан болох нь тэнгэрийн хаанчлалд ороход илүү сайн бэлдэхэд бидэнд хэрхэн тусалдаг вэ? Суралцагчдыг Матай 18:1–4 -ийг Мозая 3:19 -тэй холбоод, эдгээр шүлэг тэдний ойлголтыг хэрхэн баяжуулж байгаа тухай ярилцахад урьж болох юм.
Хүүхдүүдийн жишээнээс олж харсан Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэхийн тулд залбирч байгаад ажиллахад тэднийг урь.