Матай 18; Лук 10
Тойм
Есүс Христ Өөрийгөө бас бидний Тэнгэрлэг Эцэгийг хүн бүрийг хайрлаж, анхаарал халамж тавьдаг талаар заасан. Тэр бидэнд Өөрсдийнх нь хайрыг ойлгож, Өөрсөдтэй нь адил бусдад хандаж сурахад туслах хоёр сургаалт зүйрлэлийг заасан. Өршөөлгүй зарцын тухай сургаалт зүйрлэл нь Бурхан бидэнд өршөөнгүй ханддагийн адил бусдад ч тийн өршөөнгүй хандахыг бидэнд сануулдаг. Сайн самари хүний тухай сургаалт зүйрлэл нь бидэнд хөршөө хайрлах Аврагчийн жишээг дагахад тусална. Тэрээр мөн Марта, Мариа хоёрт хоёуланд Өөрийг нь амьдралынхаа төвд байлгавал ямар ач холбогдолтойг заасан.
Заахад бэлд
Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай байж болох зүйлсийн талаарх санаануудыг багш нарт өгнө.
Maтай 18:11–14
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр энэрэнгүй бөгөөд төөрөлдсөн сүнс бүрийг аврахыг хүсдэг гэдгийг мэдрэхэд танд туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг сүнслэг байдлын хувьд төөрөлдсөн хүмүүсийг хайрлах Бурханы хайрыг харуулдаг судрын цэдгийг хуваалцах бэлтгэлтэйгээр ангид ирэхэд урь.
-
Видео бичлэгүүд: “Аврагч өршөөхийг хүсдэг” (5:49) эсвэл “Principles of Peace: Repentance” (2:57)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийг эхлүүлэхдээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр гэм нүгэл үйлдсэн хүмүүсийн талаар юу гэж боддог талаар суралцагчдыг хариулахад урихын тулд онлайн судалгааны хэрэгслийг ашиглах талаар бодож үз.
Матай 18:21–35
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь бусдыг уучлахыг хичээж чармайснаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болоход суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Төгс эзэмших сургаалын судрын хэсэгт Их Эзэн “бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана” ( Сургаал ба Гэрээ 64:10) гэсэн байдаг. Яагаад Есүс Христ бидэнд бие биенээ уучлахыг зарлигласан болохыг тунгаан бодоход суралцагчдыг урь. Түүнчлэн Сургаал ба Гэрээ 64:9–11 -ийг уншаад, уг шүлгүүд дээрх Их Эзэний захиасыг эргэцүүлэн бодоход суралцагчдыг урих нь тустай байж болно.
-
Видео бичлэг: “Our Path of Duty” (Цагийн код 11:10; 2:16-аас 3:25 хүртэл үзнэ үү)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийг эхлүүлэхдээ “Их Эзэн, бибээр өршөөх түүнийгээ би өршөөх болно, харин бүх хүмүүнийг уучлах нь та нараас шаардагдана” ( Сургаал ба Гэрээ 64:10) хэмээх судрыг үзүүлээд, энэ судрыг тунгаан бодох боломжийг суралцагчдад олгож болно. Суралцагчдад тунгаан бодох цаг гаргаж өгсний дараа, яагаад энэ зарлиг бидний амьдралыг адисалдаг болохыг хуваалцахад тэднийг урь. Мөн тэднээс яагаад үүнийг заримдаа сахих хэцүү байдаг талаар хуваалцахыг хүс.
Лук 10:25–37
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Аврагчийн үлгэр жишээгээр хөршөө хайрлахад нь суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Лук 10:30–35 -ыг уншаад, Есүс Христийг энэ сургаалт зүйрлэлийн хаанаас олж харж болохыг олж мэдэхэд урь. Мөн энэ сургаалт зүйрлэлийн чухам хаанаас өөрсдийгөө олж харж болохыг олж мэдэхийг тэднээс хүс.
-
Видео бичлэг: “Parable of the Good Samaritan” (5:11)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Өөр өөр нөхцөл байдалд хөршөө хайрлахтай холбоотой асуултуудыг авч хэлэлцэх хичээлийн хэсэгт жижиг онлайн өрөөнүүдийг ашиглах талаар бодож үз. Хичээл дээр жагсаан бичсэн аль нэгэн нөхцөл байдлыг бүлэг тус бүрд оноож өгөөд, оногдсон нөхцөл байдлынхаа талаар бодож байхдаа авч хэлэлцэх гурван асуултыг бүлгүүдэд өг.
Лук 10:38–42
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Есүс Христийг амьдралынхаа төвд байлгахад туслах сонголт, үйл ажиллагаануудыг тодорхойлоход суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг энэ хичээлээс өмнө нэг өдрийн дотор хийсэн зүйлүүдээ жагсааж бичээд, жагсаалтаа ангидаа авчрахад урь.
-
Үзүүлэнт хичээлийн материалууд: Сав, уг саванд хийх янз бүрийн хэмжээтэй чулуунууд.
Төгс эзэмших сургаалын давтлага 6Хичээлийн зорилго: Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын нэг эсвэл хэд хэдэн судрын хэсгийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, үнэнийг тайлбарлах боломжийг суралцагчдад олго.
Тайлбар: Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг энэ давтлага хичээлийн оронд зааж болох юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээл бүрийг семинар явагдаж байх үед заахын тулд бүс нутгийг хариуцсан захирлын эсвэл зохицуулагчийн өгсөн цагийн хуваарийг үзнэ үү.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдөдөө тохирсон судраас суралцах ур чадвар эсвэл арга барилыг тодорхойлоод, тухайн ур чадвар эсвэл арга барил яагаад тэдэнд ашигтай болох талаар бодоход урь.
-
Тараах материал: Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд ба холбогдох судрын түлхүүр үг хэллэгийн жагсаалтыг харуулахаар бэлд эсвэл суралцагчдад тараах материал болгож өг.
-
Материалууд: Суралцагчдад хичээлийн үйл ажиллагаанд ашиглах бичгийн хэрэгсэл, судлах тэмдэглэл эсвэл цаас байгаа эсэхэд анхаар.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчид төгс эзэмших сургаалын судрын хэсгээр “Шат шатаар” цахим хуудас эсвэл үзүүлэх толилуулга хийж болно. Дараа нь тэд бүтээсэн зүйлээ ангийнхандаа харуулж, тайлбарлахын тулд дэлгэцээ хуваалцах боломжтой.