Семинар
Марк 9:14–29


Марк 9:14–29

“Эзэн минь, би итгэж байна; итгэлгүй байгаад минь туслаач”

A man holding his son in his arms as he presents the boy to Jesus Christ to be healed. Christ is depicted standing and reaching with His and toward the boy’s head. The painting depicts Jesus Christ healing and casting a devil out of the boy.

Шавь нар нь хүний хүүгээс муу ёрын сүнсийг зайлуулж чадахгүй байснаасаа болж хэсэг бүлэг хүнтэй маргалдаж байхад нь Есүс Христ ирэв. Хүүгийн эцэгт итгэлийн тухай заасныхаа дараа Есүс Христ хүүг нь эдгээжээ. Энэ хичээл Их Эзэнд итгэх итгэлээ шалгахад мөн үүнийг хэрхэн хүчирхэгжүүлж болох талаар илчлэлт эрэлхийлэхэд танд тусална.

Суралцагчийн бэлтгэл: Есүс Христэд итгэх итгэлийг нь хүчирхэгжүүлсэн туршлагынхаа талаар бодоход суралцагчдыг урь. Тэд мөн бусдаас итгэлийг нь хөгжүүлсэн туршлагынх нь талаар асууж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Итгэхэд тулгардаг саад бэрхшээл

Дараах саад бэрхшээлүүд тулгарч байна гэж төсөөл.

Суралцагчдад дараах эсвэл өөрсдөд нь илүү хамаатай нөхцөл байдлуудыг үзүүлэх талаар бодож үз.

Сүм дээр өөрийгөө урилгагүй зочин мэт мэдрэхСэтгэл гутралГэр бүлийн гишүүн нь Сүмийг орхин явахНайз нь нас барах

  • Эдгээр туршлага хэн нэгний Есүс Христэд итгэх итгэл, үнэмшилд хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Өөр ямар ямар үйл явдал өсвөр насныхны Христэд итгэх итгэлийг сорьж болох вэ?

  • Хүнд хэцүү цаг үед Есүс Христэд бат бөх итгэлтэй байхын ач холбогдлыг харуулсан ямар ямар үйл явдал танд эсвэл бусдад тохиолдож байсан бэ?

Color Handouts Icon

Дараах хувийн үнэлгээг тараах материал болгон өг эсвэл судлах тэмдэглэлдээ хариултаа бичихдээ ашиглах боломжийг суралцагчдад олгохын тулд ил харагдах газар тавих талаар бод.

Attribute Activity Card

Дараах хувийн үнэлгээг хийж гүйцэтгэ.

Зан чанарын үйл ажиллагаа: Итгэл

Дараах мэдэгдэл тус бүрээс таныг хамгийн сайн дүрслэн үзүүлж байгаа тоог сонгоно уу. Сүнслэг өсөлт хөгжил аажмаар болж өнгөрдөг үйл явц бөгөөд хэн ч төгс төгөлдөр биш гэдгийг санагтун.

1 = хэзээ ч үгүй; 2 = заримдаа; 3 = ихэвчлэн; 4 = бараг үргэлж; 5 = үргэлж

________ 1. Би Есүс Христэд итгэдэг бөгөөд Түүнийг Аврагчаа хэмээн хүлээн зөвшөөрдөг. ( 2 Нифай 25:29)________ 2. Өөрийнхѳѳ эсвэл бусдын амьдралд сайн сайхныг авчрахад туслах шаардлагатай итгэл надад бий. ( Ифер12:12)________ 3. Би Аврагчийн таалал, хийлгэхийг хүссэн зүйлийг хүлээн зөвшөөрөхүйц хангалттай хэмжээгээр Түүнд найддаг. ( 1 Нифай 3:7)

  • Танд хамгийн сайн таарч тохирох талуудыг эргэцүүлэн бод. Энэ талууд дээр хүчтэй байхад тань ямар ямар үйл явдал тусалсан бэ?

  • Та аль тал дээрээ илүү сайн ажиллах хэрэгтэй байна вэ?

“Биднийг өрөвдөөч”

Есүсийг Хувиралтын уулан дээр Петр, Иаков, Иохан нартай хамт гарсны дараа, хүүгээ муу ёрын сүнснээс эдгээхийг хүссэн нэгэн эр иржээ.

Марк 9:14–22 болон 23–27 -г ангиараа уншаад, нэг суралцагчийг Аврагчийн үгийг, өөр нэг суралцагчийг эцгийн үгийг, харин өөр нэг суралцагчийг үлдсэн хэсэг болох хүүрнэгчийн хэсгийг тус тус уншихад урь. (Эдгээр хэсгийг оноож өгөөд, өөрт оногдсон мөрүүдийг хичээл эхлэхийн өмнө олсон байхад суралцагчдыг урь.) Суралцагчид мөн энэ аргыг гурван бүлэгт хуваагдан уншихдаа ашиглаж болно.

Эсвэл эдгээр шүлгийг уншихын оронд ChurchofJesusChrist.org дээрх, ахлагч Жэффри Р.Холландын энэ үйл явдлын талаар өгүүлж буй “Эзэн минь, би итгэж байна” видео бичлэгийг цагийн код 0:00-ээс 3:33 хүртэл үзүүлж болох юм.

14:43

Марк 9:14–22 -ыг уншаад, эцэг, хүү хоёрт тулгарсан хүнд хэцүү нөхцөл байдлыг олж мэд.

  • Аврагчийн шавь нар хүүг нь эдгээж чадахгүй байгааг мэдэх нь эцэгт нь ямар байсан гэж та бодож байна вэ?

Суралцагчдаас дараагийн асуултад амаараа хариулахыг хүсэхээс болгоомжил. Хариултууд нь хэт хувийн шинжтэй байж болох юм.

  • Та эсвэл таны таньдаг хэн нэгэнд Их Эзэнд хандан “Биднийг өрөвдөж туслаач” гэж хэлэх үе тохиолдож байсан уу?

  • Их Эзэн өрөвдөж хайрлахад бэлэн байдаг талаар та өөрийн туршлагаас юу мэдэх вэ?

  • Есүс Христ яагаад бидний хүн нэг бүрийг өрөвдөн хайрлаж чадсан бэ?

Марк 9:23–27 -г уншаад, дараа нь юу болсныг олж мэд. Санаж явахад чухал гэж бодож байгаа аливаа үг, хэллэг эсвэл үнэнүүдийг тэмдэглэх талаар бодож үзнэ үү.

  • Энэ эцгийг тусламж гуйхад Аврагч түүнд юу гэж хэлсэн бэ?

  • 24-р шүлгэн дээр Аврагчид өгсөн энэ эцгийн хариултын юу нь танд онцгой санагдаж байна вэ?

  • “Эзэн минь, би итгэж байна” гэж хэлэхэд тусалсан ямар ямар туршлага танд байдаг вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд энэхүү цэдгээс сурч мэдэж болох чухал үнэнийг ийн онцолсон.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Итгэл нь соригдох цагт тэр эцэг эхлээд өөрийн хүчирхэг талыг үзүүлээд, дараа нь дутагдлаа хүлээн зөвшөөрдөг. “Эзэн минь, би итгэж байна” гэх түүний анхны үгс баттай бөгөөд эргэлзээгүй байна. Итгэлээ өсгөхийг хүсэж буй хэн боловч энэ хүнийг бүү мартаг! Айдаст автаж, эргэлзээнд идүүлж эсвэл хүнд хүчир цаг үетэй тулгарахдаа олж авсан итгэлээ бүү алд. … Олж авсан итгэлээсээ зууран, илүү их мэдлэг иртэл тэвчээртэй байцгаа. …

… Эргэлзээ, асуудал гарах үед тусламж гуйхаас бүү ай. … Бурхан бидний итгэлийг хүчирхэгжүүлэхийн тулд хөшигний хоёр талаас тусламж илгээх болно.

(Жэффри Р. Холланд, “Эзэн минь, би итгэж байна,Ensign, May 2013, 93–94 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108–109)

  • Бид энэхүү судрын цэдгээс болон ахлагч Холландын сургаалаас юуг олж мэдэж болох вэ?

Биднийг Тэнгэрлэг Эцэгт итгэхийг сонгож, залбирлаар дамжуулан Түүний тусламжийг эрэлхийлэх үед Тэрээр Есүс Христэд итгэх итгэлийг маань хүчирхэгжүүлэхэд тусална гэсэн үнэнийг бид мэдэж авч болно.

  • “Олж авсан итгэлээ алдахгүй бай,” “мэдэж буй зүйлээсээ зууран барь” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

“Олж авсан итгэлээ бүү алд,” “мэдэж буй зүйлээсээ зууран бар[их]” нэг арга зам бол итгэлийг тань бэхжүүлсэн өмнөх туршлагуудаа санаж, тэдгээртээ тулгуурлах явдал юм. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л. Андэрсэн тэдгээр туршлагыг ийн тайлбарлажээ.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Ариун Сүнснээс хүлээн авдаг намуухан удирдамжийн зэрэгцээ Бурхан биднийг мэддэг, хайрладаг гэдгээ мөн онцгойлон, нээлттэй адисалж байгаагаа хүчирхэг байдлаар бидний хүн нэг бүрд үе үе баталдаг. …

Хувийн бэрхшээл, эргэлзээ, урам хугарал бидний замыг харанхуйлах үед … амьдралыг тодорхойлогч эдгээр сүнслэг дурсамж … урдах замыг маань гэрэлтүүлдэг гэрэлт чулуу мэт байж, Бурхан биднийг мэддэг, хайрладаг, бидэнд гэртээ эргэж очиход туслахын тулд Өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн гэдгийг бидэнд баталдаг.

(Нийл Л.Андэрсэн, “Амьдралыг тодорхойлогч сүнслэг дурсамжууд,” Ensign, May 2020, 19, 21 эсвэл 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 18, 22)

Судлах тэмдэглэл эсвэл цаасан дээр нэг гараа тавин, хэлбэрийг нь дагуулан зур. Гарынхаа зургийн голд, мэдэж байгаа зүйлээсээ зууран барихыг төлөөлүүлэн “Эзэн минь, би итгэж байна” гэсэн хэллэгийг бич. Энэ хэллэгийг тойруулан, “Бурхан [таныг] мэддэг, хайрладаг бөгөөд [танд] гэртээ эргэж очиход туслахын тулд Өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн” гэдгийг мэддэг, үүнд итгэдэг шалтгаануудыг товчхон жагсаан бич.

Гарынхаа хэлбэрийг тойруулан зурахын оронд, суралцагчид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэдэг шалтгаануудаа тэмдэглэл дээрээ бичиж тэмдэглэж болно. Тэд өөрсдийн олж авсан сүнслэг туршлагуудыг багтааж болох юм. Суралцагчдыг бичсэн зүйлээ болон тохиромжтой бол дараах асуултад өгсөн хариултаа хуваалцахад урьж болно.

  • Бурханы танд аль хэдийн өгсөн туршлага, заасан сургамжуудыг санаж явах нь хүнд хэцүү цаг үед тань таныг хэрхэн хүчирхэгжүүлэн туслах вэ?

Бурхан таныг мэддэг, хайрладаг болохыг мэдэхэд тань туслах туршлагуудыг урин авчрахын тулд та юу хийхээ эсвэл юуг үргэлжлүүлэн хийхээ тунгаан бод.

Аврагч биднийг зовлон бэрхшээлтэй тулгарахад хэрхэн хүчирхэгжүүлж, Түүнд итгэж найдахын тулд чин сэтгэлээсээ гаргасан хүчин чармайлтыг тань шагнан урамшуулдаг болохыг гэрчилснээр эсвэл ийн гэрчлэхэд нэг суралцагчийг урьснаао хичээлийг дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Марк 9:29. “Энэ төрөл нь зөвхөн залбирал ба мацгаар л гарч чадна” хэмээн хэлэхдээ Аврагч ямар утга санааг илэрхийлсэн бэ?

Мацаг ба залбирал нь Их Эзэнээс агуу сүнслэг хүчийг урин авчирч чадна. Төлөөлөгчид ариун бус сүнсийг зайлуулахаар оролдсон шиг зарим сорилтыг давахад ийм агуу хүчийг шаарддаг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Залбирлын нандин хүчийг шаардлагатай үед зохистойгоор мацаг барих замаар … нэмэгдүүлэх боломжтой” хэмээн заасан (“Sweet Power of Prayer,” Ensign эсвэл Liahona, May 2003, 7).

Би хаанаас итгэл, эргэлзээний талаар илүү ихийг мэдэж авах боломжтой вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р. Холланд итгэлээ хүчирхэгжүүлж, эргэлзээгээ тайлах талаар нэмэлт үнэнүүдийг заасан. Эдгээр нэмэлт үнэний талаар сонсохын тулд “Эзэн минь, би итгэж байна” видео бичлэгийг цагийн код 5:57-оос 10:28 хүртэл үзэж болох юм.

14:43

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Хичээлийг эхлүүлэх өөр арга

Хичээлийн эхэнд жагсаан бичсэн нөхцөл байдлуудыг авч хэлэлцэхийн оронд эхлээд “Faith Journey: When Parents Get Divorced” видео бичлэгийг цагийн код 0:00-ээс 0:20 хүртэл эсвэл “Faith Crisis: What Do We Do When We Feel Nothing?” видео бичлэгийг цагийн код 0:00-ээс 2:15 хүртэл үзүүлэх талаар бодож үз. Эдгээр видео бичлэг ChurchofJesusChrist.org дээр бий. Дараа нь суралцагчид гарынхаа хэлбэрийг дагуулан зурах үйл ажиллагааг хийж гүйцэтгэхийн өмнө видео бичлэгээ үзэж дуусгаж болно.

3:5
5:55

Залбирал ба мацаг

Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд суралцагчдыг урамшуулах өөр нэг арга замыг Марк 9:28–29 -өөс олох боломжтой. 29-р шүлэг дээр, Аврагч шавь нар нь итгэлгүйн улмаас ад чөтгөрийг зайлуулж чадаагүй болохыг онцолсон. Суралцагчдыг эдгээр шүлгийг судлаад, Бид залбирал, мацгаар дамжуулан Есүс Христэд итгэх итгэлээ өсгөн нэмэгдүүлэх боломжтой гэсэнтэй адилхан зарчмыг олоход урь. Их Эзэн яагаад зарим адислалыг зөвхөн залбирал, мацгийн үр дүнд өгдөг талаар суралцагчид авч хэлэлцэж болох юм. “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дээрх залбирал, мацгийн талаарх мэдэгдлийг мөн энэ хэлэлцүүлгийн нэгэн хэсэг болгон ашиглаж болно.