Семинар
Матай 15–17; Марк 7–9


Матай 15–17; Марк 7–9

Тойм

Есүс аливаа ёс заншлыг Бурханы зарлигийг зөрчих шалтаг болгож ашигладаг байсан бичээчдийг болон фарисайчуудыг зэмлэн буруушаав. Петр Ариун Сүнсний илчлэлтээр дамжуулан хүлээн авсан, Есүсийн талаарх гэрчлэлээ хуваалцсан. Аврагч Петрт санваарын түлхүүрүүдийг өгөхөө амласан бөгөөд дараа нь Петр, Иаков, Иохан гуравт Хувирлын уулан дээр санваарын түлхүүрүүдийг өгчээ. Есүс Аврагчид итгэдгээ илэрхийлсэн хүний хүүг эдгээв.

Заахад бэлд

Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай байж болох зүйлсийн талаарх санаануудыг багш нарт өгнө.

Maтай 15:1–9

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад тэдний ямар ёс заншил Есүс Христтэй илүү адил болоход тусалж, ямар нь Түүнээс холдуулж байгааг тодорхойлоход тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Өөрсдийн ёс заншил эсвэл “нэг үеэс нөгөө үед уламжлан ирсэн итгэл үнэмшил, зан үйл”-ийнхээ тухай (Судруудын удирдамж, “ Ёс заншлууд , scriptures.ChurchofJesusChrist.org) мөн яагаад тэдгээрийг сахидаг талаараа бодохыг суралцагчдаас хүс. Гэр бүлийнхнийгээ энэхүү бэлтгэл үйл ажиллагаанд оролцуулах нь суралцагчдад тустай байж болно.

  • Суралцагчдад зориулсан материалууд: Цаас эсвэл судлах тэмдэглэл

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Зөвхөн тэмдэглэлээ ашиглахын оронд өөр өөр ёс заншлыг хамтдаа үнэлж дүгнэхэд суралцагчдад туслахын тулд цагаан самбар ашиглах талаар бодож үз. Цагаан самбарт ёс заншлыг бичээд, хичээлийн туршид дээр нь тайлбар, тэмдэглэгээ хийх боломжийг суралцагчдад олго.

Maтай 16:13–18

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгээс Есүс Христийн тухай гэрчлэлийг хүлээн авахын ач холбогдлыг ойлгож, мэдрэхэд туслах болно.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийн талаар гэрчлэлтэй байх нь хэн нэгний амьдралыг хэрхэн өөрчилдөг талаар хуваалцахад бэлдэж ирэхэд урь.

  • Суралцагчдад зориулсан материалууд: Цаас; ахлагч Роналд A. Расбандын “Сүнслэг байдал болоод хамгаалалтынхаа төлөө цайз босго” (Ensign, May 2019, 107–110 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 131–134) үгийг В үйл ажиллагааг сонгосон, цахим төхөөрөмжөөр уг үгийг харах боломжгүй суралцагчдад зориулан хэвлэн гаргасан хувь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Дотнын найз эсвэл гэр бүлийн гишүүнээ хичээлийн энэ хэсэгт оролцож, Есүс Христийн тухай гэрчлэлээ хэрхэн олж авснаа мөн яагаад энэ нь тэдэнд чухал болохыг хуваалцахад урихыг нэг суралцагчаас хүсэх талаар бодож үз.

Матай 16:18–19; 17:1–7

Хичээлийн зорилго: Энэ хичээл танд санваарын түлхүүрүүдийн утга агуулгыг мөн тэдгээр нь Бурханы авралын төлөвлөгөөнд ямар ач холбогдолтой болохыг ойлгоход тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдийн хэрэглэдэг түлхүүрийн талаар бодож, уг түлхүүрийг юунд ашигладаг, яагаад чухал болох, алдсан тохиолдолд хэрхэх талаар хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь. Хэрэв хүсвэл, суралцагчид түлхүүрүүдээ авчирч болно.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг дор хаяж нэг эсвэл багц түлхүүр авчраад, тэдгээрийг юунд хэрэглэдэг, яагаад чухал болохыг тайлбарлахад урих талаар бодож үз. Суралцагчдад санваарын түлхүүрүүдийг илүү сайн ойлгоход нь туслахын тулд үүнийг хичээлийн эхэнд явуулж болно.

Төгс эзэмших сургаал: Матай 16:15–19

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь эшлэл, судрын түлхүүр үгийг цээжлэх, сургаалыг тайлбарлах, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралд хэрэгжүүлэх замаар энэхүү сургаалыг илүү төгс эзэмших боломжийг суралцагчдад олгоно.

  • Суралцагчийн бэлтгэл: Санваарын түлхүүрүүд амьдралыг нь ямар ямар арга замаар адисалсан талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.

  • Тараах материал: Олон түлхүүрийн зурагтай тараах материал. Тараах материал эсвэл түлхүүрүүдийг урьдчилан хайчлуулахаар суралцагчдад хайч өгөх талаар бодож үз.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Санваарын түлхүүрийг атгадаг орон нутгийн санваарын удирдагчийг санваарын түлхүүрүүдийн талаарх асуултад хариулж, тэдгээрийн ач холбогдлыг суралцагчдад ойлгуулахад туслах туршлагаа хуваалцахаар ирэхэд урьж болно. Санваарын удирдагч мөн амьдралд хэрэгжүүлэх дадлага үйл ажиллагааны үеэр суралцагчдад туслах боломжтой.

Марк 9:14–29

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Их Эзэнд итгэх итгэлээ шалгаж, үүнийг хэрхэн хүчирхэгжүүлэх талаар илчлэлт эрэлхийлэхэд суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христэд итгэх итгэлийг нь хүчирхэгжүүлсэн туршлагуудаа бодоход урь. Тэд мөн итгэлийг нь өсгөн нэмэгдүүлэхэд тусалсан туршлагынх нь талаар бусдаас асууж болно.

  • Видео бичлэг:Эзэн минь, би итгэж байна” (цагийн код 14:43; 1:12-оос 2:59 хүртэл, хүсвэл 5:57-оос 10:28 хүртэл үзнэ үү)

  • Суралцагчдад зориулсан материалууд: Цаас эсвэл судлах тэмдэглэл

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Багшийн гарын авлага дахь “Нэмэлт суралцах үйл ажиллагаа”-ны доорх хоёр видео бичлэгийн нэгийг эсвэл хоёуланг үзүүлэх талаар бод. Видео бичлэгүүдийг урьдчилан татаж авах нь оновчтой санаа байж болно.