Семинар
Төгс эзэмших сургаал: Матай 16:15–19


Төгс эзэмших сургаал: Матай 16:15–19

Есүс “Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө” хэмээн хэлэв.

A young woman meets with her Bishop.

Та өмнөх хичээлээр санваарын түлхүүрүүдийн ач холбогдлын тухай мөн Аврагч түлхүүрүүдээ дэлхий дээрх бошиглогчдод хэрхэн хариуцуулсан талаар сурч мэдсэн. Энэ хичээл танд эшлэл, судрын түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэх, сургаалыг тайлбарлах, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит жишээн дээр хэрэгжүүлэх замаар энэ сургаалыг төгс эзэмших боломжийг олгоно.

Төгс эзэмших сургаал нь цаг үеэ олсон санаачилга болой. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Рассэлл М. Баллард “Энэ нь сүнслэгээр өдөөгдсөн, цаг үеэ олсон санаачилга бөгөөд манай залуу үеийнхэнд гайхалтай нөлөөлнө. Гэвч Төгс эзэмших сургаал хийгээд СБС-ийн бусад бүх хөтөлбөрийг амжилттай судлах эсэх нь таны гаргаж буй хүчин чармайлтаас ихээхэн шалтгаална” гэж заасан (“21-р зуун дахь СБС-ийн багш нарын боломж ба үүрэг хариуцлага” [Ерөнхий эрх мэдэлтэнтэй хамт нэгэн үдэш, 2016 оны 2-р сарын 26], broadcasts.ChurchofJesusChrist.org).

Суралцагчийн бэлтгэл: Санваарын түлхүүрүүд ямар ямар арга замаар амьдралыг нь адисалсан талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын хичээл нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг Матай 16:15–19 -ийн хам сэдвийн талаарх хичээл болох “Матай 16:18–19; Матай 17:1–7”-ийн дараа заахаар зориулагдсан болно. Хэрэв төгс эзэмших сургаалын энэ хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол холбогдох хам сэдэвт хичээлийг нь тухайн долоо хоногт нь мөн заасан байхад анхаар.

Тайлбарлах

Дараах тайлбарлах дасгалыг хосоороо эсвэл жижиг бүлгээр хийхэд суралцагчдыг урих талаар бодож үз.

Таны мэддэг хүн “санваарын түлхүүрүүд” гэсэн нэр томьёог сонссон боловч яг юу болохыг нь ойлгодоггүй гэж төсөөлье. Матай 16:15–19 -ийг ашиглан, санваарын түлхүүрүүд гэж юу болох, яагаад чухал гэдгийг тайлбарла. Боломжтой бол тайлбараа найзтайгаа эсвэл гэр бүлийн гишүүнтэйгээ хуваалц. Түүнчлэн ChurchofJesusChrist.org эсвэл Gospel Library аппликэйшн дээрх Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь гарын авлагын 3.0–3.4.1.1-р хэсэг дэх зарим мэдэгдлийг унших нь тустай байж болно.

Санваарын түлхүүрүүдийн талаарх тайлбараа бич. Хэрэв та тайлбараа өөр хүнтэй хуваалцах боломжтой байсан бол хэрхэн хуваалцсанаа товчхон дүрсэл.

Цээжлэх

Color Handouts Icon

Суралцагчдад судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэх дадлага хийх цаг өгсөн байхад анхаар. Суралцагчдад хосоороо эсвэл жижиг бүлгээр хийж гүйцэтгэх боломж олгохын тулд хичээлийн өмнө дараах тараах материалыг бэлдэж, хайчлах талаар бодож үз.

Матай 16:15–19 -ийн судрын түлхүүр үг хэллэг болох “Есүс ‘Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө хэмээн хэлэв’” гэсэн хэсгийг цээжлэх дасгал хий. Боломжтой бол дараах тараах материалыг хэвлэж, түлхүүр тус бүрийг хайчилж ав. Эсвэл түлхүүрүүдийг цаасан дээр зурж, хайчил. Түлхүүр тус бүр дээр үг хэллэгийн аль нэг үгийг бич. Түүнчлэн төгс эзэмших сургаалын судрын эшлэл Матай 16:15–19 -ийг түлхүүр дээр бич. Түлхүүрүүдийг холиод, зөв дэс дарааллаар нь эргүүлэн тавихыг хичээ. Судрын эшлэл, үг хэллэгийг цээжилтлээ энэ үйл ажиллагааг хэд хэдэн удаа давт. Цаг тавиад, оролдлого хийх бүрдээ хурдаа сайжруулах гэж хичээх нь танд таалагдаж болох юм.

Doctrinal Mastery - Matthew

Дараа дараагийн хичээлээр дахин эргэж давтах үйл ажиллагаанд зориулж түлхүүрүүдээ хадгалахад суралцагчдыг урь.

Амьдралд хэрэгжүүлэх дадлага

Суралцагчидтай хамт сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давт. Үүнийг гүйцэтгэх нэг арга зам бол нэг суралцагчийг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын 5–12-р догол мөрөн дээрх сүнслэг мэдлэг олж авах нэг зарчмын талаарх өгүүлбэрийг чанга уншихад урих явдал юм. Дараа нь ангийнхнаас зөв зарчмыг тодорхойлохыг хүс. Зарчим тус бүрийг илүү сайн мэдэхэд нь ангийнханд туслахын тулд энэ үйл ажиллагааг өөр өөр суралцагчтай хэд хэдэн удаа давт.

Амьдралд хэрэгжүүлэх дадлага үйл ажиллагаа руу шилжихийн өмнө Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын 5–12-р догол мөрөн дэх сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг эргэж харахад цаг гарга.

Дараах жишээг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл ангиараа судалж болно. Жишээний сэдвийг суралцагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөх боломжтой. Жишээлбэл: Ванягийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрээс үзсэн видео бичлэг Хоёр дахь ирэлт болох өдөр, цагийг мэднэ гэсэн Сүмийн гишүүнийх байж болно.

Танай найз Ваня Сүмийн нэг гишүүн Сүмийн сургаалыг шүүмжилж байгаа видео бичлэгийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрээс үзжээ. Тэр гишүүн ухаантай, бусдыг ятгах чадвартай бөгөөд Сүмийг зарим сургаалаа өөрчлөхөд уриалсан байв. Тэр ч бүү хэл өөрсдийн үзэл санааг дэмжихэд судруудыг ашигласан байж. Ваня юу гэж бодож, хариулахаа мэдэхгүй байлаа.

  • Ваняд ямар асуулт эсвэл санааг нь зовоосон ямар асуудал байж болох вэ?

Ваня тусламж хүсэн танд мессеж бичсэн. Түүний асуудлыг шийдвэрлэхэд туслахын тулд та хэрхэн хариулж болохоо бод.

Хариулт болгож Ваня руу гурван мессеж бич. Дараах зүйлсийг багтаа. Үүнд:

  • 1 дэх мессеж: Энэ нөхцөл байдлыг мөнхийн талаас нь харахад Ваняд туслахын тулд Их Эзэн бошиглогчдыг болон санваарын түлхүүрүүдийг авралын төлөвлөгөөнд хэрхэн ашигладаг талаарх үнэнүүд.

  • 2 дахь мессеж: Бошиглогчид ба санваарын түлхүүрүүдийн талаар илүү ихийг сурч мэдэхийн тулд Ванягийн ашиглаж болох Тэнгэрээс томилогдсон эх сурвалжууд. (Дор хаяж нэг судрын хэсэг эсвэл бошиглолын мэдэгдлийг багтаа.)

  • 3 дахь мессеж: Ваня цаашид хэрхэн Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэж болох талаарх зөвлөмжүүд. Боломжтой бол санваарын түлхүүртэй холбоотой мөн эдгээр түлхүүрийг ашиглах нь хэрхэн танд Есүс Христэд илүү ойртоход тусалсан талаарх хувийн туршлагаа багтаа.

Суралцагчдыг энэ үйл ажиллагаан дээр ажиллаж байх хооронд, яаж хийхээ мэдэхгүй байгаа суралцагчдад анхаарлаа хандуул. Шаардлагатай бол, хэрхэн хариулж болох талаар тэдэнтэй чимээгүйхэн ярилц. Хэрэв ангийнхан дунд яаж хийхээ мэдэхгүй олон суралцагч байвал түр азнаад, Ваняд хэрхэн хариулах санаагаа хуваалцахыг суралцагчдаас хүсэж болох юм. Есүс Христ санваарын түлхүүрүүдээ Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бошиглогч, төлөөлөгчдөд хариуцуулсан болохыг гэрчилснээр хичээлийг дуусгаж болно.

Төгс эзэмших сургаалын давтлага

Дараагийн хичээлээр, хийсэн түлхүүрүүдээ ашиглан эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг дахин эвлүүлэхэд суралцагчдыг урих замаар төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг дахин давт. Тустай гэж үзвэл, түлхүүрүүдээ хольж, зөв дарааллаар нь эргүүлэн тавихыг тэднээс хүс.