Семинар
Матай 16:18–19; Матай 17:1–7


Матай 16:18–19; Матай 17:1–7

“Тэнгэрийн хаанчлалын түлхүүрүүд”

Christ surrounded by light as He is transfigured. Moses and Elias stand with Him. The three figures are standing behind a tree, and large colorful clouds are visible in the background. Peter, James and John sit on rocks in the foreground as they watch.

Аврагч шавь нартайгаа хамт Цезарь Филиппийн нутагт байхдаа Петрт “тэнгэрийн хаанчлалын түлхүүрүүд” (Матай 16:19)-ийг өгөхөө амласан. Зургаан өдрийн дараа Есүс Петр, Иаков, Иохан нарыг дагуулан уул өөд гарч, тэнд Мосе, Елиа (Елиша) нарын оршихуйд “тэдний өмнө хувирав” (Матай 17:2). Хожмын үеийн бошиглогчид Есүсийн Хувиралтын үеэр амласан санваарын түлхүүрүүдийг Петр, Иаков, Иохан нар хүлээн авсан гэж заажээ. Энэ хичээл нь санваарын түлхүүрүүдийн утга учир, Бурханы авралын төлөвлөгөөнд гүйцэтгэдэг чухал ач холбогдлыг ойлгоход танд тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хэрэглэдэг түлхүүрийнхээ талаар бодож, уг түлхүүрийг юунд ашигладаг, яагаад чухал болох, алдвал юу болох талаар хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь. Хэрэв хүсвэл, суралцагчид түлхүүрүүдээ ангид авчирч болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

“Түлхүүрүүд хаана байна вэ?”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт түлхүүрүүдийн гүйцэтгэдэг чухал ач холбогдлын талаар ийн заасан. “Where are the keys?” видео бичлэгийг цагийн код 0:00-ээс 1:01 хүртэл үз эсвэл дараах мэдэгдлийг унш.

Where Are the Keys?

Official portrait of Elder Gary E. Stevenson of the Quorum of the Twelve Apostles, 2015.

Өвлийн нэгэн өдөр, нар жаргах үеэр цанын баазад, цасанд хучигдсан асар том уулын араас өвлийн хүйтэн жиндүү агаар хацар, хамрыг минь хайрч, бидэнд яг л зогсоол дээрх машин руугаа буцах замыг зааж байгаа мэт санагдав. Тав тухтай дулаахан машиндаа суучихвал цэв хүйтэн гар, хуруу минь дорхноо дулаацах байв. Гутлын улан доор мөстсөн цас шаржигнах нь гадаа үнэхээр хүйтэн байгааг баталж байлаа.

Тэсгэм хүйтэн тачигнаж байгаа цанын баазын тэр ууланд бид гэр бүлээрээ цагийг маш хөгжилтэй өнгөрүүлсэн юм. Би машин дээрээ ирээд, түлхүүрээ авахаар эхлээд нэг талын, дараа нь нөгөө талын халаасандаа гараа хийв. Түлхүүр хааччихав аа? Хүн бүр түлхүүр олдоосой гэж ихэд хүсэн хүлээж байлаа! Аккумлятор цэнэгтэй, шатахуун дүүрэн, машины халаагуур гээд бүгд хэвийн байсан ч түлхүүргүй л бол машиндаа суух боломжгүй байсан бөгөөд хөдөлгүүр ч машинд хүч дамжуулж чадахгүй байх байлаа.

(Гари И.Стивэнсон, “Санваарын түлхүүр ба эрх мэдэл хаана байна вэ?,” Ensign, May 2016, 29 эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 13)

  • Энэ үйл явдал түлхүүрийн гүйцэтгэдэг чухал ач холбогдлыг хэрхэн харуулдаг вэ?

Суралцагчийн бэлтгэл үйл ажиллагаан дээрх асуултуудад хариулахад тэднийг урь.

Амьдрал дээр ашигладаг аливаа түлхүүрийнхээ талаар бод. Тэдгээр нь яагаад чухал вэ? Алга болговол юу болох вэ?

Санваарын түлхүүрүүд

Peter in the Chapel in Copenhagen

Энэ бол Бэртэл Торвалдсэны (1770–1844) урласан, төлөөлөгч Петрийн баримал юм. Петр гартаа юу барьсныг олж харна уу. Эдгээр түлхүүр нь Аврагчийн Петрт амласан хүч чадал, эрх мэдлийн бэлгэдэл билээ.

Матай 16:18–19 -ийг уншаад, дараах асуултуудын хариултыг хайж ол.

  • Аврагч Петрт юу өгөхөөр амласан бэ?

  • Петр юуг үйлдэх хүч чадалтай болох байсан бэ?

  • Эдгээр шүлэг нь Аврагчийн тухай мөн Тэрээр Өөрийн Сүмийг хэрхэн удирддаг талаар танд юу зааж байна вэ?

Бид Матай 16:18–19 -өөс Есүс Христ Өөрийн хаанчлалын түлхүүрүүдийг дэлхийд Өөрийнх нь ажлыг удирдан чиглүүлдэг бошиглогч, төлөөлөгчдөд хариуцуулдаг гэсэн үнэнийг тодорхойлж болно. Аврагч төлөөлөгчдөд Өөрийн санваарын эрх мэдлийг өмнө нь өгсөн бол ( Матай 10:1–8 -ыг үзнэ үү), дараа нь “тэнгэрийн хаанчлалын түлхүүрүүд” ( Матай 16:19) болох санваарын түлхүүрүүдийг өгсөн.

Суралцагчдыг санваар болон санваарын түлхүүрүүдийн талаар мэддэг зүйлээ хуваалцахад урь. Дараах асуултууд тус болж болох юм.

  • Та санваар, санваарын түлхүүрүүдийн хоорондын ялгааг хэрхэн тайлбарлах вэ? Аврагчийг санваарын түлхүүрүүдээр дамжуулан таныг хэрхэн адисалсан эсвэл адисалж байна гэж та бодож байна вэ?

Суралцагчдын хариултыг анхааралтай сонс. Шаардлагатай бол санваар, санваарын түлхүүрүүдийн тухай мөн Аврагч эдгээр түлхүүрээр дамжуулан биднийг хэрхэн адисалдаг талаар ойлгоход суралцагчдад туслахын тулд дараах мэдээллийн заримыг эсвэл бүгдийг ашиглах тухай бодож үз.

Дараах мэдээлэл нь санваар, санваарын түлхүүрүүдийн талаар илүү сайн ойлгоход танд тусалж болох юм. Үүнд:

Санваар бол “хүмүүний авралын тулд Бурханаас хүнд өгдөг бүх зүйлд үйлдэх эрх мэдэл хийгээд хүч” юм.

(Судруудын удирдамж, “ Санваар ,” scriptures.ChurchofJesusChrist.org)

Үүнээс гадна санваар нь бидэнд баптисм, гишүүний баталгаа, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах, ариун ёслол, ариун сүмд хишиг хүртэж, лацдан холбогдох гэх мэт авралын ёслолуудаар дамжуулан Есүс Христийн Цагаатгалын адислалаас хүртэх боломжийг олгодог.

Санваарын түлхүүр бол Бурханы хүүхдүүдийн төлөө санваарыг хэрхэн ашиглахыг удирдан чиглүүлэх эрх мэдэл юм. Сүмийн бүх санваарын эрх мэдлийг хэрхэн ашиглахыг санваарын түлхүүрүүдийг атгадаг хүмүүс удирдан чиглүүлнэ …

Есүс Христ санваарын бүх түлхүүрийг атгадаг. Түүний удирдлаган доор санваарын түлхүүрүүдийг Бурханы ажлыг гүйцэлдүүлэхийн тулд тодорхой дуудлагад ашиглуулах зорилгоор эрчүүдэд өгдөг.

(Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 3.4.1, 3.4.1.1).

Хувиралтын уул болон Көртландын ариун сүм

Петрт санваарын түлхүүрүүдийг өгөхөө амласнаас хойш зургаан өдрийн дараа Есүс Петр, Иаков, Иохан нарыг хожим Хувиралтын уул хэмээн нэрлэгдэх гайхамшигт үйл явдалд Өөртэй нь хамт оролцоход урьсан. Сонирхолтой нь, 1836 онд Иосеф Смит, Оливер Каудери хоёрт үүнтэй ижил үйл явдал Көртландын ариун сүмд болжээ.

Эдгээр ариун үйл явдлын талаар илүү ихийг сурч мэдэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах үйл ажиллагааг ашиглах талаар бодож үз. Энэ үйл ажиллагааг ганцаарчлан, хосоороо эсвэл жижиг бүлгээр явуулж болно.

Цаас юм уу судлах тэмдэглэл дээр дундуур нь хуваасан шугам зураад, зүүн гар талд нь уул, баруун гар талд нь ариун сүм зур. Уулын дээд талд “ Матай 17:1–7 ” гэж, харин ариун сүмийн дээд талд “ Сургаал ба Гэрээ 110:1–2, 11–16 гэж бич. Судрын түүхүүдийг уншаад, тэнд байсан эсвэл дуу хоолой нь сонсогдсон хүмүүсийн нэрийг жагсаан бич. Тэдгээр нэрийн доор өгүүлсэн түүх тус бүрд болж өнгөрсөн явдлыг нэг эсвэл хоёр өгүүлбэрээр хураангуйлан бич.

Хүсэлтэй байгаа суралцагчдыг зураг, товч түүхээ хуваалцахад урь.

  • Та эдгээр түүхийг судалснаар юу олж мэдсэн бэ?

Bible Dictionary-д “Аврагч, Мосе, Елиас (Елиа) нар уулан дээр байхдаа Петр, Иаков, Иохан гуравт амласан санваарын түлхүүрүүдийг өгсөн [Сүмийн түүх 3:387] бөгөөд энэ нь Есүсийг энэ дэлхийг орхин одсоны дараа хаант улсын үйл хэргийг урагш авч явах боломжийг энэ ах нарт олгожээ. Эдгээр түлхүүрийг дараа нь бүх Арван хоёрт өгсөн” гэсэн байдгийг мэдэх нь тустай байж болох юм (Bible Dictionary, “ Transfiguration, Mount of ”).

Ахлагч Стивэнсон санваарын түлхүүрүүдийн ач холбогдлыг тайлбарласан. “Түлхүүрүүд хаана байна вэ?” видео бичлэгийг цагийн код 1:01-ээс 2:51 хүртэл үз эсвэл дараах мэдэгдлийг унш.

Peter in the Chapel in Copenhagen
Official portrait of Elder Gary E. Stevenson of the Quorum of the Twelve Apostles, 2015.

Энэхүү үйл явдлын талаар бодох тусам энэ нь миний хувьд гүн гүнзгий утга учиртай болж эхлэв. Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдээ хайрлах хайрыг би биширдэг. Би Бурханы Иосеф Смитэд илгээсэн тэнгэрлэг айлчлал, мөнхийн агуу үзэгдлүүдэд гүнээ талархдаг. Ялангуяа санваарын эрх мэдэл болон түлхүүрүүдийг сэргээсэнд би маш их талархаж явдаг. Энэ сэргээлт байгаагүй бол бид хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг эх рүүгээ, гэртээ харих аялалд маань биднийг авч явах унаандаа сууж чадахгүй байх байсан. Тэнгэр дэх Эцэгийнхээ оршихуйд эргэн очих гэрээний маань замыг бүрдүүлдэг авралын ёслол бүр зохих санваарын түлхүүрт харьяалагддаг.

(Гари И.Стивэнсон, “Санваарын түлхүүр ба эрх мэдэл хаана байна вэ?,” Ensign, 29 эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 13)

Аврагч санваарын түлхүүрүүдийг сэргээсэн талаар мөн эдгээр түлхүүр таны амьдралд хэрхэн нөлөөлсөн тухай өөрийн бодол санааг үнэлж дүгнэ. Тэдгээрийн ач холбогдлыг ойлгохын тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. Дараах асуултууд тусалж болох юм.

  • Та яагаад дэлхий дээрх Их Эзэний санваарын түлхүүрүүдэд талархдаг вэ?

  • Хэрэв санваарын түлхүүрүүдийн талаар мэддэггүй хүн тэдгээр нь яагаад чухал болох талаар асуувал та юу гэж хариулах байсан бэ?

  • Санваарын түлхүүрүүдийн ач холбогдлын талаар илүү ихийг сурч мэдэхэд ямар ямар тэнгэрлэг эх сурвалж энэ хүнд тусалж болох вэ?

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Хувиралт гэдэг үг ямар утгатай вэ?

Судруудын удирдамжид хувиралтыг “гадаад төрх байдал болон мөн чанараа түр зуур өөрчилсөн хүмүүсийн нөхцөл байдал—энэ нь тэнгэрлэг хүмүүсийн оршихуй хийгээд алдар сууг олж болохын тулд—тэд сүнсний илүү өндөр түвшинд өргөгдөнө гэсэн үг” гэж тайлбарласан байдаг ( “Хувиралт,” scriptures.lds.org).

Би Есүс Христийн Хувиралтын талаар хаанаас илүү ихийг мэдэж авч болох вэ?

Боломжтой бол ChurchofJesusChrist.org дээрх Жэймс Э.Талмэйжийн Jesus the Christ номын 23-р бүлгийг унш.

Maтай 16:19. Есүс Христ Петрт ямар хүч чадлыг амласан бэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр (1924–2015) ийн заасан.

Final official portrait of Elder Boyd K. Packer, President of the Quorum of the Twelve Apostles, 2000. Passed away 3 July 2015.

Газар дээр холбох буюу лацдах эсвэл газар дээр тайлах хүч нь тэнгэрт мөн адил байдаг лацдан холболтын хүч, эрх мэдлийг Петр эзэмших ёстой байлаа. Эдгээр түлхүүрийг Сүмийн ерөнхийлөгч буюу бошиглогч, үзмэрч, илчлэгч эзэмшдэг. Лацдан холболтын энэхүү ариун хүч эдүгээ Сүмд байдаг. Энэхүү эрх мэдлийн ач холбогдлыг мэддэг хүмүүсийн үйлсээс илүү ариун зүйл гэж үгүй билээ. Өөр юу ч ийм эрхэм дотно биш юм. Лацдан холболтын энэхүү хүчийг итгэмжлэн даалгасан эрчүүд аль ч цаг үед дэлхий дээр харьцангуй цөөн байсан бөгөөд ариун сүм бүрд лацдан холболтын хүчийг өгсөн ах нар байдаг. Энэ хүчийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч, бошиглогч, үзмэрч, илчлэгчээс өөр хэн ч авч чадахгүй.

(Боид К.Пакэр, “Ариун өргөө,Ensign, Oct. 2010, 34 эсвэл Лиахона, 2010 оны 10-р сар, 4)

Көртландын ариун сүмд Иосеф Смит, Оливер Каудери хоёрт үзэгдсэн “Елиас” хэн байсан бэ?

Көртландын ариун сүмд Иосеф Смит, Оливер Каудери хоёрт “Абрахамын сайн мэдээний эрин үеийг даатгасан” ( Сургаал ба Гэрээ 110:12) Елиас нэртэй бошиглогчийн талаар мэдээлэл бараг байдаггүй. Судруудад Елиас гэдэг нэрийг онцгой үүрэг даалгавар хүлээн авсан хүмүүст өгдөг чухал нэр цол болгож ашигласан байдаг.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

“Түлхүүрүүд хаана байна вэ?”

Хэн санваарын түлхүүрүүдийг атгадаг мөн тэдгээр түлхүүр амьдралыг нь хэрхэн адисалж болох талаар илүү сайн ойлгоход суралцагчдад туслахын тулд дараах үйл ажиллагааг хийх талаар бодож үз.

Хичээлийн өмнө санваарын түлхүүрүүдийг атгадаг хүмүүсийг самбарт жагсаан бич. Санваарын түлхүүрүүдийг (доор жагсаасан) шаарддаг сайн мэдээний адислал тус бүрийг түлхүүр хэлбэртэй цаасан дээр бичээд, цаасыг ангид тарааж нуу. Суралцагчид нуусан түлхүүрүүдийг хайж олж болох юм. Түлхүүрүүдийг олдох бүрд, зохих түлхүүр атгагчийн хажууд скочоор самбарт нааж тогтоо. Өөр өөр түлхүүр атгагч ба ёслолууд суралцагчдын амьдралыг хэрхэн адисалж болох талаар ярилц.

Санваарын түлхүүр атгагч зарим хүн:

  • Гадас, дүүргийн ерөнхийлөгчид

  • Бишоп, салбарын ерөнхийлөгчид

  • Ариун сүмийн ерөнхийлөгчид

  • Номлолын ерөнхийлөгчид

  • Сүмийн ерөнхийлөгч

Санваарын түлхүүрүүдийг шаарддаг сайн мэдээний адислалууд:

  • Баптисм

  • Гишүүний баталгаа, Ариун Сүнсний бэлэг хүртээх

  • Ариун ёслолыг түгээх

  • Сүмийн дуудлага, үүрэг даалгавар өгөх

  • Патриархын адислал

  • Ариун сүмийн хишиг

  • Ариун сүмийн лацдан холболт

Матай 16:18–19

Дараах видео бичлэгийг санваарын түлхүүрийн талаарх сургаалыг танилцуулахад ашиглаж болно.

“Priesthood Keys: The Restoration of Priesthood Keys”-т (2:08) Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Л.Том Пэрри (1922–2015) ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллтай (1895–1985) уулзаж байсан түүхээсээ хуваалцахыг үзэж болно.

Санваарын бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэлтэй

Суралцагчдыг “Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчийг бошиглогч, үзмэрч, илчлэгч, түүнчлэн санваарын бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэл бүхий дэлхий дээрх цорын ганц хүн хэмээн дэмжин баталдаг уу?” гэх ариун сүмийн эрхийн бичиг авах ярилцлагын дөрөв дэх асуултыг эргэн санахад урь. (Рассэлл М.Нэлсон, “Хаалтын үг,” Ensign, 121 эсвэл 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 139). Энэ нь Их Эзэний ариун сүмд орох Түүний жишгүүдийн нэг гэж бодож байгаа шалтгаанаа бичиж тэмдэглэхийг хүсэх замаар ойлголтоо үнэлж дүгнэхэд суралцагчдад тусал.