Семинар
Maтай 16:13–18


Maтай 16:13–18

“Та бол Христ”

Jesus talking to the disciples

Есүс шавь нараасаа, бусад хүн Өөрийг нь хэн гэж боддогийг мөн төлөөлөгчид Түүний талаар юу гэж боддог талаар асуужээ. Петр Ариун Сүнсээр дамжуулан хүлээн авсан, Есүс бол Христ гэсэн гэрчлэлээ хуваалцан хариулт өгчээ. Энэ хичээл танд Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгээс Есүс Христийн тухай гэрчлэлийг хүлээн авахын ач холбогдлыг ойлгож, мэдрэхэд туслах болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг дараах асуултад хариулахад бэлдэж ирэхэд урь. Есүс Христийн тухай гэрчлэл хэн нэгний амьдралыг хэрхэн өөрчлөх вэ?

Боломжит суралцах үйл ажиллагаа

Аврагчтай ярилцах

Өөрсдөд нь болон хэдэн сайн найзад нь Аврагч Есүс Христтэй ярилцах боломж олдсон гэж төсөөлөхөд суралцагчдыг урих талаар бодож үз. Дараа нь тэд дараах асуултад хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээр хариулах боломжтой.

  • Та Аврагчтай ярилцах нь ямар байх болно гэж бодож байна вэ?

  • Хэрэв Тэр танаас өнөөгийн хүмүүс Өөрийнх нь тухай юу гэж бодож эсвэл ярьдаг талаар асуусан бол та юу гэж хэлэх байсан бэ?

Матай 16:13–14 -ийг уншаад, Түүний шавь нар энэ асуултад юу гэж хариулсан болохыг олж мэд.

Матай 16:15 дээрх Аврагчийн дараагийн, илүү хувийн чанартай асуултыг уншиж, тэмдэглэ. Хэрэв Аврагч танд энэ асуултыг тавьсан бол та хэрхэн хариулах байснаа судлах тэмдэглэл дээрээ бич.

Та энэ хичээлийг судлах явцдаа, Аврагчийн талаарх гэрчлэл олж авах эсвэл үүнийгээ бэхжүүлэхийн тулд юу хийсэн эсвэл юу хийж чадахаа бодож үз.

Аврагчийн энэ асуултад өгсөн төлөөлөгч Петрийн хариултыг л зөвхөн сударт бичсэн байдаг.

Матай 16:16 -г уншаад, Петр хэрхэн хариулсныг тэмдэглэ.

  • Есүс бол “Христ” гэсэн нь ямар утгатай вэ?

  • Тэр бол “Амьд Бурханы Хүү” гэсэн нь ямар утгатай вэ?

Хэрэв эдгээр асуултад хариулахад танд тусламж хэрэгтэй бол Судруудын удирдамж дээрх “ Есүс Христ ” болон “ Тослогдсон Нэгэн ”-ийг үзнэ үү.

Аврагч Петрт түүнийг гэрчлэлийнхээ ачаар “адислагдсан” гэж хэлснийг санаж явахын тулд Матай 16:17 -г тэмдэглэж болно.

Дараах жишээг дахин харж, Есүс Христийн тухай гэрчлэлтэй байх нь хэрхэн адислал болсныг тэдгээр жишээ ямар аргаар харуулсныг тодорхойл.

Самбар дээр дараах жишээнүүдийг бичих талаар бодож үз. Одоогоор ийм эсвэл үүнтэй төстэй нөхцөл байдалд ороод байгаа суралцагчидтай болгоомжтой харьц.

  1. Та бие махбодын ажиллагааг тань хязгаарласан өвчин эмгэгтэй тэмцэж байсан

  2. Та маш баян эсвэл маш ядуу болсон

  3. Танд үл тоомсорлогдсон эсвэл орхигдсон мэт мэдрэмж төрж байсан

  4. Та хайртай хүнээ алдсан

  • Хэрэв танд Есүс Христийн тухай гэрчлэл байхгүй байсан бол эдгээр нөхцөл байдалд үзүүлэх таны хариу үйлдэл хэр өөр байх байсан бэ?

  • Та эсвэл таны мэддэг хэн нэгэн Есүс Христийн талаарх гэрчлэл хэрэг болсон ямар туршлагыг олж авсан бэ?

Дагалдах асуултуудыг тавих талаар бодож үз. “Та тухайн туршлагаас Аврагчийн тухай юу олж мэдсэн бэ?” эсвэл “Та энэ туршлагаар Есүс Христийн тухай гэрчлэл тус болох боломжийг олгосон юуг хийсэн бэ? Тэдгээр үйлдэл хэрхэн тус болсон бэ?” гэх мэт асуулт байж болно.

Гэрчлэл

Хэн нэгэн танд “Петр гэрчлэлтэй байсан нь сайн хэрэг, гэхдээ тэр Аврагчтай өдөр бүр хамт байх хэрэгтэй байсан. Би Есүс Христтэй огт хамт байхгүйгээр Түүний тухай гэрчлэлийг хэрхэн олж авах вэ?” гэж хэлсэн гэж төсөөлье. Та хичээлийн энэ хэсгийг судлах явцдаа, хэрхэн хариулах байсан талаараа бод.

Матай 16:17 -г уншаад, Есүс Христийн тухай гэрчлэлийг хэрхэн хүлээн авсан тухай үнэнийг олж мэд. (Тайлбар: “Бар-иона” нь “Ионагийн хүү” гэсэн утгатай.)

  • Та Есүс Христийн тухай гэрчлэлийг хэрхэн хүлээн авах талаар ямар үнэнийг олж мэдсэн бэ?

Хичээлийн үлдсэн хэсэгт самбар дээр харуулахаар дараах хараар тодотгосон үнэнийг бич. Өөрсдийгөө Есүс Христийн тухай гэрчлэлийг хүлээн авч чадаагүй гэж бодож буй суралцагчидтай болгоомжтой харьц. Энэ сэдвээр хамгийн тохиромжтой аргаар хэрхэн ярилцахаа тодорхойлохын тулд Ариун Сүнснээс өдөөлт эрэлхийл.

Та дараахтай төстэй үнэнийг тодорхойлсон байх ёстой. Есүс Христийн тухай гэрчлэл Тэнгэрлэг Эцэгийн илчлэлтээр ирдэг.

  • Бидний Тэнгэрлэг Эцэг бол илчлэлтийн эх сурвалж гэдгийг мэдэж авах нь яагаад чухал вэ?

  • Яагаад Тэнгэрлэг Эцэг бидэнд Есүс Христийн тухай үнэнийг илчлэхийг хүсдэг юм бол?

Эцэгээс ирсэн Есүс Христийн тухай гэрчлэл нь Ариун Сүнсээр дамжин илчлэгддэг ( 1 Коринт 12:3 -ыг үзнэ үү). Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон ийн заасан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Ариун Сүнсний танд байнга гэрчлэх хамгийн чухал үнэн бол Есүс бол Христ, амьд Бурханы Хүү гэсэн үнэн юм.

(Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ensign, May 2018, 96 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119)

Есүс Христийн тухай гэрчлэл бол маш хувийн чанартай бөгөөд хүн бүрд өөр өөр байдгийг сана.

Судлах тэмдэглэл дээрээ дараахын аль нь таны мэдрэмжийг хамгийн сайн илэрхийлж буйг жагсаан бич. Үүнд:

  • Би Ариун Сүнсээр дамжуулан Есүс Христийн тухай гэрчлэлийг хүлээн авсан, гэхдээ үүнийгээ улам илүү хүчтэй болгохыг хүсэж байна.

  • Надад Ариун Сүнсээр дамжуулан Есүс Христийн тухай гэрчлэлийг хүлээн авсан юм шиг санагдахгүй байна.

  • Би хүссэн шигээ Есүс Христийн тухай хүчирхэг гэрчлэлтэй болсон.

  • Би яагаад Есүс Христийн тухай гэрчлэлийг авахыг хүсэж байгаагаа ойлгохгүй байна.

Та дараах ажиллагаануудын нэг эсвэл хэд хэдийг хийж гүйцэтгэх үедээ Есүс Христийн тухай өөрийн гэрчлэлтэй болсон юм шиг санагдаж буй эсэхдээ анхаар. Бидний Ариун Сүнснээс илчлэлт хүлээн авах нэг арга бол сайтар бодож, мэдрэх явдал юм. Есүс Христийн тухай гэрчлэл олж авахыг хүсэж, олж авч эсвэл бэхжүүлэхэд тусалдаг бодол, мэдрэмждээ анхаарлаа хандуул.

Дараах сонголтууд болон зааварчилгааг суралцагчдад сонгуулахаар харуулах талаар бодож үз.

А үйл ажиллагаа: Есүс Христийн тухай гэрчлэл олж авч эсвэл гүнзгийрүүлэхийн тулд бид юу хийж болох вэ?

Та Есүс Христийн тухай гэрчлэл олж авч эсвэл гэрчлэлээ нэмэгдүүлэхийн тулд хийх боломжтой гэж бодож, мэдэрч буй үйлдлүүдийнхээ заримыг агуулсан жагсаалт үүсгэ. Жагсаалтдаа нэмэх үүднээс Шинэ Гэрээн дээрх Петрийн Аврагчаас олж авсан туршлагуудын талаар бодож үз. Жишээлбэл, Лук 5:1–11 болон Матай 14:22–33 -ыг эргэн хар. Петр тэдгээр туршлагаараа Есүс Христийн тухай гэрчлэлд нь нөлөөлсөн ямар сонголтуудыг хийсэн болохыг тодорхойл. Үүнтэй ижил төстэй сонголтуудыг хэрхэн хийж болох тухайгаа жагсаан бичих зуураа Ариун Сүнсний удирдамж эрэлхийл. Петрийн туршлагууд Есүс Христийн тухай гэрчлэлтэй байхын ач холбогдлыг хэрхэн харуулсан талаар бодож үз.

Б үйл ажиллагаа: Таны итгэдэг хэн нэгэн Есүс Христийн тухай гэрчлэлээ хэрхэн олж авсан бэ?

Эцэг эх, гэр бүлийн гишүүн эсвэл итгэлтэй найз руугаа залгах юм уу мессеж бич эсвэл э-мэйл илгээ. Тэднээс Есүс Христийн тухай гэрчлэлээ хэрхэн олж авсан болохыг мөн энэ нь тэдэнд яагаад чухал талаар хуваалцахыг хүс. Тухайн гэрчлэлийг олж авахад хамгийн их хэрэг болсон гэж бодож буй үйлдлүүдийнх нь талаар асуу. Тэдгээрийн жишээг хэрхэн дагах тухай төрсөн сэтгэгдлүүддээ анхаарлаа хандуул.

В үйл ажиллагаа: Би Ариун Сүнсээр дамжуулан Есүс Христийн тухай гэрчлэлийг олж авах талаар хаанаас илүү ихийг мэдэж авах боломжтой вэ?

ChurchofJesusChrist.org дээрх “Гэрчлэлээ сайжруулах” (4:59) эсвэл “Бурханы гэрлийн найдвар” (6:46) видео бичлэгийг үзэх эсвэл Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Роналд А.Расбандын “Сүнслэг байдал болоод хамгаалалтынхаа төлөө цайз босго” (Ensign эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 131–134) үгийн хэсгийг унших юм уу үзээд, Ариун Сүнсээр дамжуулан гэрчлэл хэрхэн олж авах болон яагаад олж авах ёстой талаарх ойлголтуудыг олж мэд.

4:59
6:46
  • Уг видео бичлэгийг үзэх юм уу үгийг нь унших зуур танд ямар бодол, мэдрэмж төрсөн бэ?

  • Та Ариун Сүнсээр дамжуулан өөр хаанаас Есүс Христийн тухай гэрчлэлийн талаарх илүү их туршлага, мэдээллийг хайж болох вэ?

  • Есүс Христийн болон Түүний сэргээгдсэн сайн мэдээний тухай гэрчлэлийг үргэлжлүүлэн хөгжүүлж, гүнзгийрүүлэх нь яагаад чухал вэ?

Суралцагчдыг олж мэдсэн зүйлсээ ангийнхан болон хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээр товчхон хуваалцахад урь.

Таны олж мэдсэн зүйл хэрэг болж болох хэн нэгний тухай бод. Тэдэнд таны олж мэдсэн зүйл хэрэг болж болохыг тайлбарласан товчхон захиа бич. Есүс Христийн тухай гэрчлэлээ мөн уг гэрчлэлийг хэрхэн олж авсан тухайгаа хуваалцах талаар бодож үз.

Захиагаа бичиж дуусаад, түр завсарлан, Есүс Христийн тухай гэрчлэл олж авах эсвэл үүнийг хүчирхэгжүүлэхийн тулд юу хийх ёстой талаар Ариун Сүнсний өдөөлтүүдийг сонс. Судлах тэмдэглэлдээ төрсөн сэтгэгдлээ бичээд, тэдгээрийг гүйцэлдүүлэх төлөвлөгөө гарга.

Хэрэв цаг байгаа бол Есүс Христийн тухай гэрчлэлээ хэрхэн олж авсан талаарх захиагаа сайн дураараа ангийнхантайгаа хуваалцахад суралцагчдыг уриал. Тэднийг төрсөн сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхэд уриал.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Би хэрхэн Есүс Христийн тухай гэрчлэлтэй болох вэ?

ChurchofJesusChrist.org дээр байгаа “Хувийн гэрчлэлийн хүч” видео бичлэгийг цагийн код 9:27-оос 13:19 хүртэл үз.

2:3

Би Есүс Христийн тухай гэрчлэлээ хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Б. Бингам дараах ойлголтуудыг өгсөн.

Official Portrait of Sister Jean B. Bingham. Photographed in 2017.

Бидний гэрчлэл Есүс Христ дээр мөн Түүний сайн мэдээний бат бөх суурин дээр суурилсан уу? Амьдралын шуурга биднийг нүдэхэд бид ном, интернэтээс тусламж авах гэж улайран хайдаг уу? Есүс Христийн тухай мэдлэг, гэрчлэлтэй болж, тэдгээрийг хүчирхэгжүүлэхэд цаг гаргах нь зовлон бэрхшээлтэй, хүнд хэцүү цагт арвин их шагналуудыг авчрах болно. Судруудыг өдөр бүр унших, амьд бошиглогчдын үгсийг тунгаан бодох, утга учиртай хувийн залбирал хийх, долоо хоног бүр ариун ёслолоос анхааралтай хүртэх, Аврагчийнхтай адил үйлчлэл үзүүлэх зэрэг ердийн үйл ажиллагаанууд нь баяр баясгалантай амьдралын үндэс суурь болдог.

(Жийн Б.Бингам, “Та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд,” Ensign эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 80–83)

Есүс Христийн тухай гэрчлэлээ дагаж амьдрах нь хэр чухал вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л. Күк ийн тайлбарласан.

Official portrait of Elder Quentin L. Cook. Called to the Quorum of the Twelve Apostles on 6 October 2007.

Сургаал ба Гэрээний 76-р хэсэгт “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй” [ Сургаал ба Гэрээ 76:79 ] байх нь селестиел хаант улсын адислалыг өвлөн авах болон арай доогуур террестриел хаант улсад байх тэдний хоорондох энгийн бөгөөд чухал шалгалт гэдгийг тодорхой харуулдаг. Бид нэн хүчтэй байхын тулд Есүс Христэд болон үхлийг давж, наманчлалаар дамжуулан биднийг нүглээс цэвэршүүлэх Түүний цагаатгах золиослолын хүчинд анхаарлаа хандуулан, Христийн сургаалыг дагах хэрэгтэй. Түүнчлэн бидэнд ариун сүмийн ариун нандин ёслолууд зэрэг гэрээгээ дагахад удирдан чиглүүлэх Аврагчийн амьдрал болоод сургаалын гэрэл, мэдлэг хэрэгтэй. Бид Христэд тууштай итгэн, үгнээс нь зооглож, эцсээ хүртэл тэвчих ёстой.

Квинтин Л.Күк, “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй байх нь,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 31)

Орчин үеийн төлөөлөгчид Есүс Христийн тухай хэрхэн гэрчилдэг вэ?

Зарим нэг жишээг харахын тулд “Амьд төлөөлөгчид Есүс Христийг гэрчилж байна” (2:16) эсвэл ChurchofJesusChrist.org/prophets-and-apostles/what-are-the-prophets-testimonies дээрх бусад видео бичлэгийг үзнэ үү.

NaN:NaN

Есүс ямар чулуун дээр Өөрийн Сүмийг байгуулна гэж хэлсэн бэ?

Аврагч Петрт илчлэлтийн талаар заахдаа Петрийн нэрийг өөрөөр хэлж, Симонд хандан, ‘Чи Петр [Петрос]. Энэ хадан дээр [петра] Би чуулганаа босгоно” ( Maтай 16:18) хэмээн тунхаглажээ. Петрос гэдэг грек үг тусгай ганц эсвэл жижиг хад чулуу гэсэн утгатай. Петра гэдэг грек үг ‘чулуу’ гэсэн утгатайгаас гадна чулуурхаг хөрс, газрыг эсвэл том хэмжээний хадыг хэлдэг. Эдгээр үгээс бид Сүм нь хүнийх нь хувьд Петрийн дээр баригдах биш, харин илчлэлтийн хөрсөн дээр баригдах болно гэдгийг мэдэж авдаг.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Есүс Христийн тухай гэрчлэл нэгмөсөн бүгд ирдэггүй

Суралцагчдыг Марк 8:22–26 дээрх сохор хүнийг бага багаар эдгээж буй тухай түүхийг уншаад, энэ түүх бид Аврагчийг болон Түүний гарыг нэг удаад бага багаар “харахын” тулд очдог болохыг хэрхэн харуулсан талаар бодож үз. Энэ нь илчлэлт хэрхэн ирдэг тухай олонтоо тохиолдох ердийн жишээ юм ( 2 Нифай 28:30 , Алма 12:9–11 -ийг үзнэ үү).