Семинар
Лук 7:36–50


Лук 7:36–50

“Учир нь тэр их хайрласан”

Есүсийн хөлийг арчиж буй эмэгтэйг дүрслэн харуулсан зураг

Есүс Симон нэртэй фарисай хүний гэрт оройн зоог барьжээ. Симоны “нүгэлтэй” гэж үзсэн нэгэн эмэгтэй орж ирээд, “уйлж нулимсаараа [Аврагчийн] хөлийг нь норгож үсээрээ арчаад, хөлийг нь үнсэж, үнэт тосоороо тослов” (Лук 7:37–39). Симоны бодолд хариу болгон Аврагч уучлал, хайрын тухай нэгэн сургаалт зүйрлэлийг хуваалцжээ. Энэ хичээл нь Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх, гэм нүглээ наманчлахад тань туслах зорилготой.

Тунгаан бодох. Суралцагчдыг сурч мэдэж буй зүйлээ тунгаан бодоход урь. Тунгаан бодох гэж ямар нэг зүйлийн талаар гүн гүнзгий бодохыг хэлэх бөгөөд залбирлаар дамжуулан хүчирхэгжүүлэх боломжтой. Суралцагчид тунгаан бодож сурснаар Сүнс тэдэнд үнэнийг байнга илчилж, Есүс Христтэй хэрхэн илүү адил болохыг заах болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Лук 7:36–50-ийг уншаад, Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 дээрх дараах асуултуудад өгөх хариултаа хуваалцахаар бэлдэж ирэхэд урь. “Та Лук 7:36–50 дээр дүрсэлсэн эмэгтэйтэй юугаараа адил болохоо тунгаан бод. Та Аврагчийн түүнд үзүүлсэн өрөвч сэтгэл, энэрэл нигүүлслийг хэзээ мэдэрч байсан бэ? Та итгэл, хайр, даруу байдлын тухай түүний жишээнээс юуг олж мэдэж байна вэ? (“2-р сарын 27-оос 3-р сарын 5. Матай 8; Марк 2–4; Лук 7: ‘Итгэл чинь чамайг аварлаа’”).

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бидний явж буй зүг

Дараах зураг болон холбогдох асуултуудыг харуул.

Нэг нь Христ рүү, нөгөө нь Христээс холдож буй хоёр хүний дүрсийг харуулж байна.
  • Та энэ бүдүүвч зурган дээрх хүмүүсийн талаар юу анзаарч байна вэ?

  • Тэдний Аврагчаас хол байгаа зай болон явж буй чиглэл тэдний Түүнтэй харилцах харилцааны талаар юуг илэрхийлж байна вэ?

Та энэ бүдүүвч зурган дээр өөрийгөө хаана байрлуулах байсан болон ямар чиглэлд явах байснаа хэсэгхэн зуур бод.Далын ахлагч асан Ларри Р.Лорэнс ийн тайлбарласан.

Ахлагч Ларри Р.Лорэнсын авхуулсан албан ёсны хөрөг зураг. Зургийг 2017 оны 3-р сард авсан болно.

Тэнгэрлэг Эцэг бидний бурханлаг чадавхыг мэддэг. Биднийг Түүн рүү алхам урагшлах бүрд Тэрээр баясдаг. Түүнд бидний явж байгаа зүг чиглэл бидний хурдаас илүү чухал байдаг юм.

(Ларри Р.Лорэнс, “Надад юу дутагдаж байна вэ?,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19)

  • Бидний явж буй сүнслэг чиглэл бидний хурдаас яагаад илүү чухал гэж та бодож байна вэ?

Их Эзэн биднийг наманчлахаар хичээж чармайх үед илүү их баяр хөөрийг мэдэрдэг (Лук 15:7; Сургаал ба Гэрээ 18:13-ыг үзнэ үү). Наманчлалыг дүрслэх нэг арга нь нүглээс нүүр буруулж, Бурхан руу чиглэх явдал юм (Судруудын удирдамж, “Наманчлах, Наманчлал,” scriptures.ChurchofJesusChrist.org хэсгийг үзнэ үү). Та судалж байх явцдаа, гэм нүглээс нүүр буруулж, Их Эзэн рүү чиглэхэд тань туслах Сүнсний зааварчилгаанд анхаарлаа хандуулаарай.

Есүс Симон нэртэй фарисай хүний гэрт зоог барьжээ.

Суралцагчдыг суралцагчийн бэлтгэл ажиллагааны нэг хэсэг болгож, асуултад өгөх хариултынхаа талаар бодоход урь.

Лук 7 дээр Есүс Симон нэртэй фарисай хүний гэрт зоог барьж буй тухай өгүүлдэг. Есүсийг Симонтой хамт байх үед нүгэлтэн гэсэн муу нэртэй нэгэн эмэгтэй Түүнд ойртон иржээ (Лук 7:37, 39-ийг үзнэ үү).

Лук 7:36–39-ийг уншаад, тэр эмэгтэйг зоогийн үеэр Есүст ойртон ирэх үед юу болсон тухай олж мэд.

  • Та Симон болон тэрхүү эмэгтэйн талаар юу анзаарсан бэ?

Есүс Симоны бодлыг тааж мэдээд, сургаалт зүйрлэл хуваалцсан. Лук 7:40–43-ыг уншаад, Аврагч сургаалт зүйрлэлээр дамжуулан Симонд юу гэж заасныг олж мэд. Нэг мөнгөн зоос гэдэг нь ажилчин хүний өдөрт олох мөнгөний хэмжээ болохыг мэдэх нь тустай юм (41-р шүлэг, зүүлт тайлбар а-г үзнэ үү).

  • Энэ сургаалт зүйрлэл Симонд уучлалын талаарх өөрийн хэрэгцээг ойлгоход хэрхэн тусалсан бэ?

Аврагчийн амьдарч байсан цаг үед хүндтэй зочинтойгоо мэндлэхдээ үнсэх, тэдэнд хөлөө угаах ус өгөх, толгойг нь тослох гэх мэт хайр энэрлийн үйлдлээр хүндэтгэл үзүүлэх заншилтай байсан юм (James E. Talmage, Jesus the Christ [1916], 261-ийг үзнэ үү). Лук 7:44–46 дээр цэдэглэснээр, Симоныг Есүст ийм хүндэтгэл үзүүлээгүй байхад тэрхүү эмэгтэй Түүнд өөрийн хайр, хүндэтгэлийг ихээр харуулсан болохыг Аврагч дурдсан байдаг.

  • Симоны Есүсийн талаар ойлгоогүй юуг энэ эмэгтэй ойлгож байсан гэж та бодож байна вэ?

  • Та уг эмэгтэйн наманчилж, нүглээсээ нүүр буруулж, Аврагч руу чиглэсэн ямар нотолгоог харж байна вэ?

Лук 7:47–50-ийг уншаад, Их Эзэн яагаад энэ эмэгтэйн нүглийг уучилсан болохыг олж мэд.

  • Энэ түүхийг судлахад танд ямар бодол, мэдрэмж төрсөн бэ?

  • Та энэ түүхээс юу сурч мэдсэн бэ?

Суралцагчид энэ түүхээс дараахыг багтаасан олон янзын үнэнийг тодорхойлж болох юм. Үүнд: Биднийг нүглийнхээ өршөөлийг хүлээн авах үед Аврагчийг гэх бидний хайр улам нэмэгддэг. Бид Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлж, нүглээ наманчлах үедээ Түүний уучлалыг хүлээн авах болно.

Арван хоёр төлөөлөгчийн ахлагч Дэйл Г.Рэнланд Лук 7 дээр цэдэглэсэн түүхтэй холбоотой сургаалуудыг хуваалцжээ. “That I Might Draw All Men unto Me (Би бүх хүмүүнийг өөртөө татаж болохын тулд)” (13:39) видеог цагийн код 4:22-оос 5:03 хүртэл үз эсвэл дараах бичвэрийг унш.

13:39

//media.ldscdn.org/webvtt/general-conference/april-2016-general-conference/2016-04-1070-dale-g-renlund-eng.vtt

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнландын авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2016 оны 1-р сар.

Бид зүрх сэтгэлийнхээ бодол, хүслээр Есүс Христэд ойртох тусам Түүний гэм зэмгүй мөртлөө зовж шаналсан явдалд илүү их талархан, үзүүлсэн ач ивээл, өршөөлд улам их баярлаж, наманчилж, Түүнтэй адил болохыг илүү их хүсдэг. Хэдийгээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ойр байна гэдэг нь чухал зүйл ч хаашаа чиглэж байгаа нь үүнээс илүү чухал юм. Наманчлах хэрэгтэй гэдгээ ухаардаггүй, өөрсдийн зөв шударга байдалд итгэдэг, бусдын бурууг өөлөн хайгч эртний фарисайчууд, хуулийн багш нараас илүү Өөрт нь ойртохыг хичээдэг, наманчлагч нүгэлтнүүдэд Бурхан их баярладаг.

(Дэйл Г.Рэнланд, “Би бүх хүмүүнийг өөртөө татаж болохын тулд,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 24)

  • Энэ мэдэгдлийн ямар ямар үг, хэллэг Лук 7-оос саяхан таны сурч мэдсэн зүйлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж байна вэ?

  • Аврагчийг хайрлах агуу хайр, бишрэл хүндэтгэлийг мэдэрч, Түүний санал болгож буй өршөөл энэрлийг мэдрэхэд тань ямар ямар үйл явдал тусалсан бэ?

   

6:25

Төлөвлөгөө гаргах

Дараах асуултад судлах тэмдэглэл дээрээ хариулах цагийг суралцагчдад гаргаж өг.

Наманчлах нь нэг удаагийн үйл явдал биш буюу зөвхөн ноцтой гэм нүгэлтэй хүн л үйлдэх ёстой зүйл биш гэдгийг сана. Наманчлал бол үйл явц бөгөөд бид Их Эзэнд илүү ойртож, хилэнцтээс нүүр буруулахаар хүчин чармайлт гаргах бүрдээ наманчилж байдаг.

Аврагчийн зураг болон хүний дүрс бүхий бүдүүвч зургийг дахин хараад, өөрийн Есүс Христтэй харилцах харилцааг болон ямар зүг рүү явж байгаагаа бод. Өдөр бүр наманчлах замаар Аврагчийг хайрлах хайраа гүнзгийрүүлэх төлөвлөгөө гарга. Дараах дасгалыг тусдаа хуудас цаасан дээр гүйцэтгэ, ингэснээр та үүнийг нууцалж хадгалах боломжтой болно. Ирэх хичээлээр танд энэ туршлагыг үргэлжлүүлэн судлах боломж гарна.

Матай 8–13; Марк 2–5; Лук 7, 9, 11-ийн дараах “Суралцахуйгаа үнэлэх нь” хичээл энэ төлөвлөгөөг дагадаг бөгөөд суралцагчдыг ахиц дэвшлээ эргэцүүлэхэд урьдаг.

  • Аврагчид илүү ойртохын тулд таны хийхээ болих ёстой нэг зүйл юу вэ? Хэрхэн хийхээ болих вэ?

  • Аврагчид илүү ойртохын тулд таны хийж эхлэх ёстой нэг зүйл юу вэ? Хэрхэн хийж эхлэх вэ?

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Би энэ түүхэд гарч байгаа хэнтэй илүү төстэй вэ? Симонтой юу, аль эсвэл эмэгтэйтэй юу?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф ийн хэлсэн.

19:13
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорфын авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2006 он. 2008 оны 2-р сарын 3-нд Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр дуудагдсан. 2008 онд хөрөг зургаа албаны байдлаар авхуулж, улмаар 2004 оны хөрөг зургийг сольжээ.

Бид энэ хоёр хүний алинтай нь илүү адил вэ?

Бид Симонтой адил уу? Бид өөрсдийн зөв шударга гэдэгт итгэлтэй мөн сайн үйлсдээ итгэл дүүрэн, сэтгэл амар байж чаддаг уу? Бид жишигт маань хүрэхгүй хэн нэгэнд бага зэрэг тэвчээргүй хандаад байгаа юм биш биз? Бид аливаа зүйлийг бодож тунгаалгүйгээр хурал, цуглаандаа сууж, Сайн мэдээний сургаалын ангийг эвшээлгэн өнгөрүүлж, ариун ёслолын үеэр гар утсаараа оролдож суудаг автомат удирдлагын төлөвт орчихсон явж байна уу?

Эсвэл бид гэм нүглээсээ болж хэзээ ч өршөөгдөхгүй хэмээн бодож байсан энэ эмэгтэйтэй адил уу?

Бид илүү их хайрлаж чаддаг уу?

Бид Тэнгэрлэг Эцэгийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан, Бурханы ач ивээлийг хүртэхийн тулд сэтгэл зүрхнийхээ угаас гуйн залбирдаг уу?

Бид өвдөг сөгдөн залбирахдаа, өөрсдийн зөв шударга байдлын тухай магтаалаа дахин дахин уншдаг уу эсвэл өөрийн бурууг хүлээн зөвшөөрч, Бурханы өршөөлийг хүсэмжлэн, гэтэлгэлийн агуу төлөвлөгөөнд талархан, нулимс унаган залбирдаг уу?

Авралыг дуулгавартай байдлаар биш, харин Бурханы Хүүгийн цусаар худалдан авдаг юм [Үйлс 20:28-ыг үзнэ үү].

(Дийтр Ф.Угдорф, “Ач ивээлийн бэлэг,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95)

Яагаад өдөр бүр наманчлах нь чухал вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тайлбарласан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны 2018 оны 1-р сард авхуулсан албан ёсны хөрөг зураг.

Наманчлалд өдөр тутам, тогтмол анхаарлаа төвлөрүүлэхээс өөр юу ч бидний хувийн өсөлт хөгжилд нөлөөлж чадах тийм чөлөөлөгч, үлгэр жишээ болгогч, чухал зүйл гэж үгүй. Наманчлал бол нэг удаа болоод өнгөрдөг үйл явдал биш, харин үйл явц юм. Энэ нь сэтгэл санааны хувьд аз жаргал, амар амгаланг мэдрэх гол түлхүүр билээ. Наманчлал нь итгэлтэй нийлснээр Есүс Христийн Цагаатгалын хүчийг хүлээн авах боломжийг бидэнд нээж өгдөг.

(Рассэлл М.Нэлсон, “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Суралцагчийн хичээлийн бэлтгэл, хичээлийн эхлэлийн өөр хувилбар

Энэ хичээлийг заахын өмнө суралцагчдыг хэн нэгний тэдэнд хийсэн хамгийн өгөөмөр зүйлийн тухай бодоход урих талаар бодож үз. Тэднийг энэ хүний талаар юуг мэдэрсэн болон талархлаа илэрхийлэхийн тулд юу хийсэн талаараа бодоход урь. Тэд мөн гэр бүлийн гишүүд эсвэл найзуудаасаа туршлагаа хуваалцахыг хүсэж болох юм. Суралцагчид хичээлийн эхэнд эдгээр туршлагыг хуваалцах нь Биднийг нүглийнхээ өршөөлийг хүлээн авах үед Аврагчийг гэх бидний хайр улам нэмэгддэг гэх үнэний ач холбогдлыг мэдрэхэд тэдэнд туслах болно.

Судрууд нь суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлдэг

Биднийг нүглийнхээ өршөөлийг хүлээн авах үед Аврагчийг гэх бидний хайр улам нэмэгддэг гэх үнэнийг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд тэднээс дараах судруудын заримыг эсвэл бүгдийг нь судлахыг хүсэж болох юм. Ром 2:4; Ром 5:8; 1 Иохан 4:19; Инос 1:1–11 болон Мозая 27:23–37.