Матай 8; Лук 7:11–17
Есүс Христийн гайхамшигт хүч
Есүсийн гайхамшигтайгаар эдгээж, Өөрийн хүчийг харуулсан аргуудын нэг нь бэлэвсэн эмэгтэйн хүүг үхэгсдээс амилуулсан явдал байсан юм. Энэ хичээл бидний өнөөгийн цаг үед болон таны амьдралд Есүс Христийн хүчинд итгэх итгэлийг хүчирхэгжүүлэх зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Гайхамшгууд
Гайхамшиг гэдэг нь “Бурханы хүчээр бий болдог ер бусын үйл явдал юм. … Гайхамшгууд тохиоход итгэл зайлшгүй шаардлагатай” (Судруудын удирдамж, “Гайхамшиг”,” scriptures.ChurchofJesusChrist.org).
-
Судруудад цэдэглэгдсэн гайхамшгууд дундаас танд ямар ямар гайхамшиг хамгийн их таалагддаг вэ? Яагаад?
-
Бид эдгээр гайхамшгаас Есүс Христийн талаар юу мэдэж авч болох вэ?
Аврагч амьдралынхаа турш маш олон гайхамшгийг бүтээсэн. Та эдгээрийн заримыг энэ хичээлээр болон долоо хоногийн турш судлахдаа дараах асуултуудад хэрхэн хариулахаа тунгаан бод.
-
Та гайхамшгуудыг юу гэж ойлгодог вэ?
-
Тэдгээрийн талаар ямар асуултууд танд байгаа вэ?
-
Та Бурханыг таны амьдралд ямар гайхамшгийг бүтээнэ гэж найдаж байна вэ?
Та хариултаа судлах тэмдэглэл дээрээ бичихийг хүсэж магадгүй юм. Та энэ долоо хоногт Есүс Христийн бүтээсэн гайхамшгуудыг судлах явцдаа асуултууддаа хариулт олж аваарай.
Гайхамшгууд Есүс Христийн талаар бидэнд юу заадаг вэ?
Есүс Христийг мэддэг болоход тань туслах судраас судлах нэг чадвар бол Түүний бүтээсэн зүйлсээс цаадхыг харж, Түүний үйлдлүүд зан чанарыг нь хэрхэн илчилж буйг залбирч байгаад эргэцүүлэх явдал юм. Та унших зуураа “Би Аврагчийн хийж, хэлж буй зүйлсээс Түүний сэдэл, эн тэргүүнд тавьдаг зүйлс болон зан чанаруудын талаар юуг сурч мэдэж чадах вэ?” гэх мэтчилэн асуух талаар бод.
Лук 7:11–17-г уншаад, танд Есүс Христийн тухай заадаг дэлгэрэнгүй мэдээллийг уг түүхээс олж мэд. Жишээлбэл: Тэрээр яагаад энэ гайхамшгийг бүтээсэн талаар 13-р шүлэг танд юуг ойлгоход тусалж байгаад анхаарлаа хандуул.
-
Та Аврагчийн энэхүү гайхамшгийг бүтээх үедээ хэлсэн эсвэл хийсэн зүйлсээс сэдэл, эн тэргүүнд тавьдаг зүйлс болон зан чанаруудынх нь талаар юу олж мэдсэн бэ?
-
Таны олж мэдсэн зүйл яг одоо таны амьдралд хэрхэн туслах вэ?
Есүс Христ олон гайхамшиг үйлдсэн
Дараах гайхамшгуудын нэгийг эсвэл илүү олныг сонгоод судлаарай. Та эдгээр хүүрнэлээс Аврагчийн тухай юу олж мэдэж буйд анхаарлаа үргэлжлүүлэн хандуул.
Матай 1–4; Марк 1:40–42; Есүс уяман өвчтэй хүнийг эдгээв.Уяман өвчин нь маш зовуурьтай, халдвартай өвчин бөгөөд зарим тохиолдолд үхлийн аюулд хүргэдэг тул уяман өвчтэй хүнийг нийгмээс тусгаарладаг байв. Ихэнх хүн түүнд ойртох эсвэл хүрэхээс цэрвэдэг байжээ.
Матай 8:5–8, 13 Есүс зуутын даргын зарцыг эдгээв.Зуутын дарга гэдэг нь Ромын армийн 100 орчим хүнийг удирддаг ахлагч юм. Есүсийн үед олон еврей хүн Ромын цэргүүдийг үзэн яддаг байсан нь шашны ялгаатай болон тэд өөрсдийг нь эзлэн түрэмгийлсэн улс үндэстнийг төлөөлдөгтэй холбоотой байлаа.
Марк 5:1–13, 18–20 Есүс булшин дунд амьдардаг хүнээс чөтгөрүүдийг зайлуулав.Тэрээр булшин дунд амьдарч, орилж, өөрийгөө балбах аж. Тэр хавийн хүмүүс түүнийг гинжилж эс чадах тул түүнээс зайлж, түүнийг булшнуудын дунд ганцааранг үлдээжээ.
-
Та Аврагчийн энэхүү гайхамшгийг бүтээх үедээ хэлсэн эсвэл хийсэн зүйлсээс сэдэл, эн тэргүүнд тавьдаг зүйлс болон зан чанаруудынх нь талаар юу олж мэдсэн бэ?
-
Таны олж мэдсэн зүйл яг одоо таны амьдралд хэрхэн туслах вэ?
-
Танд Аврагчийн тусламж хэрэгтэй санагдах үед та юу хийж чадах вэ?
Өнөөгийн гайхамшгууд
Танд Аврагч өнөөдөр ч гэсэн гайхамшгийг бүтээсээр байгаа гэж бодож байсан үе бий юу? Хэдийгээр ихэнх хүнд Улаан Тэнгисийг хуваасан эсвэл үхэгсдийг амилуулсан зэрэг үнэхээр сэтгэл хөдөлгөм гайхамшгууд тохиолддоггүй ч өнөөдөр ч гэсэн гайхамшгууд тохиолдсоор байгаа гэдгийг санаж явах нь чухал. Аврагч “Би бол гайхамшгуудын Бурхан; мөн энэ дэлхийд би өчигдөр, өнөөдөр, мөн үүрд адил гэдгийг би үзүүлэх болно” (2 Нифай 27:23) хэмээн тунхаглажээ.
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан.
Манай Сүмд, гишүүдийн маань амьдралд өдөр бүр олон гайхамшиг тохиодог. Та нарын ихэнх нь төсөөлснөөсөө ч илүү олон гайхамшгийг гэрчилж байсан байж магадгүй.
(Dallin H. Oaks, “Miracles,” Ensign, June 2001, 6)
-
Танд ерөнхийлөгч Өүксийн энэхүү үгээс ямар бодол эсвэл асуултууд төрж байна вэ?
-
Аврагчийн Сэргээлтийн нэг хэсэг болгож мөн Өөрийн Сүмийн ажлаар дамжуулан бүтээсэн зарим гайхамшиг юу вэ?
-
Та эсвэл таны хайртай хүмүүс амьдралдаа ямар гайхамшгуудыг харсан бэ?
-
Эдгээр хувийн гайхамшиг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу илчилдэг вэ?
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Хамгийн агуу гайхамшиг юу вэ?
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан.
Зарим гайхамшиг олон хүнд нөлөөлдөг. Ийм нэг гайхамшиг бол Есүс Христийн Цагаатгал буюу Түүний бүх хүн төрөлхтний төлөө бие махбод, сүнслэг байдлын үхлийг ялан дийлсэн ялалт юм. Үүнээс илүү гайхамшигтай эсвэл гүн утга агуулгатай өөр ямар ч гайхамшиг үгүй билээ.
(Dallin H. Oaks, “Miracles,” Ensign, June 2001, 9)
Судар дээр цэдэглэгдсэн, анхаарал татахуйц гайхамшгууд өнөө үед тохиодог уу?
Орчин цагийн тэмдэглүүштэй гайхамшгийн нэг жишээг ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) хуваалцжээ.
Надаас эмч нар нь удахгүй долоо хоногийн дотор сохорно гэж хэлсэн нэгэн эмэгтэйг эмнэлэгт эргэж очихыг хүссэн юм. Тэр биднээс өөрт нь туслахыг хүссэн бөгөөд бид ч тусалсан. Ингэхэд тэр гайхамшигтайгаар эдгэрлээ гэж хэлж билээ. … Би түүнд “Би таныг хараа оруулаагүй. Мэдээж Их Эзэн таныг хараа оруулсан. Түүнд баярлаж, талархаж яв” гэж хэлсэн.
(Teachings of Gordon B. Hinckley [1997], 343)
Хүмүүс яагаад Есүс Христэд итгэх итгэлээр эрэлхийлсэн гайхамшиг бүрээ хүлээж авдаггүй вэ?
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн хэлжээ.
Хүссэн төдийхнөөр гайхамшгуудыг хүртэх боломжгүй. … Их Эзэний хүсэл үргэлж тэргүүн зэрэгт тавигддаг. Их Эзэний санваарыг Их Эзэний хүслийн эсрэг гайхамшгийг бүтээхэд ашиглах боломжгүй. Бид мөн гайхамшиг тохиох үед ч гэсэн энэ нь бидний хүссэн хуваариар тохиодоггүй болохыг санах ёстой. Эдгээр илчлэлт “түүний өөрийнх нь цагт, мөн түүний өөрийнх нь замаар” (С ба Г 88:68) тохиолдсон гайхамшигт тохиолдлуудын талаар зааж сургадаг.
(Dallin H. Oaks, “Miracles,” Ensign, June 2001, 9)
Марк 5:11–13-т гардаг чөтгөрүүд яагаад гахай руу орохыг хүссэн бэ?
Бошиглогч Иосеф Смит (1805–1844) ийн тайлбарлажээ.
Бид бие махбодтой болж, түүнийхээ цэвэр ариун байдлыг селестиел хаант улсад Бурханы өмнө үзүүлэхээр дэлхийд ирсэн. Аз жаргалын агуу зарчим нь бие махбодтой болоход оршино. Чөтгөрт бие махбод байдаггүй. Энэ нь түүнд оногдуулсан шийтгэл юм. Тэрээр хүний асрыг олж авахдаа баяртай байдаг бөгөөд Аврагчаар хөөгдөхдөө сүрэг гахайнд оруулахыг түүнээс гуйсан нь огт биегүй байснаас дээр гэж үзсэнийг нь харуулдаг. Биет бүхэн биегүйн дээр ноёрхох хүчтэй.
Аврагчийг эргэн ирэхээс өмнө олон гайхамшиг тохиох уу?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн гэрчилсэн.
Бидний Аврагч, Гэтэлгэгч Есүс Христ гайхамшигт үйлсийнхээ заримыг одоо төдийгүй Өөрөө дахин ирэх хүртлээ үйлдэх болно. Бурхан Эцэг, Түүний Хайрт Хүү хоёрын энэ дэлхийг сүр жавхлан, алдар суугаараа удирддагийг илтгэх ер бусын шинж тэмдгүүдийг бид олж харна.
(Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119)