Матай 26:26–30; Лук 22:19–20
Ариун ёслол
Дээд өрөө гэж нэрлэгддэг газарт Аврагч “арван хоёртойгоо тухлан суугаад” (Матай 26:20), мөнх бус амьдралдаа хамгийн сүүлчийн удаа Алгасал баярыг тэмдэглэжээ. Энэхүү Алгасал баярын сүүлчийн зоогийн үеэр Есүс Христ шавь нартаа Өөрийг нь дурсан санаж явах шинэ арга зам болгон ариун ёслолыг үндэслэсэн байна. Энэ хичээл танд уг ариун ёслолоос хүртэх явцдаа Аврагчийг дурсан санаж явахын ач холбогдлыг ойлгож, мэдрэхэд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Ариун ёслолын ач холбогдол
Хэрэв хэн нэгэн танд дараах асуултыг тавьсан бол та юу гэж хариулах байсан бэ?
-
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд яагаад ням гараг бүр сүмд явдаг вэ?
Бидний сүмд явдаг нэг чухал шалтгаан бол ариун ёслолоос хүртэх юм. Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх асан Шэрил A. Эсплин эгч 96 настай аав, түүний хүү хоёрын хооронд болсон явдлын талаар хуваалцжээ. Энэ нь Сүмд явахын нэг хэсэг болгож ариун ёслолоос хүртэхийн гол үүргийг илтгэн харуулсан байна.
Бид ариун ёслолын ач холбогдлыг тунгаан бодох тусам энэ нь бидний хувьд улам ариун нандин, утга учиртай болдог. 96 настай нэгэн аав хүүгийнхээ асуултад хариулахдаа энэ санааг илэрхийлсэн байна. Хүү нь “Аав аа, та яагаад сүмд очдог юм бэ? Та харж ч, сонсож ч чадахгүй, бас хөл муутай мөртлөө яагаад сүмд очдог юм бэ?” гэж асуухад аав нь “Шалтгаан нь ариун ёслол юм. Би ариун ёслолоос хүртэх гэж л очдог” гэж хариулжээ.
(Шэрил А. Эсплин, “Ариун ёслол бол бодгалийг шинэчлэгч,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 14)
-
Энэ хүн өөрт нь ариун ёслолыг маш чухал болгосон юуг мэдэрч мөн ойлгосон гэж та бодож байна вэ?
Сүмд явж, ариун ёслолд оролцсон туршлагаа үнэл. Нэгээс тав хүртэлх хэмжигдэхүүнээр дараах асуултуудад хариул. Нэг нь хамгийн бага, тав нь хамгийн их байна.
-
Сүмд явж, ариун ёслолоос хүртэх нь таны хувьд хэр эн тэргүүний ач холбогдолтой вэ?
-
Та ариун ёслолоос хүртэх үедээ Есүс Христийн талаар хэр их бодож, утга учиртай туршлагыг хэр их олж авч байна вэ?
Туршлагаа үнэлснийхээ дараа, өөртөө яагаад ийм оноо өгснөө нарийвчлан тунгаан бод. Энэ хичээлийг судлахдаа, ариун ёслолоос хүртсэнээр Аврагчийг дурсан санахын ач холбогдлын талаарх ойлголтоо хэрхэн гүнзгийрүүлэхээ олж мэдэхэд Их Эзэнээс тусламж эрэлхийл.
Есүс Христ Ариун ёслолыг үндэслэсэн
Есүс Христ Гетсеманид загалмай дээр тарчилж, амиа алдахаасаа өмнөхөн Алгасал баярын найрт оролцжээ. Энэ үйл явдлыг Сүүлчийн зоог гэдгээр нь мэдэх болсон юм. Аврагч төлөөлөгчидтэйгөө Алгасал баярын зоогоос хүртэх үедээ ариун ёслолыг танилцуулсан.
Матай 26:26–30 , Лук 22:19–20 -ийг уншаад, Аврагч төлөөлөгчдөдөө ариун ёслолын зорилгын талаар юу гэж заасан болохыг олж мэд. Та чухал үг, хэллэгийн доогуур зурж болно.
-
Аврагч ямар зорилгоор ариун ёслолыг үндэслэсэн бэ?
Бид эдгээр хэсгээс Есүс Христ Өөрийг нь дурсан санахад бидэнд туслахын тулд ариун ёслолыг үндэслэсэн гэсэн үнэнийг мэдэж авч чадна.Хэдийгээр Аврагч Өөрийн цагаатгагч золиосны зовлон зүдүүр, шаналлыг хараахан мэдрээгүй байсан ч төлөөлөгчдөдөө зааж байсанёслол болоод бэлгэдлүүд нь Өөрийг нь болон Өөрийнх нь Цагаатгалын бэлгийг дурсан санаж явахад тэдэнд туслах зорилготой байжээ.
-
Ямар судар эсвэл хувийн туршлагууд Аврагчийн таны төлөө гаргасан золиосны талаар эргэцүүлэн бодоход тань тусалсан бэ?
-
Эдгээр шүлгийг уншиж эсвэл эдгээр туршлагын талаар бодох үед танд Аврагчийн талаар ямар мэдрэмж төрдөг вэ?
-
Ариун ёслолын бэлгэдлүүд нь Аврагчийн танд хийж өгсөн болон хийж өгч чадах зүйлсийн талаар илүү сайн ойлгоход хэрхэн туслах вэ?
Хичээлийг тоймлох
Гэрт тань удахгүй явагдах судрын ярилцлагын үеэр танаас ариун ёслолын талаар заахыг хүссэн гэж төсөөл. Саяын судалсан судруудыг болон өөрийн сонгосон бусад эх сурвалжийг (Ерөнхий чуулганы сүүлийн үеийн үгс гэх мэт) ашиглан ариун ёслолын ач холбогдлыг мэдэрч, ойлгоход нь бусдад туслахаар бэлтгэ.
Таны хичээлийн тоймд дараах зүйлс багтсан байх ёстой. Үүнд: (1) судлах, эргэцүүлэн бодох ариун ёслолын талаарх Сүмийн удирдагчдын мэдэгдлүүд эсвэл нэг юм уу хэд хэдэн судар, (2) ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд таны асууж болох дор хаяж хоёр асуулт, (3) таны ярилцаж буй үнэнийг хэрэгжүүлэх урилга. Тоймлохдоо удирдамж авахын тулд дараах асуултуудын заримыг эсвэл бүгдийг ашигла.
-
Ариун ёслол гэж юу вэ?
-
Ариун ёслол нь Аврагчийг болон Түүний Цагаатгалын талаар илүү сайн ойлгоход бидэнд хэрхэн туслах вэ?
-
Ариун ёслолоос хүртэхдээ утга учиртай туршлага олж авахад тань юу тусалсан бэ?
-
Хэрэв та Есүс Христийг илүү их дурсан санаж байсан бол таны амьдрал хэр өөр байх байсан бэ?
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Ариун ёслол, Алгасал баяр хоёрын хоорондын холбоо юу вэ?
Яагаад бид ариун ёслолд дарсны оронд усыг ашигладаг вэ?
Сургаал ба Гэрээ 27:1–2 дээр ариун ёслолыг “[Христийн] алдар суугийн төлөө бүхнээ зориулснаар” ( шүлэг 2) үйлдсэн л бол юуг ашиглах нь хамаагүй гэж заасан байдаг. Өнөө үед Сүмийн удирдагчид ариун ёслолоос хүртэхдээ ус ашиглахыг биднээс хүсдэг.
Би ариун ёслолыг илүү утга учиртай болгохын тулд юу хийж чадах вэ?
Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Стивэн Ж. Ланд ийн заажээ.
Диконыг ариун ёслолын тавиурын бариулаас барих болгонд энэ нь Сүүлчийн зоогийн болон Гетсеманийн мөн Калварийн бас булшны цэцэрлэгийн ариун нандин түүхийг бидэнд сануулдаг. Аврагч төлөөлөгчдөдөө хандан, “Намайг дурсаж үүнийг үйлд” [Лук 22:19] хэмээн айлдахдаа маш олон үеийнхэнд, тэр тусмаа бидний хүн нэг бүрд хандан хэлсэн юм. Тэр ирээдүйн дикон, багш, пристүүдийн хувьд Түүний хүүхдүүдийг Аврагчийн бэлгэдлийг түгээн, хязгааргүй Цагаатгалын бэлгийг хүлээн авахад урих үедээ хангах тэрхүү гайхамшгийн талаар ярьж байсан билээ.
Ариун ёслолын бүх бэлгэдэл биднийг уг бэлэг рүү удирдан залдаг. Бид нэгэн цагт Их Эзэний хуваан бэлдсэн талхны тухай цэгнэн боддог байсан бол бидний өмнө зогсож байгаа пристүүд маань харин одоо талхыг хуваан бэлдэж байна. Залуу пристүүдийг ариун ёслолын залбирлын үгсийг хүндэтгэлтэй хэлэх үед тэдгээр үг бидний зүрхэнд төдийгүй тэнгэрт хүрч, биднийг Христийн авралын бодит хүчтэй холбодог гэрээнүүдийг шинэчилдэг ба бид тухайн цаг үед онцгойлон ариулсан, одоо ч онцгойлон ариулаад байгаа усны утга учрыг тунгаан боддог. Тэр үеэр бид, хэрэв Есүс тэнд байсан бол бидний хувийн ачааг өргөн, өвдөлтийг маань намжаахыг санал болгож, Өөрийнх нь зогсох байсан газарт зогсож байгаа диконуудаар дамжуулан ариун нандин бэлгэдлийг түгээж байгаа нь ямар утгатай талаар боддог байж болох юм.
(Стивэн Ж. Ланд, “Христ дотор баяр баясгаланг олох,” Ensign эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 38)
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х. Өүкс дараах зөвлөгөөг хуваалцжээ.
Ариун ёслолын цуглааны үед, ялангуяа ариун ёслолын үйлчлэлийн үед анхаарлаа зөвхөн шүтэн бишрэхэд төвлөрүүлж, бусад аливаа үйл ажиллагаанд, тэр тусмаа бусдын шүтэн бишрэхэд саад болох ёсгүй. Унтаж байгаа хүн бусдад саад болдоггүй шүү дээ. Ариун ёслолын цуглаан бол ном, сэтгүүл унших цаг биш. Залуучууд аа, ариун ёслол бол хоорондоо гар утсаараа ярих юм уу шивнэлдэх, өөр газар байгаа хүмүүст гар утсаараа мессеж явуулах цаг биш. Бид ариун ёслолоос хүртсэнээр Аврагчийг үргэлж санана хэмээн гэрээ байгуулдаг. Чухам ийм гэрээг байгуулдаг цуглаан дээр гэрээгээ илт зөрчиж байгаа хүмүүсийг харахад хэчнээн харамсалтай байдаг гээч.
(Даллин Х. Өүкс, “Ариун ёслолын цуглаан ба ариун ёслол,” Ensign эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22)