Семинар
Матай 26; Марк 14; Иохан 13


Матай 26; Марк 14; Иохан 13

Тойм

Алгасал баярын үеэр Есүс шавь нартаа нэг нэгэндээ үйлчилж, бие биенээ хайрлах талаар заажээ. Тэрээр хүмүүс Өөрөөс нь урвах болно гэдгийг зарласан. Тэрээр Өөрийг нь дурсаж явах шинэ арга зам болгон ариун ёслолыг үндэслэжээ. Энэ долоо хоног ариун ёслолын сургаалыг төгс эзэмших чадвараа нэмэгдүүлэхэд суралцагчдад туслах төгс эзэмших сургаалын хичээл мөн тэдэнд суралцахуйгаа болон ахиц дэвшлээ үнэлэхэд туслах хичээлийг багтаасан.

Заахад бэлд

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.

Иохан 13

Хичээлийн зорилго: Энэ хичээл Есүсийн адилаар бусдыг хайрлаж, үйлчилснээр аз жаргалыг эрэлхийлэхийг суралцагчдад уриалах болно.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөр хүнд Христийнхтэй адил хайрыг харуулах эсвэл үйлчлэх боломжийг олоход урь.

  •  

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Бусдад илүү их хайрыг харуулахын тулд бие даасан төлөвлөгөө гаргахад суралцагчдыг урихын хажуугаар, өөр хэн нэгэн хүнд хамтдаа хайраа харуулахын тулд ямар нэг сайн зүйлийг ангиараа хийх төлөвлөгөө гарга.

Maтай 26:1–25

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь өөрсдийн амьдралыг эргэн харж, сайжруулах ёстой зүйлсээ тодорхойлохын тулд судрууд дээрх Аврагчийн үгсийг ашиглахад суралцагчдад туслах болно.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдийнхөө амьдралд судрууд дээрх болон Сүмийн удирдагчдын эсвэл Ариун Сүнсний зөвлөгөө, сургаалыг хэрэгжүүлж байсан үеийнхээ талаар бодоход урь. Тэд уг зөвлөгөөг хэрэгжүүлэхийг сонгоогүй байсан бол амьдрал нь хэр өөр байх байсан бэ?

  •  

Матай 26:26–30; Лук 22:19–20

Хичээлийн зорилго: Энэ хичээл танд ариун ёслолоос хүртэхдээ Аврагчийг дурсан санахын ач холбогдлыг ойлгож, мэдрэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Энэ хичээлд суралцагчдыг ариун ёслолоос хүртсэн туршлагаа үнэлэхэд урих болно гэдгийг тэдэнд мэдэгд. Суралцагчдыг ариун ёслолоос хүртсэн хамгийн сүүлийн үеийн туршлагынхаа талаар бодож, Аврагчийг дурсан санахад тусалсан ямар зүйлсийг хийж, бодож эсвэл мэдэрч байснаа хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь.

  •  

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг ариун ёслолын сургаалыг судлахаар бэлтгэх үед анхаарлыг нь ямар эх сурвалжуудад хандуулахаа бодож үз. Суралцагчдыг ариун ёслолын талаарх хичээлийн тоймоо хосоороо эсвэл жижиг бүлгээр хуваалцахад туслах арга замыг удирдан зохицуулж өг.

Төгс эзэмших сургаал: Лук 22:19–20

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэх, сургаалыг тайлбарлах, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх замаар ариун ёслолын талаарх сургаалыг илүү төгс эзэмших боломжийг суралцагчдад олгоно.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ариун ёслолоос хүртэхдээ Аврагчийг дурсан санахад тусалдаг зүйлсийн талаар бодож, энэ туршлагаа энэ хичээлд ашиглахад эсвэл хуваалцахаар бэлтгэхэд урь.

Суралцахуйгаа үнэлэх 5

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад энэ жил Шинэ Гэрээнээс суралцах явцдаа олж авсан хувийн өсөлт хөгжил, тавьсан зорилгоо үнэлэхэд туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хамгийн сүүлийн хэдэн хичээлийг болон тэдгээр хичээлийн үр дүнд олж авсан туршлагынхаа талаар эргэцүүлэн бодоход урь.

  • Зургууд: Өнгөрсөн гурван долоо хоногийн туршид суралцагчдын судалсан сургаалууд болон гол үйл явдлуудын заримыг эргэн санахад туслах зургууд

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаарх тайлбараа хуваалцах үед хамгийн сүүлд тайлбараа хуваалцсан суралцагчийг, дараа нь тайлбараа хуваалцах ангийн өөр гишүүнийг сонгоход урих талаар бодож үз. Дараа нь тэрхүү суралцагчийг өмнө нь гарч ирээгүй дор хаяж нэг мэдээллийг нэмэхэд урьж болох бөгөөд дараа нь хуваалцах өөр суралцагчийг сонго. Ангийн бүх суралцагч тайлбарлах өөр ямар ч мэдээлэл бодож олж чадахгүй болтол энэ үйл явцыг давтан гүйцэтгэж болно.