Семинар
Суралцахуйгаа үнэлэх 5


Суралцахуйгаа үнэлэх 5

Матай 21–26; Марк 11–14; Лук 19–21; Иохан 12–13

Young woman sitting on a bed reading scriptures.

Энэ хичээл танд Шинэ Гэрээнээс суралцах явцад тавьсан зорилго, олж авсан хувийн өсөлт хөгжлөө үнэлж дүгнэхэд туслах зорилготой.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хамгийн сүүлийн хэдэн хичээлийг болон тэдгээр хичээлийн үр дүнд олж авсан туршлагынхаа талаар эргэцүүлэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэ хичээл нь тавьсан зорилго, Шинэ Гэрээний сургаалуудыг тайлбарлах чадвар эсвэл сайн мэдээний дагуу амьдрах хандлага, хүсэл, чадвараа хэрхэн өөрчлөгдөж буйг үнэлэхэд суралцагчдад туслах зорилготой. Матай 21–26; Марк 11–14; Лук 19–21; Иохан 12–13-ыг ангиараа судалсан нь дараах үйл ажиллагаанууд дээрх үнэнүүдээс өөр үнэнүүдийг онцлон авч үзсэн байж магадгүй юм. Хэрэв тийм бол тэдгээр үнэнийг багтаахын тулд уг үйл ажиллагаануудыг тохируулан өөрчилж болно.

Та юу олж мэдсэн бэ?

Шинэ Гэрээнээс суралцсанаар хамгийн сүүлд олж мэдсэн зүйлсийнхээ талаар эргэцүүлэхэд нэг хором зарцуул. Дараах зургууд танд тус болж магадгүй. Судлах тэмдэглэл дээрх сүүлийн тэмдэглэлүүдээ эргэн харах нь мөн тустай байж болно. Дараах үйл ажиллагаа нь суралцаж буй зүйлсийнхээ үр дүнд олж авсан өсөлт хөгжлөө үнэлж дүгнэхэд тань тусална.

Jesus turning over a table of a money changer in the temple. Outtakes include images of Christ alone and with the crowd of merchants and buyers fleeing, people buying goods, and people looking.
Jesus washing Peter’s feet. Outtakes show similar scenes.
The resurrected Jesus Christ (wearing white robes with a magenta sash) standing above a large gathering of clouds. Christ has His arms partially extended. The wounds in the hands of Christ are visible. Numerous angels (each blowing a trumpet) are gathered on both sides of Christ. A desert landscape is visible below the clouds. The painting depicts the Second coming of Christ. (Acts 1:11)

Хэрэв илүү дээр гэж үзвэл, дараах асуултуудад хосоороо эсвэл жижиг бүлгээр хариулах боломжийг суралцагчдад олгох талаар бодож үз.

  • Есүс Христийн талаарх таны хувьд хамгийн утга учиртай болох юуг та хамгийн сүүлд олж мэдсэн бэ? Түүний талаарх энэ ойлголтод хүрэхэд танд судрын ямар түүхүүд тусалсан бэ?

  • Та Есүс Христийн илүү үнэнч шавь болохын тулд ямар үйлдлүүд хийсэн бэ?

  • Аврагчийн дагалдагчийн хувиар өсөж хөгжихийн тулд та дараагийн ямар алхмуудыг хийж чадах вэ?

Бурханаа хайрлах ба хөршөө хайрлах

Та Есүсийн агуу хоёр зарлиг бол Бурханаа бүх зүрх, сэтгэл, оюун ухаанаараа хайрлах болон хөршөө өөрийн адил хайрлах юм гэсэн сургаалыг саяхан судалсан ( Матай 22:36–39 -ийг үзнэ үү).

Суралцагчдыг хамтрагчтайгаа дараах асуултыг авч ярилцахад урих талаар бодож үз.

  • Эдгээрийг яагаад агуу хоёр зарлиг хэмээн үздэг гэж та бодож байна вэ?

Та мөн Есүс шавь нарынхаа хөлийг угааж, тэднийг хэрхэн хайрласны адилаар нэг нэгнээ хайрлах шинэ зарлигийг өгсөн талаар саяхан судалсан ( Иохан 13).

Хэд хэдэн суралцагчид дараах асуултуудад хариулах боломжийг олго. Суралцагчдыг төлөвлөгөөнийхөө дагуу үйлдэх үед олж авсан туршлагаа хуваалцах боломжийг олгохын тулд дагалдах асуултуудыг тавих талаар бодож үз.

  • Аврагчийн сургаалын дагуу үйлдсэн туршлага тань ямар байсан бэ?

  • Та ангид өгөгдсөн урилгуудад хариулахдаа таныг болон бусдыг хайрлах Есүс Христийн хайрын талаар юу мэдэрсэн бэ?

  • Та Аврагчийн сургаалын үр дүнд юуг хийхийг эсвэл юуг үргэлжлүүлэн хийхийг хүсэж байна вэ?

Ойрын хугацаанд төлөвлөгөөнийх нь талаар суралцагчидтай дахин ярилцах нь тустай байж болох юм. Биднийг Бурханыг болон бусдыг Аврагчийн адил хайрлахаар хичээх үед ирдэг адислалуудыг гэрчил.

Есүс Христийн Хоёр дахь ирэлт

Хичээлийн энэ хэсэгт, хичээлийн эхэнд гарсан Есүс Христийн Хоёр дахь ирэлтийг дүрсэлсэн зураглалыг харуулах талаар бодож үз.

Сайн мэдээний сургаалуудыг хялбарчлах шилдэг арга нь тэдгээрийг хүүхдийн ойлгох түвшинд тайлбарлах явдал юм. Аврагчийн Хоёр дахь ирэлтийн чухал ойлголтуудыг өөрийн үгээр тайлбарлахын тулд хүүхдэд зориулан бичиж байгаа мэтээр товч дүгнэлт бич.

Суралцагчид товч дүгнэлт бичихдээ бие даан эсвэл хосоороо ажиллах боломжтой.

Өмнөх хичээлээр суралцагчид Хоёр дахь ирэлтийн талаарх төөрөгдөл, эргэлзээ, айдсаас хэрхэн зайлсхийхэд суралцахад хэсэг хугацааг зарцуулсан байж болохыг санаарай. Суралцагчдыг товч дүгнэлт бичихээс өмнө Иосеф Смит—Матай г судлах үедээ олж мэдсэн зүйлсээ эргэн санахыг хүсэх нь тустай байж болно.

Таны товч дүгнэлтийн зорилго нь дараах хоёр асуултад хариулах явдал юм.

  • Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэгдэхийн тулд бид юу хийж чадах вэ?

  • Аврагчийн Хоёр дахь ирэлт яагаад сүр жавхлантай болох вэ? (Өмнөх хичээлээр та ахлагч Нийл Л. Андэрсэны, Хоёр дахь ирэлтийн эргэн тойрон дахь сүр жавхлантай үйл явдлуудыг төсөөлөн бодох, давтах урилгын талаар уншсан байж магадгүй [“Таны хаанчлал ирэх болтугай,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 112].)

Дараах эх сурвалжууд танд олж мэдсэн зүйлээ давтахад тусалж магадгүй.

Суралцагчид товч дүгнэлтээ хамтрагчтайгаа хуваалцаж эсвэл нэг юм уу хоёр суралцагч товч дүгнэлтээ сайн дураараа ангийнхандаа уншиж өгч болох юм.