Иохан 14–17
Тойм
Есүс Христ шавь нартайгаа сүүлчийн оройгоо өнгөрүүлэхдээ тэдэнд зааж, тэднийг тайвшруулсан. Тэрээр тэдэнд Өөрийгөө хэрхэн “зам, үнэн, амь” (Иохан 14:6) болохыг мөн зарлигуудыг нь сахих замаар Өөрт нь хайраа хэрхэн харуулж болох талаар заажээ. Аврагч тэднийг Өөрийнх нь дотор байхад урьж, Ариун Сүнсний үүргийн талаар заасан. Есүс Христ агуу Өмгөөллийн залбирлаа хэлэхдээ тэдний төлөө залбирчээ.
Заахад бэлд
Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.
Иохан 14:1–6; 15:1–11
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Есүс Христтэй харилцах харилцаагаа мөн Түүнийг хэрхэн дагаж, хүч чадал, тусламж дэмжлэг авч болохоо эргэн харахад суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг зам, усан үзмийн мод эсвэл модны мөчрийн зургийг авах эсвэл олоход урь. Суралцагчдаас зургууд хэрхэн тэдэнд Есүс Христийг сануулдаг талаар бодохыг мөн зургаа ангид авчрахыг хүс.
-
Хичээл заах боломж: Суралцагчдыг энэ хичээлийн үеэр заахад урих талаар бодож үз. Суралцагчид хичээлийн нэг хэсгийг заахад урьдчилан бэлдэж болно эсвэл хичээлийн үеэр бэлдээд, зааж болно.
-
Тараах материал: “Есүс Христ бол ‘зам, үнэн, амь мөн’ (Иохан 14:6)”
-
Эд зүйл: Модны мөчир эсвэл усан үзмийн модны хэсэг
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваагаад, бэлдсэн хичээлээ ангийнхандаа заах боломж олгохыг бодож үз.
Иохан 14:15–31; 15:10–14
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь зарлигуудыг нь дуулгавартай дагаснаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хайраа харуулахад суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ChurchofJesusChrist.org дээрх “Going to Grandma’s” (4:02) видеог үзээд, энэхүү түүх Их Эзэний бидэнд зарлигуудыг өгдөг шалтгааны талаар юу зааж байгааг бодоход урь.
-
Хувийн жишээ: Гэр бүлийн тань гишүүд эсвэл өөр бусад хүн танд хайраа харуулж байсан жишээг хуваалцахад бэлд.
-
Видео: “Going to Grandma’s” (4:02); ““Миний хайр дотор бай”” (15:08; цагийн код 14:27-оос 14:50 хүртэл үзнэ үү)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хэн нэгэн бусдыг хайрладаг эсэхийг хэрхэн мэдэх талаар ярилцахад эцэг эх эсвэл гэр бүлийнхээ өөр хүнийг урихыг суралцагчдаас хүс.
Иохан 14–16
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Ариун Сүнс тэдний амьдралд гүйцэтгэдэг үүргээ хэрхэн биелүүлдэг болохыг тодорхойлоход суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг “Ариун Сүнс танд хэрхэн тусалдаг вэ?” асуултад судрын жишээ эсвэл хувийн туршлагаа ашиглан хариулахад бэлдэхэд урь.
-
Суралцагчдад зориулсан материал: Суралцагчид дээр нь бичиж болох жижигхэн цаас эсвэл тэмдэглэлийн карт
-
Үзүүлэх агуулга: Ариун Сүнсний үүрэг хариуцлагын талаарх хүснэгт
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хүснэгт бүхий хуваалцах файлыг үүсгэ. Суралцагчдыг хариултаа хүснэгтэд бичихэд урь. Суралцагчдад тодорхой талбарыг оноож болно. Бүгдэд нь харуулахаар гүйцэд бөглөсөн хүснэгтийг тавь.
Иохан 17
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь амьдралдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хувь хүнийхээ хувьд танин мэдэхэд суралцагчдыг урамшуулан дэмжинэ.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 3 Нифай 19:16, 26–33 -ыг уншаад, Аврагч тэдний төлөө Тэнгэрлэг Эцэгт хандан залбирахыг сонсоход ямар байхыг тунгаан бодоход урь.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Энэ хичээлийн “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсэг дээрх “Зурах үйл ажиллагаа—Нэг болох нь” гарчигтай санал болгосон үйл ажиллагааг ашиглан, Есүс Христ рүү ойртох тусам бид аяндаа нэг нэгэнтэйгээ илүү нэгдэн нийлдэг болохыг ойлгоход суралцагчдад туслах талаар бодож үз.
Төгс эзэмших сургаал: Иохан 17:3
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Иохан 17:3 -ын төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд хэрэгжүүлэхэд суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг сайн мэддэг байж болох таньдаг нэг хүнийг тодорхойлоход урь. Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг таньж мэдэхэд нь юу тусалсан болохыг тэр хүнээс асуухад урамшуул.
-
Үзүүлэх агуулга: Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудтай холбоотой гурван гарчиг тус бүрийн доорх заавар, асуултууд
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг энэ хичээл дээрх жишээнд ашиглахаар жижиг бүлгүүдээр ажиллах боломжийг суралцагчдад олгох үүднээс онлайн жижиг өрөөнүүдийг ашиглах талаар бодож үз. Дараа нь ангийнхныг цуглуулаад, бүлэг тус бүр юу олж мэдсэн талаар ярилц.