Семинар
Иохан 17


Иохан 17

Аврагчийн Өмгөөллийн залбирал

Jesus has his eyes closed in prayer, the back of the disciples heads are in the foreground. Outtakes include a view of just the disciples in prayer and just Jesus in a green field with his head bowed in prayer.

Есүс Христ бидний гэм нүглийн төлөө зовж шаналахынхаа өмнөхөн Өмгөөллийн агуу залбирлаа (Тэр Өөрийн төлөөлөгчид, Өөрт нь итгэдэг бүх хүний нэрийн өмнөөс Тэнгэрлэг Эцэгээс гуйсан гэсэн утгатай) өргөсөн. Есүс залбирлынхаа нэгэн хэсэгт, Эцэг болон Хүүг мэдэх нь мөнхийн амь мөн хэмээн айлдсан (Иохан 17:3-ыг үзнэ үү). Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг амьдралдаа хувь хүнийхээ хувьд илүү сайн таньж мэдэхэд таныг урамшуулна.

Самбар ашиглах. Хичээлийн туршид самбарыг үр дүнтэй ашиглах нь суралцагчдыг сурч мэдэхэд бэлддэг. Мөн энэ нь ялангуяа аливаа зүйлийг харж байж суралцдаг суралцагчдад идэвхтэй оролцох боломжийг олгодог. Та хичээлийн гол санаа эсвэл зарчмуудыг тоймлох, сургаал ба үйл явдлын схем, газрын зургийг үзүүлэх, сударт өгүүлсэн зүйлсийг зурах, урсгал диаграмм үүсгэх эсвэл суралцахуйг сайжруулах бусад үйл ажиллагааг хийж гүйцэтгэхдээ самбарыг ашиглах боломжтой.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 3 Нифай 19:16, 26–33 -ыг уншаад, өөрсдийнх нь төлөө Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч буй Аврагчийг сонсох тэдэнд ямар байхыг эргэцүүлэн бодоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хувь хүнийхээ хувьд таньж мэдэх

Ангийнхныг илүү нэгдмэл болоход нь туслах үүднээс дараах үйл ажиллагааг тохируулан өөрчлөхийг бодож үз. Түүхэн хүний талаарх эхний хоёр асуултыг тавихын оронд, суралцагч бүрд сайн мэдэхгүй өөр суралцагчийг хамтрагч болгон оноож өг. Тэднийг уг хүний талаар мэддэг ганц хоёр зүйлийнхээ талаар бодоход урь. Дараа нь энгийн зааврын дагуу хамтрагчтайгаа ярьж, “тэднийг илүү сайн таньж мэдэхэд” зориулан хоёр минутыг тэдэнд өг. Хоёр минутын дараа, хэн нэгний талаар ямар нэг зүйл мэдэх, тэднийг бодитоор таньж мэдэх хоёрын хоорондох ялгааг ярилцахад суралцагчдыг урь.

Өөрийн улс үндэстний түүхэн дэх чухал хүний талаар бод.

  • Та тэр хүний талаар юу мэдэх вэ?

  • Тухайн түүхэн хүний талаарх мэддэг зүйл, ойрын гэр бүлийн гишүүнээ сайн мэдэх энэ хоёрын хоорондох ялгааг та хэрхэн тайлбарлах вэ?

Одоо Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай мэдлэгийнхээ талаарх бодлоо судлах тэмдэглэл дээрээ цаг гарган бич. Энэ нь Тэдний тухай баримтан дээр суурилсан байна уу эсвэл түүнээс илүү хувийн шинж чанартай болж байна уу? Тэдний тухай бүр илүү хувийн түвшинд сурч мэдэх нь таны амьдралыг хэрхэн адисална гэж та бодож байна вэ?

Есүс шавь нарынхаа төлөө залбирав

Гетсемани дахь зовлон шаналал, урвалтын өмнөх мөн цовдлогдохын өмнөх шөнө Аврагч Өмгөөллийн агуу залбирал гэдгээр нь сайн мэдэх ариун нандин залбирлыг чангаар хэлсэн. Тэр Өөрийн шавь нарын төлөө, тэр тусмаа өнөө үед амьдарч буй дагалдагчдынхаа төлөө Тэнгэрлэг Эцэгт хандан гуйн залбирсан ( Иохан 17:20 -ийг үзнэ үү). Тэрхүү ариун нандин шөнө өөрсдийнх нь төлөө залбирч буй Есүсийг сонсоход төлөөлөгчдөд нь ямар байсныг төсөөлөхийг хичээ.

Хэрэв суралцагчдыг бэлтгэл үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд урьсан бол ойлгосон зүйлээ хуваалцахад тэднийг урих талаар бодож үз.

  • Гетсеманид зовж шаналан, баривчлагдахаасаа өмнө Аврагч шавь нар болон бүх дагалдагчийнхаа төлөө залбирсан жишээнээс бид Түүний талаар юу мэдэж авч болох вэ?

Иохан 17:1–3 -ыг уншаад, Есүс Христийн шавь нарыгаа хүлээн аваасай хэмээн залбирсан адислалуудыг олж мэд.

  • Есүс Христ шавь нарынхаа төлөө юу хүсдэг вэ?

“Мөнх амь” ба “мөнхийн амь” ( 2–3-р шүлэг) гэсэн үг хэллэгүүдийг зүгээр л үүрд амьдрах гэсэн утгатай гэж буруу ойлгох нь түгээмэл. Аврагч биднийг түүнээс хавьгүй илүүг хүлээн аваасай хэмээн залбирч байжээ. “Мөнх амь” бол “Мөнхийн Эцэгийн маань амьдардаг амьдрал” юм. … Мөнх амь буюу өргөмжлөл нь Бурханы оршихуйд амьдрах, гэр бүлийн хувиар үргэлжлэн орших явдал юм ( Сургаал ба Гэрээ 131:1–4 -ийг үзнэ үү)” (Gospel Topics, “Eternal Life,” topics.ChurchofJesusChrist.org). Энэхүү тодорхойлолтыг судар дээрээ, 3-р шүлгийн ойролцоо бичиж тэмдэглэх талаар бодож үз.

  • 3-р шүлэгт цэдэглэснээр, мөнх амийг хүлээн авахад биднээс шаардагддаг зүйлсийн нэг нь юу вэ?

Мөнх амийг хүлээн авахын тулд бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг таньж мэддэг байх ёстой гэсэн үнэнийг бид Аврагчийн залбирлаас мэдэж авч болно.

  • Бид яагаад мөнх амийг хүлээн авахын тулд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг үнэхээр таньж мэддэг байх ёстой гэж та бодож байна вэ?

Далын ахлагч Майкл Жон Ү. Тэ Аврагчийг таньж мэдэхийн ач холбогдлыг ийнхүү тайлбарласан.

Official Portrait of Elder Michael John U. Teh. Photographed in 2015. Background replaced in March 2017.

Аврагчийг таньж мэдэх нь бидний амьдралын хамгийн чухал эрэл хайгуул гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ нь бусад бүх зүйлээс нэн тэргүүнд тавигдах ёстой.

(Майкл Жон Ү. Тэ, “Бидний хувийн Аврагч,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 101)

  • Аврагчийг таньж мэдэх нь яагаад бидний амьдралын хамгийн чухал эрэл хайгуул гэж та бодож байна вэ?

  • Аврагчийг таньж мэдэхийг амьдралынхаа бусад эрэл хайгуулаас дээгүүр тавихад юу саад болж болох вэ?

Гэр бүлийн гишүүн эсвэл найзтайгаа ойр дотно харилцаа холбоо хэрхэн тогтоосноо эргэцүүлэн бодоход хэсэг хугацаа зарцуул. Та тэднийг илүү сайн таньж мэдэхийн тулд юу хийсэн бэ? Тэднийг илүү сайн таньж мэдэхэд тусалсан чухал туршлагууд байсан уу? Уг харилцаа холбоог тогтооход хэр их хугацаа зарцуулсан бэ?

  • Гэр бүлийнхээ гишүүн эсвэл найзтайгаа ойр дотно харилцаа холбоо тогтооход тань тусалсан үйлдлүүдийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг таньж мэдэхэд хэрхэн ашиглаж болох вэ?

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хэрхэн таньж мэдэж болохтой холбоотой нэмэлт санаа авах бол “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дээрх мэдэгдлүүдийг хуваалцах талаар бодож үз.

Олон суралцагчид хуваалцах боломж олгохын тулд жижиг бүлгүүдийг бүлэг дотроо дараах асуултуудад хариулахад урих талаар бодож үз.

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг таньж мэдэхэд тусалсан ямар ямар туршлага танд байгаа вэ? Та тэдгээр туршлагаар дамжуулан юу сурч мэдсэн бэ?

Аврагчийн залбирлаар дамжуулан Түүнийг таньж мэдэх

Суралцагчдад зөвхөн дараах догол мөрд санал болгосон шүлгүүдийг судлахын оронд бүлгийг бүхэлд нь судлах боломж олгох үүднээс тухайн бүлгийн хэсгүүдийг өөр өөр суралцагчид оноож өгөөд, дараа нь олж мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад тэднийг урихыг бодож үз.

Аврагчийг таньж мэдэж авах нэг арга зам бол Түүний залбирлаар дамжуулан таньж мэдэх явдал юм. Аврагчийн юуны төлөө залбирсныг Иохан 17 -оос судлах замаар Түүнийг илүү сайн таньж мэдэхэд хэдэн минут зарцуул. Та Иохан 17:4–11, 20–26 гэх мэт зарим шүлэг дээр анхаарлаа хандуулж болно.

  • Та энэ залбирлаас Эцэгтэйгээ харилцах Есүс Христийн харилцааны талаар юу сурч мэдсэн бэ?

  • Есүс Христ бидэнд ямар ямар адислал өгөхийг хүсдэг вэ?

  • Тэр таныг эдгээр онцгой адислалыг аваасай хэмээн яагаад залбирсан гэж та бодож байна вэ?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг илүү сайн таньж мэдэх хүслийг өдөөхөд тусалсан Тэдний талаарх юуг та сурч мэдсэн бэ?

Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёртой харилцах харилцааг тань Тэдэнтэй нэг болсон гэж дүрсэлж болохуйцаар ойр дотно байх нь ямар болохыг төсөөл. Энэ нь танд ямар санагдах бол? Таны амьдрал хэрхэн илүү сайхан болох вэ? Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таныг маш их хайрладаг бөгөөд тантай нэг байхыг хүсдэг. Есүс Христ таныг Өөрсөдтэй нь ойр дотно харилцаатай байхад туслахын тулд Тэнгэрлэг Эцэгт хандан залбирсан. Ийм харилцаа холбоотой болоход энэ болон дараагийн амьдралын туршид цаг хугацаа, хүчин чармайлт гаргах шаардлагатай гэдгийг сана.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг илүү сайн таньж мэдэхийн тулд юу хийхэд бэлэн байгаагаа судлах тэмдэглэл дээрээ бичиж тэмдэглэ. Тэдэнтэй харилцах харилцаа тань илүү хүчирхэгжиж байгааг хэрхэн мэдэхээ мөн уг харилцаа холбоо таны амьдралыг хэрхэн адисална гэдэгт итгэж байгаагаа багтаа.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг илүү сайн таньж мэдэхийн тулд юу хийж болох вэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б. Айринг ийн заасан.

Official Portrait of President Henry B. Eyring taken March 2018.

Та нар дотно хэдий ч хол байгаа хэн нэгэнтэй ойр байхыг хүсвэл юу хийх ёстойгоо мэднэ. Та нар тэдэнтэй ярилцах арга замыг олж, тэднийг сонсож мөн нэг нэгнийхээ төлөө ямар нэг зүйл хийх арга замуудыг эрж хайх болно. Энэ харилцаа хэр олон давтагдаж, хэр удаан үргэлжилнэ, та нарын хоорондын харилцаа төдий чинээ гүн гүнзгий байх болно. Хэрэв ярилцахгүй, сонсохгүй мөн хийх зүйлүүд хийгдэхгүй удвал харилцаа сулрах болно.

Бурхан бол төгс төгөлдөр, бүхнийг мэдэгч, харин та бид мөнх бус юм. Гэвч Тэр бол бидний Эцэг бөгөөд биднийг хайрладаг төдийгүй сайн найзын адилаар өөрт нь ойртох боломжийг бидэнд олгодог. Та нар ч бас адил арга замаар буюу ярьж, сонсож, үйлдэх замаар үүнийг хийх боломжтой.

(Хэнри Б. Айринг, “Бурханд илүү ойртох нь,” Ensign, 1991 оны 5-р сар, 66)

Далын ахлагч С. Скотт Грөү ийн тайлбарласан.

Official Portrait of Elder C. Scott Grow. Photographed March 2017.

Залуу найзууд минь, бид Бурханыг залбирлаар дамжуулан таньж эхэлж болно. …

… Та нар өдөр бүр ганцаараа мөн гэр бүлээрээ судраас судалснаар Сүнсний дуу хоолойг таньж суран, Бурханыг таньж мэддэг болно. …

Бид Бурханд болон найз нөхдөдөө итгэлтэй үйлчлэхдээ Түүний хүслээр үйлдэхийг эрэлхийлбэл хүлээн зөвшөөрч байгааг нь мэдэрч, Түүнийг жинхэнэ ёсоор мэддэг болдог.

Аврагч бидэнд Бурханыг таньж мэдэх хамгийн шилдэг арга бол Түүнтэй адил болох явдал хэмээн хэлсэн. Тэрбээр “Та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ? Үнэнээр би та нарт хэлье, бүр миний адил буюу” [ 3 Нифай 27:27 ] хэмээн заасан юм.

Зохистой байдал нь Түүнтэй адил болоход нэн чухал …

Бурхан та нарыг мэддэг бөгөөд Өөрийг нь таньж мэдэхэд та нарыг урьдаг. Эцэгтээ залбир, судраас судал, Бурханы хүслээр үйлдэхийг эрэлхийл, Аврагчтай адил болохыг хичээж, зөв шударга зөвлөгчдийг дага. Та үүнийг хийснээр, Бурханыг болон Есүс Христийг таньж мэдэх бөгөөд мөнх амийг өвлөн авна.

(С. Скотт Грөү, “Энэ бол мөнхийн амь мөн,” Ensign, May 2017, 121–124 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 112–115)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Видео—Нэг болох

Есүс Христийн шавь нар өөр хоорондоо адилгүй ч Түүгээр дамжуулан хэрхэн нэгдмэл болж болох талаар ойлгоход нь суралцагчдад туслахын тулд ChurchofJesusChrist.org дээрх “One in Christ” (4:48) видеог үзүүлэх талаар бодож үз.

4:48

Зурах үйл ажиллагаа—Нэг болох

Бусад суралцагчийг судлах тэмдэглэл дээрээ үйл ажиллагааг хийж гүйцэтгэж байх хооронд нэг суралцагчийг дараах үйл ажиллагааг самбарт хийж үзүүлэхэд урих талаар бодож үз.

Суралцагчдыг цэвэрхэн цаасны зүүн доод өнцөгт өөрсдийнхөө нэрийг, доод гол хэсэгт найзынхаа нэрийг, баруун доод өнцөгт гэр бүлийнхээ гишүүний нэрийг, дээд талын гол хэсэгт Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христ гэж бичин, бүдүүвч зураг зурахад урь.

Дараа нь суралцагчдаас эхлээд өөрсдийн нэрээс, дараа нь бусад нэрээс Есүс Христ рүү шулуун шугам татахыг хүс.

Тэднийг цаасан дээрх хүн бүр суралцагчийн зурсан шугамын дагуу Есүс Христ рүү ойртон очиж байна гэж төсөөлөхөд урь. Хүн бүрийг Аврагч руу ойртох үед тухайн хүмүүсийн хоорондын зай яаж байна вэ?

Суралцагчдаас Иохан 17:18–26 -г уншаад, хүн бүр Аврагчтай илүү адил болох үед Есүс Христийн шавь нарын хоорондын харилцаа аяндаа яаж байгааг олж мэдэхийг хүс.

Судрын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхийн тулд Ерөнхий чуулганыг ашиглах

Суралцагч бүрд ахлагч Дэвид А. Бэднарын “Хэрэв та нар Намайг мэдсэн бол” (Ensign, Nov. 2016, 102–105 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 97–101) үгийн хуулбарыг өг. Суралцагчдад Аврагчийг таньж мэдвэл зохих нэмэлт шалтгаанаас гадна Түүнийг илүү сайн таньж мэдэхийн тулд хийж болох зүйлсийг олж мэдэн, судлах цаг гаргаж өг.