Семинар
Төгс эзэмших сургаал: Иохан 17:3


Төгс эзэмших сургаал: Иохан 17:3

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг танин мэдэх

A young woman sits on her bed and reads her scriptures in her bedroom.

Өмнөх хичээл болох “Иохан 17”-оос бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг танин мэдсэнээр мөнх амьтай болохоор өсөж хөгжих боломжтой гэдгийг олж мэдсэн. Энэ хичээл нь танд Иохан 17:3 дээрх төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдрал дээрх нөхцөл байдалд хэрэгжүүлэхэд тусална.

Бурхдын нэрсийг хүндлэн дээдлэх. Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрын нэр маш гүн утга учиртай тул Тэдний нэрийг ашиглахдаа хүндлэн дээдэлж байгаагаа харуулах мөн ингэхийг нь дэмжих итгэлтэй бай ( Сургаал ба Гэрээ 63:61 -ийг үзнэ үү).

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг сайн мэддэг байж болох таньдаг нэг хүнээ тодорхойлоход урь. Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг таньж мэдэхэд юу тус болсон талаар тэр хүнээс асуухад урамшуул.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээл нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг Иохан 17:3 -ын хам сэдвийн талаарх хичээл болох “Иохан 17”-ийн дараа заахаар зориулагдсан болно. Хэрэв энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол тухайн долоо хоногт холбогдох хам сэдвийн талаарх хичээлийг нь мөн заасан байхад анхаар.

Цээжлэх ба тайлбарлах

Эшлэл болон судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд суралцагчдад тусал. Дараах үйл ажиллагаа нь үүнийг хийхэд тэдэнд туслах нэг арга зам юм.

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл болох Иохан 17:3 -ыг болон түлхүүр үг хэллэгийг нь хэд хэдэн удаа цээжээр чанга унш. “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.”Тусдаа цаасан дээр Иохан 17:3 -ын эшлэлийг болон шүлэг дээрх үг бүрийн эхний үсгийг бич: Ц г ү Б Т б Т и Е Х м м а м. Шүлгийн зөвхөн эхний үсгүүдийг ашиглан эшлэл болон судрын түлхүүр үг хэллэгийг цээжээр хэлэх гэж оролд. Өөртөө илүү итгэлтэй болсныхоо дараа эшлэл, үг хэллэгийг цээжээр хэлэхийг хичээ.

Энэ судрын утга агуулгыг илүү сайн ойлгохын тулд Иохан 17:3 -т заасан үнэнүүдийг өөрийн үгээр тайлбарла. Дараах зүйлсийг оруулсан байхад анхаар.

  1. “Мөнхийн амь” гэсэн үг хэллэгийн утга.

  2. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг таньж “мэдэх” зарим арга зам.

Хэдэн суралцагчийг тайлбараа ангийнхантайгаа хуваалцахад урь. Хэрэв судрын энэ хэсгийн утгыг ойлгоход суралцагчдад тусламж хэрэгтэй бол хичээлийг цааш үргэлжлүүлэхийн өмнө цаг гарган энэ талаар ярилц.

Энэ болон “Иохан 17”-ийн өмнөх хичээлийн “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэгт шаардлагатай бол суралцагчдад туслахын тулд ашиглаж болох олон мэдэгдэл байгаа.

Амьдралд хэрэгжүүлэх дадлага

Дараах уншиж танилцахыг санал болгосон ажилд хэр их цаг зарцуулах хэрэгтэй болохыг шийдэхдээ, суралцагчид сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэр сайн мэддэг болохыг нь бодож үз.

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын Сүнслэг мэдлэг олж авах хэсгийн 5–12-р догол мөрийг авч үз. Та эдгээр зарчмыг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй хүнд хэрхэн тайлбарлаж болохоо бод.

Тустай гэж үзвэл, суралцагчдыг хоёр хоёроор нь хуваагаад, эдгээр зарчмын тайлбарыг чанга хэлж хуваалцах дадлага хийхэд урь.

Дараах жишээг унш.

Мацгийн болон гэрчлэлийн цуглааны дараа та өөрийн найз Жулиаг гунигтай байгааг анзаарчээ. Түүнтэй хамт гэр лүүгээ алхаж байхад тань тэр өнөөдрийн цуглааны үеэр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг бодож байсан шиг нь сайн мэддэггүй юм байна гэдгээ ойлгосон гэж хэлэв. Тэр ганцаардаж байгаагаа мөн гэрчлэлээ хуваалцсан зарим хүнээс мэдэрсэн шиг Тэдэнтэй тийм сайхан харилцаатай байхыг хүсэж байгаагаа тайлбарлажээ. Та Жулиад хэрхэн тусалж болох талаар дараагийн хэдэн өдөр бодож, залбирахаар үнэн сэтгэлээсээ шийдэв.

Та Жулиад туслахын тулд юу хийж, юу хэлэх ёстойгоо мэдэхээр сүнслэг мэдлэг олж авах зарчмууд болон дараах асуулт, үйл ажиллагаануудыг ашиглаарай. Та бэлдэж байхдаа сурч мэдсэн мөн төрсөн аливаа сэтгэгдлээ бичиж болох юм.

Суралцагчдыг хамтрагчтайгаа ажиллан хариултаа бэлдэхэд урих тухай бодож үз. Олж мэдсэн зүйлээ бусад суралцагчтай хуваалцах боломжийг тэдэнд олгоно гэж хэл.

Утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Тэнгэрлэг Эцэг яагаад биднийг Түүнийг болон Түүний Хүү Есүс Христийг таньж мэдээсэй хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?

  • Та яагаад Тэднийг энэ амьдралынхаа туршид аль болох сайн таньж мэдэхийг хүсэж байна вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх

  • Иохан 17:3 дээрх Аврагчийн залбирлыг судлах нь Жулиагийн хүссэн зүйлд хэрхэн тусалж чадах вэ?

Жулиад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг танин мэдэхэд туслах зарим сайн эх сурвалжийн жагсаалтыг гарга.

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг танин мэдэхэд тус болох боломжит эх сурвалжуудыг Жулиа хэрхэн ашиглаж болох вэ? (Жишээлбэл, тэр Судруудын удирдамж , Topical Guide мөнChurchofJesusChrist.orgэсвэл Gospel Library аппликэйшнаас ямар түлхүүр үг хэллэгийг хайх боломжтой вэ?)

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар илүү их зүйлийг сурч мэдэн, Тэднийг илүү сайн таньж мэдэхийн тулд тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудыг судлахад хэдэн минут зарцуул.

Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ мөн уг мэдээллийг хэрхэн олсноо хуваалцахад урь. Энэ нь бусад суралцагчид боломжит эх сурвалжийг хэрхэн илүү сайн ашиглаж болох талаар олж мэдэхэд тусална.

Итгэлээр үйлдэх

Суралцагчийн бэлтгэх үйл ажиллагаанд санал болгосон зүйлсийг дагасан суралцагчдыг дараах асуултуудад хариулахдаа олж мэдсэн зүйлсээ хуваалцахад урь.

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг танин мэдэхийн тулд хүчин чармайлт гаргах нь хэрхэн итгэлээр үйлдэх жишээ болдог вэ?

  • Та эсвэл таны таньдаг хэн нэгэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг илүү сайн танин мэдэхийн тулд хийсэн ямар зүйлээ Жулиад санал болгож болох вэ?

  • Та Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–7-р догол мөрөөс зөв зүйл хийж байгаа ч Бурхантай ойр дотно гэдгээ мэдрэхгүй байгаа хүнд туслах ямар үг хэллэгийг олсон бэ?

Хамтрагч бүрийг бусад хамтрагчтай цуглаад, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг амьдралд хэрэгжүүлэх явцдаа олж мэдсэн зүйлээ нэг нэгэнтэйгээ хуваалцахад урь.

Төгс эзэмших сургаалын давтлага

Дараагийн хичээлийн эхэнд эсвэл төгсгөлд төгс эзэмших сургаалын судрын хэсгийг давтахад 3–5 минутаас хэтрэхээргүй хугацааг зарцуул. Иохан 17:3 -ын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийн үгсийг самбар дээр буруу дараалалд оруулж бичих талаар бодож үз. Дараа нь суралцагчдыг тухайн үгсийг зөв дараалалд оруулахад урь.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Мөнх амь гэж юу вэ?

Мөнх амь гэдэг нь Мөнхийн Эцэгийн амьдардаг амьдралын хэв маягийг тодорхойлоход сударт ашиглагддаг үг хэллэг юм. Мөнх амь эсвэл өргөмжлөл нь Бурханы оршихуйд амьдрах, гэр бүлийн хувиар үргэлжлүүлэн орших явдлыг хэлнэ ( Сургаал ба Гэрээ 131:1–4 -ийг үзнэ үү).

(Gospel Topics,“Мөнх амь,” topics.ChurchofJesusChrist.org)

Бид Эцэг, Хүүг өөрсдөө хэрхэн танин мэдэж болох вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн ахлагч Робэрт Д. Хэйлс (1932–2017) энэ асуултад хариулсан.

Official portrait of Elder Robert D. Hales of the Quorum of the Twelve Apostles, 2003

Хувийн илчлэлтээр дамжуулан мэдэж авна. Хувийн илчлэлт бол Түүнийг болон Түүний Хүүг танин мэдэж, сайн мэдээг судалж, үүний дагуу амьдарч, зөв шударга байж, эцсээ хүртэл тэвчиж, Тэдний оршихуйд эргэн очиж, мөнх амийг хүртэх болзлыг хангахад бидэнд тусалдаг Тэнгэрлэг Эцэгийн арга зам юм.

(Robert D. Hales, “Personal Revelation: The Teachings and Examples of the Prophets,” Ensign эсвэл Liahona, Nov. 2007, 87)

Би Бурханд итгэдэг эсэхээ сайн мэдэхгүй бол юу хийх ёстой вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн ахлагч Робэрт Д. Хэйлс (1932–2017) ийн хэлсэн.

Official portrait of Elder Robert D. Hales of the Quorum of the Twelve Apostles, 2003

Хэрэв та Бурханд итгэж байснаа санахгүй, итгэхээ больсон эсвэл итгэдэг ч итгэл үнэмшилтэй биш бол би таныг яг одоо Бурханы талаар гэрчлэлтэй болохыг эрэлхийлэхэд урьж байна. …

… Бурханы талаар өөрийн гэсэн гэрчлэлтэй болсноор та гэр бүл, үр удам, найз нөхөд, өөрийн амь амьдрал, хайрладаг бүхнээ адисалж чадна. Бурханы талаарх таны хувийн мэдлэг бол таны урьд хожид өгч чадах хамгийн агуу бэлэг байхын зэрэгцээ энэ нь авч болох хамгийн агуу баяр баясгаланг авчрах болно.

… Та болон таны хайртай хүмүүс Түүнийг төлөв даруу, чин сэтгэлээсээ, хичээнгүйлэн эрэлхийлэх юм бол баттай мэдэх болно гэдгийг би танд амлаж байна. Танд гэрчлэл ирэх болно.

(Робэрт Д. Хэйлс, “Бурхан, Тэнгэрлэг Эцэгээ болон Түүний Хүү Есүс Христийг мэдэж авахыг эрэлхийлэх нь,Ensign, Nov. 2009, 32 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 35)