Семинар
Лук 22; Иохан 18


Лук 22; Иохан 18

Тойм

Есүс Христ Цагаатгалынхаа нэг хэсэг болгон, Гетсеманийн цэцэрлэг рүү явсан бөгөөд бүх хүн төрөлхтний гэм нүгэл, зовлон зүдгүүрийг үүрч, цаглашгүй их зовлон шаналлыг амссан байна. Тэр урвалтад өртөж, баривчлагдан, Санхедрины (Иудейн шүүх) өмнө хүргэгдсэн бөгөөд тэндээ хилсээр буруутгагдан, доромжлогдож, зодуулжээ.

Заахад бэлд

Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.

Лук 22:28–34, 54–61

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Есүс Христэд найдах хэрэгцээ шаардлагаа танин мэдэж, Түүнд итгэх итгэлээ тасралтгүй бэхжүүлэхэд туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христэд итгэх итгэлийг нь өсгөн нэмэгдүүлэхэд тусалсан туршлагаа хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.

  • Видео: Foundations of Faith” (4:14; цагийн код 0:00-оос 1:33 хүртэл үзнэ үү)

  • Зураг: Христийг үгүйсгэж буй Петрийн зургийг үзүүлэхээр бэлд.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн туршид чаатлах үйлдлийг ашиглан нэг үг эсвэл хэллэгээр хариулах боломжтой асуултуудад хариулахад суралцагчдыг урих талаар бодож үз. Жишээлбэл, байнга ашиглаж эсвэл бэхжүүлэхгүй бол алдах боломжтой нэг ур чадварыг суралцагчид жагсааж болно. Чаатлах үйлдлийг ашиглах нь олон суралцагчийг оролцуулах хялбар арга юм. Энэ нь мөн ангид ярихад зарцуулдаг цагийг тань багасгаж, суралцагчдын хувьд туршлага, гэрчлэлээ хуваалцах боломж олгодог асуултуудад зарцуулах цагийг уртасгадаг.

Матай 26:36–46; Лук 22:39–46, 1-р хэсэг

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Аврагч Гетсеманийн цэцэрлэгт хэрхэн зовж шаналсан талаар мөн энэ нь хэрхэн тэднийг гэх хайрыг харуулсан үйлдэл болох талаарх мэдээллийг ойлгоход суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христ, Түүний Цагаатгалын талаар тунгаан бодоход туслах ямар нэг зүйл хийхэд урь. Жишээлбэл, дууллыг авч үзэх, Есүс Христийн зургийг харах, судрын хэсгээс унших эсвэл өөр ямар нэг зүйл хийж болно.

  • Хүснэгт: Энэ хичээлд орсон хүснэгтийн хуулбарыг үзүүл.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: “Би гайхширна” эсвэл “Thy Will, O Lord, Be Done” (Сүмийн дуулал, дугаар 193, 188) зэрэг Есүс Христийн Цагаатгалын тухай дууллыг тоглуул. Дуу эгшиглэж байх зуур суралцагчдыг гар утсаа ашиглан дууллын үгийг уншихад урь эсвэл үгийг нь дэлгэцэн дээр гаргаж уншуул.

Матай 26:36–46; Лук 22:39–46, 2-р хэсэг

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Есүс Христ тэдэнд Өөрийн Цагаатгалаар дамжуулан санал болгох боломжтой хүч чадал, тусламжийг хүртэх хэрэгцээ шаардлагыг илүү ихээр мэдрэхэд суралцагчдад туслах болно.

  • Суралцагчийн бэлтгэл: Есүс Христ Цагаатгалаараа тэднийг хэрхэн адисалж болох тухай эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.

Лук 22:47–71; Иохан 18:1–27

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь өөрсдийн амьдралд Тэнгэрлэг Эцэгийн тааллыг сонгох замаар Есүс Христийн үлгэр жишээг дагахад суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хувийн сонирхлынхоо оронд Тэнгэрлэг Эцэгийн хийгээсэй хэмээн хүссэн зүйлсийг сонгож байсан үеийнхээ талаар бодоход урь. Сонгоход юу нь хэцүү байсныг мөн яагаад ийн сонгосноо бодохыг суралцагчдаас хүс.

  • Зураг: Есүсийн хүлүүлж, ташуурдуулж, загалмайгаа үүрэн, цовдлогдож буй янз бүрийн зураг

  • Видео:The Savior Suffers in Gethsemane” (8:30; цагийн код 5:55-аас 8:30 хүртэл үзнэ үү); “Jesus Is Tried by Caiaphas, Peter Denies Knowing Him” (4:24; цагийн код 0:00-оос 1:39 хүртэл үзнэ үү); “Let God Prevail” (18:51; цагийн код 12:17-оос 13:01 хүртэл үзнэ үү)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн өмнө суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгийн тааллын дагуу үйлдэх Аврагчийн хүслийг харуулсан Түүний амьдралын жишээг олоход урьж болох юм. Тэдгээр суралцагчийг уг хичээлийн тодоор бичсэн үнэнийг тодорхойлсных нь дараа, олж мэдсэн зүйлсээ хуваалцахад урьж болно.

Төгс эзэмших сургаалын давтлага 10

Хичээлийн зорилго: Энэхүү хичээл нь энэ жил өнөөдрийг хүртэл судалсан төгс эзэмших сургаалын судрын хэсгийнхээ заримыг амьдралд хэрэгжүүлэх дадлага хийх боломжийг суралцагчдад олгоно.

Тайлбар: Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг энэ давтлага хичээлийн оронд зааж болох юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээл бүрийг семинарын хичээл орж байх үеэр заахын тулд орон нутгийн эсвэл бүсийн захирал, зохицуулагчийн өгсөн цагийн хуваарийг үзнэ үү.

  • Суралцагчийн бэлтгэл: Энэ хичээлд багтсан хүснэгт дээрх төгс эзэмших сургаалын судрын дөрвөн хэсгийг авч үзэхэд суралцагчдыг урь. Тэднээс судрын эдгээр хэсэг дээрх үнэнүүдийг амьдралд хэрэгжүүлэх зарим тодорхой арга замыг хуваалцахаар бэлдэж ирэхийг хүс.

  • Хүснэгт: Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн болон түлхүүр үг хэллэгүүдийн хүснэгтийг үзүүл.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Энэ хичээлд өгөгдсөн жишээг ашиглахын оронд оршин суугаа газрынхаа тойргийн эсвэл бүрэн цагийн номлогчдыг видео хуралд нэгдэж, төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг амьдралд хэрэгжүүлэх дадлага хийхэд ашиглах боломжтой “бодит амьдралын” хэд хэдэн туршлагыг хуваалцахад урих талаар бодож үз.