Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 10


Төгс эзэмших сургаалын давтлага 10

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амьдралд хэрэгжүүлэх

Illustration of young adults - teenagers of various ethnicity. There is a yellow band above them.

Төгс эзэмших сургаалын олон зорилгын нэг бол төгс эзэмших сургаалын судрын хэсэгт заасан сургаалыг бодит амьдралд хэрэгжүүлэхэд танд туслах явдал юм. Энэхүү хичээл нь энэ жил судалсан судрын зарим хэсгээ амьдралд хэрэгжүүлэх дадлага хийх боломжийг танд олгоно.

Суралцагчийн бэлтгэл: Дараах хүснэгт дээрх төгс эзэмших сургаалын судрын дөрвөн хэсгийг авч үзэхэд суралцагчдыг урь. Тэднээс судрын эдгээр хэсэг дээрх үнэнүүдийг амьдралд хэрэгжүүлэх зарим тодорхой арга замыг хуваалцахаар бэлдэж ирэхийг хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн талаарх хичээлийг энэ давтлага хичээлийн оронд зааж болох юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээл бүрийг семинарын үеэр заахын тулд орон нутгийн эсвэл бүсийн захирал, зохицуулагчийн өгсөн цагийн хуваарийг үзнэ үү.

Бодит амьдралд зориулсан сургаал

Дараах хүснэгт дээрх төгс эзэмших сургаалын судрын дөрвөн хэсгийг авч үз. Доорх жишээг уншихдаа, жишээ тус бүрд төгс эзэмших сургаалын судрын аль хэсэг тус болохыг тодорхойл.

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Maтай 22:36–39

“Чи Бурхан Эзэнээ хайрла. … Чи хөршөө … хайрла.”

Лук 22:19–20

“Намайг дурсаж” ариун ёслолоос хүрт хэмээн Есүс Христ зарлигласан.

Лук 24:36–39

“Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм.”

Иохан 17:3

“Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.”

Орж ирэхдээ харах боломжтой байлгахын тулд дараах жишээнүүдийг самбарт бич. Шаардлагатай бол суралцагчдад илүү хамааралтай болгох үүднээс жишээнүүдийг тохируулан өөрчил. Цагаас хамааран суралцагчид энэ хичээлийн нэг эсвэл хоёр үйл ажиллагааг гүйцэтгэж болно.

Суралцагчдыг энд байгаа суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааны үеэр болон хичээлийн үлдсэн хэсгийн туршид төрсөн бодол санаагаа ашиглахад уриал.

  1. Карлост өөр Христийн шашинтай найз байдаг бөгөөд тэр Есүс Христ бол сүнс, мөн Түүнд бие махбод байхгүй гэж итгэдгээ илэрхийлжээ.

  2. Лиз өөрийгөө, чин сэтгэлээс нь гарч байвал ямар ч зан байдлыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн, нээлттэй хүн гэж үздэг. Энэ нь түүнийг гэрлэлт, гэр бүлийн талаарх Тэнгэрлэг Эцэгийн сургаалд эргэлзэхэд хүргэжээ. Эдгээр эргэлзээнээсээ болж Лиз саяхнаас сүмд явахаа больж, бусад зарлигийн дагуу амьдрахаа больсон байна.

  3. Мариа ариун ёслолыг хэрхэн илүү утга учиртай үйл явдал болгож болох вэ гэж боддог.

  4. Франк өөрийгөө Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар хангалттай сайн мэддэг гэж боддог тул семинарын хичээл, Ням гаргийн цуглаан зэрэгт анхаарал хандуулахаа больжээ.

Жишээнүүдийн аль нэгийг сонгоод, тохирох төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаар бод.

  • Таны сонгосон төгс эзэмших сургаалын судрын хэсгийг энэ жишээнд хэрхэн ашиглаж болох вэ?

  • Энэ судрын хэсэг нь уг жишээн дээр гарч буй хүнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар мөн бидний төлөө Тэд юу хүсдэг тухай ойлгоход хэрхэн тусалж болох вэ?

  • Таны сонгосон судрын хэсэг дээрх үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд ямар үйлдэл хийхийг та тэр хүнд санал болгох вэ? Яагаад?

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг хувийн нөхцөл байдалдаа хэрэгжүүлэх

Судрын тэмдэглэл дээрээ өсвөр насны хүүхдийн зураасан зургийг зураад, түүний нас, хүйс, гэр бүлийн нөхцөл байдлыг бич. Энэ хүн нь бодит эсвэл төсөөллийн байж болно. Тухайн хүнд яг одоо байж болох хэдэн тодорхой асуулт, тулгарсан асуудал эсвэл бэрхшээлийг багтаа.

Үүнийг судрын тэмдэглэлийнхээ оронд өөр цаасан дээр хийж гүйцэтгэхэд суралцагчдыг урих талаар бодож үз. Тэд цаасаа хураалгахдаа буланд нь тэмдэг тавьж болох ба энэ нь тэдэнд аль нь өөрсдийнх нь цаас болохыг бусдад илчлэлгүйгээр таних боломжийг олгоно. Цааснуудыг ангийн өөр гишүүдэд тарааж өг. Энэ нь тэдэнд өгөгдсөн жишээн дээр тулгуурлан дараах асуултуудад хариулах боломжийг олгоно. Эсвэл суралцагчид цаасан дээрх жишээгээ ашиглаж болно.

Доорх төгс эзэмших сургаалын судрын хэсгийг (мөн өөрийн сонгосон судрын өөр хэсгийг) уншаад, жишээн дээр байгаа хүнд судрын аль хэсэг тус болж болохыг тодорхойл.

Дараах хүснэгтийг үзүүлж, хичээлийн турш харах боломжийг суралцагчдад олго. Хэрэгтэй гэж үзвэл, нэмэлт эсвэл энэ хичээлд онцолсноос өөр төгс эзэмших сургаалын судрын хэсгийг ашиглах талаар бодож үз.

Doctrinal Master - Matthew - John

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Лук 2:10–12

“Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.”

Иохан 3:5

“Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна.”

Иохан 3:16

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн.”

Матай 5:14–16

“Та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.”

Матай 11:28–30

“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.”

Maтай 16:15–19

“Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө” хэмээн Есүс хэлэв.

Иохан 7:17

“Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаалыг мэднэ.”

Maтай 22:36–39

“Чи Бурхан Эзэнээ хайрла. … Чи хөршөө … хайрла.”

Лук 22:19–20

“Намайг дурсаж” ариун ёслолоос хүрт хэмээн Есүс Христ зарлигласан.

Иохан 17:3

“Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.”

Лук 24:36–39

“Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм.”

Уг жишээн дээр гарч буй өсвөр насны хүүхдэд зориулан товч зурвас бич. Дараах зүйлсийг багтаа. Үүнд:

  • Түүнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тэдний төлөө юуг, яагаад хүсдэгийг ойлгоход нь хамгийн сайн тусалж чадна гэж бодож байгаа төгс эзэмших сургаалын судрын хэсэг

  • Уг судрын хэсэг дээр заасан зүйлтэй холбоотой бөгөөд тэр хүнд урам зориг өгөх хувийн туршлага, судрын түүх эсвэл Аврагчийн амьдралын жишээ

  • Таны санал болгосон төгс эзэмших сургаалын судрын хэсэг дээрх үнэнийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд хийж болох үйлдлүүд (Жишээлбэл, Лук 22:19–20 -ийн хувьд та Ариун Сүнсний нөлөөг урин авчрах мөн ариун ёслолын үеэр Аврагчийг дурсан санах зүйлсийн талаарх зөвлөгөөг багтааж болно. Иохан 7:17 -ийн хувьд та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг илүү сайн ойлгохын тулд уншиж болох хэлсэн үгсийг санал болгож болно.)

  • Есүс Христийн талаарх өөрийн гэрчлэл болон сонгосон судрын хэсэг дээр заасан үнэнүүд

Хэрэв суралцагчид энэ үйл ажиллагааг өөр хүний жишээ ашиглан хийсэн бол цааснуудыг тараахад уриад, суралцагч бүрд өөр өөрийн цаасыг эргүүлэн авах боломжийг олго. Суралцагчдыг энэ үйл ажиллагаанаас олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Үүнтэй холбоотой хувийн туршлага эсвэл гэрчлэлээ хуваалцахыг бодож үз.

Хэрэв та бодит хүнд зурвас бичсэн бол түүнийгээ тухайн хүнд өгөх эсвэл зурвасынхаа талаар тэдэнтэй ярилцах тухай бодож үз.