Семинар
Матай 27; Марк 15; Лук 23; Иохан 19


Матай 27; Марк 15; Лук 23; Иохан 19

Тойм

Есүсийг баривчилж, Иудейн удирдагчдын өмнө хилсээр шүүсний дараа Пилатын өмнө шүүхээр илгээсэн байна. Загалмайнаас өлгөгдөн аймшигт өвдөлтийг мэдэрч байхад нь Түүнийг дайснууд доромжлон тохуурхаж, Өөрийгөө тамлалаас чөлөөлөөч гэж байсан ч Тэр үнэнчээр тэсвэрлэсэн. Нас барсных нь дараа шавь нар нь асар их хүчин чармайлт гаргаж байж биеийг нь авсан бөгөөд оршуулахын тулд сайтар бэлджээ.

Заахад бэлдэх

Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.

Иохан 18:33–40; Лук 23:8–11

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Аврагчийн зан чанар, үлгэр жишээг хэрхэн дагах талаар илүү ихийг сурч мэдэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийн зан чанарын талаар тунгаан бодож, Түүний аль зан чанарыг илүү бүрэн хөгжүүлэхийг хүсэж байгаагаа бодоход урь. Суралцагчдыг Есүс Христийн ядаж нэг зан чанарын талаар болон үүнийг эзэмших нь яагаад чухал гэж үзэж байгаагаа ангид хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Аврагчийн шүүлтийн талаарх аль түүхийг уншихаа тодорхойлохын тулд суралцагчдыг гарынхаа нэгээс дөрвөн хурууг өргөөд, ангийнхандаа харуулахад урь. Дараа нь нэгээс дөрөв хүртэл дугаарласан өөр өөр түүхийг үзүүл. Суралцагчдыг өргөсөн хурууных нь тоотой тохирсон түүхийг уншихад урь.

Матай 27:24–66; Марк 15:15–38

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Аврагчийн Цагаатгалын нэгэн хэсэг болох Түүний загалмай дээрх зовлон шаналал болон нас барсан үйл явдлыг илүү сайн ойлгож, үүнд талархахад суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Maтай 27:35–50 -ийг эсвэл энэ хичээл дээрх бишоп Жэралд Коссэйгийн мэдэгдлийг уншихад урь. Аврагч тэдний төлөө амиа өгсөн гэдэг нь тэдний хувьд ямар утга учиртай болохыг хуваалцахаар бэлдэж ирэхийг тэднээс хүс.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Харж сурдаг суралцагчдын анхаарлыг материалд хандуулахын тулд зураг, мэдэгдэл, видео үзүүлэх талаар бод. Түүнчлэн хичээлийг медиа материалаар илүү баяжуулах үүднээс ChurchofJesusChrist.org дээрээс Аврагчийн Цагаатгалын тухай дууллыг татан авч, суралцагчдыг сүүлчийн үйл ажиллагааг гүйцэтгэж байхад уг дууллыг тоглуулах талаар бодож үз.

Лук 23:33–46; Иохан 19:26–30

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Аврагчийн цовдлуулж байх үедээ үзүүлсэн үлгэр жишээнээс юу сурч болох мөн энэ нь Түүний талаарх бодол санаа, Түүнтэй илүү адил болох хүсэлд нь хэрхэн нөлөөлдөг тухай бодоход суралцагчдад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хүнд хэцүү сорилт бэрхшээлтэй тулгарсан байсан ч энэрэнгүй буюу өршөөнгүй гэдгээ харуулсан өөрсдийн таньдаг хэн нэгний талаар хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.

  • Үзүүлэх зураг: Хүсвэл Аврагчийн мөнх бус амьдралын сүүлчийн өдрийн үйл явдлыг болон Гетсемани дахь Түүний зовж шаналсан, Иудейн удирдагчдын шүүсэн, Пилат, Херод хоёроор шүүлгэсэн, ташуурдуулсан, цовдлуулсан зэргийг дүрсэлсэн зургууд

  • Видео:Love One Another as He Has Loved Us” (9:43; цагийн код 3:22-оос 7:54 хүртэл үзнэ үү)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Дэлгэцээ цагаан самбар маягаар хуваалцахыг бод. Суралцагчид хичээлийн туршид Есүс Христийн талаар олж мэдсэн үнэнүүдээ цагаан самбартаа бичиж болно. Хичээлийн сүүлээр тэд мөн Есүс Христтэй адил болох арга замуудыг жагсаан бичих боломжтой.

Матай 27:50–66; Лук 23:55–56; Иохан 19:39–40

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь тэдний төлөө Есүс Христ юу хийснийг мөн Түүнийг хүндэлж, талархаж байгаагаа харуулахын тулд юу хийж болохоо ойлгож, эргэцүүлэн бодоход суралцагчдад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Аврагч тэдний төлөө юу хийсэн талаар тунгаан бодож, Түүнийг гэсэн хайраа харуулах арга замуудыг жагсаахад суралцагчдыг урь.

  • Эд зүйл: Нас барсан хайртай хүний тань зураг эсвэл боломжтой бол оршуулгын тухай мэдээ эсвэл хөтөлбөр

  • Зураг: Самбарт Шинэ Гэрээн дэх Иерусалимын ариун сүмийн энгийн бүдүүвч зураг; булш, анхилуун үнэрт давирхай болон амтлагчуудын зураг

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Нэг эсвэл хоёр суралцагчийг нас барсан хайртай хүнийхээ юуг дурсан санаж явахыг хүсэж байгаагаа болон тэднийг хэрхэн хайрлаж, хүндлэл үзүүлж болохоо хуваалцахаар бэлдэхэд урих талаар бодож үз.

Төгс эзэмших сургаалын давтлага 11

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг дээрх үнэнүүдийг дахин авч үзэхийн зэрэгцээ тэдгээр үнэнийг янз бүрийн нөхцөл байдалд ашиглах дадлага хийхэд суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Боломжтой бол суралцагчдад энэ хичээлд орсон тараах материалын хуулбарыг өг. Тэднийг төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг дахин давтахад урь. Мөн тэднээс эдгээр төгс эзэмших сургаалын судрын хэсэг дээрх үнэнүүд тус болж болох нөхцөл байдлын талаар бодохыг хүс.

  • Хүснэгт: Самбарт үзүүлэх эсвэл тарааж өгөх төгс эзэмших сургаалын хүснэгт

  • Суралцагчдад зориулсан материал: Бичгийн цаас

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Бүх суралцагчийг нөхцөл байдлаа цаасан дээр бичсэний дараа, бичсэн зүйлээ ангийнхандаа үзүүлэх нэг суралцагчийг сонго. Ангийнхныг тухайн суралцагчийн бичсэн зүйлийг илүү тод харахын тулд видео хурлын программын илтгэгчийг харах үйлдлийг сонгоход урих нь тустай байж болно. Дараа нь суралцагчид тухайн нөхцөл байдалд орсон хүнд тус болж болох төгс эзэмших сургаалын судрын хэсгээ илгээн хариулж болно. Үүний дараа уг суралцагч нөхцөл байдлаа харуулах өөр нэг суралцагчийг сонгоно гэх маягаар цааш үргэлжилнэ.