Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 11


Төгс эзэмших сургаалын давтлага 11

Ойлгох ба хэрэгжүүлэх

Painting of Christ reading to people from a scroll in a synagogue.

Энэ хичээл нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг дээрх үнэнүүдийг дахин давтахад мөн эдгээр үнэнийг янз бүрийн нөхцөлд ашиглах дадлага хийхэд туслах болно.

Суралцагчдыг суралцах үйл явцад оролцуулах. Суралцах үйл явцад идэвхтэй оролцдог суралцагчид сурч мэдсэн зүйлээ санах магадлал их байдаг. Суралцагчдыг биеийн хөдөлгөөн орсон мөн эргэн тойрондоо байгаа хүмүүс, эд зүйлстэй харьцдаг үйл ажиллагаанд оролцоход урь.

Суралцагчийн бэлтгэл: Боломжтой бол суралцагчдад энэ хичээлд орсон тараах материалын хуулбарыг өг. Тэднийг төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг дахин давтахад урь. Мөн тэднээс эдгээр төгс эзэмших сургаалын судрын хэсэг дээрх үнэнүүд тус болж болох нөхцөл байдлын талаар бодохыг хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг энэ давтлага хичээлийн оронд зааж болох юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээл бүрийг семинарын үеэр заахын тулд орон нутгийн эсвэл бүсийн захирал, зохицуулагчийн өгсөн цагийн хуваарийг үзнэ үү.

Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг давтах

Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын хэсгүүдийг давтах цаг гарга. Та судрын аль хэсгийг сайн мэдэх вэ? Та судрын аль хэсгийг төдийлөн сайн мэдэхгүй вэ?

  • Судрын эдгээр хэсэгт заасан ямар үнэн таны хувьд хамгийн утга учиртай вэ?

Хэрэв төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг давтах нь суралцагчдад тустай гэж үзвэл, дараах үйл ажиллагаануудын нэгийг эсвэл бүгдийг нь хийж гүйцэтгэх талаар бодож үз.

Тайлбар: Ийм үйл ажиллагаануудын үеэр суралцагчдыг хос хосоороо ажиллахад урих нь тустай байж болно. Тусламж хэрэгтэй суралцагчдыг туслахад бэлэн, тусалж чадах суралцагчидтай хамтруулахыг бод.

1. Самбарын нэг талд судрын эшлэлүүдийг, нөгөө талд түлхүүр үг хэллэгүүдийг замбараагүй байрлуулан бич. Суралцагчдыг хэдэн эшлэл, түлхүүр үг хэллэгийг зөв тохируулж чадахаа олж харахад урь. Тэднийг хийсэн ажлаа шалгахын тулд судруудыг ашиглахад урь.

2. Түлхүүр үг хэллэгийн нэг хэсгийг үзүүлээд, суралцагчдыг гүйцээж, эшлэлийг нь хэлэхэд урь.

3. Түлхүүр үг хэллэгийг нэг бүрчлэн удаан уншиж эхэл. Суралцагчид төгс эзэмших сургаалын судрын аль хэсгийн талаар ярьж байгааг мэднэ гэж бодсон бол тухайн хэсгийг судар дээрээ нээж болно.

Doctrinal Master - Matthew - John

Судрын эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Лук 2:10–12

“Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.”

Иохан 3:5

“Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна.”

Иохан 3:16

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн.”

Матай 5:14–16

“Та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.”

Матай 11:28–30

“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.”

Maтай 16:15–19

“Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө” хэмээн Есүс хэлэв.

Иохан 7:17

“Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаалыг мэднэ.”

Maтай 22:36–39

“Чи Бурхан Эзэнээ хайрла. … Чи хөршөө … хайрла.”

Лук 22:19–20

“Намайг дурсаж” ариун ёслолоос хүрт хэмээн Есүс Христ зарлигласан.

Иохан 17:3

“Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.”

Лук 24:36–39

“Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм.”

Судрууд дээрх үнэнүүдийг санахад туслах нэг арга зам бол тэдгээрийг өдөр тутам хэрэглэгддэг эд зүйлстэй холбох явдал юм. Төгс эзэмших сургаалын судрын хоёр хэсгийг сонгоод, тэдгээртэй холбоотой түлхүүр үг хэллэгийг дахин давт. Дараа нь хэсэг тус бүрээр дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

Christmas lit white lightbulbs
  • Судрын хэсэг дээрх түлхүүр үг хэллэгтэй холбоотой гэж бодож байгаа эд зүйлийн зургийг зур эсвэл ав. (Жишээлбэл, Матай 5:14–16 -ийн хувьд та гэрлийн зургийг зурж эсвэл авч болно).

  • Уг эд зүйл судрын хэсэг дээр заасан үнэнтэй хэрхэн холбогдож байгаа талаар товч тайлбар бич.

Үнэнүүдийг өөрсдийн амьдралтай холбох

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг амьдралдаа хэрэгжүүлэхэд бидэнд туслах үнэний талаар заасан. Тэрээр сайн мэдээний зарчмууд “мөнх бус амьдралын янз бүрийн нөхцөл байдал, бэрхшээл, шийдвэр, туршлагуудыг туулах үед мөнхийн үнэний эрхэм ойлголтоор хангадаг” гэж заажээ (“Миний сайн мэдээний зарчмууд,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 130). Төгс эзэмших сургаалын судрын хэсэг дээрх зарчмууд нь бидний амьдралд урган гардаг олон нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг мэдэж авахад бидэнд тусалдаг.

Дараах үйл ажиллагааны үеэр суралцагчид цаасны нэг талд нөхцөл байдлыг, ард нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг болон тайлбарыг бичиж болно.

Таны сонгосон төгс эзэмших сургаалын судрын хэсэг дээрх үнэнийг хэн нэгэн ямар нэг нөхцөл байдалд ашиглаж болохыг дүрсэл. Тэрхүү үнэнийг амьдралд хэрэгжүүлэх нь Аврагчийн тусламжийг хүлээн авахад тухайн хүнд хэрхэн тусалж болохыг тайлбарла.

Суралцагчдын жишээнүүдийг цуглуулаад, ангийнханд уншиж өгөхийг бодож үз. Энэ нь суралцагчдад ангийнхныхаа санаа бодлыг сонсож, өөр олон үнэнийг нэг нөхцөл байдалд ашиглаж болно гэдгийг олж харах боломжийг олгоно.

Суралцагчдын оролцоог нэмэгдүүлэх өөр нэг арга зам бол жишээг уншаад, суралцагчдыг (нэг нэгээр нь эсвэл жижиг бүлгээр) тухайн жишээн дээрх хүнд тусална гэж үзсэн төгс эзэмших сургаалын эшлэл, түлхүүр үг хэллэгээ бичихэд урих явдал байж болно. Хэрэв суралцагч эсвэл бүлгийнхэн суралцагчийн бичсэн үнэнээс өөр үнэнийг тодорхойлсон бол тухайн үнэн ч гэсэн хэрхэн тус болж болохыг тайлбарлахад урь.

Аврагчийн үнэнүүдийн талаар эргэцүүлэн бодох

Жилийн эхний хагаст заасан төгс эзэмших сургаалын судрын хэсэг, түлхүүр үг хэллэгүүдийн талаар эргэцүүлэн бод (уг хичээл дээр өмнө нь гарч ирсэн хүснэгтийг үзнэ үү).

Семинарт удахгүй явж эхлэх гэж байгаа мөн төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаар мэдэхгүй хүнд товч захидал бич. Судрын хэсгүүд хэрхэн тэдэнд Аврагчийг илүү сайн таньж мэдэхэд тусалж, тэдний амьдралд урган гарч болзошгүй асуулт, сорилтуудын хариултыг өгөх талаар тэдэнд тайлбарла. Төгс эзэмших сургаалын судрын хэсэгт Аврагчийн заасан үнэнүүдийг мэдэж авч, санаснаар та болон таны таньдаг хэн нэгэн хэзээ адислагдаж байсан жишээг хуваалцахыг бодож үз.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Жүжигчлэн үзүүлэх

Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчөөр үйлчилж байсан ерөнхийлөгч Жой Д. Жөүнс жүжигчлэн үзүүлэх нь “хүнд нөхцөл байдалд ороход бэлтгэлтэй, хатуужилтай болгоно” гэж хэлсэн (“Амин чухал ярианууд,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 10). Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсэг дээрх үнэн тус болж болох нөхцөл байдлыг тодорхойлоход урьж болох юм. Дараа нь тэд төгс эзэмших сургаалын хэсэг дээрх үнэнийг ашиглан тухайн нөхцөл байдалд өгөх хариултаа жүжигчлэн үзүүлж болно.