Семинар
Матай 27:24–66; Марк 15:15–38


Матай 27:24–66; Марк 15:15–38

Jesus is on the cross between two malefactors, there is a crowd below that are watching. Outtakes include a sponge on a stick lifted up to Jesus by a Roman soldier, different views of the three me on the crosses, soldiers gambling and parting his clothes, Jesus walking wearing crown of thorns and covered in blood, and Caiaphas.

Аврагчийг загалмайнаас өлгөгдөн аймшигт өвдөлтийг мэдэрч байх үед дайснууд Түүгээр тохуурхаж, Өөрийгөө авраач гэж хэлж байв. Гэвч Тэр шударгаар тэвчин, бидний төлөө үргэлжлүүлэн зовж шаналсан. Энэ хичээл нь Аврагч загалмай дээр зовж тарчлан, нас барсан явдлыг Түүний Цагаатгалын чухал хэсэг гэдэг талаас нь илүү сайн ойлгож, үүнд талархахад танд тусална.

Сүнсээр заах. Сүнсээр заах нь хичээлийг сайтар бодож бэлдэхээс эхэлдэг. Судруудыг болон хичээлийн хөтөлбөрийг залбиран байж судлан, Ариун Сүнсний удирдамжийн дагуу хичээлийн хөтөлбөрийг суралцагчдын хэрэгцээ шаардлагад тохируулан өөрчил. Түүнчлэн хичээлийн тоймоос гажих байсан ч хичээл заах явцдаа Сүнсний удирдамжийг хүлээн авч, дагахад нээлттэй байхыг хичээ.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Maтай 27:35–50 -ийг эсвэл энэ хичээл дээрх бишоп Жэралд Коссэйгийн мэдэгдлийг уншихад урь. Аврагч тэдний төлөө амиа өгсөн гэдэг нь тэдний хувьд ямар утгатай талаар хуваалцахад бэлдэж ирэхийг тэднээс хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Есүс бидний төлөө амиа өгсөн

Энэ хичээлээр та Есүс Христийн үхлийн талаар илүү ихийг сурч мэдэх болно. Аврагчийн үхлийн талаар мэддэг зүйлээ мөн энэ талаарх бодол санаагаа тунгаан бодоход хэдэн хором зарцуул. Тэр таныг аврахын тулд амиа өгсөн гэдэгт та итгэдэг үү? Хэрэв тийм бол Түүний энэхүү золиост талархаж байгаагаа та хэрхэн харуулж болох вэ? Судалж байхдаа эдгээр асуултад хариулахад тань туслах Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Есүс Христийн Цовдлуулалт

Аврагчийг иудейчүүд, дараа нь Херод, Пилат хоёр шүүсний дараа Түүнийг хэрцгийгээр ташуурдаж, цовдлохоор Голготад (мөн Калвари гэж нэрлэдэг) авчирчээ.

Матай 27:35 дээрх “Тэд Түүнийг цовдолсон” гэх хэллэгийг тэмдэглэх талаар бодож үз. Судруудын удирдамж юм уу Bible Dictionary дээрх “Цовдлуулалт” хэсэгт энэ талаар юу гэж бичсэнийг үзнэ үү.

Jesus Christ and the two thieves depicted during the Crucifixion. The Apostle John is standing below the cross of Christ. Mary, the mother of Christ is standing beside John. Two other women are kneeling at the base of the cross. There are Roman soldiers and Jews standing in the background.

Дараах судруудыг чанга уншаад, суралцагчдыг дагаж уншихад урих талаар бодож үз. Мөн уншиж чадах суралцагчдыг чанга уншихад урьж болох юм.

Аврагчийн Цовдлуулалтын талаарх дараах шүлгүүдийг унш. Чухал санагдсан мэдээллийг тэмдэглэ.

  • Maтай 27:27–31 . Ромын цэргүүд Есүсийг дооглон тохуурхав.

  • Maтай 27:35–44 . Аврагчийг загалмай дээр байхад нь гутаан доромжлов.

  • Матай 27:45–46, 50 . Аврагч зовж шаналан, загалмай дээр нас барсан. Тайлбар: Есүсийг “гуравдугаар цагт” цовдолжээ (өглөөний 9:00 цаг; Марк 15:25 -ыг үзнэ үү). “Зургаадугаар цаг” нь үдийн 12:00 цаг; “есдүгээр цаг” нь өдрийн 3:00 цагийг хэлдэг байв.

Эдгээр үйл явдлыг төсөөлөн бодоход тусламж хэрэгтэй бол ChurchofJesusChrist.org дээрх “Jesus Is Scourged and Crucified” видеог цагийн код 1:04-өөс 4:48 хүртэл үзэж болох юм.

Jesus Christ and the two thieves depicted during the Crucifixion. The Apostle John is standing below the cross of Christ. Mary, the mother of Christ is standing beside John. Two other women are kneeling at the base of the cross. There are Roman soldiers and Jews standing in the background.

Энэ үйл явдлыг харуулсан өөр видеонууд бол ChurchofJesusChrist.org дээрх “Есүс Христэд итгэх итгэлийг олох нь” (30:11; цагийн код 20:44-өөс 22:45 хүртэл үзнэ үү) эсвэл “o This End Was I Born” (27:11; цагийн код 17:03-аас 20:09 хүртэл үзнэ үү) юм.

27:12

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р. Холланд Аврагч яагаад “Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?” хэмээн асуусан талаар тайлбарласан (Матай 27:46).

ChurchofJesusChrist.org дээрх “None Were with Him” видеог цагийн код 9:00-өөс 12:46 хүртэл үзэх юм уу дараах мэдэгдлийг унш.

2:3
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

“Түүний төгс Эцэг Хүүгээ тэр мөчид орхиогүй юм гэдгийг би бүхий л сэтгэл зүрхнийхээ итгэл үнэмшлээр хэлж байна. Христийн зовлон шаналлын эцсийн тэр мөчид Эцэг нь Хүүгийнхээ энэ дэлхийн номлолын аль ч үед байгаагүйгээс илүүтэй Түүнтэй ойр байсан гэдэгт би хувьдаа үнэхээр их итгэдэг. Гэсэн хэдий ч … Эцэг Өөрийн Сүнсний тайвшралыг, Өөрийн хувийн оршихуйн дэмжлэгийг ч мөн Есүсээс холдуулсан. Цагаатгалд энэ нь чухал ач холбогдолтой байв. Төгс Хүү Есүс хэзээ ч ёсон бусыг ярьж, буруу зүйл үйлдэж, бузар юманд хүрч байгаагүй тул хүн төрөлхтөн ийм нүгэл үйлдсэн үедээ ямар мэдрэмжтэй байдгийг мэдэх шаардлагатай байсан юм. Тэрээр Цагаатгалаа агуу хийгээд мөнхийн байлгахын тулд зөвхөн бие махбодын хувьд үхээд зогсохгүй сүнсээрээ үхэж, тэнгэрлэг Сүнс холдон одож, тэр чигтээ найдвар тасран ганцаараа хоцрох ямар байдгийг Өөрийн биеэр үзэж туулах хэрэгтэй байсан юм.

Жэффри Р.Холланд, “Түүнтэй хамт хэн ч байсангүй,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95–98.

  • Ахлагч Холланд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юуг илүү сайн ойлгоход танд тусалсан бэ?

  • Эдгээр үйл явдлаас Есүс Христийн талаарх мэдээллийн юу нь танд хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Яагаад?

Солбицсон эшлэл

Аврагч Өөрийгөө загалмай дээрх гутамшигтай, аймшигтай хэрцгий зовлонгоос чөлөөлөх хүчтэй байсан боловч тэгээгүй ( Матай 26:52–54 -ийг үзнэ үү).

Яагаад гэдгийг олж мэдэхийн тулд дараах судруудын ядаж гурвыг нь унш. Бодол санаа, мэдрэмжээ цэгцлэхийн тулд дараахтай адил хүснэгт зурахыг бод. Та мөн судрын эдгээр хэсгийг Матай 27:26 -той холбож эсвэл солбицсон эшлэл үүсгэх юм уу өөрийн сонгосон гарчгаар эдгээр эшлэлд хаяг шошго тавьж болно.

Самбарт дараах хүснэгтийг зурах талаар бодож үз. Суралцагчдыг үүнийг хосоороо эсвэл жижиг бүлгээр ажиллан бөглөхөд урь.

Аврагч яагаад цовдлогдохыг хүлээн зөвшөөрсөн бэ?

Тэрээр үүнийг үйлдсэний ачаар бидэнд ирсэн адислалууд

Сургаал ба Гэрээ 35:2

Сургаал ба Гэрээ 76:40–42

Ром 5:6–9

2 Коринт 5:21

Колоссай 1:20

1 Петр 2:24

3 Нифай 27:13–14

  • Судрын аль хэсэг танд хамгийн утга учиртай байсан бэ? Яагаад?

  • Аврагч бидний төлөө яагаад цовдлогдоход бэлэн байсан талаар та юу олж мэдсэн бэ?

  • Эдгээр сударт жагсаасан адислалуудын алинд нь та хамгийн их талархаж байна вэ? Яагаад?

Есүс Христ Өөрийн Цагаатгалын нэг хэсэг болгон, дэлхийн гэм нүглийн улмаас цовдлуулсан. Гетсеманийн цэцэрлэгт эхэлсэн Аврагчийн зовлон шаналал Голготад дууссан гэдгийг ойлгох нь чухал юм. Хэрэв Аврагч бидний гэм нүглийн улмаас амиа өгөөгүй байсан бол бид өөрийн Тэнгэр дэх Эцэг рүүгээ эргэн очиж чадахгүй байх байсан.

  • Аврагчийн Цовдлуулалт Түүний Цагаатгалын нэг хэсэг болохыг та хэн нэгэнд хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь таны хувьд яагаад утга учиртай болохыг хэрхэн тайлбарлах вэ?

Бишоп Жэралд Коссэй Аврагчийн Цагаатгал бидний хүн нэг бүрийн хувьд хэрхэн хувийн шинж чанартай болохыг тайлбарлажээ.

Official Portrait of Bishop Gerald Causse. Photographed in March

Их Эзэний Цагаатгалын хамрах хүрээ хязгааргүй, бүгдэд хүртээлтэй зүйл хэдий ч хүн нэг бүрд тохирсон гайхалтай хувийн чанартай бөгөөд дотно бэлэг юм. Есүс нифай үндэстний шавь бүрийг Өөрийн шархан дээр хүрч үзэхэд урьсан шиг, хүн нэг бүрийн төлөө таныг эсвэл намайг дэлхий дээрх цорын ганц хүн юм шиг бидний төлөө үхсэн билээ. Тэрээр биднийг Өөр дээр нь ирж, Цагаатгалынхаа гайхамшигт адислалуудаас хүртэх урилгыг өгдөг.

(Жэралд Коссэй, “Амьд Христийн амьд гэрч,” Ensign, May 2020, 40 эсвэл 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 46)

  • Аврагчийн Цагаатгалын хувийн мөн чанарыг танин мэдэх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

Суралцагчдыг дараах үйл ажиллагааг гүйцэтгэх хооронд Аврагчийн зовж шаналж, цовдлуулсан тухай “How Great Thou Art” (Hymns, no. 86) эсвэл “Upon the Cross of Calvary” (Hymns, no. 184) зэрэг дууллыг тоглуулах талаар бодож үз. Суралцагчид тэмдэглэлдээ бичихийн оронд энэ үйл ажиллагаан дээрх ойлголтыг тусгасан захиаг ирээдүйн өөртөө зориулан бичиж болно.

Аврагчийн Цагаатгалын хувийн мөн чанарыг мэдэрч, дурсан санаж явахад өөртөө туслахын тулд тэмдэглэл бичиж оруул. Дараах санаануудыг багтаах талаар бод.

  • Аврагч таны төлөө загалмай дээр зовж шаналан, амиа өгсний ачаар хүлээж авах боломжтой болсон адислалууд

  • Тэр таны төлөө амиа өгсөн гэдэг нь таны хувьд ямар утга учиртай талаар

  • Таны Ариун Сүнснээс хүлээн авсан бодол санаа, сэтгэгдэл

Хангалттай цаг гаргаж өгсний дараа суралцагчдад судлах тэмдэглэлдээ бичсэн зүйлээ хуваалцах боломжийг олго. Есүс Христийн Цовдлуулалт, Түүний Цагаатгалын нэгэн хэсгийн хувьд энэ нь ямар ач холбогдолтой талаар гэрчлэлээ хуваалцахыг бодож үз.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Аврагчийн цовдлуулсан газар мөн цагийн юу нь чухал байсан бэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тайлбарласан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Түүний Цагаатгалын хоёр дахь үе шат загалмай дээр өрнөсөн. …

Пилат Алгасал баярын хургануудыг золиосолд өргөхөөр бэлтгэж байхтай зэрэгцэн Бурханы Хургыг цовдлохоор аваачсан. ( Иохан 19:13–4 -ийг үзнэ үү.)

Цовдлолт нь Голгота (грек хэлээр) эсвэл Калвари (латин хэлээр) буюу “гавал” гэсэн утгатай нэр бүхий толгод дээр болсон. Гавал нь үхлийн бэлгэдэл юм. Ийм л газарт цагаатгагч золиос гүйцэтгэгдсэн. Загалмай дээр дэлхийн Аврагч хамгийн чухал ач холбогдолтой зүйлийг буюу үхлийг ялан дийлэх хүчийг авсан ба уг хүч нь бодит болохыг бэлгэдэхээр Их Эзэн үхлээс босож өргөгдсөн юм.

(Russell M. Nelson, “Why This Holy Land?,” Ensign,Dec. 1989, 18–19)

Есүс Христ яагаад Өөрийгөө авраагүй вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Роналд А. Расбанд ийн тайлбарлажээ.

Official Portrait (as of June 2016) of Elder Ronald A. Rasband of the Quorum of the Twelve Apostles.

Үл итгэгчид Калвари дээр Түүнийг “загалмайнаас буугаач” [Матай 27:40] гэцгээн доромжилж байв. Тэр гайхамшгийг үйлдэж чадах байсан. Тэр эхлэлээс төгсгөл хүртэл мэдэж байсан ба Эцэгийнхээ төлөвлөгөөнд үнэнч байх нь Түүний зорилго байв. Энэ жишээг бид мартаж болохгүй.

(Роналд А.Расбанд, “Болгоогтун! Би бол гайхамшгуудын Бурхан,” Ensign, May 2021, 111 эсвэл 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115)

Аврагчийн зовлон шаналал болон Цовдлуулалт хэдэн хүнд нөлөөлсөн бэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л. Күк ийн тайлбарласан.

Official portrait of Elder Quentin L. Cook. Called to the Quorum of the Twelve Apostles on 6 October 2007.

Аврагч Цагаатгалаа гүйцэлдүүлэхийн тулд Гетсеманид болон загалмай дээр үгээр илэрхийлшгүй зовлон шаналлыг амссан. … Тэрээр энэ бүхнийг Бурханы бүтээсэн эсвэл бүтээх бүх эрэгтэй, эмэгтэй хүний төлөө үйлдсэн юм.

(Квинтин Л.Күк, “Өдөр бүр мөнх байдлын дагуу амьдрах нь,” Ensign, Nov. 2017, 52 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 44)

Аврагч загалмай дээр юуг үзэж туулсан бэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э. Талмэйж (1862–1933) ийн тайлбарлажээ.

Portrait of James E. Talmage.

Цовдлуулалтын аймшигт тарчлал дээр Гетсеманийн зовлон шаналал дахин давтагдаж, хүн өөрийн чадлаар тэсвэрлэж чадахааргүй байдлаар нэмэгдсэн юм. Энэхүү гашуун зовлонт мөчид амьсгал хурааж буй Христ бодит байдалд цор ганцаараа байсан нь аймшигтай. Хүүгийн дээдийн дээд золиосыг бүхий л талаар бүрэн гүйцэлдүүлэхийн тулд Эцэг Өөрийн оршихуйн дэмжлэгийг авч, хүмүүний Аврагчийг гэм нүгэл, үхлийн хүчийг бүрэн ялан дийлэх алдар сууд үлдээсэн билээ.

(Jesus the Christ [1916], 661)

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р. Макконки (1915–1985) мөн ийн заасан.

Head and shoulders portrait of Elder Bruce R. McConkie.

Тэгтэл тэнгэр харанхуйлав. Газрыг гурван цагийн турш харанхуй бүрхсэн нь нифайчуудад бас тохиосон ажээ. Хорвоогийн Бурхан хүртэл зовсон учраас хүчтэй шуурга дэгдлээ.

Түүнийг үд дундаас оройн 3:00 цаг хүртэл дахиад гурван цаг загалмай дээр дүүжлээстэй байх үед Гетсеманийн тэрхүү хэмжээлшгүй тарчлал, зүрх шимшрэм өвдөлт дахин давтагдсан юм.

(Bruce R. McConkie, “The Purifying Power of Gethsemane,” Ensign, May 1985, 10)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Чимээгүй хичээл

Энэхүү хичээлийг хэрхэн толилуулахаа тохируулан өөрчлөх нь тустай байж болно. Нэг жишээ бол “чимээгүй хичээл” байж болох бөгөөд энэ хичээлээр мэдэгдэл, судар, видео болон асуултуудыг үзүүлээд, суралцагчид хариултаа судлах тэмдэглэлдээ чимээгүйхэн бичиж тэмдэглэж болно. Суралцагчдад сурч мэдэж, мэдэрсэн зүйлээ ярилцах цагийг хичээлийн төгсгөлд үлдээ.

Есүсийн үхэл бошиглолыг гүйцэлдүүлсэн

Суралцагчид Есүсийг нас эцэслэх үеэр болсон үйл явдлуудыг эртний бошиглогчдын бошиглолтой харьцуулж болох юм. Дараах шүлгүүдийг харьцуул. Үүнд: Дуулал 22:1, 78, 16, 18 ; Дуулал 34:20 ; Дуулал 69:21 ; Исаиа 50:6 ; 53:3–7 ; 53:12 ; Зехариа 12:10 ; 13:6 ; 1 Нифай 11:33 ; 19:9–14 болон 2 Нифай 6:9 . Дараа нь тэд бошиглолууд хэрхэн гүйцэлдсэнийг хуваалцаж болно. Энэ нь Бурханы үгийн талаарх суралцагчдын ойлголтоос гадна Бурхан эхнээс нь төгсгөл хүртэл бүгдийг мэддэг гэсэн итгэлийг нь бататгаж болох юм.