Семинар
Матай 27:50–66; Лук 23:55–56; Иохан 19:39–40


Матай 27:50–66; Лук 23:55–56; Иохан 19:39–40

Аврагчид хүндэтгэл үзүүлж, хайраа харуулах

The body of the crucified Christ being wrapped in white burial cloth (presumably by Joseph of Arimathaea and Nicodemus) in preparation for entombment. Several men and women are gathered around the crucified body. They are mourning the crucifixion.

Есүсийг нас барах үед “газар хөдлөн хад чулуу бут үсэр[сэн]” (Матай 27:51) ч ариун сүмд үүнээс ч илүү чухал ач холбогдолтой зүйл болж өнгөрсөн бөгөөд Ариунаас ариун өрөөний хөшиг хоёр хэсэг болон цуурчээ. Аврагчийг нас барсны дараа Түүний шавь нар биеийг нь авахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан бөгөөд оршуулахаар сайтар бэлджээ. Энэ хичээл нь Есүс Христ таны төлөө юу хийснийг мөн та Түүнд хүндэтгэл, талархлаа харуулахын тулд юу хийж болохоо ойлгож, эргэцүүлэн бодоход танд туслах зорилготой.

Тунгаан бодох цаг гаргах. Суралцаж буй сайн мэдээний үнэний талаар тунгаан бодох цаг гаргаж өгөх нь суралцагчдад тустай байж болно. Хичээл бүрээр сурч мэдсэн зүйлийнхээ талаар мөн тэдгээр үнэн тэдний үзэл бодол, харах өнцөг, ирээдүйн сонголтуудад хэрхэн нөлөөлөх талаар дотроо чимээгүй бодох цагийг суралцагчдад гаргаж өг.

Суралцагчийн бэлтгэл: Аврагчийн өөрсдийнх нь төлөө хийсэн зүйлсийн талаар эргэцүүлэн бодож, Түүнд хайраа харуулах арга замуудыг жагсаахад суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Нас барсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх

Боломжтой бол хайртай хүнийхээ оршуулах ёслолыг болон үүнд оролцсон хүмүүсийн мэдэрсэн зүйлийг товчхон дүрслэхийг бодож үз. Нас барсан хайртай хүнийхээ зураг, нас барсан тухай мэдээ эсвэл оршуулгын хөтөлбөрийг үзүүлэх нь үр дүнтэй байж болно. Хайртай хүн нь нас барсан суралцагчдын сэтгэл санааг харгалзан мэдрэмжтэй ханд.

Өөр өөр соёл, зан заншилтай хүмүүс өөр өөр арга замаар нас барсан хүмүүсээ дурсан санаж, хүндэтгэдэг. Нас барсан хайртай хүнийхээ талаар эсвэл ойр дотно хүн тань нас барвал ямар байх талаар тунгаан бод.

  • Та хайртай хүнийхээ юуг нь үргэлж санаж явахыг хүсдэг вэ (эсвэл санаж явах вэ)?

  • Нас барсан хүмүүст хүндэтгэл үзүүлж, хайраа харуулахын тулд та юу хийдэг вэ?

Энэ хичээл дээрх судрын хэсгүүд нь загалмай дээрх Аврагчийн үхлийг болон түүний дараахан тохиолдсон үйл явдлуудыг дүрсэлдэг. Хэдэн хором гарган дараах асуултуудыг тунгаан бод.

  • Хэрэв та Есүсийн үхлийг гэрчилсэн бол танд ямар мэдрэмж төрөх байсан бэ?

  • Одоо танд Түүний үхлийн талаар ямар бодол төрж байна вэ?

  • Та Түүнийг хэрхэн дурсан санаж, хүндлэл үзүүлэхийг хүсэж байна вэ?

Өнөөдөр суралцаж байхдаа Аврагчийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлж, хайраа харуулахын тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Ариун сүмийн хөшигний бэлгэдэл

Есүсийг нас барах үед газар хөдөлж, ариун сүмийн барилга цуурсан гэх мэт өөр бусад бодит гамшиг болж өнгөрсөн. Maтай 27:50–51 -ийг уншаад, Матайгийн цэдэглэсэн ариун сүмийн талаарх мэдээллийг тэмдэглэх талаар бодож үз.

Эртний ариун сүмийн бэлгэдлийг тайлбарлахад туслах бүдүүвч зургийг самбарт зурах талаар бодож үз.

Simple drawing of plan view of temple with the veil

Эртний ариун сүм нь гивлүүр буюу хөшгөөр тусгаарлагдсан хоёр өрөөтэй байжээ. Жилд нэг удаа Эвлэрүүллийн өдөр тэргүүн тахилч ариун сүмийн хөшгөөр дамжин Ариун газрыг дамжин өнгөрч, Ариунаас ариун руу ордог байв. Энэ өрөө нь Бурханы оршихуйг төлөөлдөг байжээ. Энэ өрөөнд тэргүүн тахилч тахилын ширээн дээр гэм нүглийн цусыг цацаж, Израилын нүглийг цагаатгадаг байв ( Леви 16 -г үзнэ үү).

  • Ариунаас ариун руу ордог хөшиг хоёр хэсэг цуурсан нь юуг бэлгэдэж байж болох вэ?

Бодол санаагаа хуваалцах боломжийг суралцагчдад олго. Шаардлагатай бол ахлагч Брүс Р.Макконкигийн мэдэгдлийг хуваалц эсвэл нэгтгэн дүгнэ.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки (1915–1985) энэ үйл явдлын бэлгэдлийн ач холбогдлыг ийн тайлбарласан.

Head and shoulders portrait of Elder Bruce R. McConkie.

Ариунаас ариун нь одоо бүх хүнд нээлттэй бөгөөд бүгд Хурганы цагаатгагч цусаар дамжуулан бүхнээс дээд, ариун газар луу, мөнх амийг олж болох хаант улс руу орж чадна. … [Бүх хүн] өргөмжлөлийг бүрэн өвлөн авахын тулд Их Эзэний оршихуйд хөшгөөр дамжин орох эрхийг авах боломжтой.

(Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:830)

Матай 27:51 дээрх үйл явдлаас Есүс Христ бид бүхэнд Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд эргэн очиж, Түүнтэй адил болох боломжийг олгосон гэх үнэнийг мэдэж авч болно. Түүнчлэн төлөөлөгч Паул хөшиг цуурсан нь энэ үнэнийг дүрслэн харуулсан гэж заасан ( Еврей 10:19–20 -ийг үзнэ үү).

Энэ нь Их Эзэн өөрсдийнх нь төлөө юу хийсэн талаар суралцагчийн бэлтгэл үйл ажиллагаагаар тунгаан бодсон зүйлээ эргэн санахыг суралцагчдад сануулах тохиромжтой цаг байж болох юм.

Таны Аврагч хөшгийг хоёр хувааж, Эцэгийнхээ хаанчлал руу эргэн очих боломжийг олгохын тулд төлсөн төлбөрийн талаар тунгаан бод.

Эцэст нь Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд эргэн очих боломж олгохын тулд Аврагч танд хувь хүний хувьд өсөж хөгжин, сайжирч, Тэнгэрлэг Эцэгтэй илүү адил болоход тусалсан хэдэн арга замыг жагсаан бич.

Бодол санаагаа хуваалцахад суралцагчдыг урь. Самбарт суралцагчдын хариултыг жагсаан бичих талаар бодож үз.

Есүсийн шавь нар Түүнийг хүндэлдэг

Есүсийг нас барах үед шавь нар нь Түүнийг дурсан санаж, хүндлэл үзүүлэхийг эрэлхийлсэн. Зарим шавь нь Есүсийг гэсэн хайраа хэрхэн харуулсан талаар унш.

  • Матай 27:57–60: Ариматын Иосеф, Есүсийн нэгэн баян шавь бөгөөд Санхедрины гишүүн, Иудейн хамгийн өндөр хэргэмтэй захирагч

  • Иохан 19:39–40: Никодем, фарисай хүн, Санхедрины гишүүн

  • Лук 23:55–56: Магдалын Мариа ба бусад эмэгтэй

Дараах мэдээлэл нь эдгээр шавийн үйлдлийг илүү сайн ойлгоход танд тусалж болох юм.

Дараах зургийг үзүүлээд, тэдгээр нь Есүсийн оршуулгатай хэрхэн холбогдож байгааг тайлбарлах талаар бодож үз.

Garden tomb, Jerusalem, Israel, easter morning light.

Хэдийгээр Ариматын Иосеф Христийг дагагч гэдгээ ил харуулдаггүй байсан ч Есүсийн цогцсыг авахыг хүссэнээр энэрэнгүй, зоригтой гэдгээ харуулсан. Иосеф Аврагчийн цогцсыг тавихын тулд бэлтгэж өгсөн бунхныг хад чулууг нүхлэн ухаж, асар их үнээр хийлгэсэн байх магадлалтай.

A small pile of myrrh photographed against a white background.

Мирр гэдэг нь нас барсан хүний биеийг бэлтгэхэд ашигладаг анхилуун үнэртэй модны хатаасан нишинг юм. Никодем хаадыг оршуулахад ашигладагтай адил хэмжээний мирр болон зуун настыг Аврагчийн биеийг тослохоор авчирчээ.

Christ’s body is laid in a tomb.

Есүсийн бунхныг яаравчлан хийсэн тул эмэгтэйчүүд тос болон анхилуун үнэртэн бэлтгэн, Есүсийн биеийг бэлдэж дуусжээ.

  • Энэ хүмүүсийн үйлдэл Аврагчид хэрхэн ханддаг байсан талаар нь юуг харуулж байна вэ?

Аврагчид хайраа харуулах

Хэдийгээр Аврагч бие махбодын хувьд бидэнтэй хамт байхгүй ч гэсэн бид Түүнд хайраа харуулах арга замыг олох боломжтой хэвээр байна.

Суралцагчдыг Аврагчид хайраа харуулах арга замаа хуваалцахад урь (тэдэнд суралцагчийн бэлтгэл үйл ажиллагаагаар зарим нэг санаа орж ирсэн байж болох юм). Суралцагчид мөн самбарт санаануудаа бичиж болно.

“Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дээрх Крэйвэн эгчийн мэдэгдлийг эсвэл “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсэг дээрх видеог хуваалцах талаар бодож үз.

Аврагчид хүндэтгэл үзүүлж, хайраа харуулахын тулд хийх ёстой гэж бодож буй нэг эсвэл хэд хэдэн зүйлээ бичих юм уу зур. Ариматын Иосеф, Никодем, Магдалын Мариа болон бусад эмэгтэйн адил үүнийг үйлдэхэд золиос гаргах шаардлагатай байж болох юм.

Боломжтой бол суралцагчдыг бичиж эсвэл зурж байхдаа Аврагчийн тухай мөн Түүний бидний төлөө үйлдсэн зүйлийн талаар өгүүлдэг дуулал эсвэл өөр бусад дуу хөгжмийг тоглуулах талаар бодож үз. Байж болох зарим дуулалд “Та үнэхээр агуу бөлгөө” (Hymns, no. 86), “Хөөрхий зовсон бадарчин” (Hymns, no. 29), “Би гайхширна” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, д. 22), эсвэл “Адислал бүрээ тоол” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, д. 8–9 багтана).

Бичсэн эсвэл зурсан зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь. Аврагчид хайраа харуулах чадварт нь итгэж байгаагаа илэрхийлж мөн ийн харуулахын тулд гаргасан хүчин чармайлтад нь чин сэтгэлээсээ таларх.

Аврагчид хайраа харуулахын тулд хийх ёстой гэж бодсон зүйлээ үйлдэхэд суралцагчдыг урих замаар энэ хичээлийг төгсгөх талаар бодож үз.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Аврагч миний төлөө юу хийсэн бэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Аврагчийн бидний хүн нэг бүрийн төлөө хийсэн зүйлсийн заримыг ийн нэгтгэн дүгнэжээ.

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний дагуу бид бүгд бурханлаг хувь заяандаа хүрэхэд шаардлагатай мөнх бус туршлагыг олж авч болохын тулд Тэрээр “тэнгэр хийгээд дэлхийг бүтээсэн” ( Сургаал ба Гэрээ 14:9). Эцэгийн төлөвлөгөөгөөр, Есүс Христ амилснаар үхлийг ялж, бидэнд үхэшгүй байдлыг амласан юм. Есүс Христийн цагаатгагч золиос бидэнд гэм нүглээ наманчилж, тэнгэрлэг гэртээ цэвэр ариун эргэж очих боломжийг олгодог. Түүний зарлиг, гэрээнүүд бидэнд замыг зааж өгдөг. Түүний санваар бидэнд тэрхүү хувь заяанд хүрэхэд зайлшгүй хэрэгтэй ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдлийг өгдөг. Мөн бидний Аврагч биднийг зовсон үед хэрхэн халамжилж, хүчирхэгжүүлэхээ мэдэхийн тулд мөнх бус байдлын бүх өвчин шаналал, сул дорой байдлыг Өөрийн хүслээр туулсан юм.

(Даллин Х.Өүкс, “Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 76)

Би Аврагчид хайраа ямар ямар арга замаар харуулж болох вэ?

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Бэки Крэйвин эгч ийн хэлсэн.

Sister Rebecca L. Craven, second counselor, Young Women general presidency. Official Portrait as of October 2018.

Бид өөрсдийн хэлдгээр Түүнд хайртай л юм бол тэр хайраа Түүний тушаалуудын дагуу амьдрахдаа арай илүү хянамгай байснаар харуулж болно.

Сайн мэдээний дагуу амьдрахдаа хянамгай байна гэдэг нь албан ёсны эсвэл баригдмал байна гэсэн үг биш юм. Энэ нь Есүс Христийн шавь нарын хувьд бодол санаа болон биеэ авч явах байдалдаа зөв зохистой байхыг хэлдэг. Сайн мэдээний дагуу амьдрахдаа хянамгай байх, хайхрамжгүй байх хоёрын ялгааны талаар эргэцүүлэн бодож үзэх зүйлсийг дурдъя. Үүнд:

Бид Хүндэтгэлийн өдрөөр шүтэн бишрэхдээ мөн долоо хоног бүр ариун ёслолоос хүртэхээр бэлтгэхдээ хянамгай байдаг уу?

Бид залбирахдаа болон судраас судлахдаа илүү хянамгай байж эсвэл Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав нэртэй гарын авлагыг илүү идэвхтэй судалж чадах уу?

Бид ариун сүмд шүтэн бишрэхдээ хянамгай байдаг уу? Мөн бид баптисмын болон ариун сүмд байгуулсан гэрээнүүдийнхээ дагуу хянамгай, зорилготой амьдардаг уу? Ялангуяа бид ариун газар, орчин нөхцөлд зохистой хувцаслаж, өөрсдийн харагдах байдалд хянамгай ханддаг уу? Бид ариун сүмийн ариун нандин өмсгөлийг хэрхэн өмсөж байгаадаа хянамгай хандаж чаддаг уу? Эсвэл дэлхийн хэв загвар илүү хайхрамжгүй хандлагыг төрүүлж байна уу?

Бид бусдад тохинуулахдаа болон Сүм дэх дуудлагаа гүйцэтгэхдээ илүү хянамгай байна уу эсвэл үйлчлэх дуудлагадаа хайхрамжгүй, тоомжиргүй хандаж байна уу?

Бид уншиж байгаа зүйлсдээ мөн зурагт, зөөврийн хэрэгслүүдээр үзэж байгаа зүйлсдээ хянамгай хандаж байна уу эсвэл хайхрамжгүй хандаж байна уу? Бид хэл яриандаа хянамгай байна уу? Эсвэл балмад, бүдүүлэг зүйлийг хайхрамжгүйхэн хүлээн зөвшөөрч байна уу?

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол нь хянамгай дагасан тохиолдолд баялаг адислалуудыг авчирч, гэрээний зам дээрээ үлдэхэд бидэнд туслах жишгүүдийг агуулдаг.

(Бэки Крэйвин, “Хянамгай ба хайхрамжгүй,” Ensign, May 2019, 10 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 8)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Аврагчийг таньж мэдэх

Суралцагчдыг Марк 15:39 -ийг уншаад, зуутын дарга Есүс Христийн үхэл, газар хөдлөлт, шуурганы гэрч болсныхоо дараа юу гэж хэлснийг олж мэд. Суралцагчдыг Есүс Христ бол Бурханы Хүү гэдгийг олж харахад юу тэдэнд тусалсан мөн энэ мэдлэг тэдний амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар бодож үзэхэд урьж болох юм.

Есүс Христэд хайраа харуулах арга зам

ChurchofJesusChrist.org дээрх “If We Love Him” (3:57) видеог үзүүлээд, Аврагчид хайраа харуулах арга замын талаар бодоход суралцагчдыг урьж болно.

3:57