Семинар
Лук 23:33–46; Иохан 19:26–30


Лук 23:33–46; Иохан 19:26–30

Загалмай дээрх Аврагчийн хайр энэрэл

Women at the foot of the cross, Bible Video stills, From “Jesus is Scourged and Crucified”

Есүсийн загалмай дээр байхдаа хэлсэн зүйл Түүний зан байдал болон тэнгэрлэг шинж чанарыг харуулдаг. Суралцаж байхдаа та Есүс Христийн цовдлуулж байхдаа үзүүлсэн үлгэр жишээнээс судлан, Түүнтэй илүү адил болох хүслээ өсгөн нэмэгдүүлэхийг эрэлхийл.

Зорилготой байхад туслах. Тодорхой нэгдсэн зорилготой байх нь багш, суралцагчийн аль алиных нь итгэлийг нэмэгдүүлж, ангиас олж авах туршлагыг нь утга учир, зорилго чиглэлтэй болгодог.

Суралцагчийн бэлтгэл: Хүнд хэцүү сорилт бэрхшээлтэй тулгарсан ч энэрэнгүй буюу өршөөнгүй гэдгээ харуулсан өөрсдийн таньдаг хэн нэгний талаар хуваалцахаар бэлдэж ирэхэд суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бусдад санаа тавих

Дараах асуултуудыг тунгаан бод.Та бусдад хайр энэрлээ байнга харуулдаг уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?

Судлах тэмдэглэлдээ бусдын асуудал, сайн сайхны төлөө санаа тавихад хэцүү байж болох нөхцөл байдлуудыг жагсаан бич. Тэдгээр нөхцөл байдалд бусдад санаа тавих нь яагаад хэцүү байдаг талаар тайлбарла.

Суралцагчид эдгээр нөхцөл байдлыг тэмдэглэлдээ бичихийн оронд хариултаа самбарт жагсаан бичиж болно. Эсвэл нэг суралцагч самбарын өмнө зогсон, хоёр минутад ангийнхны өгсөн аль болох олон хариултыг жагсаан бичээд, жагсаан бичсэнийхээ дараа хариултыг нь тайлбарлаж болно.

Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бичих талаар бодож үз.

  • Та хүнд хэцүү нөхцөл байдалд орсон байсан ч бусдад хайр энэрлээ харуулах юм бол таны амьдрал хэрхэн илүү сайн байх вэ?

Энэ хичээл дээр танд Аврагч загалмай дээр зовж шаналж байхдаа ч гэсэн бусдад тусламжийн гараа сунгаж байсан үлгэр жишээг судлах боломж олдоно. Та Аврагчийн үлгэр жишээг судалж байхдаа Түүнтэй илүү адил болох хүсэлтэй болоход туслах Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Цовдлуулахын өмнө ба цовдлуулах үеэр болж өнгөрсөн үйл явдлууд

Цовдлуулахын өмнө ба цовдлуулах үеэр Аврагчид тохиолдсон үйл явдлуудыг эргэн сана.

Суралцагчдад дараах мэдээллийг хэлж өгөхийн оронд эргэж санахад тэднийг урих талаар бодож үз. Дараах зарим эсвэл бүх үйл явдлын зургийг үзүүлэх нь тустай байж болно.

  • Тэр Гетсеманид дэлхийн гэм нүглийн төлөө зовж шаналсан ( Лук 22:39–44 -ийг үзнэ үү).

  • Иудас түүнээс урваж, төлөөлөгчид нь түүнийг орхисон ( Марк 14:43–50 -ийг үзнэ үү).

  • Иудейн удирдагчид Түүнийг шүүж, цохиж, нүүр лүү нь нулимсан ( Матай 26:57–68 -ыг үзнэ үү).

  • Херод, Пилат хоёр хоёулаа Түүнийг байцааж, Херод болон түүний цэргүүд Түүнийг доромжилсон ( Лук 23:1–24 -ийг үзнэ үү).

  • Ромын цэргүүд Түүнийг хэрцгийгээр зодож, ташуурдсан ( Матай 27:26–31 -ийг үзнэ үү).

  • Есүс Голгота хүрэх замынхаа хамгийн бага хэсэгт ч загалмайгаа үүрч явсан ( Иохан 19:16–17 -г үзнэ үү).

  • Түүний гар, хөлд хадаас зоож, хоёр гэмт хэрэгтний дунд цовдолсон ( Лук 23:33 ; мөн Иохан 20:25 -ыг үзнэ үү).

  • Түүнийг загалмай дээр цаазалсан ( Матай 27:45 ; Марк 15:25 -ыг үзнэ үү).

Эдгээр үйл явдал Аврагчийн тухай мөн Түүний таны төлөө хийсэн зүйлсийн тухай бодол санаанд тань хэрхэн нөлөөлсөн талаар бодож үз.Аврагчийн загалмай дээр байхдаа хэлсэн үгс орсон судрын дараах хэсгүүдийг унш. Есүс Христийн хэлсэн үгсээс Түүний талаарх үнэнүүдийг тодорхойлж, судлах тэмдэглэлдээ жагсаан бич.

Дараах хам сэдвийн тусламж болон судрын хэсгүүдийг үзүүл.

Лук 23:33–34 . Аврагч Өөрийг нь цовдолсон цэргүүдийн талаар дараах үгсийг хэлжээ (энэ шүлгийн Иосеф Смитийн Орчуулгыг Лук 23:34 , зүүлт тайлбар c-ээс үзнэ үү).

Лук 23:39–43 . Эдгээр шүлэгт Аврагчтай хамт цовдлогдсон гэмт хэрэгтнүүд юу гэж хэлсэн мөн Аврагч юу гэж хариулсан талаар цэдэглэсэн. (Аврагч өөртэй нь хамт диваажинд очих болно хэмээн тэрхүү гэмт хэрэгтэнд хэлэхдээ “Би сүнснүүдийн ертөнцөд чамтай хамт байж, чамд зааж, чиний асуултад хариулна” гэж түүнд заасныг Бошиглогч Иосеф Смит хэлсэн [“Discourse, 11 June 1843–A, as Reported by Wilford Woodruff,” 44, josephsmithpapers.org]).

Иохан 19:26–27 . Эдгээр шүлэгт Аврагч Өөрийн эх Мариа, төлөөлөгч Иохан нарт юу хэлсэн талаар цэдэглэсэн байдаг.

Бичсэн зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь. Дараахтай адил дагалдах асуултуудыг тавих талаар бодож үз.

  • Та Есүс Христийн талаар таны хувьд хамгийн утга учиртай болох ямар зүйлийг сурч мэдсэн бэ? Яагаад?

Суралцагчдыг хуваалцаж байхад хариултыг нь самбарт бичих талаар бодож үз. Суралцагчид дараахтай адил зарчмуудыг дурдаж магадгүй юм.

Бидэнд муу ханддаг хүмүүсийг уучлахыг сонгосноор бид Есүс Христийн үлгэр жишээг дагаж чадна. Бидэнд тусламж хэрэгтэй байсан ч бусдад туслахыг сонгосноор бид Есүс Христийн үлгэр жишээг дагаж чадна.

  • Та ямар арга замаар Есүстэй адил байхыг хүсдэг вэ? Яагаад?

Аврагч загалмай дээр байхдаа зөвхөн Ромын цэргүүд, гэмт хэрэгтнүүд болон эхийнхээ талаар бодоогүй. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Аврагч Өөрөө зовж шаналж байсан ч бусдад анхаарлаа хандуулж байсан өөр арга замуудын талаар заасан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Есүс Христ бүхий л зүйлд бидэнд төгс үлгэр жишээ үзүүлсэн, ‘Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө загалмайг тэвчсэн’ нэгэн билээ [ Еврей12:2 ]. Бодоод үз дээ! Аврагч маань энэ дэлхийн түүхэн дэх хамгийн их зовлон шаналлыг тэвчин гарахын тулд баяр баясгалан дээр анхаарлаа төвлөрүүлсэн юм!

Тэгэхлээр Түүнд ямар баяр баясгалан байсан бэ? Үүнд: цэвэршүүлэх, эдгээх, биднийг хүчирхэгжүүлэхийн баяр баясгалан мөн наманчилсан бүх хүний нүглийн төлөөсийг төлөх, танд болон надад Тэнгэрлэг Эцэг Эх, гэр бүлдээ цэвэр, зохистой эргэн очиж, хамт амьдрах боломжийг олгохын баяр баясгалан багтах нь гарцаагүй.

(Рассэлл М.Нэлсон, “Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” Ensign, Nov. 2016, 82–83 эсвэл 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган).

  • Аврагч бидний төлөө зовж шаналахын зэрэгцээ юунд анхаарлаа төвлөрүүлсэн бэ?

  • Аврагч танд юуг хүсдэг талаар ерөнхийлөгч Нэлсон юу заасан бэ?

Аврагчийн загалмай дээр байсныг мөн Тэр тан дээр болон Тэнгэрлэг Эцэг рүүгээ эргэн очиход тань туслахын баяр баясал дээр анхаарлаа төвлөрүүлсэн гэх үнэний талаар тунгаан бодоход хэсэг хугацаа зарцуул.

  • Энэ үнэнийг ойлгох нь таны амьдралыг хэрхэн өөрчлөх вэ? Үүнийг мэдэх нь танд яагаад ийм өөрчлөлтийг авчрах вэ?

Суралцагчдыг хичээлд бэлдэх үед төрсөн бодол, мэдрэмжээ эргэн санахад урь.

  • Та хэзээ сорилт бэрхшээлтэй тулгарч байхдаа хэн нэгэнд тусалсан бэ? Эсвэл хэн нэгэн хэзээ танд тусалсан бэ?

Хэрэв жишээ харах нь тустай гэж үзвэл, ChurchofJesusChrist.org дээрх “Love One Another as He Has Loved Us” видеог цагийн код 3:22-оос 7:54 хүртэл үзнэ үү.Тэр биднийг яаж хайрласны адил бие биеэ хайрлагтун

2:3

Аврагчийн үлгэр жишээний талаар болон өнөөдөр мэдэрсэн зүйлээ тунгаан бодох замаар Ариун Сүнсний өдөөлтийг эрэлхийл. Зовлон бэрхшээлтэй байсан ч бусдад хайр, энэрлээ харуулж, Есүс Христтэй илүү адилхан байх арга замуудыг тодорхойл. Дараа нь судлах тэмдэглэлдээ тэдгээр арга замыг бичиж тэмдэглэ. Гаргасан жагсаалтаа хараад, Есүс Христтэй илүү адилхан болох нэг арга замыг залбиран сонго. Үүнийг судлах тэмдэглэлдээ тодорхойл. Үйлдлээрээ үүнийг дагах боломжийн төлөө залбиран, эрэлхийл.

Аврагчийн үлгэр жишээг дагахын тулд юу хийхээр төлөвлөснөө сайн дураараа хуваалцахад суралцагчдыг урь. Хичээлийг өндөрлөхдөө холбогдох хувийн түүх эсвэл гэрчлэлээ хуваалцах талаар бодож үз.

“Гүйцэлдлээ”

Загалмай дээр хэдэн цагийн турш тарчилсныхаа дараа Аврагч сүүлчийн үгээ хэлсэн.

Иохан 19:28–30 мөн Лук 23:46 -г үзнэ үү. Аврагчийн мөнх бус амьдралдаа хэлсэн сүүлчийн үгийг тэмдэглэ.

  • Эдгээр үг Аврагчийн талаар болон Түүний үйл хэргийн тухай юуг ойлгоход бидэнд туслах вэ?

Аврагчийн нэгэн адил бид Эцэгийн энэ амьдралдаа хийгээсэй хэмээн хүссэн зүйлийг үйлдэж болно. Өнөөдөр хэрэгжүүлэхээр шийдсэн зүйлээ хийж гүйцэтгэхдээ үүнийг сана.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Иохан 19:27 . “Хараач, эх чинь” гэсэн Аврагчийн үгээс бид юу мэдэж авч болох вэ?

Бид ээжийгээ үнэлж, хайрлаж, халамжлахыг хичээхдээ Аврагчийн үлгэр жишээг дагах боломжтой. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд зөв шударга эхчүүдэд хүндэтгэл үзүүлж, тэдний хайрыг Аврагчийн хайртай зүйрлэсэн.

ChurchofJesusChrist.org дээрх “Behold Thy Mother” видеог цагийн код 0:20-оос 2:53 хүртэл үзнэ үү.

16:43

Хүнд хэцүүг туулж байхдаа бусдад туслах нь бидний хэн болж байгааг хэрхэн тодорхойлдог вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан.

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Өөрсдөө зовж байхдаа … бусад хүний зовлон шаналлыг олж харах хүчээр, өлсөж байхдаа бусдын өлсөж байгааг мэдэх чадвараар, өөрсдийн сүнслэг харанхуйн дунд бусдын сүнслэг зовлонд тусалж, өрөвч энэрэнгүй байх хүч чадлаар бидний жинхэнэ мөн чанар харагддаг. Бид эгэл чанараараа өөрсдийнхөө асуудал, бэрхшээлд санаа тавьдаг бол харин бусдыг халамжилж, туслах үед бидний жинхэнэ зан чанар харагддаг. Хэрэв энэ чадвар нь ёс суртахууны жишгийн эцсийн хэмжүүр юм бол дэлхийн Аврагч иймэрхүү тууштай, энэрэнгүй зан чанарын төгс үлгэр жишээ мөн.

(David A. Bednar, “The Character of Christ” [Brigham Young University–Idaho devotional, Jan. 25, 2003], byui.edu)

Амьдрал хүнд хэцүү байсан ч бусдад үйлчилснээр бидэнд ямар адислал ирдэг вэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийн заасан.

Official Portrait of President Henry B. Eyring taken March 2018.

Бид бусдын зовлонг анзаарч, тэдэнд тусламжийн гараа сунгадаг байх хэрэгтэй. Өөрсдөө хүнд сорилтод байгаа үедээ ийн үйлдэхэд илүү хэцүү боловч өөр нэгэнд жаахан ч болов тусалж, ачааг нь хөнгөлбөл бидний нуруу тэнийж, харанхуйгаас гэрэл мэдэрдэг.

(Хэнри Б.Айринг, “Туршигдаж, батлан харуулж, өнгөлөгдсөн,” Ensign , Nov. 2020, 98 эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 107)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Иохан 19:30 . “Гүйцэлдлээ”

Гетсеманид болон загалмай дээр Аврагч тэдний төлөө юу хийсэн талаар сурч мэдсэн зүйлээ эргэцүүлэн бодоход суралцагчдад туслахын тулд тэднийг “Гүйцэлдлээ” гэсэн Аврагчийн үгийг авч үзэхэд урь ( Иохан 19.30). Энэ үгийг самбарт бичиж болох бөгөөд суралцагчид үүнийг судлах тэмдэглэлдээ хуулж бичиж болно. Дараа нь тэд энэ үгийг тойруулан Аврагчийн өөрсдийнх нь төлөө “гүйцэлдүүлсэн” зүйлсийг бичиж болно. Дараа нь Аврагчийн өөрсдийнх нь төлөө хийсэн зүйлсийн төлөө юу хийж болох талаараа бодоход тэднийг урьж болох юм.