Семинар
Матай 28; Марк 16; Лук 24; Иохан 20–21


Матай 28; Марк 16; Лук 24; Иохан 20–21

Тойм

Аврагчийг оршуулсны дараа үнэнч шавь нар нь бунхан хоосон байхыг харжээ. Тэнгэр элч нар Их Эзэнийг амилсан гэдгийг зарлав. Есүс Христ амилсныхаа дараа олон хувь хүн, бүлэг хүнд үзэгдсэн. Тибер тэнгисийн (Галил) эрэг дээр Есүс шавь нартайгаа хамт хооллосон бөгөөд Өөрт нь хайртай гэдгээ хоньдыг нь тэжээх замаар харуулахад Петрийг урьжээ.

Заахад бэлд

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.

Лук 24:1–12, 36–48

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Аврагчийн Амилалтын сургаал, үүний амьдралд үзүүлсэн нөлөөний талаарх ойлголтоо нэмэгдүүлэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг амилуулалт болон Аврагчийн Амилалт яагаад хувь хүнийх нь хувьд тэдэнд хамаатай болох талаар мэддэг зүйлсээ эргэцүүлэн бодон, жагсаан бичих талаар бодож үзэхэд урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчид янз бүрийн асуултад хариулахын тулд чаат үйлдлийг ашиглаж болно. Жишээлбэл, суралцагчид амилуулалтын талаар мэддэг зүйлээ эсвэл яагаад Аврагчийн амилсан явдал тэдний хувьд чухал болох талаар хуваалцаж болно.

Төгс эзэмших сургаал: Лук 24:36–39

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх, сургаалыг тайлбарлах, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд хэрэгжүүлэх замаар амилуулалтын талаарх сургаалыг төгс эзэмших боломжийг олгоно.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Лук 24:1–9, 36–48 -аас Аврагчийн Амилалтын талаар судлахдаа олж мэдсэн, мэдэрсэн зүйлсээ эргэцүүлэн бодоход урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг хос хосоор нь хувааж, тусдаа өрөөнүүдэд оруулан сүнслэг мэдлэг олж авах зарчмууд амьдралд нь хэрхэн тусалсан талаар ярилцах боломж олго.

Матай 28; Лук 24; Иохан 20

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдын Аврагч амьд гэсэн гэрчлэлийг бэхжүүлэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг “Та Есүс Христийг харахгүйгээр Түүнийг амьд гэдгийг хэрхэн мэдэж болох вэ?” гэсэн асуултыг санаж, Ифер 12:5–9 -ийг уншихад урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Энэ хичээлд дүрсэлсэн гэрчүүдийн нэгийнх нь дүрээр хичээлд ирж оролцоход хэдэн хүнийг урих талаар бодож үз. Тэд уг түүхэн дээрх хүмүүсийн нэгийг төлөөлж туршлагыг нь ангийнхантайгаа хуваалцаж болно. Хүнээр Есүс Христийг дүрслэн харуулах нь зохимжгүй байж болно.

Иохан 21:1–17

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Аврагчийн адилаар бусдад тохинуулахыг хичээхдээ Түүнд хайраа харуулахад нь туслах болно.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг гэртээ гэр бүлийн гишүүдтэйгээ эсвэл найз нөхөдтэйгөө Иохан 21:15–17 -г уншаад, Их Эзэний хонийг тэжээх гэдэг нь юу гэсэн утгатай болох талаар ярилцахад урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Энэ хичээлийн нэг хэсэг болгож, суралцагчидтай чаат үйлдлийг ашиглах талаар бодож үз. Жишээлбэл, Их Эзэний хонийг тэжээх өөр өөр аргыг нийтлэхэд суралцагчдыг урьж болох юм.

Суралцахуйгаа үнэлэх 6

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Шинэ Гэрээнээс суралцах явцдаа олж авсан хувийн өсөлт хөгжил, тавьсан зорилгоо үнэлэхэд туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Шинэ Гэрээний эхний хагаст болон Есүс Христийн тохинууллын талаар судалсан туршлагаа эргэцүүлэн бодоход урь. Суралцагчдыг тэдэнд онцгой санагдсан дөрвөн Сайн мэдээнээс (Матай, Марк, Лук, Иохан) сурч мэдсэн эсвэл мэдэрсэн зүйлээ бэлдэж ирэхэд урамшуулан дэмж.

  • Үзүүлэх агуулга: Эхний шалгалт авах үйл ажиллагаанд зориулан самбарт зурсан зүрхний дүрс; хоёр дахь шалгалт авах үйл ажиллагаанд зориулан самбарт бичсэн “Түүний ачаар…” гэсэн үг хэллэг

  • Видео: Түүний ачаар—Улаан өндөгний баярын бичлэг” (2:36)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Эхний шалгалт авах үйл ажиллагаанд зориулан суралцагч бүрийг өөрийн гэсэн зүрхний дүрс зурж, Аврагчийн юуг нь хайрладгаа жагсаан бичихэд урих талаар бодож үз. Дараа нь хэдэн суралцагчийг цаасаа бүгдэд харагдахуйц байдлаар камер луу харуулж барихад урь. Гурав дахь шалгалт авах үйл ажиллагаанд зориулан суралцагчдыг хичээлд ирэхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэл тавьсан байхад урихыг бодож үз. Хичээлийн цагийг судалцагчдыг нийтлэлд бичсэн зүйлээ мөн гэрчлэлээ хуваалцахад урамшуулахад ашигла.