Семинар
Иохан 21:1–17


Иохан 21:1–17

“Хоньдыг минь тэжээ”

The resurrected Jesus Christ with His arms around the shoulder of the apostle Peter. Christ points to a large number of fish lying on the beach as He speaks to Peter. Two other men and a ship sit on the beach in thebackground.

Амилсан Их Эзэн Тибер тэнгисийн (Галил) хавиар загас барьж байсан шавь нартаа үзэгдэв. Эрэг дээр Есүс тэдэнтэй хамт хооллосон бөгөөд Петрийг Өөрт нь хайртай гэдгээ Өөрийнх нь хоньдыг тэжээж халамжилснаар харуулахад урьсан. Энэ хичээл нь танд Аврагчийн адилаар бусдад тохинуулахыг хичээхдээ Түүнд хайраа харуулахад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг гэртээ гэр бүлийн гишүүд эсвэл найзуудтайгаа Иохан 21:15–17 -г уншаад, Их Эзэний хонийг тэжээх гэдэг нь юу гэсэн утгатай болохыг ярилцахад урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

“Чи Намайг эднээс илүү хайрладаг уу?” ( Иохан 21:15)

Өчигдөр өглөө сэрээд орой орондоо орох хүртлээ хийсэн хэд хэдэн зүйлээ цаасан дээр эсвэл судлах тэмдэглэлдээ жагсаан бич.

Дараа нь зөвхөн өөртөө болон хэрэгцээ шаардлагадаа төвлөрсөн зүйлсээ жагсаалт дээрээс хас. Бусдад туслахад төвлөрсөн аливаа үйл ажиллагааг дугуйл. Цагаа хэрхэн зарцуулдгаа мөн бусдад туслахад илүү их цаг гаргахын тулд юуг өөрчилж болохоо эргэцүүлэн бодоход хэдэн хором зарцуул. Иохан 21 -ийг судалж байхдаа Аврагчийн адил бусдад хэрхэн тохинуулж болохоо бод.

Иохан 21 -д Есүс Христийг амилсны дараа Петр мөн өөр зургаан шавь Тибер тэнгисийн (Галил) хавиар загасчлахаар явсан тухай цэдэглэсэн. Иохан 21:1–13 -ыг уншаад, Аврагч шавь нартаа хэрхэн тохинуулсан болохыг олж мэд.

  • Есүс Өөрийн хайр, халамжийг шавь нартаа харуулахын тулд юу хийсэн бэ?

Иохан 21:15–17 -г уншаад, Их Эзэн Петрээс юу гэж асуусан болохыг олж мэд.

  • Есүс Петрээс “Чи Намайг эднээс илүү хайрладаг уу?” гэж асуухдаа хэрэглэсэн эднээс гэдэг үг нь юуг хэлж байсан гэж та бодож байна вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Есүсийн завь, загасны тор, 153 загасыг дурдсан явдлыг Тэрээр тэднийг тохинуулалд дуудахын өмнөх хуучин амьдралыг нь хэлсэн гэж зөвлөжээ (“Эхний агуу зарлиг,” Ensign, Nov. 2012, 84 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101-ийг үзнэ үү).

  • Бид Иохан 21:15–17 дээрх Аврагчийн хүсэлтээс ямар үнэнийг мэдэж авч болох вэ?

Суралцагчид Бид Аврагчийн хоньдыг тэжээснээр Түүнийг хайрладаг гэдгээ харуулах боломжтой зэрэг төрөл бүрийн үнэнийг тодорхойлж болно.

  • Их Эзэн Петрээс Түүний хоньд болон хургануудыг тэжээхийг хүссэн нь ямар утга агуулгатай байсан гэж та бодож байна вэ?

Суралцагчдад судар дээрх нэрийг өөрсдийн нэрээр орлуулах нь тэднийг судраас судлах үйл явцаа өөрийн болгож, судруудыг амьдралтайгаа адилтгахад тусалдаг гэдгийг сануулах нь тустай байж болно.

Иохан 21:15–17 -г дахин уншаад, Симон Петрийн нэрийг өөрийн нэрээр орлуул.

Дараах хоёр асуултыг үзүүлээд, тэдгээрийг дотроо чимээгүй тунгаан бодоход суралцагчдыг урих тухай бодож үз. Эсвэл судлах тэмдэглэлдээ хариулж бичихэд суралцагчдыг урь. Хэдэн суралцагчийг хоёр дахь асуултад өгсөн хариултаа хуваалцах замаар Аврагчид хайраа илэрхийлэх боломжийг тэдэнд олго.

  • Хэрэв Есүс Петрээс асуусантай ижил асуултыг та нараас асуусан бол Тэр “эднээс” гэдэг үгийг та нарын амьдрал дахь юунд хамаатуулж хэлэх байсан гэж та бодож байна вэ?

  • Танд бүхнээс илүү Есүс Христийг хайрлах ямар ямар шалтгаан байгаа вэ?

Их Эзэний хоньдыг тэжээх

Суралцагчийн бэлтгэлийн нэг хэсэг болгож, ярилцсан зүйлсээ хуваалцахад тэднийг урь. Суралцагчдыг Аврагчийн хонийг тэжээх өөр өөр арга замын талаар бодох зуур самбарт жагсаалт гаргахыг бодож үз.

  • Их Эзэний хоньдыг тэжээж, бусдыг тохинуулах өөр ямар ямар арга зам байдаг вэ?

Та үргэлжлүүлэн суралцахдаа, Аврагч танаар хэнийг тохинуулахыг хүсдэг тухай бодож үз. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Үлиссэс Соарэсын “Хоньдыг минь тэжээ” видеог 1:55-аас 2:26 хүртэл үзнэ үү (ChurchofJesusChrist.org дээр тавигдсан байгаа) эсвэл доорх мэдэгдлийг нь унш.

Christ gives water to a thirsty lamb.
Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Бие махбод, сэтгэл санаа, сүнслэг байдлын эмгэгээсээ ангижрахыг эрэлхийлсэн мөн урам хугарч, сэтгэлээр унасан хүн бүрд Есүс тэвчээр, хайр энэрлээ харуулсан.

Аврагчийн жишээг дагахын тулд бидний хүн нэг бүр эргэн тойрноо харж, үүнтэй ижил нөхцөл байдалтай тулгарсан хонинд тусламжийн гараа сунгаж, мөнхийн амь руу чиглэсэн аяллаа үргэлжлүүлэхэд нь урамшуулах ёстой.

Өнөөдөр энэ хэрэгцээ шаардлага асар их байгаа бөгөөд Аврагчийн энэ дэлхий дээр алхаж байсан үеийнхээс ч илүү болсон байж болох юм.

(Ulisses Soares, “Feed My Sheep,” Ensign эсвэл Liahona, Nov. 2005, 98)

Хэн нэгэн танд Аврагчийн адил гараа сунган тусалж, тохинуулсан эсвэл та Түүнтэй адил өөр хэн нэгэнд тохинуулахыг хичээсэн цаг үеэ бод.

  • Энэ туршлага танд хэрхэн нөлөөлсөн бэ?

“Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсэг дэх “Сайн мэдээг хуваалцах нь” гарчигтай үйл ажиллагааг хичээлийн энэ хэсэгт ашиглаж болох юм.

Амилсан Их Эзэн төлөөлөгчдөдөө нэмэлт зааварчилгаа өгсөн. Матай 28:19–20 , Марк 16:15 -ыг уншаад, Аврагч өөр ямар ямар арга замаар бусдад тохинуулахыг хүссэн болохыг олж мэд.

  • Сайн мэдээг хуваалцах нь яагаад Аврагчийн хонийг тэжээх чухал арга зам гэж та бодож байна вэ?

  • Та сайн мэдээг бусадтай хуваалцах талаар юу гэж боддог вэ?

Зарим суралцагч сайн мэдээг бусадтай хуваалцахаасаа эмээж болох юм. Ийм мэдрэмж төрөх нь хэвийн зүйл гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Тэдэнд төрсөн мэдрэмжийг ойлгож байгаагаа хэлж, тэдэнд ямар байгааг ойлгож байгаагаа харуул. Ахлагч Угдорфын дараах мэдэгдэл мөн тусалж болох юм.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг унш.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Би та нараас гудамжны буланд цагаан хоолой барьж зогсоод, Мормоны Номын шүлгүүдийг хашхир гэж хүсээгүй. Харин би та нараас итгэл үнэмшлийнхээ талаар хүмүүстэй нүүр нүүрээ харалцан мөн онлайнаар эвтэйхэн, энгийн байдлаар харилцан ярилцах арга замыг үргэлж хай хэмээн хүсэж байна. …

Өдөр бүр сайн үйл хийхээс эхлэн YouTube, Facebook, Instagram, Twitter дээр гэрчлэлээ тавих, уулзсан хүмүүстэйгээ энгийн яриа өрнүүлэх гээд үүнийг хийх олон энгийн бөгөөд эвтэйхэн арга зам бий. …

Өөрийнхөө хувьд хамгийн энгийн, эвтэйхэн гэсэн байдлаар Есүс Христ мөн Түүний Сүм яагаад таны хувьд чухал болохыг хүмүүстэй хуваалц.

(Дийтр Ф.Угдорф, “Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм,” Ensign, May 2019, 17 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 16)

  • Сайн мэдээг хуваалцаж болох ямар ямар энгийн арга зам байдаг вэ?

Сайн мэдээг хуваалцаж болох аргуудын талаар санаа авахын тулд ChurchofJesusChrist.org/share сайт руу ороход суралцагчдыг урих талаар бодож үз. Суралцагчид мөн сайн мэдээг бусадтай хуваалцаж байсан туршлагаа хуваалцаж болох юм.

Аврагчийн ямар хонинд тохинуулж болохоо тунгаан бодохдоо та Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. Та хөршүүд, найз нөхөд, тохинуулах үүрэг авсан хүмүүс, ангийнхан, ажлынхаа танилууд эсвэл гэр бүлийнхээ гишүүдийн талаар бодож болох юм. Түүнчлэн урд чинь ганцаараа суусан эсвэл тааралдсан тусламж хэрэгтэй хүмүүсийн талаар бодож үз.

  • Тэнгэрлэг Эцэгийн аль хүүхдэд та яг одоо хэрэгтэй байна вэ?

  • Тэдний хэрэгцээ шаардлагыг ханган туслахын тулд Аврагч таныг хэрхэн ашиглаж болох вэ?

  • Бусдад тохинуулахыг сонгох нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг гэх таны хайрыг хэрхэн Тэдэнд харуулдаг вэ?

  • Тэдний хонийг тэжээх нь хэрхэн Тэдэнтэй адил болоход танд тусалдаг вэ?

Суралцагчдад дээрх асуултуудыг залбиран байж эргэцүүлэн бодох цаг гаргаж өгөөд, хүсвэл зарим санал бодлоо хуваалцахад урь.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Бид Их Эзэнийг хайрлах хайраа хэрхэн Аврагчид жинхэнээсээ харуулж чадах вэ?

Мормоны Номын бошиглогч Хаан Бенжамин бусдадаа үйлчилж байгаа нь Бурхандаа чин сэтгэлээсээ үйлчилж байгаа хэрэг гэж заав ( Мозая 2:17 -г үзнэ үү). Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) ийн тунхагласан.

Official portrait of President Thomas S. Monson, 2008.

Үнэндээ, Их Эзэний хүмүүст үйлчлэх замаар Түүнд үйлчлэхгүй л бол Түүнийг хэзээ ч хайрлаж чадахгүй.

(Thomas S. Monson, “Great Expectations” [Brigham Young University devotional, Jan. 11, 2009], 6, speeches.byu.edu)

Иохан 21:15–17 Аврагч хонь, хургануудыг нь тэжээ гэсэн зааврыг ахин дахин өгсөн нь ямар ач холбогдолтой вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Иохан 21 -ийн эртний грек бичвэрээс дараах ойлголтыг хуваалцжээ.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

[ Иохан 21:15 ]-д байгаа тэжээх гэдэг үг нь грек хэлний bosko буюу ‘тэжээх, бэлчээх’ гэсэн утгатай үгээс гаралтай. Хурга гэдэг үг нь буюу “жижиг хонь” гэж багасгасан нэр үгээс гаралтай. …

[ Иохан 21:16 ]-д байгаа тэжээх гэдэг нь арай өөр, poimaino буюу “хонь хариулах, маллах, асрах” гэсэн утгатай үгээс гаралтай. Хонь гэдэг үг нь probaton буюу “нас гүйцсэн хонь” гэсэн утгатай үгээс гаралтай. …

[ Иохан 21:17 ]-д байгаа тэжээх гэдэг үг нь мөн л грек хэлний bosko буюу хоол тэжээл гэсэн утгыг илэрхийлдэг. Хонь гэдэг үг нь мөн грек хэлний probaton буюу нас гүйцсэн хонь гэсэн үгээс орчуулагджээ.

Энэ гурван шүлэг англи хэлэнд их төстэй бууж байгаа боловч үнэндээ грек хэлэнд гурван өөр утга бүхий захиасыг агуулдаг.

  • Жижиг хургануудыг өсгөхийн тулд тэжээх хэрэгтэй;

  • Хоньдыг харин хариулах хэрэгтэй;

  • Хоньдыг бас тэжээх хэрэгтэй.

(Russell M. Nelson, “Shepherds, Lambs, and Home Teachers,” Ensign, Aug. 1994, 16)

Би Түүний хоньдыг хэрхэн тэжээж болох вэ?

Бусдад хайр, энэрлээр тусламжийн гараа сунгаж, тохинуулах тоо томшгүй олон арга зам бий. Жишээлбэл, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Мишэлл Д.Крэйг эгч Бурханы хүүхдүүдэд туслахын тулд өөр юу хийж болохоо мэдэхээр залбирчээ. Тэр өмнө нь дараалалд зогсож байхдаа утсаа харахгүй байх зааврыг хүлээн авсан байв. ChurchofJesusChrist.org дээрх “Pray for Eyes to See as He Sees”-ийг үз эсвэл доорх түүхийг унш.

6:30
Sister Michelle D. Craig, first counselor, Young Women general presidency. Official Portrait as of October 2018.

Маргааш өглөө нь би дэлгүүрт нэгэн урт дараалалд зогсож хүлээх болов. Би гар утсаа гаргаснаа, хүлээж авсан мэдрэмжээ санав. Би утсаа буцааж хийгээд, эргэн тойрноо ажиглалаа. Дараалалд миний урд зогсож байгаа нэгэн настай эрэгтэйг би олж харав. Түүний сагсанд хэдэн лааз муурын хоолноос өөр юу ч үгүй байв. Надад жаахан сонин санагдсан боловч би “Та мууртай байх нь ээ” гэж үнэхээр овсгоотой зүйл хэлсэн. Шуурга болох гэж байгаа тул муураа хоолгүй байлгахыг хүсээгүй юм аа гэж тэр хариулав. Бид хоёрыг ийн хэсэгхэн ярилцаж байтал тэр эргэж хараад, “Би хэнд ч хэлээгүй л дээ, гэхдээ өнөөдөр миний төрсөн өдөр” гэлээ. Зүрх сэтгэл минь уярав. Би түүнд төрсөн өдрийн мэнд хүргээд, гар утсаа харж зогсолгүй, анхаарал тавих хэрэгтэй байсан хүнээ үнэхээр олж харж, түүнтэй харилцах боломжийг алдаагүйдээ талархан, чимээгүйхэн залбирч билээ.

(Мишэлл Д.Крэйг, “Харах нүд,” Ensign, Nov. 2020, 16 эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 14)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Ерөнхий чуулган дээр хэлсэн үг

Ахлагч Жэффри Р.Холландын “Эхний агуу зарлиг” үгийн хэсгээс ашиглах талаар бодож үз (Ensign, Nov. 2012, 83–85 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 100–103). Жишээлбэл, суралцагчдыг Иохан 21:15–17 -г уншсаныхаа дараа цагийн код 6:51-ээс 12:24 хүртэл үзэхэд урих нь үнэнийг болон Түүний хонийг тэжээх замаар Аврагчид хайраа харуулахын ач холбогдлыг мэдрэхэд суралцагчдад тусалж болох юм.

19:48

Сайн мэдээг хуваалцах

Матай 28:19–20 -ийг суралцагчидтай хамт уншаад, дараа нь дараах асуултуудыг тавих талаар бодож үз.

  • 20-р шүлэгт цэдэглэснээр, Аврагч төлөөлөгчдөдөө ямар амлалт өгсөн бэ?

  • Их Эзэн ямар ямар арга замаар сайн мэдээг хуваалцахаар хичээж зүтгэхэд тань “та нартай хамт” байсан эсвэл та нарт тусалсан бэ?

  • Энэ амлалтыг санаж явах нь бусадтай сайн мэдээг хуваалцах боломжийг үргэлжлүүлэн эрж хайх сэдлийг хэрхэн өгөх вэ?