Семинар
Төгс эзэмших сургаал: Лук 24:36–39


Төгс эзэмших сургаал: Лук 24:36–39

“Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй”

The resurrected Jesus Christ (dressed in white robes) standing at the entrance to the Garden Tomb. Christ is portrayed looking toward the heavens.

Та Лук 24:1–9, 36–48-ыг судлахдаа Аврагчийн Амилалтын талаар сурч мэдсэн. Энэ хичээл нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг болох Лук 24:36–39-ийг ашиглан эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдрал дээрх нөхцөл байдалд хэрэгжүүлэх замаар амилуулалтын талаарх сургаалыг илүү төгс эзэмшихэд тань тусална.

Цагийн зохицуулалт. Төгс эзэмших сургаалын дүгнэх үйл ажиллагаа товч бөгөөд үр дүнтэй байх ёстой. Эдгээр давтах үйл ажиллагааг явуулахдаа хэт их цаг зарцуулахгүй байхад хяналт тавь.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Лук 24:1–9, 36–48 -ыг судлах явцдаа Аврагчийн Амилалтын талаар олж мэдсэн, мэдэрсэн зүйлээ эргэцүүлэн бодоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Цээжлэх ба тайлбарлах

Аврагчийг Гетсеманид зовж шаналан, загалмай дээр амиа алдсаны дараа Түүний биеийг буулгаж, булшинд тавьсан болохыг эргэн сана. Гурав хоногийн дараа Есүс Христ амилсан. Төгс эзэмших сургаалын хэсэг болох Лук 24:36–39 -ийг уншаад, амилсныхаа дараа шавь нартаа Аврагчийн айлдсан чухал үг, хэллэгийн доогуур зур.

Танаас Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн “Асуулт ба хариулт” хэсгийн дараах асуултуудад хариулахыг хүссэн гэж төсөөл. Хуваалцах зүйлээ 2–3 өгүүлбэрт багтаан хуваалцахыг бод.

Хэрэв суралцагчид Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн “Асуулт ба хариулт” хэсгийн талаар сайн мэдэхгүй бол хамгийн сүүлийн дугаар дээрх жишээг хуваалцахыг бодож үз.

  • Есүс Христийн Амилалт юугаараа онцгой вэ?

Суралцагчдад төгс эзэмших сургаалын судрын хэсэг болох Лук 24:36–39 -ийн эшлэл, дагалдах түлхүүр үг хэллэгийг цээжлэх боломж олго. Үүнийг хэрхэн гүйцэтгэх нэг жишээг өгье.

Энэ эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэх дадлага хийхийн тулд судлах тэмдэглэлийнхээ хуудсыг дөрвөн хэсэгт хуваа. Хэсэг тус бүрд эшлэл болон нэг үг хэллэгийг бич (доор харуулснаар). Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийн дөрвөн хэсэг бүрийн илэрхийлэх холбогдох энгийн зургийг эсвэл шигтгээ зургийг зурах талаар бодож үз. Бүгдийг нь харахгүйгээр цээжээр хэлдэг болтлоо тэдгээрийг нэг бүрчлэн унших давтлага хий.

  • Лук 24:36–39

  • Учир нь сүнсэнд та нарын

  • Над шиг яс, мах байдаггүй юм

  • харж байгаа

Амьдралд хэрэгжүүлэх дадлага

Доорх үйл ажиллагааг ойролцоогоор 3–5 минутад гүйцэтгэн, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг дахин давтахад суралцагчдад тусал. Гурван зарчмыг цээжээрээ бичиж чадах хүн байвал мэдэгдэхийг тэднээс хүсээд, хүсвэл эдгээр зарчмыг амьдралдаа хэрхэн ашигласан эсвэл ашиглаж болох байснаа хуваалцахад тэднийг урь.

2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрийг товчхон давт. Үүнийг гүйцэтгэх нэг арга зам бол гурван зарчмыг гурвууланг цээжээр бичиж чадах эсэхээ харах байж болно. Дараа нь судлах тэмдэглэлдээ эдгээр зарчмыг өөрийн амьдралд хэрхэн ашигласан эсвэл ашиглаж болох байснаа бичиж тэмдэглэ.

Одоо дараах жишээг уншиж, дагалдан гарах асуултуудад хариулах замаар Лук 24:36–39 -д заасан сургаал, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах дадлага хий.

Дараах жишээг суралцагчдад илүү их хамааралтай болгохын тулд тохируулан өөрчлөх талаар бодож үз.

Таны дотнын найзуудын нэг болох Жинёон танай гэрт номлолын хичээл авахыг зөвшөөрчээ. Жинёон гэр бүлээрээ танай хотод саяхан нүүж ирсэн бөгөөд Есүс Христийн талаар ямар ч анхан шатны ойлголт, мэдлэггүй байв. Авралын төлөвлөгөө болон үүнд гүйцэтгэсэн Есүс Христийн үүргийн талаар заахад Жинёонд тавгүй санагдаж байгаа мэт байсан боловч тэр юу ч хэлсэнгүй. Сүүлд нь номлогчдыг явсны дараа тэр амилуулалт, үхлийн дараах амьдрал гэх ойлголтод итгэдэггүйгээ тантай хуваалцжээ.

Дараах асуултууд нь сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бие даан ашиглах дадлага хийх боломжийг суралцагчдад олгох зорилготой. Эдгээр асуултыг ангиараа эсвэл жижиг бүлгээр ярилцах эсэхээс үл хамааран эдгээр зарчмыг бие даан ашиглах суралцагчдын чадварыг хэмжихийн тулд тэднийг анхааралтай сонс. Хэрэв суралцагчдад тусламж хэрэгтэй бол, доор жагсаасан зарчим тус бүрийн гарчгийн доор байгаатай адил асуултаар тэднийг чиглүүлэхийг бодож үз.

  • Та Жинёонд туслахыг хүсэж байгаагаа ойлгуулахын тулд юу хийх эсвэл хэлэх вэ?

  • Жинёоны юунд итгэдэг, ямар үндэслэлээр ийн хэлж байгааг нь илүү сайн ойлгохын тулд та ямар асуултууд тавьж болох вэ?

  • Та Жинёонд туслахын тулд сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг гурвууланг нь хэрхэн ашиглах байсан бэ?

Итгэлээр үйлдэх

  • Та энэ нөхцөлд хэрхэн итгэлээр үйлдэх вэ?

  • Та итгэлээр үйлдэх талаар Жинёонтой юу хуваалцаж болох вэ? Яагаад энэ нь түүний асуултын хариултыг олохын тулд хийх ёстой чухал алхам бэ?

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Та Жинёонд асуудлаа мөнхийн өнцгөөс харахад нь туслахыг хичээхдээ ямар ямар асуултыг тавьж эсвэл ямар мөнхийн үнэнийг гэрчлэх вэ?

  • Энэ нь Жинёонд үүнийг мөнхийн өнцгөөс ойлгож эхлэхэд нь хэрхэн туслах вэ?

  • Аврагчийн Амилалт ба авралын төлөвлөгөөнд гүйцэтгэдэг үүргийн талаар ойлгоход танд юу тусалсан бэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх

  • Лук 24 -ийн ямар ямар тодорхой судруудыг та Жинёонд хариулахдаа ашиглаж болох вэ? Та хариулахынхаа өмнө ямар нэмэлт эх сурвалжуудыг харах вэ? (Танд Лук 24-ийн талаарх өмнөх хичээлээр судалсан материалуудын зарим нь тус болж болох юм.)

  • Хэрэв Жинёон бие даан судлахыг хүсвэл та түүнд ямар ямар материалыг зөвлөх вэ?

Суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах цаг гаргаж өгсний дараа, хэрхэн хийсэн гэж бодож байгаагаа эргэцүүлэн бодоход тэднийг урь. Суралцагчдаас амьдралдаа эдгээр зарчмыг ашигласан туршлагаасаа хуваалцахыг хүсэж болох юм. Эдгээр зарчим тэдний хувьд ямар ач холбогдолтой болохыг хуваалцахад тэднийг урь.

Төгс эзэмших сургаалын тойм

Удахгүй заах хичээлийн үеэр дараах давтах үйл ажиллагааг ашигла.Доор үзүүлснээр Лук 24:36–39 -ийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийн дараах дөрвөн хэсгийг харуул.

Над шиг яс, мах байдаггүй юм

Учир нь сүнсэнд та нарын

Лук 24:36–39

харж байгаа

Суралцагчдыг энэхүү судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг судлах тэмдэглэлдээ зөв дарааллаар бичихэд урь.