Семинар
Лук 22:47–71; Иохан 18:1–27


Лук 22:47–71; Иохан 18:1–27

“Эцэгийн Надад өгсөн аяганаас Би уухгүй гэж үү?”

Judas is giving Jesus a kiss on the cheek, a band of men with torches are behind them. Outtakes include soldiers and men with torches leaving, Peter with a knife in his hand with the savior on the ground healing the wounded man, the people who want to arrest Jesus coming with torches, Peter about to cut the man’s ear, Jesus talking to Judas, Jesus looking at Judas, some of the mob, Jesus healed the man, the backs of James and John watching as Jesus is being taken away, Judas stepping forth from the crowd, Jesus allowing the soldier to bind his hands, and Jesus on the ground with the wounded man, looking up at his disciples.

Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн тааллыг дагахад зүрх сэтгэлээ бүрэн зориулсан. Энэ нь Гетсеманийн цэцэрлэгт зовж шаналан, дараа нь баривчлагдсан мөн цовдлогдохынх нь өмнө өрнөсөн үйл явдлуудаас тодорхой харагддаг. Энэ хичээл танд амьдралдаа Тэнгэрлэг Эцэгийн тааллыг дагахыг сонгох замаар Есүс Христийн жишээг дагахад туслах болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хувийн сонирхлынхоо оронд Тэнгэрлэг Эцэгийн хүссэн зүйлсийг хийхээр сонгож байсан үеийнхээ талаар бодоход урь. Суралцагчдаас юу нь хэцүү байсан мөн яагаад үүнийг сонгосноо бодохыг хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Тэнгэрлэг Эцэгийн тааллыг өөрийн хүслээс дээгүүр тавих

Тэнгэрлэг Эцэгийн тааллыг өөрийн хүслийн өмнө тавихад тулгарах бэрхшээлийн талаар бодож үзэхэд суралцагчдад туслахын тулд дараах жишээг ашиглах талаар бодож үз. Нэг суралцагчийг самбарын өмнө гарч ирээд, уг жишээн дээр өгсөн сонголтуудын талаарх бодол санаагаа хуваалцахад урьж болох юм.

Drawing of two doors and siding.

Дээрх зургийг үзүүл эсвэл самбарт хоёр энгийн хаалга зур.

Та өөрийгөө хоёр хаалганы өмнө зогсож байгаагаар төсөөл. Эхний хаалгаар орохыг сонгосноор та Тэнгэрлэг Эцэгийн тааллыг дагах хэдий ч хүнд хэцүү сорилттой тулгарна. Хэрэв хоёр дахь хаалгаар орохыг сонгосон бол сорилтоос зайлсхийж болох ч Тэнгэрлэг Эцэгийн танаас хүссэн зүйлийг хийхгүй.

  • Та яагаад нэг дэх эсвэл хоёр дахь хаалгыг сонгох вэ?

  • Эхний хаалгаар орохыг сонгоход танд тусалж чадах Тэнгэрлэг Эцэгийн талаарх юуг та мэдэх вэ?

Есүс Христийн амьдралын талаар мөн эхний хаалгыг хэрхэн сонгох нь Түүний хэрхэн амьдрахыг сонгосонтой юугаараа ижил төстэй болохыг цаг гарган эргэцүүлэн бод. Өнөөдрийн хичээлээр, мөнх бус амьдралынхаа эцсийн мөчид Аврагчийн хийсэн сонголтуудын талаар унших боломжийг танд олгоно. Судалж байхдаа та Есүс Христийн ямар ямар үйлдэл таныг сүнслэгээр өдөөж байгааг олж мэд.

Есүс Христ Гетсеманид орхигдож мөн баривчлагдсан

Гетсеманийн цэцэрлэгт Есүс Христ Эцэгээсээ “энэ аягыг Надаас алгасуулаач” гэж хүссэн боловч “Гэвч Миний хүслээр бус, харин Таныхаар болог” ( Лук 22:42) хэмээн хэлэхдээ Эцэгийнхээ тааллын дагуу үйлдэхэд бэлэн байгаагаа тодорхой харуулсан. Есүсийн дурдсан аяга Түүний зовлон шаналал болон үхлийг илэрхийлдэг.

Иохан 18:1–4 -ийг уншаад, Аврагч Тэнгэрлэг Эцэгийн тааллын дагуу цаашид ч үйлдэхэд бэлэн байгаагаа хэрхэн харуулсан болохыг олж мэд.

Удахгүй “Өөрт нь тулгарна” ( 4-р шүлэг) гэж Есүсийн мэдэж байсан ч хүлээн зөвшөөрсөн хүнд хэцүү зүйлсийн заримыг жагсаан бич.

Иохан 18:5–11 -ийг уншаад, Түүнийг барихаар ирсэн зэвсэглэсэн харуулуудад Аврагч юу гэж хариулсныг олж мэд.

Есүс Христийн гайхамшигт хайр, шийдэмгий байдлыг харуулсан, Иоханы бичиж тэмдэглээгүй орхисон нэмэлт мэдээллийг харах бол Матай 26:52–54 -ийг мөн Лук 22:50–51 -ийг үзнэ үү. Та мөн ChurchofJesusChrist.org дээрх “he Savior Suffers in Gethsemane” видеог цагийн код 5:55-аас 8:30 хүртэл үзэж болох юм.

Drawing of two doors and siding.
  • Есүсийн зэвсэглэсэн харуулуудтай тулгарсан үйл явдлын юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?

  • Эсэргүүцэлтэй тулгарах талаар ойлгоход Есүс Христийн үлгэр жишээ танд хэрхэн туслах вэ?

  • Аврагч яагаад эдгээр нөхцөл байдлыг дээрх арга замаар зохицуулж чадсан гэж та бодож байна вэ? Энэ нь танд Түүний тухай юу зааж байна вэ?

“Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дээрх ахлагч Бэднарын мэдэгдлийг Аврагчийн зан чанарын талаар мөн Түүний үйлдлээс суралцагчид юу олж мэдсэн тухай ярилцах хэлэлцүүлгийн нэг хэсэг болгох нь тус болж болох юм. (Дэвид А. Бэднар, “Зүрх сэтгэлдээ номхон дөлгөөн,” Ensign, May 2018, 33 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 36.)

Есүс Христийг шүүхээр авчирсан нь

Есүсийг баривчилсны дараа түүнийг тэргүүн тахилч Каиаф мөн Иудейн бусад удирдагчийн өмнө авчирсан. Лук 22:63–65 -ыг уншаад, тэдний зүгээс Есүст хандсан шударга бус зарим хандлагын талаар олж мэд. Та мөн ChurchofJesusChrist.org дээрх “Jesus Is Tried by Caiaphas, Peter Denies Knowing Him” видеог цагийн код 0:00-оос 1:39 хүртэл үзэж болох юм.

Drawing of two doors and siding.
  • Аврагч яагаад ийм хатуу, шударга бус шийтгэлийг хүлцэн тэвчихэд бэлэн байсан гэж та бодож байна вэ?

Мормоны Номд Нифай, Абинадай хоёр Аврагч яагаад ийм шийтгэлийг хүлээн авахад бэлэн байсан талаар заасан. 1 Нифай 19:8–9 -ийг мөн Мозая 15:5–7 -г уншаад, тэдний дурдсан шалтгаануудыг олж мэд.

Эдгээр шүлгээс Есүс Христийн тухай мөн Түүнээс ямар сургамж авч болохоо судлах тэмдэглэл дээрээ жагсаан бич.

Эдгээр сургамжийг ойлгож авах нь таны хувьд яагаад үнэ цэнтэй эсвэл утга учиртай болохыг тайлбарласан хэд хэдэн шалтгааныг жагсаан бичиж болох юм.

Хэрэв суралцагчдад эдгээр шүлгээс ямар сургамж олж авч болох талаар бодоход тусламж хэрэгтэй бол тэдэнд жишээ өгөх талаар бодож үз. Жишээлбэл, доорх хараар тодруулсан зарчмаас гадна Есүс Христ бусдыг хайрладаг, сайхан сэтгэлтэй байсан учраас бидний төлөө зовж шаналахад бэлэн байсан гэсэн үнэнийг дурдаж болно. Хэрэв суралцагчид энэ үнэнийг судлах тэмдэглэл дээрээ бичих бол энэ сургамжийг яагаад чухал гэж үзэж байгаагаа сайн дураараа хуваалцахыг хэдэн суралцагчаас хүсэх талаар бодож үз.

Мөн бичсэн бусад сургамжийнхаа талаар болон яагаад бичсэнээ хуваалцахыг тэднээс хүс.

Мөн Есүс Христ Эцэгийнхээ тааллыг бүх зүйлд дагасан гэдэг нь эдгээр шүлгээс ойлгосон байх ёстой өөр нэг сургамж юм.

  • Есүс Эцэгийнхээ талаар юуг ойлгодог байсан нь Түүний тааллыг төгс дагахад хүргэсэн гэж та бодож байна вэ?

Хэрэв энэ хичээлийн суралцагчийн бэлтгэл хэсгийг гүйцэтгэхэд суралцагчдыг урьсан бол хэдэн суралцагчийг туршлагаа ангийнхантайгаа хуваалцахад урих талаар бодож үз.

Бурханы таалалд өөрсдийн хүслийг нийцүүлэх нь яагаад хэцүү болох талаар утга учиртай яриа өрнүүлэхэд суралцагчдад туслахын тулд “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дээрх ахлагч Максвэллын мэдэгдлийг ашиглахыг бодож үз.

  • Хэцүү байсан ч Тэнгэрлэг Эцэгийн тааллыг дагахыг сонгосноор та ямар ямар адислал хүлээн авсан бэ?

Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон Бурханы тааллыг дагахад бэлэн байхтай холбоотой хэд хэдэн асуултыг тавьсан. Эдгээр асуултад хэрхэн үнэнчээр хариулахаа тунгаан бодоход хэсэг хугацаа зарцуул. Асуулт бүрд тийм гэж хариулахын тулд та юу хийсэн байх хэрэгтэй вэ гэдгээ бодож үз.

Цаг гарган ерөнхийлөгч Нэлсоны тавьсан асуултуудыг эргэцүүлэн бодоход суралцагчдад туслахын тулд дараах мэдэгдлийг үзүүлэхийг бодож үз.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Та амьдралдаа Бурханыг ялуулахад бэлэн үү? Та Бурханыг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөөллөө болгоход бэлэн үү? Та Түүний үг, зарлиг, гэрээнүүдэд өдөр бүр үйлддэг зүйлдээ нөлөөлөх боломж олгох уу? Түүний дуу хоолойг бусдаас чухалд тавихыг та хүлээн зөвшөөрөх үү? Түүний танаар хийлгэх гэсэн зүйлийг бусад бүх амбицаасаа дээгүүр тавихад та бэлэн үү? Та өөрийн хүслийг Түүний таалалд нийцүүлэхэд бэлэн үү?

(Рассэлл М. Нэлсон, “Бурхан ялах болтугай,” Ensign, Nov. 2020, 94 эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 103)

Drawing of two doors and siding.

Аврагч Эцэгийнхээ тааллыг дагадаг талаар сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн та юуг санаж, хийж байгаа мөн хэн болохыг хүсэж байгаагаа хэдэн өгүүлбэрээр бич. Бодол санаа, хүсэл тэмүүллээ бичиж тэмдэглэхдээ дараах санааг ашиглахыг бодож үз.

  • Би Аврагчийг …-ийг санахыг хүсэж байна.

  • Есүс Христийн адил би … замаар Тэнгэрлэг Эцэгийн тааллын дагуу үйлдэж чадна.

  • Есүс Христтэй илүү адил болохын тулд миний хөгжүүлэхийг хүсэж байгаа нэг зан чанар бол … юм.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Аврагчийн Тэнгэрлэг Эцэгийн тааллыг дагахад бэлэн байсан байдлаас бид юуг сурч мэдэж болох вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А. Бэднар Аврагчийн номхон дөлгөөн зан чанар Өөрийнхөө хүслийг Тэнгэрлэг Эцэгийн таалалд нийцүүлэх боломжийг олгосон чухал зан чанар байсан гэж заасан.

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Их Эзэний байнга Өөрийн хүслээр захирагддаг, тэвчдэг зан чанар хоёулаа бид бүгдэд сэтгэл хөдөлгөм урам өгч, cургамж болдог. Ариун сүмийн хамгаалалтын цэргийн баг болох Ромын цэргүүдийг Гетсеманид Есүсийг баривчлахаар ирэхэд Петр илдээ сугалж, тэргүүн тахилчийн боолын баруун чихийг тас цавчив [ Иохан 18:10 -ыг үзнэ үү]. Тэгтэл Аврагч чихэнд нь хүрч, мөнөөх боолыг эдгээв [ Лук 22:51 -ийг үзнэ үү]. Тэрээр Өөрийг нь баривчлагдаж, цовдлогдохоос сэргийлж болох байсан тэрхүү тэнгэрлэг хүчээ ашиглан олзлогч нь болох хүндээ хүрч очин, адисалсныг анхаарна уу.

… Аврагчийн номхон дөлгөөн зан чанар нь Түүний сахилга баттай хариу үйлдэл, хатуу тэсвэр тэвчээр, хувийн ашиг сонирхлын төлөө Өөрийн төгс хүчийг ашиглах хүсэлгүй байгаа зэрэгт илэрдэг.

(Дэвид А. Бэднар, “Зүрх сэтгэлдээ номхон дөлгөөн,” Ensign, May 2018, 33 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 39)

Би яагаад өөрийн хүслийг Бурханы таалалд нийцүүлэхийг хүсэх ёстой вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А. Максвэлл (1926–2004) ийн заасан.

Last official portrait of Elder Neal A. Maxwell, 1992.

Бидний ихэнх маань … өөрсдийн хүслийг Эцэгийн таалалд нийцүүлснээр ( Мозая 15:7 -г үзнэ үү) хувийн онцлог зан чанараа алддаг гэж ташаа боддог. Үнэндээ бид өөрсдийгөө алдаж байгаадаа биш харин үүрэг, цаг зав, ололт амжилт, өмч хөрөнгө зэрэг аминч бодолд санаагаа зовоодог. Аврагч бидэнд өөрсдийгөө алдахыг зааварласныг гайхах зүйлгүй ( Лук 9:24 -ийг үзнэ үү). Тэрээр биднээс бид өөрсдийгөө шинээр олохын тулд өмнө нь байсан хүнээ алдахыг л хүссэн. Энэ бол өөрийг нь хэн болохыг тодорхойлдог бүхнээ алдах биш, харин өөрийн жинхэнэ мөн чанарыг олохтой холбоотой асуудал юм! …

… Өөрийн хүслийг Бурханы тааллаар солих нь Түүний тахилын ширээнд хувь хүнийхээ хувьд бидний өгч чадах онцгой өргөл юм. Ах, эгч нар аа, бидний “өгдөг” өөр олон зүйл нь үнэндээ Түүний бидэнд аль хэдийн өгсөн эсвэл зээлдүүлсэн байсан зүйлс байдаг. Гэхдээ та мөн би хувь хүнийхээ хүслийг Бурханы тааллаар сольж, өөрсдийгөө нийцүүлж байж л үнэхээр ямар нэгэн зүйлийг Түүнд өгч байгаа хэрэг юм. Энэ бол бидний үнэхээр өгч чадах цорын ганц, өмч юм!

(Neil A. Maxwell, “Swallowed Up in the Will of the Father,” Ensign, Nov. 1995, 23, 24)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Аврагчид болон Тэнгэрлэг Эцэгийн тааллыг

дагахад бэлэн байсанд нь Түүнд талархах талархлаа нэмэгдүүлэхэд суралцагчдад туслахын тулд Есүс Христийн бэлгэдлийн чанараар уусан аягыг онцлох талаар бодож үз. Тэнгэрлэг Эцэгийн Есүс Христээс уухыг хүссэн аяга Түүний Амилалтыг авчирсан зовлон шаналал, үхлийн бэлгэдэл болохыг ойлгоход суралцагчдад тусал. Аяганы талаар дурдсан дараах судруудыг уншиж байхад нь Аврагчийн талаар олж мэдсэн зүйлсээ бичиж тэмдэглэхийг суралцагчдаас хүсэж болох юм. Есүс Христ гашуун аяганаас уусны ачаар хэрхэн адислагдсан талаараа тунгаан бодохыг мөн тэднээс хүсэж болно.