Семинар
Матай 26:36–46; Лук 22:39–46, 1-р хэсэг


Матай 26:36–46; Лук 22:39–46, 1-р хэсэг

Есүс Христ Гетсеманийн цэцэрлэгт зовж шаналсан

Christ praying in the Garden of Gethsemane Christus im Getsemani-Garten betend

Есүс Христ Гетсеманийн цэцэрлэгт Цагаатгалынх нь нэгэн хэсэг болсон хэмжээлшгүй их зовлон шаналлыг амссан. Энэ бол Гетсеманийн цэцэрлэг дэх Аврагчийн зовлон шаналлын тухай мөн үүний сургаалын ач холбогдлын талаарх хоёр хэсэг хичээлийн эхнийх нь юм. Энэ хичээлийн зорилго бол Гетсеманийн цэцэрлэгт юу болсныг төдийгүй энэ нь таны төлөөх хайрын үйлдэл хэрхэн болсон талаар илүү сайн ойлгож авахад тань туслах явдал юм. Дараагийн хичээлээр та Есүс Христийн Цагаатгалын талаарх сургаалыг судалж, Аврагчаас хүч чадал, тусламж хэрхэн авч чадах талаар суралцана.

Ариун нандин сэдвүүдийг эрхэмлэн дээдлэх. Хичээл бүр дээр хүндлэл, бишрэл, зорилго бүхий орчин бүрдүүлэхийг хичээ. Онцгой ариун нандин сэдэв гарч ирэх үед хүндлэн дээдлэх хандлагаа хадгалж үлдэхэд суралцагчдад туслахыг хичээ. Хүндлэл бишрэлийг төрүүлэхэд туслах хөгжим тоглох, зураг үзүүлэх тухай бодож үз. Түүнчлэн суралцагчдыг орж ирэхэд мэндчилж, ярилцах гэж байгаа сэдвийнхээ ариун нандин байдлын талаар сануулах нь тус болж болох юм.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийн тухай мөн Түүний Цагаатгалын талаар тунгаан бодоход туслах ямар нэг зүйлийг хийхэд урь. Жишээлбэл, дууллыг авч үзэх, Есүс Христийн зургийг харах, судрын хэсгээс унших зэрэг өөр ямар нэг зүйл хийж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэ хичээл бол Гетсеманийн цэцэрлэг дэх Есүс Христийн зовлон шаналлын талаар үзэх хоёр хичээлийн эхнийх нь юм. Хэрэв энэ агуулгыг нэг л хичээлд багтаан заах цаг байвал дараагийн хичээлтэй танилцаж (“Матай 26:36–46; Лук 22:39–46, 2-рхэсэг”), энэ хичээлд оруулах хэрэгтэй байж болох санаануудыг ол.

Есүс Христ бидний төлөө юу хийсэн бэ?

Ерөнхийлөгч Даллин Х. Өүкс Сүмийн нэгэн гишүүнтэй өрнүүлсэн ярианыхаа нэг хэсгийг хуваалцсан юм. “Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?” видеог цагийн код 0:00-оос 0:34 хүртэл үзнэ үү. Энэ видео ChurchofJesusChrist.org дээр байгаа.

12:44
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Олон жилийн өмнө, олон жил сүмд идэвхгүй байсан нэгэн эмэгтэйтэй би уулзсан бөгөөд найзууд нь түүнийг буцаж ирээч гэж гуйдаг боловч буцах ямар нэг шалтгаан надад байхгүй гэж тэр боддог байв. Урам өгөхийн тулд би түүнд “Аврагчийн танд хийсэн бүх зүйлийг бодож үзэх юм бол буцаж ирэх, Түүнийг шүтэн бишрэх, Түүнд үйлчлэх олон шалтгаан танд бий” гэж хэлж билээ. “Тэр миний төлөө юу хийсэн юм бэ?” гэж түүнийг хариулахад би их гайхсан.

(Даллин Х.Өүкс, “Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 73)

  • Та энэ эмэгтэйн асуултад хэрхэн хариулах вэ?

Есүс Христ Гетсеманийн цэцэрлэгт зовж шаналсан

A twisted olive tree in the Garden of Gethsamane in Israel. the eastern wall of the old city of Jerusalem is in the background. Biblical/Historical info: The present site identified as the Garden of Gethsamane is maintained by Franciscans. Ancient Olive tress grow in the garden. Gethsamane was across the Kidron valley from Jerusalem. (See John 18:1) Jesus atoned in the Garden of Gethsamane. (See Matthew 26:36-56 ; Mark 14:32-39 ; Luke 22:39-53 ; D&C 19:15-19 ; 3 Nephi 11:11) Jesus was betrayed and arrested at the Garden just after the Atonement. (See Matthew 26:47-56 ; John 18:1-13)

Аврагч Алгасал баярын зоогоос хүртэж дуусаад, ариун ёслолын үндсийг тавьж, төлөөлөгчдөдөө сүүлчийн сургаалаа хуваалцахаар Чидун уул руу явсан бөгөөд Тэрээр Петр, Иаков, Иохан нартай хамт цааш Гетсеманийн цэцэрлэг рүү явжээ. Гетсемани гэдэг үг нь “тос шахах” гэсэн утгатай. Есүс Христийн Цагаатгалын маш чухал хэсгүүд Гетсеманид өрнөсөн. Та эдгээр үйл явдлыг судлахдаа, Есүс Христийн Цагаатгалыг ойлгох нь таныг гэсэн Бурханы хайрыг танин мэдэж, мэдрэхэд хэрхэн тусалж болох тухай бодож үз.

Дараах судрын хэсгүүд нь Гетсеманийн цэцэрлэг дэх Аврагчийн зовлон шаналлын нэг хэсэг болох чухал үйл явдлуудын заримыг дүрсэлдэг. Дараах хүснэгтийг судлах тэмдэглэл дээрээ хуулж тавиад, шүлгүүдийг судлах зуураа бөглөж гүйцээхийг бодож үз. Мөн судар дээрээ эдгээр шүлгийн түлхүүр үг, хэллэгүүдийн доогуур зурах талаар бодож үз.

Доорх шүлгүүдийг уншихын зэрэгцээ та “The Savior Suffers in Gethsemane” видеог цагийн код 0:00-оос 5:52 хүртэл үзээд (ChurchofJesusChrist.org дээр байгаа), энэ ариун нандин үйл явдлын гэрч болж байна гэж төсөөлөхийг хүсэж магадгүй юм.

A twisted olive tree in the Garden of Gethsamane in Israel. the eastern wall of the old city of Jerusalem is in the background. Biblical/Historical info: The present site identified as the Garden of Gethsamane is maintained by Franciscans. Ancient Olive tress grow in the garden. Gethsamane was across the Kidron valley from Jerusalem. (See John 18:1) Jesus atoned in the Garden of Gethsamane. (See Matthew 26:36-56 ; Mark 14:32-39 ; Luke 22:39-53 ; D&C 19:15-19 ; 3 Nephi 11:11) Jesus was betrayed and arrested at the Garden just after the Atonement. (See Matthew 26:47-56 ; John 18:1-13)

Дараах хүснэгтийг самбарт үзүүлээд, судлах тэмдэглэл дээрээ хуулж зурахыг суралцагчдаас хүсэж болно. Суралцагчдын хэрэгцээ шаардлага, чадвараас хамааран уг хүснэгтийг ганцаарчлан, ангиараа, хамтрагчтай эсвэл жижиг бүлгээр бөглөхийн аль нь үр дүнтэй болохыг тодорхойл.

Мөн суралцагчдыг суралцаж байх үед хүндлэл бишрэл төрүүлэх дуу хөгжим тоглуулж, Есүс Христийн зургийг харуулах нь тустай байж болно.

Дараах судрын хэсгүүдийг унш.

Та эдгээр шүлгээс Есүс Христийн талаар юу сурч мэдэж, мэдэрсэн бэ?

Матай 26:36–39

Матай 26:40–46

Лук 22:39–44

Мозая 3:7

Сургаал ба Гэрээ 18:10–11

Суралцагчдад шүлгийг судалж, хүснэгтийг бөглөж дуусгах хангалттай цаг гаргаж өгсний дараа, сурч мэдсэн эсвэл мэдэрсэн зүйлсээ хуваалцахад тэднийг урь. Хэд хэдэн суралцагчид бодол санаа, мэдрэмж, төрсөн сэтгэгдлээ хуваалцах боломжийг олго. Дараах асуултуудыг хэлэлцүүлгийнхээ нэгэн хэсэг болгон асуух нь тустай байж болно.

  • Эдгээр шүлгийг судлах үед танд ямар бодол, мэдрэмж эсвэл сэтгэгдэл төрсөн бэ?

  • Эдгээр шүлгийн ямар үг, хэллэг танд онцгой санагдсан бэ? Яагаад?

  • Эдгээр шүлэг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын таныг гэх хайрыг мэдрэхэд танд хэрхэн тусалсан бэ?

Бурханы гайхамшигт хайрын төлөөс

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсон Гетсемани дахь Аврагчийн зовлон шаналал биднийг гэсэн Түүний хязгааргүй хайрыг хэрхэн харуулсан болохыг хуваалцсан. “Миний хайр дотор бай” видеог цагийн код 11:33-аас 14:02 хүртэл үзнэ үү. Энэ видео ChurchofJesusChrist.org дээр байгаа.

A twisted olive tree in the Garden of Gethsamane in Israel. the eastern wall of the old city of Jerusalem is in the background. Biblical/Historical info: The present site identified as the Garden of Gethsamane is maintained by Franciscans. Ancient Olive tress grow in the garden. Gethsamane was across the Kidron valley from Jerusalem. (See John 18:1) Jesus atoned in the Garden of Gethsamane. (See Matthew 26:36-56 ; Mark 14:32-39 ; Luke 22:39-53 ; D&C 19:15-19 ; 3 Nephi 11:11) Jesus was betrayed and arrested at the Garden just after the Atonement. (See Matthew 26:47-56 ; John 18:1-13)
Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Бурханы гайхамшигт хайр ямар үнэ төлөөсөөр ирснийг бодож үзээрэй. Есүс бидний нүглийг цагаатгаж, бие махбодын болон сүнсний үхлээс гэтэлгэхийн тулд мэдэрсэн зовлон шаналлаа “бүр бүхнээс агуу Бурхан намайг өвдөхийн улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрэх, мөн бие хийгээд сүнсний аль алиныг нь зовоход хүргэсэн тэрхүү зовлон нь—мөн намайг тэрхүү гашуун аяганаас уухгүй, мөн айснаас эргэн буцахад хүргэж болохоор байсан” [ Сургаал ба Гэрээ 19:18] гэдгийг илчилсэн. Гетсемани дахь болон загалмай дээрх Түүний зовлон шаналал ямар ч мөнх бус хүмүүн тэвчиж чадахааргүй их байсан. Гэсэн хэдий ч Христ Өөрийнхөө Эцэгийг төдийгүй биднийг хайрладаг учраас энэ бүгдийг тэвчсэн бөгөөд үр дүнд нь бидэнд үхэшгүй, мөнх амьдралыг санал болгох боломжтой болсон.

Есүсийг чидун жимс шахдаг газар болох Гетсеманид зовж шаналах үед Түүний “сүв бүрээс цус шүүрч” [ Мозая 3:7 ] байсан нь гүн гүнзгий бэлгэдлийн чанартай. Аврагчийн үед чидун жимснээс тос гаргаж авахын тулд эхлээд чидун жимсийг нэгэн том чулуугаар дээрээс нь бяцалдаг байжээ. Гарч ирсэн нухшийг зөөлөн, давхарлан тавьсан сул нэхээстэй сагсанд хийдэг байв. Давхарлан тавьсан сагсны жин хамгийн сайн, шинэ тосыг шахаж гаргадаг. Овоолсон сагсан дээр том дүнз тавин, дахин нэг удаа тос гаргахаар шахдаг байсан. Эцэст нь хамгийн сүүлийн дусал тосыг шавхахын тулд дүнзний хоёр талд чулуу өлгөн, бяцалдаг байж. Чидун жимсний тос анх гарч ирэхдээ яг л цус шиг улаан байдаг.

Аврагчийн тухай Матайн цэдэглэсэн түүхийн талаар би боддог. Тэрхүү шийдвэрлэх орой Аврагч Гетсемани руу явж, “зовж, шаналж эхэлсэн. …

Тэр жаахан цааш яваад, нүүрээрээ унаж, Эцэг минь, болж өгвөл Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог гэж залбирав” [ Матай 26:37, 39 ].

Зовлон шаналал нь улам бүр ихсэх үед Тэрээр хоёр дахь удаагаа тусламж гуйсан. Эцэст нь зовлон шаналлынхаа оргил үед гурав дахь удаагаа тусламж гуйсан билээ. Тэрээр эцсийн дусал цусаа шавхан, шударга ёс гүйцэлдэх хүртэл энэ зовлон шаналлыг тэвчсэн юм. Тэрээр үүнийг таны төлөө, миний төлөө гүйцэтгэсэн.

Тэнгэрлэг хайр хэчнээн үнэ цэнтэй бэлэг вэ!

(Д.Тодд Кристоффэрсон, “Миний хайр дотор бай,Ensign, Nov. 2016, 51 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 40)

  • Энэ мэдэгдлийн ямар үг эсвэл хэллэг танд онцгой санагдсан бэ?

  • Гетсемани дахь Аврагчийн зовлон шаналал таныг гэсэн Түүний агуу хайрыг хэрхэн харуулж байна вэ?

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) Гетсеманийн цэцэрлэг дэх, улмаар Калвари дахь Аврагчийн зовлон шаналал “түүхэд тэмдэглэгдсэн хайрын нэгэн агуу үйлдэл байсан” хэмээн гэрчилжээ (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 94).

Суралцагчдыг дараах асуултад өгөх хариултаа болон Есүс Христийн талаар хуваалцахыг хүссэн аливаа бодол санаа эсвэл мэдрэмжээ хуваалцахад урь. Ирэх долоо хоногт Есүс Христийн Цагаатгалтай холбоотой бусад үйл явдлыг судлахдаа хариултуудаа нэмэх боломжтой гэдгийг суралцагчдад хэл. Энэ хичээл дээр ярилцсан үнэнүүдийг гэрчил.

  • Есүс Христ миний төлөө юу хийсэн бэ?

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Гетсеманийн ач холбогдол юу вэ?

lever type olive press close up_0184

Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон ийн заасан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Гетсемани гэдэг үг нь гат буюу ‘дарах, шахах,’ шэмэн буюу ‘тос,’ ялангуяа чидун жимсний тосыг илэрхийлэхэд ашиглагддаг хоёр еврей үгээс гаралтай.

Чидун жимсийг асар хүнд чулуун дугуйгаар няцалж, үнэт тосыг шахаж гарган авдаг. Түүний адил Гетсеманийн цэцэрлэгт Есүс дэлхийн нүглийн жинд шууд утгаараа дарагдсан юм. Түүний цус буюу амьдралынх нь “тос” хөлс адил нүх сүв бүрээс нь асар ихээр шүүрэн гарсан билээ. …

… Гэрэл өгдөг тосыг гарган авахын тулд чидун жимсний их биеийг шахсаны яг адилаар Аврагчийг шахсан болохыг санагтун. Гэтэлгэгчийн маань нүх сүв бүрээс цус шүүрэн гарсан. Баяр жаргалтай өдрүүдийн тань туршид, баяр хөөрийн аяга тань дундрах үед үүнийг дүүргэсэн Түүний гашуун аягыг санагтун. Түүнчлэн гашуун шүүлт таны өмнө ирэхэд Гетсеманийг санагтун.

(Рассэлл М.Нэлсон, “Яагаад энэ ариун газар вэ?,” Ensign, 1989 оны 12-р сар, 17–18)

Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн хэлсэн.

lever type olive press close up_0184
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний дагуу бид бүгд бурханлаг хувь заяандаа хүрэхэд шаардлагатай мөнх бус амьдралын туршлагыг олж авч болохын тулд [Есүс Христ] “тэнгэр хийгээд дэлхийг бүтээсэн” ( Сургаал ба Гэрээ 14:9). Эцэгийн төлөвлөгөөгөөр, Есүс Христ амилснаар үхлийг ялж, бидэнд үхэшгүй байдлыг амласан юм. Есүс Христийн цагаатгагч золиос бидэнд гэм нүглээ наманчилж, тэнгэрлэг гэртээ цэвэр ариун эргэж очих боломжийг өгдөг. Түүний зарлиг, гэрээнүүд бидэнд замыг зааж өгдөг. Түүний санваар бидэнд тэрхүү хувь заяанд хүрэхэд зайлшгүй хэрэгтэй ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдлийг өгдөг. Мөн бидний Аврагч биднийг зовсон үед хэрхэн халамжилж, хүчирхэгжүүлэхээ мэдэхийн тулд мөнх бус байдлын бүх өвчин шаналал, сул дорой байдлыг Өөрийн хүслээр туулсан юм.

Бурханы бүх хүүхдийг хайрладаг болохоор Есүс Христ энэ бүгдийг гүйцэтгэсэн. Энэ бүгдийн шалтгаан нь хайр байсан бөгөөд бүр эхлэлээс л ийм байсан.

(Даллин Х.Өүкс, “Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 76)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Аврагчийн Цагаатгалын тухай видеонууд

Дараах видеонууд нь Есүс Христийн Цагаатгалын талаарх энэхүү хичээлийг заахад янз бүрийн санааг өгнө. Энэ бүх видео ChurchofJesusChrist.org дээр байгаа.

“Гетсемани” (0:45). Энэ нь Шинэ Гэрээний үеийн уламжлалуудыг ойлгоход бидэнд тусалдаг богино хэмжээний арван зургаан видеоны нэг.

lever type olive press close up_0184

“Гетсемани” (3:22). Хөгжмийн найруулга болон дууг Мелани Хоффман.

lever type olive press close up_0184

“51-р бүлэг: Есүс Гетсеманийн цэцэрлэгт зовж шаналсан” (1:46). Энэ нь Гетсеманид тохиосон үйл явдлуудын энгийн хураангуй түүх.

lever type olive press close up_0184