Семинар
Иохан 14–16


Иохан 14–16

Ариун Сүнсний зорилго

Oil on paper on board painting depicting Christ and eleven apostles seated on the floor around a low table. They participate in the Sacrament of the Last Supper while the shadow of Judas is seen leaving the table. Signed by artist. Done in gold and brown tones.

Аврагчийг тохинуулж байх үеэр төлөөлөгчид Ариун Сүнсний хүчийг мэдэрсэн боловч зөв шударга байх нөхцөлд Ариун Сүнстэй байнга нөхөрлөх боломжийг олгодог Ариун Сүнсний бэлгийг хараахан хүлээн аваагүй байсан юм (Судруудын удирдамж, “Ариун Сүнс”-ийг үзнэ үү). Есүс Христ тэнгэр лүү дээш одсоныхоо дараа тэднийг Ариун Сүнсний бэлгээр адислахаа амлажээ. Энэ хичээл нь Ариун Сүнс таны амьдралд гүйцэтгэх үүргээ хэрхэн биелүүлдэг болохыг тодорхойлоход тусална.

Суралцагчидтай нэг бүрчлэн ажиллах. Аврагч хүн бүрд хүрч ажиллах боломжийг эрэлхийлдэг байсан (нэг жишээ авах бол 3 Нифай 11:13–15 -ыг үзнэ үү). Багш нарыг хувь хүнд хүрч тохинуулж буй Христийн жишээг дагах үед суралцагчид адислагддаг. Суралцагчдын хэрэгцээ шаардлагыг тодорхойлохыг хичээж мөн тэд тэрхүү хэрэгцээ шаардлагаа хангахын тулд Их Эзэний тусламжийг хэрхэн эрэлхийлж, хүлээн авч болохыг олж харахад нь тэдэнд тусал.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг “Ариун Сүнс танд хэрхэн тусалдаг вэ?” гэсэн асуултад хариулахад туслах судрын жишээ эсвэл хувийн туршлагаа тунгаан бодоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Ариун Сүнс танд хэрхэн тусалж чадах вэ?

Суралцагч бүрд цаас өгөөд, тэдэнд дараах асуултуудад уг цаасны ар талд нэрээ нууцлан хариулахыг зааварла.

  • Ариун Сүнс танд хэрхэн тусалж чадах талаар та юу ойлгож мэдсэн бэ?

  • Бидний амьдралд гүйцэтгэдэг Ариун Сүнсний үүргийн талаар танд ямар асуултууд байгаа вэ?

Цааснуудыг цуглуулаад, эхний асуултад өгсөн хариултуудын заримыг ангийнхантай хуваалц. “Хэнд үүнтэй адил зүйл тохиолдсон бэ?” эсвэл “Ангийнхны тань хуваалцсан зүйлсээс танд юу нь таалагдсан бэ?” зэрэг асуултуудыг тавих замаар суралцагчидтай ангийнхны хариултыг авч үзэн ярилц. Цаасыг эргүүлээд, Ариун Сүнсний талаар суралцагчдын бичсэн асуултуудын заримыг хуваалц. Асуултуудынхаа заримыг самбарт бичих нь тус болж болох юм.

Суралцаж байхдаа Ариун Сүнсний талаар болон үүний гүйцэтгэх үүрэг хэрхэн таны хувийн хэрэгцээ шаардлагад тусалж болох талаарх асуултынхаа хариултыг ол.

Хичээлийн туршид асуултынхаа хариултыг олж мэдэхэд нь суралцагчдад тусал. Үүнийг “Өнөөдөр суралцаж байхдаа та хичээлийн эхэнд уншсан зарим асуултад өгөх ямар хариултыг олж мэдсэн бэ?” гэх мэтчилэн асуух замаар үйлдэж болно.

Есүс төлөөлөгчдөдөө Ариун Сүнсний талаар заасан

Аврагч ариун ёслолыг түгээснийхээ дараа, бидний өвчин зовлон, уруу таталт, гэм нүглийн төлөө зовж шаналан, цовдлогдоно гэдгээ мэдэж байсан ч Өөрийн төлөөлөгчдөд үргэлжлүүлэн заажээ.

Иохан 14:16–17 -г уншаад, Аврагч төлөөлөгчдөдөө юу амласныг олж мэд.

  • Яагаад Есүс Христ Өөрийг нь явсны дараа удалгүй Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах болно хэмээн төлөөлөгчдөдөө амласан гэж та бодож байна вэ?

Дараах гүйцэд бус өгүүлбэрийг самбарт бич.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг …-ын тулд Ариун Сүнсийг бидэн рүү илгээдэг.

Суралцагчид дараах хүснэгтийг бөглөж байхдаа энэ өгүүлбэрийг гүйцээж бичнэ.

Хүснэгтийг харуул эсвэл зур. Энэ нь хоёр баганыг хоёуланг харахын зэрэгцээ эхний багана дахь эшлэлийг харах боломжийг суралцагчдад олгоно. Суралцагчдаас дараа нь гурав дахь баганыг нэмж зурах зай үлдээхийг хүс. Хэрэв суралцагчид үүн дээр бие даан эсвэл жижиг бүлгүүдээр ажиллах гэж байвал ангийнханд зарим мөрийг хамтдаа бөглөж, хэрхэн хийх загварыг өгөх талаар бодож үз.

Шүлгүүд

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг …-ын тулд Ариун Сүнсийг бидэн рүү илгээдэг

Иохан 14:16–17

Иохан 14:26

Иохан 14:27

Иохан 15:26

Иохан 16:7–8

Иохан 16:13–14

Суралцагчдыг хүснэгтийг бөглөж дуустал анхаарлаа хандуул. Удаан уншдаг эсвэл уншиж ойлгохдоо асуудалтай суралцагч байж болохыг бүү март. Шаардлагатай бол дэмжлэг үзүүл.

Суралцагчдыг хоёр дахь баганыг бөглөж дуусахад, шүлэг тус бүрээс олж мэдсэн үнэний зарчим эсвэл хураангуйлсан өгүүлбэрийг самбарт бичихэд хэдэн суралцагчийг урь.

Ариун Сүнснээс ирэх гэрч

Аврагч Ариун Сүнс Өөрийг нь гэрчилж, алдаршуулах болно гэж заасан ( Иохан 15:26 ; 16:13–14 -ийг үзнэ үү).

Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон ийн судалж мэджээ.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Ариун Сүнсний танд гэрчлэх хамгийн чухал үнэн бол Есүс бол Христ, амьд Бурханы Хүү гэсэн үнэн юм.

(Рассэлл М.Нэлсон,“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ensign, May 2018, 96 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 119)

  • Ариун Сүнс танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар зааж, гэрчлэхийг та хэзээ мэдэрсэн бэ? Ариун Сүнс танд хэрхэн зааж, гэрчилсэн бэ?

  • Хэн нэгэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар заалгахын тулд Ариун Сүнсийг хэрхэн урьж болох вэ? ( Иохан 7:17;14:13 -ыг үзнэ үү).

Есүс Христийн тухай, Түүний Тэнгэрлэг байдал, хайрын талаар гэрчлэл хуваалцаж, тэрхүү гэрчлэлийг Ариун Сүнсээр дамжуулан хэрхэн хүлээн авсан хувийн туршлагаа хуваалцахыг бод. Ариун Сүнс тэдний амьдралд эдгээр зүйлийг хэрхэн гэрчилж байгааг танин мэдэхээр үргэлжлүүлэн ажиллахад суралцагчдыг уриал.

Ариун Сүнстэй холбоотой хувийн туршлага

Хүснэгтдээ гурав дахь баганыг нэмээд, “Ариун Сүнс миний эсвэл миний мэддэг хэн нэгний төлөө үүнийг хэрхэн хийсэн бэ?” гэж гарчигла. Танд болон гэр бүлийн тань гишүүнд эсвэл судар дээрх хэн нэгэнд тохиолдсон, Ариун Сүнсний үүргээ биелүүлж байсан талаарх туршлагыг бодож байгаад, хүснэгт дээрх судрын хэсэг тус бүрд бич. Хэрэв эдгээр шүлэгт Аврагчийн онцолсон Ариун Сүнсний үүрэг бүрийн талаарх хувийн туршлагаа ялган танихгүй эсвэл санаанд тань орж ирэхгүй байвал санаа бүү зов. Та итгэлтэй байж, амьдралаасаа эдгээр туршлагыг олж харахыг хичээх юм бол Тэнгэрлэг Эцэг танд тэдгээрийг таньж мэдэхэд туслах болно.

Суралцагчдад туршлагынхаа талаар бичих хангалттай цаг гаргаж өг. Тэднийг ийн бичиж байх зуур, Ариун Сүнстэй холбоотой туршлагаа таньж мэдэх тал дээр асуудалтай суралцагчдыг олоод, тэдэнд хэрэгтэй байж болох тусламжийг биечлэн өг. Багшийнхаа амьдралаас урган гарсан хувийн туршлагыг сонсох нь тэдэнд өөрсдийн аль нэг туршлагыг эргэн санахад тусалж болох юм.

Суралцагчдыг бичиж дуусахад, хүсвэл зарим туршлагаа хуваалцахад урь. Сүнслэг туршлагын ариун нандин мөн чанарыг харгалзан үзэхэд, энэ талаар суралцагчдаас хуваалцахыг хүсэх нь тохиромжгүй. Хэт хувийн шинжтэй эсвэл ариун нандин зүйлээ хуваалцахгүй байхыг суралцагчдад сануул.

Хэрэв суралцагчид туршлагаа хуваалцахыг хүсэхгүй байвал, хуваалцахад урамшуулахын тулд энэ хичээлийн “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсэгт байгаа “Ариун Сүнс танд хэрхэн тусалдаг вэ?” видеог үзүүлэх талаар бодож үз.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Ариун Сүнс юу хийдэг вэ?

Ерөнхийлөгч Даллин Х. Өүкс ийн заасан.

15:16
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Ариун Сүнс бол Бурхан Тэргүүтний гуравдагч гишүүн бөгөөд Түүнийг Ариун Сүнс, Их Эзэний Сүнс, Тайтгаруулагч гэх мэт нэрлэдэг. Тэр бол хувийн илчлэлтийн зуучлагчийн үүргийг гүйцэтгэдэг, Бурхан Тэргүүтний гишүүн юм. Сүнсэн хүний хувьд ( С ба Г 130:22 -ыг үзнэ үү) Тэр бидний дотор оршиж, Эцэг мөн Хүүг дэлхий дээрх Бурханы хүүхдүүдтэй холбох амин чухал үүргийг гүйцэтгэж чадна. Олон сударт, Түүний номлол бол Эцэг, Хүү хоёрыг гэрчлэх явдал хэмээн заадаг ( Иохан 15:26 ; 3 Нифай 28:11 ; С ба Г 42:17 -г үзнэ үү). Аврагч Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно ( Иохан 14:26 ; 16:13 -ыг үзнэ үү) гэж амласан. Иймд Ариун Сүнс бидэнд үнэн худлыг ялгахад тусалж, чухал шийдвэр гаргахад удирдан чиглүүлж мөн мөнх бус амьдралын бэрхшээлүүдийг даван туулахад тусалдаг. Бид Түүгээр дамжуулан ариусгагддаг буюу нүглээс цэвэрлэгдэн, цэвэршдэг ( 2 Нифай 31:17 ; 3 Нифай 27:20 ; Moронай 6:4 -ийг үзнэ үү).

(Даллин Х. Өүкс, “Бурхан Тэргүүтэн ба авралын төлөвлөгөө,” Ensign, May 2017, 102 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 90)

Ариун Сүнс бидэнд хандан ярьж байгааг таньж мэдэх нь яагаад чухал вэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х. Өүкс ийн заасан.

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах хувийн суваг нь үнэний тухай бидний гэрчлэл, мэдлэгийн болон энэрэл хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгээсээ авдаг хувийн удирдамжийн маань эх сурвалж юм. Энэ нь Түүний сайн мэдээний төлөвлөгөөний салшгүй нэгэн хэсэг бөгөөд Түүний хүүхэд бүрд үнэний тухай хувийн гэрчлэлтэй болох боломжийг олгодог.

(Даллин Х. Өүкс, “Харилцааны хоёр шугам,Ensign, Nov. 2010, 83 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 89)

Иохан 14:27 . Хэрэв би сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай бол Ариун Сүнснээс амар амгаланг хэрхэн мэдэрч болох вэ?

Хэрэв та сэтгэлийн зовуурь, сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн хувьд асуудалтай тулгарч байвал Ариун Сүнсийг мэдрэхэд маш хэцүү санагдаж болох юм. Үүнд таны буруу байхгүй. Бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр эдгээр бэрхшээлийн талаар мэдэх бөгөөд Тэд танд туслахыг хүсэж байгаа. Сэтгэцийн эрүүл мэндийн хувьд асуудалтай байвал Ариун Сүнснээс амар амгаланг хэрхэн мэдэрч болох талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах эх сурвалжуудын нэг, хоёртой нь танилцана уу.

  • Видео: “Like a Broken Vessel” (11:36; ChurchofJesusChrist.org дээр байгаа)

11:36

Иохан 16:7 . Аврагч “Би явахгүй бол Туслагч та нар дээр ирэхгүй” хэмээн хэлсэн нь ямар утгатай вэ?

Ямар учир шалтгаантайг сударт бүрэн тайлбарлаагүй ч Ариун Сүнс нь Есүсийн мөнх бус амьдралын он жилүүдэд иудейчүүдийн дунд бүрэн дүүрэн үйлчлээгүй ( Иохан 7:39 ; 16:7). Мөн Есүсийн амилсны дараах үе хүртэл Ариун Сүнс ирээгүй гэсэн мэдэгдлийг зөвхөн тухайн эрин үеийн талаар ярихад холбон ярих нь зүйтэй. Учир нь Ариун Сүнс өмнөх эрин үеүдэд үйлчилж байсан нь илт байдаг. Цаашилбал, энэ нь зөвхөн Ариун Сүнсний бэлэг байгаагүй гэдгийг хэлж байгаа юм. Учир нь Ариун Сүнсний хүч Баптисч Иохан, Есүс хоёрын тохинууллын үед үйлчилж байсан бөгөөд үйлчлэхгүй байсан бол хэн ч энэ хүмүүсийн заасан үнэний талаарх гэрчлэлийг хүлээн авахгүй байх байсан ( Мат. 16:16–17 -г мөн 1 Кор. 12:3 -ыг үзнэ үү).

(Судруудын удирдамж, “ Ариун Сүнс ”)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Иохан 14:16, 26–27 ; 15:26 . Ариун Сүнс бол Тайтгаруулагч

ChurchofJesusChrist.org дээрх “Ариун Сүнс танд хэрхэн тусалдаг вэ?” видеог цагийн код 7:45-аас 10:51 хүртэл үзүүлэх талаар бодож үз. Суралцагчдыг видеог үзэж байх үед, Ариун Сүнсний тайтгарлыг хэрхэн хүлээн авч болох талаар эргэцүүлэн бодохыг тэднээс хүс.

15:25

Ариун Сүнснээс ирэх хувийн илчлэлтийг таньж мэдэх

Өсвөр үеийнхэн амьдралдаа Ариун Сүнсийг таньж мэдэх чадвараа хэрхэн сайжруулж болох талаар асуух нь олонтоо. Энэхүү зөв шударга хүсэл эрмэлзэл нь сүнслэг өсөлт, хөгжлийн чухал алхам юм. Энэхүү чухал сүнслэг чадварын талаар илүү дэлгэрэнгүй олж мэдэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах эх сурвалжуудын нэгийг эсвэл хэд хэдийг ашиглах талаар бодож үз.

  • Сүнсний өдөөлтүүдийг таньж сур,” Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2018), 107–108

  • Марк Л.Пэйс, “Ариун Сүнсийг таньж мэдэхэд суралцах нь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 2-р сар, 6–7.

  • ChurchofJesusChrist.org дээрх “Elder and Sister Bednar—Recognizing the Spirit” (видео, 8:12)

8:12