Семинар
Илчлэл 1–5


Илчлэл 1–5

Тойм

Илчлэл номын тухай бодох үед танд ямар бодол орж ирдэг вэ? Уг номыг бичсэн төлөөлөгч Иохан “Адислагдсан хүмүүс бол энэ бошиглолыг уншиж, үгсийг нь сонсож, ойлгодог хүмүүс юм” (Иосеф Смитийн Орчуулга, Илчлэл 1:3 [Bible appendix дээр]) хэмээн тунхагласан байдаг. Та Илчлэл номоос Есүс Христийн тухай болон Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө, Аврагчийн Хоёр дахь ирэлт зэргийн тухай заах олон бэлгэдэл, дүр зургийг олж мэдэх болно. Та мөн Есүс Христ болон Түүний дагалдагчид Сатаныг болон хүмүүний хаант улсуудыг хэрхэн ялан дийлснийг олж мэдэх болно. Хүнд хэцүү хавчлага дарамтын үед Ази дахь долоон сүмд хандан бичсэн Илчлэл ном нь танд эцсийн өдрүүдэд тохиох зовлон бэрхшээлийг итгэлээр даван гарч, Аврагчийг эргэн ирэхэд бэлтгэхэд тусална.

Заахад бэлдэх

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлдэхэд хэрэгтэй байж болох зүйлсийн талаарх санааг багш нарт өгнө.

Илчлэл 1

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Илчлэл номон дээрх зарим бэлгэдлийг мөн тэдгээр нь Есүс Христийн тухай юу заадаг талаар ойлгоход нь суралцагчдад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг scriptures.ChurchofJesusChrist.org дээрх Судруудын удирдамжаас “ Иоханы илчлэлт ”-ийг уншаад, юуны талаар судлах сонирхолтой байгаа мөн яагаад гэдгээ хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.

  • Үзүүлэх материал: Лааны дунд байгаа Христийн зураг

  • Тараах материал: “Иоханы үзэгдэл дээрх бэлгэдлүүд” тараах материалын хуулбарыг хангалттай тоогоор бэлтгэх

Илчлэл 2–3, 1-р хэсэг

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь сайн үйлсийг хүлээн зөвшөөрч, шаардлагатай залруулгыг өгөх Аврагчийн дуу хоолойг сонсоход суралцагчдыг уриална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг амьдралынхаа ямар талуудыг Аврагчид таалагдана гэж бодож байгаагаа тодорхойлоход урь. Суралцагчид энэ урилгын хүрээнд юуг сайн хийж байгаагаа олж харахад Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, тусламж хүсэж болох юм. Тэд мөн эцэг эхээсээ тусламж хүсэж болно.

  • Үзүүлэх эд зүйл эсвэл зураг: Хаалганы дэргэд зогсож буй Есүсийн зургийг үзүүлэхээр бэлд (Сайн мэдээний уран зургийн ном [2009], ду. 65) болон долоон сүмийн газрын зураг.

  • &nbsp

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг Иоханы долоон сүмээс олж харсан сайн үйлс, тэдэнд засаж залруулахаар өгсөн зөвлөгөөг хайж байх зуур олж мэдсэн зүйлээ чаат дээрээ шивж оруулахад урь. Хангалттай цаг гаргаж өгсний дараа, ангийнхныхаа өгсөн хариултаас илүү дэлгэрүүлэн ярилцахыг хүсэж байгаа нэг ойлголтыг чаатаас сонгохыг суралцагчдаас хүс. Уг ойлголтыг тавьсан суралцагчаас бичсэн зүйлээ тайлбарлахыг хүсэж болно. Сонгосон сэдвийнх нь ач холбогдлын талаар ярилцахад ангийнханд туслах асуултуудыг тавь.

Илчлэл 2–3, 2-р хэсэг

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад зовлон бэрхшээлийг даван гарч, Аврагчийн амласан адислалуудыг хүлээн авах хүслээ нэмэгдүүлэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Аврагчийн тусламжтай саад бэрхшээлийг даван гарч байсан туршлагаа хуваалцахыг гэр бүлийн гишүүн эсвэл итгэлтэй найзаасаа хүсэхэд урь.

  • Видео: Та Израилыг цуглуулж чадна!” (10:53; цагийн код 4:48-ээс 5:22 хүртэл үз)

  • Үзүүлэх материал: Судрын эшлэл, хүснэгтийн доор жагсаасан тодорхойлолт бүхий хүснэгтийг үзүүлж болно. Мөн ялан дийлэх талаар суралцах үйл ажиллагаан дээрх сонголтуудыг суралцагчдад үзүүлэх нь тустай байж болох юм.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Слайд толилуулгыг бэлдэх эсвэл судраас хайх үйл ажиллагаанд зориулсан тодорхойлолт, сүүлчийн үйл ажиллагааны сонголтуудыг үзүүлэх өөр арга замуудыг ашиглах нь тустай байж болно. Суралцагчдыг энэ хоёр үйл ажиллагааг гүйцэтгэж байх зуур сэтгэл сэргээх дуу хөгжим тавьж тоглуулах талаар бод.

Илчлэл 5

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн бишрэх хүслээ нэмэгдүүлэхэд нь суралцагчдад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн бишрэх гэдэг нь юу гэсэн утгатай талаар гэр бүлийн гишүүн болон Сүмийн удирдагчтайгаа ярилцахад урь.

  • Видео: Шүтлэг бишрэлийн адислалууд” (11:28; цагийн код 3:34-өөс 4:45, 8:54-өөс 11:14 хүртэл үз)

  • Үзүүлэх материал: Бишоп Дийн М.Дэйвийсийн мэдэгдэл, хүсвэл хичээлийн төгсгөлд жагсаасан таван асуулт.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг шүтлэг бишрэлийн тухай эшлэлээс юу олж мэдсэнээ ярилцах зуур бишоп Дийн М.Дэйвийсийн мэдэгдлийг үзүүлэх нь тустай байж болох юм.

Төгс эзэмших сургаалын давтлага 24

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг янз бүрийн бодит нөхцөлд хэрэгжүүлэн дадлага хийх боломжийг суралцагчдад олгоно.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Doctrinal Mastery аппликэйшныг эсвэл бусад арга замыг ашиглан Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэх дадлага хийхэд урь. Тэднээс амьдралд хэрэгжүүлж байсан туршлага бүхий судрын нэг хэсгээ ангид хуваалцахаар бэлдэж ирэхийг хүс.

  • Үзүүлэх материал: “Шинэ Гэрээний төгс эзэмших сургаал: 1 Коринт–Илчлэл” гэсэн гарчигтай тараах материал

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг чаатлах үйлдлийг ашиглан жишээнүүдээ хуваалцахаар тавихад урьж болно. Дараа нь ангийнхныг жишээнүүдийг уншиж, уг жишээнд ашиглаж болох төгс эзэмших сургаалын хэсгүүдийг хайж олон, хэрхэн ашиглахаа тайлбарлахад урьж болно.