Төгс эзэмших сургаалын давтлага 24
Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амьдралд хэрэгжүүлэх
Төгс эзэмших сургаалын зорилгуудын нэг бол төгс эзэмших сургаалын хэсгүүдийг өөрийн амьдралд хэрхэн хэрэгжүүлэх талаар суралцахад тань туслах явдал юм. Энэ хичээл танд төгс эзэмших сургаалын зарим хэсгийг янз бүрийн бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэн дадлага хийх боломжийг олгоно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Сайн мэдээний зарчмуудыг амьдралд хэрэгжүүлэх
Тэргүүн зөвлөлд байхдаа ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф сайн мэдээний зарчмуудыг амьдралд хэрэгжүүлэхийн ач холбогдлыг тайлбарлажээ. ChurchofJesusChrist.org дээрх “Чин үнэнч байх нь” видеог цагийн код 11:24-өөс 12:02 хүртэл үз эсвэл дараах мэдэгдлийг унш.
Есүс Христийн энэ Сүмд та сайн мэдээний зарчмуудыг өдөр бүр амьдралдаа ашигласнаар гэрчлэлээ хүчирхэгжүүлж, Аврагчид ойртож чадна.
Тэвчээртэй байж, тууштай үргэлжлүүлснээр дагалдагчийн хамгийн энгийн үйлдэл эсвэл итгэлийн хамгийн жижиг цог нь ариусгагдсан амьдралын дүрэлзэх гал болон асах боломжтой. Үнэнийг хэлэхэд, ихэнх түүдэг гал жижиг очноос л эхэлдэг шүү дээ.
(Дийтр Ф.Угдорф, “Чин үнэнч байх нь,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 68)
Амьдралдаа саяхан хэрэгжүүлсэн сайн мэдээний зарим үнэнийнхээ талаар бод.
-
Эдгээр үнэнийг мэдэх нь таны сонгох сонголтуудад хэрхэн нөлөөлөх вэ?
Энэ хичээлээр сайн мэдээний зарчмуудыг өдөр бүр амьдралдаа хэрэгжүүлэхэд туслах үйл ажиллагаануудад оролцох боломж танд олдоно.
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг давтах
Төгс эзэмших сургаалын судрын дараах хэсгүүдийг хальт хараад, тэдгээрийн дагуу амьдрахын тулд юу хийснээ бод.
Шинэ Гэрээний төгс эзэмших сургаал: 1 Коринт–Илчлэл
“Та нарын бие бол Ариун Сүнсний сүм.” | |
“Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм.” | |
“Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно.” | |
Амилалтад гурван түвшний алдар суу байдаг. | |
“Цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд … бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.” | |
Сүм “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.” | |
“Эхлээд урвалт гарахаас нааш Христийн өдөр ирэхгүй.” | |
“Авралд чамайг мэргэн болгох чадалтай ариун судар бичгүүд.” | |
Тэнгэрлэг Эцэг бол “сүнсний Эцэг.” | |
“Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, Бурханаас гуйг.” | |
“Итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.” | |
“Сайн мэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан.” | |
“Үхэгсэд үйлсийнхээ дагуу … шүүгдэв.” |
Үнэнүүдийг амьдралд хэрэгжүүлэх
Бусад хүнийг сайн мэдээний үнэнүүдийг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлж байгааг харах нь тустай байж болох юм.
-
Сайн мэдээний үнэнүүдийг мэдэж авч, тэдгээрийн дагуу амьдрах нь өнгөрсөн үед танд хэрхэн тусалж байсан, одоо хэрхэн тусалж байгаа мөн ирээдүйд хэрхэн туслах талаар бод. Өөрийн судалсан төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд дэх үнэнийг амьдралд хэрэгжүүлэх дадлага хийхэд туслах дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.
Өнгөрсөн үе
Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн аль нэгэн үнэнд итгэж найдаж байсан үеийнхээ талаар бод. Хэрэв амьдралын тань тодорхой цаг үе таны санаанд орж ирэхгүй байвал төгс эзэмших сургаалын судрын хэсгийн үнэний дагуу амьдарснаар адислагдсан таньдаг хүнийхээ эсвэл судрын түүхэнд гардаг хэн нэгний талаар бод.
Тухайн үнэний дагуу амьдарснаар ирсэн адислалуудыг бичиж тэмдэглэ. Энэ нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлийг тань хэрхэн нэмэгдүүлсэн эсвэл нэмэгдүүлж болохыг тайлбарла.
Одоо үе
Одоогийн хэрэгцээ шаардлага, нөхцөл байдлынхаа талаар бод. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг эргэн хараад, амьдралдаа илүү сайн дагаж чадна гэж үзэж байгаа хэсгээ сонго. Та итгэлээр үйлдэж, судрын тухайн хэсгийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд юу хийж чадахаа бичиж тэмдэглэ.
Ирээдүй
Төгс эзэмших сургаалын судрын нэг хэсгийг сонгоод, тухайн судрын хэсэгт заасан үнэнүүд ирээдүйд итгэлээр үйлдэхэд танд тусалж болох нэг жишээг бич.
Үнэнийг мэдэж, үүний дагуу үйлдэх нь таны амьдрал, шийдвэрт хэрхэн нөлөөлснийг тунгаан бод.
-
Сайн мэдээний дагуу амьдрах нь Христэд итгэх таны итгэлийг бэхжүүлэхэд хэрхэн тусалсан бэ?
-
Та ирээдүйн сонголтдоо Христийн үнэнүүдийг илүү сайн санахын тулд юу хийж болох вэ?