Семинар
Илчлэл 2–3, 2-р хэсэг


Илчлэл 2–3, 2-р хэсэг

“Ялагчид”

Painting of Jesus Christ by Mike Malm. Christ appears to be walking on the water with his arms outstretched to receive those who come, unto Him. There are clouds in the background with sunlight reflecting off the clouds. Light also emanates from around his head.

Та мөнх бус амьдралын сорилтуудыг хэрхэн амжилттай давж гарах талаар хэзээ нэгэн цагт бодож байсан уу? Аврагч Өөрийнх нь амласан адислалуудыг хүлээн авахын тулд хавчлага, нүгэл болон бусад сорилтыг хэрхэн давж гарах талаар Ази дахь долоон сүмийн гэгээнтнүүдэд заажээ. Энэ хичээл танд сорилтыг даван гарч, Аврагчийн өгөхөөр амласан адислалуудыг хүлээн авах хүслээ нэмэгдүүлэхэд тусална.

Суралцагчдыг идэвхтэй оролцогчид болоход нь туслах. Суралцагчдыг идэвхтэй оролцуулахад туслах нэг арга зам бол тэдэнд хүсэж буй зүйлээ судлах боломжийг олгох явдал юм. Судлах хэд хэдэн ижил төстэй түүх, хариулах асуулт эсвэл сонгох үйл ажиллагааг өгөх талаар бодож үз.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Аврагчийн тусламжтайгаар саад бэрхшээлийг даван гарч байсан туршлагаа хуваалцахыг гэр бүлийн гишүүнээсээ эсвэл итгэлтэй найзаасаа хүсэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Эхлэлээс төгсгөлийг харах

Суралцагчдыг хоёр хоёроор нь суулгаад, өөрсдийн идэх дуртай хоолоо мөн яагаад идэх дуртайгаа нэг нэгэндээ тайлбарлахад урьж болно. Дараа нь дараах зүйрлэлийг хуваалцаад, суралцагчдыг холбогдох асуултад хариулахад урь.

Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Ахмад С.Корбитт ахын дүрсэлсэн дараах нөхцөл байдалд өөрсдийгөө орсон байна гэж төсөөл. ChurchofJesusChrist.org дээрх “Та Израилыг цуглуулж чадна!” видеог цагийн код 4:49-ээс 5:22 хүртэл үз эсвэл дараах мэдэгдлийг унш.

10:53
The official portrait of Ahmad Corbitt.

Нэг өдөр таныг сургуульдаа явахаас өмнө аав, ээж хоёрын тань нэг нь таныг гэртээ эргэж ирээд дуртай хоолоо идэж болно гэж үнэнээсээ амласан гэж бодъё! Та баярлаж байгаа! Сургууль дээр байхдаа та тэр хоолоо идэж байна гэж төсөөлөөд, аль хэдийн амтыг нь мэдэрнэ. Мэдээж та энэ гоё мэдээгээ бусадтай хуваалцана. Гэртээ харихыг тэсэн ядан хүлээх нь таныг их аз жаргалтай болгож, хичээлийн шалгалт, сорилтууд амархан юм шиг санагдана. Тэр амлалт баттай байсан тул юу ч таны баяр баяслыг үгүй болгож эсвэл танд эргэлзээ төрүүлж чадахгүй!

(Ахмад С.Корбитт, “Та Израилыг цуглуулж чадна!,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 64)

Бид Корбитт ахын зүйрлэлийг өөрсдийн сүнслэг амьдралд бас хэрэгжүүлж болно.

  • Яагаад бид Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн мөнхийн амлалтууд дээр төвлөрвөл мөнх бус амьдралын сорилт, бэрхшээлүүдийг илүү сайн давж гарч чаддаг гэж бодож байна вэ?

Илчлэл 2–3-т Есүс Христ Өөрийн мөнхийн амлалтуудын талаар гэрчилж, гэгээнтнүүдэд эдгээр амлалтыг хэрхэн хүлээн авч болох талаар заасан. Иоханы цаг үед амьдарч байсан гэгээнтнүүдэд танд тулгарч байж болох гэм нүгэл, хавчлага дарамт, үл тоомсорлол зэрэг ижил төстэй олон сорилтод тусламж хэрэгтэй байв. Эдгээр бүлгийг судлахдаа Их Эзэний эдгээр амлалтыг ойлгох нь амьдралд тань хэрхэн туслах талаар тунгаан бод.

Дараах судрын хэсэг, тодорхойлолт, асуултуудыг харуул. Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хувааж, судрын хэсгүүдийг уншаад, асуултуудыг авч үзэн ярилцах боломж олгохыг бод.

Суралцагчдыг эдгээр амлалтын талаар асууж, тэдгээрийг илүү сайн ойлгоход туслах Судруудын удирдамж, Topical Guide эсвэл өөр эх сурвалж дээр оруулсан зүйлсийг судлахад урьж болно.

Судлах тэмдэглэлдээ дараахтай адилхан хүснэгтийг зур.

Шүлгүүд

Даван гарч чадсан хүмүүст өгсөн Бурханы амлалтууд

Илчлэл 2:7, 10–11, 17, 25–29 ;

3:5, 11–12, 20–21

Хүснэгтийн зүүн гар талд байгаа шүлгүүдийг уншаад, тэдгээрээс олсон амлалтуудаа хүснэгтийн баруун гар талд бичиж тэмдэглэ (бүлэг бүр олон амлалт олж болохыг анхаар). Дараах тодорхойлолтууд танд тус болж болох юм.

Хоёр дахь үхэл ( Илчлэл 2:11): Сүнслэг үхэл буюу Бурханаас мөнхөд тусгаарлагдах (Судруудын удирдамж, scriptures.ChurchofJesusChrist.org дээрх “ Үхэл, сүнслэг ”-ийг үзнэ үү)

Нууцалсан манна ( Илчлэл 2:17): Есүс Христийн эшлэл ( Иохан 6:48–51 -ийг үзнэ үү)

Цагаан чулуу ( Илчлэл 2:17): Урим ба Туммим ( Сургаал ба Гэрээ 130:8–11 -ийг үзнэ үү)

Үүрийн цолмон ( Илчлэл 2:28): Есүс Христийн нэр цол ( Илчлэл 22:16 -г үзнэ үү)

  • Та эдгээр амлалтаас ижил төстэй ямар зүйлүүдийг харж байна вэ?

  • Та Аврагчийн мөнхийн амлалтуудыг хүлээн авах талаарх Түүний үгийг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?

Судрын эдгээр хэсэг нь хэрэв бид даван гарч чадах юм бол Аврагч өргөмжлөлийн адислалыг бидэнд өгөх болно гэдгийг ойлгоход бидэнд тусална.

  • Христ танд мөнхийн адислалуудыг амласан гэдгийг мэдэх нь мөнх бус амьдралын сорилт бэрхшээлийг даван гарахад тань хэрхэн туслах вэ?

  • Эдгээр амлалтын аль нь танд тулгарч буй бэрхшээлээ даван гарах сэдлийг төрүүлж байна вэ? Яагаад?

Суралцагчдыг дараах асуултад хариулахдаа, хичээлийн бэлтгэлээр хийсэн зүйлээ ашиглахыг сануул. Суралцагчдыг самбарт хариултаа жагсаан бичихэд урь.

  • Бид өргөмжлөл хүлээн авахын тулд юуг даван гарсан байх ёстой вэ?

Та амьдралдаа даван гарах ёстой байж болох зүйлээ тодорхойлж, жагсаан бичихдээ Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийл. Энэ нь нүгэл, донтолт эсвэл хувийн бусад сорилт байж болно. Энэ нь яагаад танд хэцүү болохыг мөн яагаад үүнийг ялан дийлэхийг хүсэж байгаагаа бич. Үргэлжлүүлэн суралцахдаа, үүнийг ялан дийлэхийн тулд Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийлэн, юу хийхээ олж мэд.

Дэлхийг ялан дийлэх нь

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ялан дийлэх талаар дараахыг хуваалцсан.

Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

Дэлхийг ялж, эдгээр адислалыг хүлээн авах боломжтой юу? Тийм ээ. Боломжтой.

Дэлхийг ялсан хүмүүс Их Эзэн, Аврагч Есүс Христийг маань хайрлах хайраа хөгжүүлдэг. …

Дэлхийг ялах гэдэг нь насан туршийн амьдралд тохиох ганцхан мөч биш, харин мөнх амьдралыг тодорхойлдог мөчүүдээс бүрдсэн насан туршийн амьдрал юм.

(Нийл Л.Андэрсэн, “Дэлхийг ялах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 60)

  • Та ялан дийлэх талаар ахлагч Андэрсэнаас юу сурч мэдсэн бэ?

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг хайрлаж, харж халамжилдаг тул өргөмжлөлийг нь хүлээн авах болзлыг хангахад шаардлагатай бүхнийг ялан дийлэхэд бидэнд туслахыг хүсдэг.

Дараах санаануудыг харуул эсвэл сорилтуудаа ялан дийлэхэд Аврагчийн тусламжийг хүлээн авахын тулд юу хийж чадахаа тодорхойлох өөр өөрийн арга замыг бодож олох боломжийг суралцагчдад олго.

Шаардлагатай бол ахлагч Андэрсэны хэлсэн дараах үгийн хуулбарыг хэвлэ.

  1. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны “Дэлхийг ялах нь” нэртэй 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн угийг унш. Ялан дийлэхийн тулд юу хийж болох талаарх ойлголтуудыг олж мэд.

  2. Иохан 16:33 -ыг уншаад, Матай 4:1–11 -д Аврагч Сатаны уруу таталтыг хэрхэн даван гарсныг судал. Сорилтуудыг даван гарч, гэм нүглийг ялан дийлэхийг хичээхдээ Аврагчийн жишээ болон зөвлөгөөг хэрхэн дагахаа олж мэд.

  3. Gospel Library аппликэйшн эсвэл ChurchofJesusChrist.org дээр “ялан дийлэх” гэдэг үгийг хай. Та ч гэсэн хэрхэн ялан дийлж болохоо тодорхойлохын тулд эшлэл эсвэл судруудыг судал. Эсвэл та Topical Guide дээрх “ Overcome, Overcame ” (Ялан дийлэх, ялан дийлсэн) гэдгийн доорх судрын хэсгүүдийг судалж болох юм.

Суралцагчдад судлах хангалттай цаг гаргаж өг. Дараа нь олж мэдсэн эсвэл суралцсан зүйлээ мөн олж мэдсэнээ хэрхэн ашиглах талаар бодол санаагаа хуваалцахад тэднийг урь.

Хичээлийн эхэн хэсэгт бодсон сорилт эсвэл гэм нүглийг ялан дийлэхэд тань туслах дор хаяж нэг зүйлийн талаар бод. Юу хийхээ судлах тэмдэглэлдээ бичээд, хийж гүйцэтгэх амлалт өг. Төлөвлөгөөгөө эцэг эхтэйгээ эсвэл итгэл даасан Сүмийн удирдагчтайгаа хуваалц.

  • Та энэхүү хичээлээс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу сурч мэдсэн бэ?

  • Бүх зүйлийг даван гарч, амласан адислалуудыг нь хүлээн авахад Есүс Христ танд тусална гэсэн итгэлийг өгсөн, Есүс Христийн тухай болон Түүний Цагаатгалын талаарх ямар мэдлэгийг та аль хэдийн олж авсан бэ?

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Илчлэл 2:25 ; 3:5 . “Бат сахь” гэдэг юу гэсэн үг вэ?

Ромын албан тушаалтнуудаас шоронд хоригдох юм уу үхлийн ял авсан Христэд итгэгчид заримдаа Христийг хараан зүхэж, оронд нь хааныг нь шүтэх замаар өөрсдийгөө авардаг байв. Иохан үхлийн аюул заналхийлэл доор ч Түүний нэрийг “бат сахиж буй” Пергамын гэгээнтнүүдийг магтсан Их Эзэний үгийг цэдэглэжээ ( Илчлэл 2:13 ; мөн Илчлэл 2:25 ; 3:3, 11 -ийг үзнэ үү). Илчлэл 2–3-т үнэнийг “бат сахих” талаарх анхааруулга байнга давтагддаг ( Илчлэл 2:13, 25 ; 3:3, 11 -ийг үзнэ үү). Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард Бурханы үгээс олж мэдсэн, үнэнийг “бат сахих” гэх үг хэллэг нь “үүнийг сонсох, түүгээр заасан зарчмуудыг дагах, бидний амь буюу үгчлэн хэлбэл сүнслэг амьдрал үүнээс хамаарч байгаа мэт тэдгээр зарчмыг бат сахих” гэсэн утгатай хэмээн тайлбарлажээ (“Be Strong in the Lord,” Ensign, July 2004, 10).

Өргөмжлөл хүлээн авна гэдэг нь юу гэсэн үг вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тайлбарласан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Аврал нь хувь хүний асуудал бол өргөмжлөл нь гэр бүлийн хэрэг юм. Ариун сүмд гэрлэж, гэрлэлтээ амлалтын Ариун Сүнсээр лацдан холбуулсан хүмүүс л нас барсныхаа дараа хань ижил хэвээр үлдэж, селестиел алдар сууг буюу өргөмжлөлийн хамгийн дээд зэрэглэлийг хүлээн авах болно.

(Рассэлл М.Нэлсон, “Ceлестиел гэрлэлт,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 108)

Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн асан Брайн К.Аштон ах ийн заасан.

2:3
Brother Brian K. Ashton - Sunday school General Presidency Second Counselor. Official Portrait 2018.

Үүний дагуу Амилуулалтаар мөнхийн, сүр жавхлантай болж чадах бие махбодыг тодорхой нөхцөлтэйгөөр хүлээн авах боломжийг олгох төлөвлөгөөг, тухайлбал мөнх бус амьдралд эсвэл итгэлтэй тэдэнд энэ боломж олдоогүй бол дараагийн амьдралд гэрлэж, гэр бүлтэй болох; төгс байдал өөд хөгжиж; эцэстээ Тэнгэрлэг Эцэг Эх рүүгээ буцаж очин, Тэдэнтэй хамт болон гэр бүлтэйгээ төгсөшгүй аз жаргалын байдалд амьдрах төлөвлөгөөг бүтээсэн юм.

(Брайн К.Аштон, “Эцэг,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 92)

Энэ сэдвийн талаар нэмэлт ойлголт авах бол topics.ChurchofJesusChrist.org дээрх Gospel Topics, “Becoming Like God” (Бурхантай адил болох) гэдгийг судалж болно.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Өргөмжлөлийн адислалуудыг ойлгох

Хэрэв суралцагчид өргөмжлөлтэй холбоотой Аврагчийн амлалтуудыг илүү сайн ойлгох шаардлагатай гэж үзвэл тэднийг “ Амийн мод ,” “ Титэм ,” эсвэл “ Манна ” (scriptures.ChurchofJesusChrist.org) зэрэг сэдвүүдийг Судруудын удирдамж дээрээс хайхад урьж болох юм. Мөн эдгээр амлалтыг ойлгоход тустай байж болох мэдэгдлүүдийг “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсгээс харуулах нь тустай байж болно.

Бат сахих

Хэрэв “бат сахих” ( Илчлэл 2:25 ; мөн 3:3 -ыг үзнэ үү) нь дэлхийг ялан дийлэхэд хэрхэн тэдэнд туслахыг олж мэдэх нь суралцагчдад тустай гэж үзвэл, тэднийг 1 Нифай 8:30 -ийг болон 1 Нифай 15:21–25 дээрх Нифайн өгсөн тайлбарыг судлахад урь. Суралцагчдыг амийн мод ба төмөр бариул нь Есүс Христ ба Түүний үгийн бэлгэдэл гэдгийг санаад, “бат сахихын” тулд хийх үйлдлүүдээ тодорхойлоход урь. Тэд мөн “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дээрх энэ сэдвийн доор байгаа мэдэгдлүүдийг ашиглаж болно. Тэднийг өөрсдөө эсвэл бусад хүний бат сахиж байсан болон сорилт бэрхшээл, гэм нүглийг ялан дийлж байсан туршлагаа хуваалцахад урь. Тэд дараа нь, энэ хичээлээр өмнө нь тоймлосны дагуу тэдгээр сорилт бэрхшээл, гэм нүглийг ялан дийлэх төлөвлөгөөгөө гаргаж болно.