Семинар
Илчлэл 6–14


Илчлэл 6–14

Тойм

Иохан илчлэлтээрээ, Бурханы Хурга лацадсан номын эхний зургаан лацыг эвдэхийг үзэгдлээр харсан. Тэр Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнөхөн тохиох чухал хийгээд хүндхэн үйл явдлуудын талаарх бошиглолыг цэдэглэсэн юм. Тэр “тэнгэр дэх дайн” (Илчлэл 12:7) зэрэг мөнх бус амьдралын өмнөх оршихуй, мөнх бус амьдралд Сатан Есүс Христийн дагагчдыг эсэргүүцэх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцжээ. Тэр мөн Аврагчийн Сүм сэргээгдэх тухай болон зөв шударга хүмүүсийг ёс бус муу хүмүүсээс салгах талаар бошиглосон.

Заахад бэлд

Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.

Илчлэл 6–7

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь эцсийн өдрүүдэд зовлон бэрхшээл тулгарах үед итгэлдээ үнэнч хэвээр үлдэж, цэвэр ариун болохын тулд Есүс Христэд итгэж найдахын ач холбогдлыг мэдрэхэд танд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Илчлэл 6:17 дээрх асуултуудыг уншаад, эцсийн өдрүүдийн зовлон бэрхшээлийг сөрөн зогсоход юу шаардагдах талаар бодол санаагаа хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг хэрхэн “дээлээ Хурганы цусаар угааж цагаан болгох” ( Илчлэл 7:14) талаар заасан судруудыг судалж эсвэл хайж олсны дараа, хэдэн суралцагчийг дэлгэцээ хуваалцан Gospel Library аппликэйшн дээрээс олсон судруудаа харуулахад урих талаар бодож үз. Хэрэв суралцагчид тэдгээр судрын хэсгийг тэмдэглэсэн бол яагаад тэмдэглэснийг нь асуухыг бод.

Илчлэл 8-11

Хичээлийн зорилго: Энэ хичээл танд эцсийн өдрүүд дэх гай гамшиг, ёс бус байдлаас биднийг хамгаалах Их Эзэний хүч, чадварыг мэдрэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Энэ хичээлийн эхэнд өгсөн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны мэдэгдлийг хуваалцаад, Их Эзэний Хоёр дахь ирэлтийнхээ өмнө үйлдэх зарим агуу үйлсийг судлахад урьж болно. Үүнд Судруудын удирдамж дээрх “ Эцсийн өдрүүд, хожмын өдрүүд ” (scriptures.ChurchofJesusChrist.org дээр байгаа) гэх түлхүүр үгс тус болж болох юм.

  • Зураг: Долоон лацны үйл явдлыг илэрхийлж буй бүдүүвч; Чидун уулын зураг, тухайлбал Библийн гэрэл зургууд, дугаар 11, “Олив уул” (Суралцагчдад энэ гэрэл зургийг судраасаа олоход нь тусал.)

Илчлэл 12

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь мөнх бус амьдралын өмнөх оршихуйд Аврагчийг сонгож, Сатаныг хүлээн зөвшөөрөхгүй байх сонголтоо ойлгоход нь туслах замаар Есүс Христийг дагахаар өгсөн амлалтдаа илүү тууштай байхад нь суралцагчдад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Энэ хичээлээс хэд хоногийн өмнө, Сатан хэрхэн Есүс Христ болон Түүний дагалдагчидтай тулалдаж байгаа арга замуудад анхаарлаа хандуулахад суралцагчдыг урь. Тэднийг ажигласан онцгой зүйлээ жишээ болгон хуваалцахаар бэлдэж ирэхэд уриал.

  • Видео: Израилын найдвар” (1:01:34; цагийн код 20:52-оос 21:36 хүртэл үзнэ үү)

  • Зураг: Эмэгтэй ба лууны зураг

  • Хүснэгт: Илчлэл 12:1–3 дээрх бэлгэдлүүдийг тайлбарласан хүснэгт

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Вэнди В.Нэлсон эгчийн мэдэгдлийг хуваалцахаар бэлтгэхдээ, уг видеог хуваалцах нь зөв эсэхийг тодорхойл. Хэрэв бичвэр байдлаар хуваалцах бол догол мөрүүдийг нэг нэгээр нь хуваалцаад, уг мэдэгдлийн талаарх бодол санаагаа, мөнх бус байдлын өмнөх амьдрал нь ямар байсан, үүнийг харахад ямар байх талаар ярилцах боломжийг суралцагчдад олгож болох юм.

Илчлэл 14

Хичээлийн зорилго: Энэ хичээл танд Аврагч болон Түүний сэргээгдсэн Сүм дэлхийг болон таныг Түүний Хоёр дахь ирэлтэд бэлдэхэд хэрхэн туслах талаар суралцагчдад ойлгуулах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдийнх нь үзэж байгаагаар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хамгийн чухал дөрөв эсвэл гурван зорилгоор жагсаалт гаргахад урь.

  • Зураг: Ариун сүм дээрх тэнгэр элч Моронайн хөшөөний зураг; хадуурын зураг

  • Суралцагчдад зориулсан материал: Хэрэв суралцагчид онлайнаар орж чадахгүй бол дараах эх сурвалжуудын хуулбарыг өг. Үүнд: Рассэлл М.Нэлсон, Вэнди В.Нэлсон, “Израилын найдвар” (өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3), New Era, Ensign сэтгүүлийн хавсралт, ChurchofJesusChrist.org; Рассэлл М.Нэлсон, “Израилыг цуглуулах ажил дахь эгч нарын оролцоо,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 141; Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 92–95

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Жишээг танилцуулж, дараа нь суралцагчдыг онлайн жижиг өрөөнүүдэд оруулан, дүр бүтээн үзүүлэх, төрсөн мэдрэмж, хариултыг нь ярилцах замаар хичээлийг эхлүүлэх талаар бодож үз. Суралцагчид мөн хамтран ажиллан Есүс Христ Өөрийн Сүмийг яагаад зохион байгуулсан талаар ойлговол зохих хамгийн чухал зүйл юу юу гэж бодож байгаагаа жагсаан бичиж болно.

Төгс эзэмших сургаалын давтлага 25

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Шинэ Гэрээний хоёр дахь хагасын төгс эзэмших сургаалын судрын 13 хэсгийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, үнэнийг тайлбарлах боломжийг суралцагчдад олгоно.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад энэ хичээлд багтсан тараах материалын хуулбарыг өгөх талаар бодож үз. Тэднийг судрын эшлэл болон түлхүүр үг хэллэгийг давтаад, тэдгээрийг ойлгох нь тустай байж болох нөхцөл байдлуудыг бодоход урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хэрэв суралцагчид төгс эзэмших сургаалын судрын нэг эсвэл хэд хэдийг илэрхийлсэн зургийг зурж байгаа бол үүнийг хийхдээ цахим программ эсвэл аппликэйшнуудыг ашиглах боломжийг тэдэнд олгох талаар бодож үз. Тэднийг зурж дуусаад зургаа ангийнхантайгаа хуваалцах боломжийг олго.