Семинар
Илчлэл 6–7


Илчлэл 6–7

“Хэн тэсэж чадах вэ?”

Зураг
A family gathers inside the Conference Center. They are looking at a statue of the Christus.

Иохан илчлэлтээрээ, лацадсан номын эхний зургаан лацыг нээж буй Бурханы Хургыг үзэгдлээр харсан. Зургаа дахь лацыг нээх үед, Иохан үлэмж их зовлонгийн дараа Аврагчийн цагаатгагч цусаар дамжуулан цэвэр болсон Бурханы үйлчлэгчид Бурханы сэнтийний өмнө шүтэн биширч байгаа үзэгдлийг харжээ ( Илчлэл 7:9–15 -ыг үзнэ үү). Энэ хичээл нь эцсийн өдрүүдэд тохиох үлэмж их зовлонгийн үед цэвэр ариун болж, итгэлдээ үнэнч хэвээр үлдэхийн тулд Есүс Христэд итгэж найдахын ач холбогдлыг мэдрэхэд танд тусална.

Суралцагчдын хувь нэмрийг хүлээн зөвшөөрөх. Суралцагч бүрийн хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, магтан сайшаах арга замыг хайж ол. Суралцах үйл явцад тэдний оруулсан хувь нэмэр нэн чухал бөгөөд үнэ цэнтэй болохыг суралцагчдад байнга хэлж бай.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Илчлэл 6:17 дээрх асуултуудыг уншаад, эцсийн өдрүүдэд тохиох зовлон бэрхшээлийг сөрөн зогсоход юу шаардлагатай болох талаарх бодлоо хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Зургаа дахь лацыг нээх

Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Эцсийн өдрүүдэд амьдрахад юу нь танд хэцүү санагдаж байна вэ? Яагаад?

  • Эцсийн өдрүүдэд амьдрахад юу нь танд таалагддаг вэ? Яагаад?

Зураг
A modern replica of an ancient papyrus scroll, folded and sealed with multiple clay seals. Sealing an ancient document in this way identified its owner and his authority, made the document legally binding, and protected it from unauthorized disclosure. Jesus Christ’s role as the only person worthy to open and read the sealed book in Revelation 5 highlights His authority as the executor of God’s plan of salvation.

Илчлэл 5 -д Иохан Есүс Христ л нээж чадахуйц долоон лацтай нэгэн номыг харсан гэдгийг эргэн сана. Лац тус бүр дэлхийн зуурдын түүхийн 1000 жилийн мөчлөгийг илэрхийлж байсан ( Сургаал ба Гэрээ 77:7). Илчлэл 6:12 -ын эхэн хэсэгт, Иохан зургаа дахь лацыг эвдэхийг харсан. Зургаа дахь лац нь Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнөх мянган жилийг төлөөлдөг бөгөөд үүнд бидний амьдарч буй энэ цаг үе орж байгаа.

Зургаа дахь лацын талаар Иоханы дүрсэлсэн бэлгэдлүүдийн ( Илчлэл 6:1–11 -ийг үзнэ үү) талаарх мэдээлэл, тайлбарыг 2014 оны Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлагын х. 542–543 дахь “Илчлэл 6. Эхний зургаан лац” хэсгээс авна уу.

Илчлэл 6:12–16 -г уншаад, зургаа дахь лацыг нээх үед Иоханы харсан зарим үйл явдлыг хайж ол.

  • Эдгээр шүлгээс юу нь танд онцгой санагдсан бэ?

  • Та зургаа дахь лацыг нээх үед амьдарч байсан олон хүний сүнслэг нөхцөл байдлын талаар 15–16-р шүлгээс юу сурч мэдсэн бэ?

Илчлэл 6:17 -г уншаад, уг шүлэг дээрх асуултыг тэмдэглэ.

Энэ нь суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааны үеэр төрсөн бодол санаагаа хуваалцахад суралцагчдыг урих зохимжтой цаг байж болох юм.

  • Та Иоханы асуултыг өөрийн үгээр хэрхэн илэрхийлэх вэ?

  • Иоханы асуултын хариулт юу байна гэж та бодож байна вэ?

Эцсийн өдрүүдэд сүйрэл, ёсон бус үйл явдлууд болохыг бошиглосон байдаг ч Их Эзэн дэлхий дээр эргэн ирэхдээ Өөрийн гэгээнтнүүдийг бэлдэхийн тулд хийсэн болон хийж байгаа бүх зүйлийг нь бодож үз.

  • Аврагч гэгээнтнүүдээ бэлдэж, хамгаалахын тулд юу хийсэн мөн одоо юу хийж байна вэ?

Үргэлжлүүлэн судлахдаа та Илчлэл 6:17 дээрх асуултад хариулахад туслах сургаалуудыг олж мэд. Есүс Христэд найдах нь хожмын өдрүүд дэх сүнслэг болон бие махбодын сорилтуудыг тэсэн тэвчихэд тань хэрхэн амар амгалан, баяр баясгаланг мэдрэхэд туслах талаар бодож үз.

Иохан Хоёр дахь ирэлтийн бэлтгэл болон селестиел хаант улсын талаар үзэгдэл хардаг

Илчлэл 7 -д өгүүлснээр, Иохан дэлхий дээрх амьдралыг хамгаалах бас устгах хүчийг өгөгч Бурханаас илгээгдсэн дөрвөн тэнгэр элчийг харсан ( Илчлэл 7:1 ; Сургаал ба Гэрээ 77:8 -ыг үзнэ үү). Иохан энэ дөрвөн тэнгэр элч Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлдэж, газар дэлхий дээр сүйрэл авчрахаар бэлтгэж байгааг зөгнөн харжээ. Тэр мөн Израилын овгуудын гишүүдэд хамгаалалт өгөхийг харсан ( Илчлэл 7:1–8 ; 9:3–4 -ийг үзнэ үү). Тэр дараа нь селестиел хаант улсын талаар үзэгдэл харсан.

Хэрэв 144000 дээд санваартны талаар илүү их мэдээлэл авах нь суралцагчдад тустай гэж үзвэл ( Сургаал ба Гэрээ 77:11 -ийг үзнэ үү), “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дээрх “Илчлэл 7:2–8. Израилын овгуудын 144000 хүн гэж хэн бэ болон тэдний духан дээр юу тамгалсан байх вэ?” дээрх зарим эх сурвалжийг ашиглахыг бод.

Илчлэл 7:9–12 -ыг уншаад, Иохан селестиел хаант улс дахь хүмүүсийг хэрхэн дүрсэлснийг олж мэд.

  • Иохан хэдэн хүн харсан бэ, энэ нь яагаад чухал вэ?

  • Эдгээр хүний хэлсэн үгс, хийсэн үйлдлийн юу нь танд онцгой санагдсан бэ?

Дараа нь Илчлэл 7:13–1 -ийг уншаад, итгэлдээ үнэнч хүмүүсийг ирээдүйд хүлээж буй адислалууд болон тэдэнд Бурханы оршихуйд орох боломж олгосон зүйлсийг олж мэд.

  • Эдгээр шүлэг нь Илчлэл 6:17 дээрх асуултад хариулахад хэрхэн тусалж байна вэ?

  • Өмсгөлүүд Хурганы цусаар угаагдан цагаан болсон гэснийг юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

Хэрэв бид зовлон шаналлыг итгэлдээ үнэнч байснаар тэвчиж, Есүс Христээр дамжин цэвэр ариун болбол Бурхантай хамт селестиел алдар сууг хүртэх болно гэсэн зарчмыг эдгээр шүлгээс тодорхойлж болох юм.

Суралцагчдад дараах судрын эшлэлүүдийг өгөхөөс гадна Есүс Христийн цусаар дамжин бид хэрхэн цэвэршигдэж болохыг харуулдаг судруудыг хайж олоход тэднийг урих талаар бодож үз. Ийн үйлдэх нэг арга зам бол Судруудын удирдамж эсвэл Topical Guide дээрээс “ Өршөөл ” эсвэл “ Ариусгал ” зэрэг сэдвийг хайж олох явдал юм.

Өмсгөлүүдээ Хурганы цусаар угаан цагаан болгох гэдэг нь юу гэсэн утгатай болохыг мөн энэхүү адислалыг хэрхэн хүлээн авах талаар илүү сайн ойлгохын тулд дараах судрын эшлэлүүдийн заримыг эсвэл бүгдийг судал. Үүнд:

Исаиа 1:18

Алма 7:14

Мормон 9:6

Moронай 10:32–33

Сургаал ба Гэрээ 58:42–43

  • Та Аврагч болон Түүний Цагаатгалын тухай юу сурч мэдсэн бэ?

  • Та яг одоо Есүс Христийн ариусгагч хүчийг ямар ямар арга замаар хүлээн авах боломжтой вэ?

Бурхантай хамт амар амгалан, амралт мэдрэх

Илчлэл 7:15–17 -г уншаад, зөв шударга хүмүүс селестиел хаант улсад юу хүртэх талаар Иоханы харсан өөр олон адислалыг хайж ол.

  • Эдгээр адислалын аль нь таны хувьд хамгийн утга учиртай санагдаж байна вэ? Яагаад?

  • Эдгээр ирээдүйд хүлээн авах адислалын талаар ойлгох нь таны өнөөгийн гаргаж байгаа зан байдалд хэрхэн нөлөөлж байна вэ?

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Илчлэл 7:1 . Дөрвөн тэнгэр элчийн зорилго, бэлгэдэл юу вэ?

Илчлэл 7:1 -д дөрвөн тэнгэр элч, дэлхийн дөрвөн өнцөг, дөрвөн салхины тухай гардаг. Судруудад дөрөв гэх тоо нь ихэвчлэн луужингийн дөрвөн чиглэл буюу газар зүйн зүг чигийг илэрхийлдэг. Эдгээр тэнгэр элч үүрдийн сайн мэдээг “бүх үндэстэн, ястан, хэлтэн болон хүмүүст” ( Сургаал ба Гэрээ 77:8) итгэмжлэх үүрэгтэй.

Илчлэл 7:2–8 . Израилын овгуудын 144000 хүн гэж хэн болох мөн тэдний духан дээр юу тамгалсан байх вэ?

Сургаал ба Гэрээ 77:11Илчлэл 7:4–8 -д дурдсан 144000 гэх тоо нь өргөмжлөгдөхийн төлөөх эрэлд нь бусдад туслахаар томилогдох Израилын арван хоёр овгийн төлөөлөгчдийн тоо гэдгийг Их Эзэн Иосеф Смитэд тайлбарлажээ. Энэ нь зарим хүний итгэдгээр, өргөмжлөгдөх хүмүүсийн нийт тоо биш юм.

Иосеф Смит “Бурханыхаа зарц нарын духан дээр” тамга дарахтай ( Илчлэл 7:3) холбон, энэ нь “толгой дээр нь адислал тамгалах буюу мөнхөд үргэлжлэх гэрээг илэрхийлдэг” болохыг заасан (History, 1838–1856 [Manuscript History of the Church], volume E-1, 1690, josephsmithpapers.org-д).

Би дээлээ “Хурганы цусаар угааж цагаан” болгох үйл явцаа хэрхэн эхлүүлэх вэ? ( Илчлэл 7:14)

Далын ахлагч Линн А.Микэлсэн ийн заасан.

Зураг
Final official portrait of Elder Lynn A. Mickelsen of the First Quorum of the Seventy, 1999. Released October 3, 2009 at general conference.

Бидний үүрэг бол наманчлалын ажлыг хийх явдал юм. Бид ариусгалыг эхлүүлэхийн тулд гэм нүглээсээ ангижрах ёстой. Их Эзэн бидний дээлийг Өөрийн цусаар ариусгах болно хэмээн амласан [ Илчлэл 7:14 -ийг үзнэ үү]. Тэр бидний бүх гэм нүглийн төлөө Өөрийн амийг золиосолж, зовж шаналсан. Тэр бидний хувийн уналтаас биднийг гэтэлгэж чадна. Аврагч Цагаатгалаараа дамжуулан бидний гэм нүглийн төлөөсийг төлж, биднийг галан баптисмаар ариусгах эрхийг Ариун Сүнсэнд олгосон.

(Lynn A. Mickelsen, “The Atonement, Repentance, and Dirty Linen,” Ensign or Liahona, Nov. 2003, 12)

Би эцсийн өдрүүдэд Аврагчийн гэгээнтнүүддээ өгөх хүч чадал, хамгаалалтыг хэрхэн авч чадах вэ?

1 Нифай 14:12–17 -д Нифай эцсийн өдрүүдийн ёсон бус явдал, сүйрлийг мөн “ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн” ( 14-р шүлэг) гэгээнтнүүдийг харсан. Бид өөрсдийгөө тэдгээр адислалаар хэрхэн зэвсэглэж болохыг Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийн тайлбарлажээ.

Зураг
Official Portrait of President Henry B. Eyring taken March 2018.

Бид өөрсдийгөө зөв шударга байдал хийгээд хүчээр хэрхэн зэвсэглэх вэ? Бид Хүндэтгэлийн өдрийг сахиж, санваарыг хүндэтгэн дээдэлдэг. Бид ариун нандин гэрээнүүдийг байгуулан, сахиж, гэр бүлийн түүх дээрээ ажиллаж, ариун сүмд ордог. Бид зогсолтгүй наманчилж, Их Эзэнээс “нүглүүддээ өршөөлийг хүлээж авч болохын тулд Христийн цагаатгагч цусыг нөлөөлүүлээч” ( Мозая 4:2) хэмээн гуйдаг. Бид залбирч, үйлчлэн, гэрчилж, Есүс Христэд итгэх итгэлээр үйлддэг.

(Хэнри Б.Айринг, “Зөв шударга байдлаар зэвсэглэх нь,” Тэргүүн зөвлөлийн захиас бичиг, 2017 оны 3-р сар, 1)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Илчлэл 6:1–11 . Эхний таван лац

Эдгээр лацын утгыг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд тэднээр дараах судрын эшлэлүүдээс нэгийг эсвэл хэд хэдийг судлуулаад, дүрсэлж буй зүйлийг нь зуруулахыг бод.

Нэгдүгээр лац ( Илчлэл 6:1–2)

Хоёрдугаар лац ( Илчлэл 6:3–4)

Гуравдугаар лац ( Илчлэл 6:5–6)

Дөрөвдүгээр лац ( Илчлэл 6:7–8)

Тавдугаар лац ( Илчлэл 6:9–11)

Суралцагчдад зурсан зургаа хуваалцах боломж олго. Эдгээр шүлэг дээрх бэлгэдлүүдийг тайлбарлахад тусламж хэрэгтэй бол 2014 оны Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлагын х. 542–543 дахь “Илчлэл 6. Эхний зургаан лац” хэсгийг үзнэ үү.

“Зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв” ( 1 Нифай 14:14)

Суралцагчдыг Илчлэл 6:12–171 Нифай 14:12–17 -той холбох эсвэл холбогдох эшлэлийг оруулахад урих замаар эцсийн өдрүүдэд Аврагч гэгээнтнүүдээ ямар ямар арга замаар адисалж, хамгаалах тухай хуваалцаж болно. Суралцагчидтай “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дээрх ерөнхийлөгч Айрингийн мэдэгдлийг хуваалцаад, дараахтай адил асуултуудыг тавьж болох юм.

  • Бурханы хүчээр зэвсэглэх гэдгийг юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрхэн эцсийн өдрүүдийн үймээн самууны үеэр таныг хамгаалж, зохистой байхад тань тусалж байна вэ?

Хэвлэх