Номлолын дуудлагууд
Сүнслэг хэрэгцээг хянаж зохицуулахад туслах аргууд


Сүнслэг хэрэгцээг хянаж зохицуулахад туслах аргууд

Номлогчдын сэтгэлийн хэт их дарамтад хариу үзүүлж буй нийтлэг байдал нь гэрчлэлдээ эсвэл сайн мэдээний үнэн байдалд хэр их хүчирхэг байгаа асуудал юм. Энэ хүнд бэрхшээл нь ихэвчлэн гэрчлэл дутуу байхаасаа илүү сэтгэлийн хэт их дарамтыг зохицуулах нөөц боломж дутдагаас болдог. Хэрэв танд иймэрхүү бэрхшээлүүд байвал доор өгөгдсөн зөвлөмжүүдээс өөртөө зөв гэж санагдсаныг нь хэрэгжүүл. (17–22)-р хуудсан дээрх “Сэтгэлийн дарамтыг хянаж зохицуулахад туслах ерөнхий зарчмууд” хэсгийг олж үзэн, нэмэлт санаа ав.

An elder missionary sitting at a desk or table with his hands clasped and eyes closed.  There are scriptures laying on the desk.

А

Гэрчлэлээ хүчирхэгжүүлж сурах нь

  • Асуулттай байх нь хэвийн зүйл гэдгийг санаарай. Иосеф Смит чин сэтгэлээсээ асуусан учраас маш олон илчлэлтүүд хүлээж авсан. Судрууд, багш нар мөн ухаан бодол нь зарим асуултуудад тусалж чадах боловч зөвхөн Сүнс л Бурхан бодитой, Есүс бол Христ, сүм үнэн гэдгийг баталж чадна.

  • Итгэл гэж юу болохыг ойлго. Итгэлтэй байна гэдэг нь бид төгс ойлгохгүй ч гэсэн Их Эзэний төгс сайн сайхан, хайр, мэргэн ухаан, шударга байдалд итгэхийг хэлнэ. Алма “итгэл бол юмсын тухай төгс мэдлэгтэй байх нь бус юм, тиймийн тул хэрэв та нар итгэлтэй аваас та нар үнэн хийгээд үл харагдах зүйлүүдэд найдах болно” хэмээн заажээ (Aлма 32:21). Итгэлтэй байхын тулд танд “төгс мэдлэгтэй” байх шаардлагагүй. Итгэлээ хөгжүүлэхэд тань туслах Алма 32-р бүлгийг судал. (Миний сайн мэдээг номло, 116–117-г үзнэ үү)

  • Тэвчээртэй бай. Одоо ойлгогдохгүй байгаа зүйлсийг цаг хугацаа болон туршлага ойлгоход тань туслах болно. Нифайн “Бурхан хүүхдүүддээ хайртайг нь мэднэ би, тийм боловч бүх зүйлүүдийн утгыг мэдэх нь үгүй би хэмээв” гэсэн үгсийг санаарай (1 Нифай 11:17). Бурханы талаар Сүнсээр үнэн гэж мэддэг зүйлс дээрээ тулгуурла. (Миний сайн мэдээг номло, 120-ыг үзнэ үү.)

  • Зарлигуудыг дага. Бид Их Эзэний заасан зүйлсийн үнэ цэнийг туршлагаараа сурсан үедээ Түүнд итгэх итгэлийг олж авдаг. “Хэрэв хэн нэгэн Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаал Бурханаас ирсэн үү, эсвэл Би Өөрөөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ” (Иохан 7:17).

Б

Наманчилж сурах нь

  • Номлолын ерөнхийлөгчдөө шударга бай. Наманчлаагүй ноцтой нүгэл байвал номлолын ерөнхийлөгчтэйгөө нээлттэй мөн шударгаар ярилц. Эдгээр зүйлүүдийг зөв болгоход тэр танд туслах болно.

  • Наманчилсны дараа өөрийгөө уучил. Хэрэв та наманчилсан ч гэмтэй, ичгүүртэй мэдрэмж төрсөөр байгаа бол өнгөрсөн нүгэл, алдааныхаа төлөө бид бүгд харамсдагийг санаарай. Христийн Цагаатгал танд ч хангалттай гэдэгт итгэ. Наманчлал бол нөөц төлөвлөгөө биш гэдгийг санаарай. Харин наманчлал бол хүн бүрд зориулсан аз жаргалын төлөвлөгөө юм. Таны хамгийн их санаа тавих хэрэгтэй зүйл бол (жишээ нь, сонирхогчдын тань өсөлт хөгжил) хувийн бардамнал биш юм (бусад хүмүүс таны талаар юу гэж бодож байгаа бол гэдэг шиг биш).

    An elder missionary kneelining at his bed praying.
  • Нүглээ хүлээхийн ач холбогдлыг ойлго. Хэрэв та ноцтой биш нүглээ хүлээхийг хүсч байгаа эсвэл санваарын удирдагч тань хүлээсэн зүйлсийг чинь хангалттай гэж үзсэний дараа ч дахин нүглээ хүлээхийг хүссээр байвал магадгүй та хэтрүүлж байж болох юм. Өнгөрсөн нүглийнхээ талаар харамсаж, гунигтай байсаар байгаа нь хэвийн бөгөөд энэ нь дахин хүлээх шаардлагатай гэсэн үг биш юм. Ийм бодлуудаас өөрийгөө өөр зүйлсээр холдуулж мөн Их Эзэний өршөөлд итгэх сонголтыг хий. Сэтгэл түгших эсвэл ичих зэрэг уруу таталтуудад бүү ор.

  • Танд хэцүү байсаар байвал номлолын ерөнхийлөгчтэйгөө ярилц.

В

Утга учиртай залбирч сурах нь

  • Шивнэх үедээ ч гэсэн чангаар залбирах гэж оролд. Асуулт болон асуудлаа бичин, залбиралдаа бэлтгэ. Их Эзэнийг ойр байгаагаар төсөөлөн хар. Та Бурханы төлөө өнөөдөр юу хийж чадах талаар асуугаад оюунд тань орж ирэх санаа бодлынхоо дагуу үйлд. Хааяа Бурханы адисалсан олон сайн сайхан зүйлсийн төлөө зөвхөн талархахад залбирлыг ашигла.

  • Миний сайн мэдээг номло ном дахь”Итгэлтэйгээр залбир” хэсгийг судал. 93–95-р хуудсан дахь энэ хэсэг нь залбирлын талаарх зөвлөмжийг агуулдаг.

Г

Судруудыг хайрлаж сурах нь

  • Судруудыг ойлгож, таашаал авахад туслахыг хүсэн тодорхой залбир. Судар судлах цагийнхаа заримыг мэдрэмж болон хариу үйлдлүүдээс сурсан зүйлс эсвэл хүлээн авсан сүнслэг өдөөлтийн талаар бичихэд зориул.

  • Миний сайн мэдээг номло номын ”Суралцах санаа болон зөвлөмжүүд” хэсгээс суралц. 22–25-р хуудасны энэ хэсэг нь судруудыг амжилттай судлахад зориулсан зөвлөмжүүдийг агуулдаг.

Д

Сүнсэнд найдаж сурах нь

  • Тэвчээртэйгээр дадлага хийх нь. Сүнсний дуу хоолойг ялгаж сурах нь шинэ хэл сурахтай нэлээн төстэй бөгөөд дадлага, тэвчээр, даруу байдал, бууж өгөлгүйгээр алдаануудаас сурахад бэлэн байх зэргийг шаарддаг.

  • Ерөнхий Чуулгануудаас суралц. Хувийн илчлэлтийг хэрхэн хөгжүүлж болох талаарх санаануудыг энэ сэдвээр өгөгдсөн Ерөнхий Чуулганы үгсээс судал.

  • Миний сайн мэдээг номло-ыг судал. 96–99–р хуудасны хэсгүүд нь Сүнсийг ялган, найдаж сурах талаар нэмэлт зөвлөмж санаануудыг агуулдаг.