Номлолын дуудлагууд
Сэтгэлийн дарамт (стресс)-ыг ойлгох нь


Сэтгэлийн дарамт (стресс)-ыг ойлгох нь

Sister missionaries talking to a man on a city train.

Сэтгэлийн дарамтад орох нь амьдралд тохиолддог хэвийн үзэгдэл юм

Таны амьдралд ямар нэгэн шинэ зүйл тохиолдох бүрд (сүмд нэгдэх эсвэл шинэ сургуульд орох гэх мэт) уг боломжийн төлөө таны сэтгэл догдолдог ч юу болохыг сайн мэдэхгүйн улмаас бага зэрэг сандрах явдал гардаг. Цаг хугацаа өнгөрөх тусам эдгээр сорилтуудад хэрхэн хандах талаар сурч мөн явцын дунд өсч хөгждөг.

Номлолууд нь адилхан байдаг. Заримдаа номлол нь гайхалтай сүнслэг адал явдал ч юм шиг эсвэл таны даван гарч чадах сорилт ч юм шиг санагддаг. Та өөртөө тулгарч буй сэтгэлийн түгшүүр болон санаа зовнил нь түр зуурынх гэдгийг ойлгосноор амар тайван, итгэлтэйгээр урагшилна. Та цаг өнгөрөх тусам дасан зохицож, сүнслэгээр өсөн, олон шинэ чадваруудыг эзэмшинэ гэдгээ мэдсэнээр зоригтой байх болно. Айж байсан туршлагууд тань хянаж, зохицуулж болохуйц байх болно. Номлогчийн ажлын талаар өмнө нь хэцүү санагдаж байсан зүйлүүд хүртэл дурсамжтай болж эхлэх болно. Та Сүнсэнд найдаж, улмаар итгэлтэй байдал тань өсөн, үйлчлэлээсээ баяр баясгаланг олох болно.

Гэвч зарим үед та бодож байснаасаа ч илүү хүнд гэнэтийн асуудал, туршлагуудтай учирч болох юм. Та хэрхэн даван туулж чадах талаараа эргэлзэж болох юм. Өмнө нь танд тусалж байсан арга замууд боломжгүй ч болж мэднэ. Та хичээж, чармайхын оронд түгшин, бухимдаж, цөхрөнгөө баран, туйлдсан ч байж болох юм. Мөн таны бие өвдөн, гэдэс эвгүйрхэж, нойргүйтэх юм уу ямар нэгэн өвчин туссан шинж тэмдэг илэрч болно. Суралцах болон хүмүүстэй харилцахад тань хэцүү байж болно. Таны урам хугарч, номлолоосоо буумаар санагдаж ч болох юм.

Машины хяналтын самбар дээр хурдаа хасаж, шатахуунаа цэнэглэх эсвэл мотороо шалгахыг сануулдаг хэмжүүр байдгийн адил эдгээр дохионууд нь танд хурдаа хасаж, сүнслэг саваа дүүргэж мөн шинэ арга замуудыг эрэлхийлэхийг сануулж буй хэрэг юм. Энэхүү товхимолд тус болохуйц зөвлөмж болон зааварчилгаанууд багтсан болно.

Сэтгэлийн дарамт (стресс)-ын дөрвөн түвшин

Сэтгэлийн дарамт нь үргэлж муу байдаггүй. Үнэн хэрэгтээ, сэтгэлийн дарамт нь амьдралд гарч буй өөрчлөлт болон сорилтуудад бие махбод болон сэтгэл санааны зүгээс үзүүлж буй хариу үйлдэл бөгөөд өсөж хөгжихөд чухал юм. Гэвч удаан хугацааны турш сэтгэлийн дарамтаасаа ангижирч чадахгүй байх нь асуудал үүсгэж болно.

Сэтгэлийн дарамтаа үр дүнтэйгээр хянан зохицуулах гэж хичээснээр энэ нь танд түүний дөрвөн түвшингийн талаар бодоход тань туслах болно.

Тухайн түвшинд танд илрэх шинж тэмдгүүд

Юу хийх

Drawing of a missionary

Ногоон

Итгэлтэй, аз жаргалтай

Сорилтуудыг даван туулахад бэлэн

Асуудлаас хурдан гардаг

Хамтрагчтайгаа сайн харилцаатай байгаа

Сүнсийг мэдэрдэг

Энэ бол маш сайн. Та номлогчийн ажлын өдөр бүр сэтгэлийн дарамт үүсгэдэг хүчин зүйлүүдийг даван туулж, суралцан, өсч хөгжиж байна.

Их Эзэнд найдаж, үргэлжлүүлэн сайн ажилла.

Drawing of a missionary

Шар

Түгшүүртэй, санаа зовнисон, тогтвортой бус, сандарсан, бэлтгэлгүй

Бусадтай сайн харилцаатай байж чадахааргүй

Сүнс мэдрэхэд хэцүү байгаа

Шар гэрлийн түвшинд хэсэг байх нь хэвийн үзэгдэл юм.

Сорилтуудыг даван туулж, шинэ чадваруудаас суралцахдаа тэвчээртэй байх нь танд илүү хүчтэй байж, үйлчлэх чадвараа нэмэгдүүлэхэд тань туслах болно. Үргэлжлүүлэн итгэлтэйгээр залбирч, үйлчил. Судрууд ба чуулган дээр хэлсэн үгс, дүүргийн болон бүсийн удирдагчдаас мөн энэхүү товхимлоос тусламж эрэлхийл.

Drawing of a scared looking missionary

Улбар шар

Туйлдсан (бие махбод болон сэтгэл санааны хувьд)

Өвдсөн (гэдэс эвгүйрхэх зэрэг)

Түргэн уурладаг

Маш их урам хугарсан

Сүнс мэдрэх чадваргүй

Сэтгэлийн дарамтын улбар шар түвшинд байх нь хэнд ч тааламжтай байдаггүй бөгөөд энэ нь ховор тохиолддог.

Судруудыг судалж байхдаа мөн энэхүү товхимол дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхдээ удирдамж эрэлхийлэн залбир. Улбар шар түвшинд гурваас олон хоног байвал тусламж авахаар номлолын ерөнхийлөгчдөө ханд.

Drawing of a scared looking missionary

Улаан

Байнгын сэтгэл гутрал, сандрал эсвэл сэтгэлийн түгшүүртэй байх

Ямар ч итгэл найдваргүй болох

Идэж эсвэл унтаж чадахгүй байх ( улмаар өвдсөн)

Цочирдсон, цаашид үргэлжлүүлэх боломжгүй

Бурхан таныг орхисон мэт мэдрэх

Хэрэв та энэ түвшинд байвал номлолын ерөнхийлөгчөөсөө тусламж хүсэхээр холбоо барь.

Хамтрагч юм уу дүүргийн удирдагчаасаа санваарын адислал хүс. Номлолын ерөнхийлөгчтэй ярилцах боломж гарах хүртэл өдрийн тэмдэглэл бичиж, энэ номон дээрх зөвлөмжүүдийг тунгаан бодон, залбирахад цаг гаргаж, таны хувьд хийхэд хамгийн хэцүү байгаа номлогчийн ажлаа түр хийхгүй байх талаар бодож үзээрэй.

Номлогчийн ажлын хэрэгцээ шаардлага

“Бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа” үйлчлэх нь таныг агуу ихээр адислах болно. Номлогчийн ажил бол хялбар биш. Номлогчийн ажлын хэрэгцээ шаардлагыг хэд хэдэн төрлүүдэд хуваана:

Drawing of scales with categories titled "Demands" and "Resources."  Mongolian language.

Шаардлагууд

Суралцах нь

Урам зориг төрүүлэх материал

Бусад хүмүүстэй сайн харилцаатай байх нь

Дүрмүүд

Хүлээлтүүд

Ая тухтай байдлаа орхих нь

Эх сурвалжууд

Ариун Сүнс

Бусдаас ирэх дэмжлэг

Шинэ чадварууд

Төлөвлөгөө гарга

Залбирал

Хоолны дэглэм ба дасгал хөдөлгөөн

Бодлоо өөрчлөх

Судрууд

Ажил

Цагаатгал

Ерөнхий зарчмууд (17–22-р хуудсыг үзнэ үү) Та номлолынхоо турш олон өөрчлөлт болон шилжилтүүдийг харах болно. Даван туулахдаа хэрэглэж байсан аргууд тань үргэлж тус болдоггүй учраас та шинэ аргуудыг сурах ёстой. Оройн цагаар болон бямба, ням гарагуудад та амардаг байсан бол одоо тэдгээр нь таны хамгийн завгүй үе байх болно. Та дасахгүй байж болно. Зарим үед танд хэцүү санагдана. Асуудалтай байгаа бусад номлогчдод та хэрхэн тусалж чадах талаар гайхаж магадгүй юм.

Бие махбод (23–28-р хуудсыг үзнэ үү). Та өдөрт 11–12 цаг алхаж, дугуй унан, шатаар дээш доош явж, зогсдог байж болох юм. Та урьд өмнө нь унтдаг байсан шиг хангалттай нойроо авч чадахгүй ч байж болно. Хоол нь мөн өөр байж магадгүй. Таагүй цаг агаартай газар ажиллаж, мэдэхгүй өвчнөө тусаж ч мэднэ. Шинэ нөхцөл байдал таныг цөхрөөж болох юм.

Сэтгэл хөдлөл (29–34-р хуудсыг үзнэ үү). Та хийх бүх зүйлийнхээ талаар сэтгэл түгшин, байнгын асуудалтай юм шиг санагдаж болно. Та гэрээ санаж, урам тань хугаран, уйдаж эсвэл ганцаардаж болно. Та эсэргүүцэл, сэтгэл гонсойсон зүйлүүд, аюул осолтой ч тулгарч болно. Та гэр бүл болон найз нараасаа хол байх үедээ тэдний төлөө санаа зовж болох юм.

Нийгэм (35–40-р хуудсыг үзнэ үү). Та тантай адилхан эсвэл шал өөр зан чанартай хамтрагчтай нэг байранд хамт амьдарна. Та танихгүй хүмүүстэй ярьж, сүмийн удирдагчидтай харилцан, гишүүдийг хурдан хугацаанд таньж мэдэн, сонирхогч нараа хайрлах шаардлагатай болно.

Оюун санаа (41–43-р хуудсыг үзнэ үү). Та шинэ хэл сурах ёстой болж магадгүй юм. Та хичээл болон судруудыг судалж, заах чадваруудыг эзэмшин, үүссэн асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй болно. Та төлөвлөгөө гарган, зорилгуудаа зохицуулж, өөрчлөлтүүдэд дасан зохицон, янз бүрийн амьдралын асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй болно.

Сүнслэг байдал (45–49-р хуудсыг үзнэ үү). Та гэрчлэлээ нэмэгдүүлэн, уруу таталтыг эсэргүүцэж, Сүнсийг таньж, мэдэрч сурна. Та алдаагаа засан, нүглээ наманчилж, сул талууд болон харамсал, гэмшлээ даруухнаар даван туулж, Их Эзэнд урьд өмнө нь найдаж байгаагүйгээрээ найдах болно.

Тэнцвэртэй байдлаа хадгалахад тань туслах эх сурвалжууд

Танд номлогчийн амьдралын шаардлагыг даван туулахад туслах эх сурвалжууд байснаар та өсч хөгжин, хувь нэмрээ оруулж, ногоон түвшинд үлдэх болно. Заримдаа та бодит бус хувийн хүлээлтүүд болон бусад хүмүүс юу гэж бодож байгаад санаа зовох зэрэг шаардлагагүй зүйлүүдээ багасгаснаар энэхүү тэнцвэрээ хадгалж чадна. Гэсэн ч номлолын олон шаардлагуудыг багасгаж чадахгүй. Та шинэ материалуудаас суралцан, бусад хүмүүстэй сайн харилцаатай байж, дүрмүүдийг дуулгавартай даган, зааж, гэрчилж мөн ая тухтай байдлаа орхих хэрэгтэй болно.

Мөн та тэдгээр шаардлагуудыг даван туулах чадвараа нэмэгдүүлснээр уг тэнцвэрийг хадгалж чадна. Номлогчийн ажлын шаардлагуудыг даван туулахад тусалж чадах хамгийн чухал зүйлүүдэд залбирах, судраас суралцах, Ариун Сүнсний удирдамж авах, бусдад үйлчлэх зэрэг нь ордог. Нэмэлт материалуудад Миний сайн мэдээг номло, номлолын удирдагчдын тусламж мөн энэ товхимолд багтсан олон зүйлүүд орно.

Эдгээр материалуудыг ашиглах нь Аврагч Есүс Христ болон Түүний цагаатгалд найдах боломжийг олгодог. Тэрээр номлогчийн амьдралын сэтгэлийн дарамт болон шаардлагуудыг даван туулахад туслах цорын ганц эх сурвалж юм.

Над руу харагтун

Jesus Christ portrayed as the Good Shepherd. Christ is portrayed standing and holding a shepherd's staff. There are sheep grazing in a field behind Him.

Тэнгэрлэг Эцэг чамд хайртай гэдгийг санаарай. Түүнд болон Есүс Христийн цагаатгалын хүч чамайг эдгээж, аварна гэдэгт итгэ. Бурханд төгс бус хүүхдүүддээ зориулсан төгс төлөвлөгөө байдаг, энэ бол дэлхийд чиний хүргэх сайн мэдээ юм. Эдгээр: Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, би шавь нартаа хэлж байсны адилаар, хоёр эсвэл гурваараа миний нэрээр, аль нэг зүйлийн талаар хамтдаа цугларсан тэнд болгоогтун, би тэдний дунд байх болно, бүр тэрчлэн би та нарын дунд байдаг.

“Сайныг үйлдэхээс бүү ай, … учир нь та нар юу тарина, та нар мөн түүнчлэн хурааж авах болно, тиймийн тул, хэрэв та нар сайныг таривал та нар шагналдаа түүнчлэн сайныг хурааж авах болно.

Тйимийн тул, бүү ай, бяцхан сүрэг; сайныг үйлдэгтүн; дэлхий хийгээд там та нарын эсрэг нэгдэг, учир нь хэрэв та нар миний хадан дээр баригдсан байх аваас тэд дийлэх нь үгүй.

“Болгоогтун, би та нарыг зэмлэх нь үгүй; өөрсдийнхөө замаар явж дахин нүгэл бүү үйлд; та нарт миний зарлигласан ажлыг буурь суурьтайгаар гүйцэтгэгтүн.

“Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай.

Миний хажуу талыг цоо хатгасан шархыг мөн түүнчлэн миний гар мөн хөлөн дэх хадаасны ормуудыг болгоогтун; итгэлтэй байгтун, миний зарлигуудыг сахигтун, мөн та нар тэнгэрийн хаант улсыг өвлөх болно” (С ба Г 6:32–37) гэсэн амлалтуудыг санаарай.